Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
/www.biirbeh.mn
Twitter
RSS2

Мэйл : info@biirbeh.mn
Утас : 9907-6364

Нэрээр
   ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
   4-н мөртүүд  
   Sienna  
   Window of Mongolian poetry  
   Youtube  
  Цээсүрэн Авирмэд  
  Э Агиймаа  
   Алтангадас  
  А Алтанхундага  
  М Амарбаяр  
  A Амарсайхан  
  Б Амарсанаа  
   Амор Хайям  
   Ардын аман зохиол  
  Б Ариун-Эрдэнэ  
  Энх-Амгалан Ариунболд  
   Афоризм  
   Нямдорж Ачиймаа  
  Г Аюурзана  
  Ц Бавуудорж  
  Н Багабанди  
  П Бадарч  
  Н Базардэрэг  
  А Байгалмаа  
  С.Б. Бат-Эрдэнэ  
  Б Батзаяа  
  Д Батзүл  
  М Батнайдвар  
  П Батнайрамдал  
  Лу Батнасан  
  Б Батрэгзэдмаа  
  Т Батсуурь  
  Ц Баттуяа  
  Батсайханы Баттөгс  
  Ш Батцэцэг  
   Баяр ёслол хурим найр  
   Бодрол  
  До Болдхуяг  
  Х Болор-эрдэнэ  
  Б Болормаа  
  Х Болормаа  
  Түмэнбаяр Бум-Эрдэнэ  
  Э Бум-Эрдэнэ  
   Бусад  
  Ц Буянзаяа  
  С Буянцогт /Цахарын/  
  Жигжид Бямбаа  
  Ц Бямбажаргал  
  Жогноо Бямбасайхан  
  Эрдэнэбаатар Бүжинлхам  
   Гадаадын уран зохиол  
  Тангадын Галсан  
  Б Галсансүх  
  Батсүх Ганзориг  
  Б Ганзориг  
  Дорж Гармаа  
   Гэсэр  
  Ш Гүрбазар  
  Ч Дагмидмаа  
   Далай ламын айлдвар  
  Цэнд Дамдинсүрэн  
  О Дашбалбар  
  Михайлов Дениска  
  Зундуй Дорж  
  Б Дорж  
  Цэндийн Доржготов  
  Ц Доржсэмбэ  
  Ш Дулмаа  
   Дууны үг  
  Ц Дэлгэрмаа  
   Дэлхийн уран зохиол  
  Магтаал Ерөөл,  
  Ц Жамбалгарав  
   Зохиолчдын намтар  
   Зүйр цэцэн үг  
  Б Ичинхорлоо  
  Б Кана  
  Ч Лодойдамба  
  Соном Лочин  
  Отхан Лха  
  Жагдалын Лхагва  
  Балсангийн Лхагвасүрэн  
  Бавуугийн Лхагвасүрэн  
  Ш Лхамноржмаа  
  Н Минжинсайхан  
   Монгол Улсаа хөгжүүлье  
   Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
   Мэдээ, мэдээлэл  
  Бямбадорж Мөнх-Өлзий  
  Ж Мөнхбат  
  Н Мөнхсайхан  
  Г Мөнхтулга  
  А Мөнхтуяа  
  Гомпилдоо Мөнхцэцэг  
  А Мөнхчимэг  
  Д Намдаг  
  Д Намсрай  
  Д Нацагдорж  
  Сайнжаргал Начин  
  Г Номин  
  У Номинчимэг  
  Д Нямсүрэн  
  Н Оюун-Эрдэнэ  
  Д Оюундэлгэр  
  Санж Пүрэв  
  Д Пүрэвдорж  
  Лувсан Пүрэвдорж  
  Соёрхын Пүрэвсүрэн  
  Д Равжаа  
  Б Ринчен  
  Шуурайн Солонго  
  Доржпалам Сумъяа  
   Сургамж  
  Х Сүглэгмаа  
  Шарав Сүрэнжав  
  Ширчин Сүхбаатар  
  Г Сүхзориг  
  Н Тайванжаргал  
  Цэрэнтулгын Түмэнбаяр  
  Загдын Түмэнжаргал  
  Д Төрбат  
  Д Урианхай  
  Б Уугансүх  
  Л Хасар  
  Л Хишигдорж  
   Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Цоодол Хулан  
  Ү Хүрэлбаатар  
  М Хүрэлсүх  
   Хүүхдийн дуу  
   М. Цэдэндорж  
  М Цэемаа  
  Д Цэцэнбилэг  
  Ч Чагнаадорж  
   Энхтайваны Чинзориг  
  Ренчин Чойном  
   Чоно  
  Батмөнх Чулуунцэцэг  
   Шагж гэлэн  
  Youtube Шилдэг ном  
   Шог өгүүллэг  
   Шүлэг  
  Б Шүүдэрцэцэг  
  Балбар Энхбат  
  Энхбаатар Энхболд  
  Д Энхболдбаатар  
  Б Энхтуяа  
  Р Энхтуяа /Эмүжин/  
  Батсамбуу Энэбиш  
  С Эрдэнэ  
  Арлаан Эрдэнэ-Очир  
  Б Эрдэнэсолонго  
  Ж Эрхэмцэцэг  
  Бэгзийн Явуухулан  
   Ярилцлага  
   Үлгэр  
  Э Үржинханд  
   Өвөр Монголын яруу найраг  
   Өгүүллэг  
  Л Өлзийтөгс  
   Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Бүгд  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгүүллэг  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 
Вэб сайт хийнэ, байрлуулна ...

Domain, Host, Web ... : BBS Soft LLC by Bataka

Түмэнжаргал  	Загдын	 Дууны үг: Загдын Түмэнжаргал : Алгын Чинээ Үр минь
Оруулсан Bataka 2025-12-21 17:05:21 (3378 уншсан)

Хуруун чинээхэн хонгорхон үр минь дээ

Хувьхан заяаны наран минь дээ

Энх мэнд л өсвөл дөө

Ижийнх нь жаргал энэ л шүү дээ


        Амьд эрдэнээс өөрцгүй

        Алгын чинээхэн үр минь дээ

        Аав л, ээжин бидэн хоёртоо

        Амьд эрдэнээс өөрцгүй

        Алгын чинээхэн үр минь дээ

( Дэлгэрэнгүй... | 0 | Дууны үг | Зохиогч : Түмэнжаргал Загдын | )

Түмэнжаргал  	Загдын	 Дууны үг: Загдын Түмэнжаргал : Ангийнхаа Хаалгыг Зөөлхөн Хаалаа
Оруулсан Bataka 2025-12-21 17:04:05 (3555 уншсан)

Салаа хархан гэзгэн дээр чинь

Туузан цэцэг ахиад ургахгүй

Санаа сэтгэл догдлоон цангинах

Хонхон дуугаа дандаа сонсохгүй


        Ангийнхаа хаалгыг зөөлхөн хаалаа

        Алдрайхан насаа үлдээлээ баяртай

( Дэлгэрэнгүй... | 0 | Дууны үг | Зохиогч : Түмэнжаргал Загдын | )

Түмэнжаргал  	Загдын	 Дууны үг: Загдын Түмэнжаргал : Цэцгэн Зүйрлэл
Оруулсан Bataka 2025-12-21 17:03:28 (3401 уншсан)

Цэлгэрхэн талаасаа чамайгаа хайлаа

Цээний ягаан цэцэг байлаа

Цээнийн цэцгийн ягаахан дэлбээг

Цэвэрхэн чинийхээ уруултай зүйрлэлээ ( Дэлгэрэнгүй... | 0 | Дууны үг | Зохиогч : Түмэнжаргал Загдын | )

Түмэнжаргал  	Загдын	 Дууны үг: Загдын Түмэнжаргал : Нисдэг Алим
Оруулсан Bataka 2025-12-21 17:02:54 (3457 уншсан)

Амссан хүн бүхнийг

Мянга наслуулдаг

Алим байна гэнэ

Хүмүүс ээ...

( Дэлгэрэнгүй... | 0 | Дууны үг | Зохиогч : Түмэнжаргал Загдын | )

Түмэнжаргал  	Загдын	 Дууны үг: Загдын Түмэнжаргал : Тоглоомууд минь Ядраа Байлгүй
Оруулсан Bataka 2025-12-21 17:01:37 (3327 уншсан)

Амсхийх чөлөөгүй

Зөндөө наадаад 

Алаг бөмбөг минь

Ядраа байлгүй, ядраа байлгүй  ( Дэлгэрэнгүй... | 0 | Дууны үг | Зохиогч : Түмэнжаргал Загдын | )

Түмэнжаргал  	Загдын	 Дууны үг: Загдын Түмэнжаргал : Сургууль минь Баяртай
Оруулсан Bataka 2025-12-21 17:00:07 (3311 уншсан)

Хэн хүнийг дуудаж

Хэлээ эцтэл шулганаад л

Хээрийн бяцхан болжмор ...

 

        Түүний зовлонг ойлгоход

        Түвэгтэй ч юу байхав дээ

( Дэлгэрэнгүй... | 0 | Дууны үг | Зохиогч : Түмэнжаргал Загдын | )

Түмэнжаргал  	Загдын	 Дууны үг: Загдын Түмэнжаргал : Зүүдний Байшин
Оруулсан Bataka 2025-12-21 16:58:18 (3748 уншсан)

Харахад л

Арааны шүлс асгармаар

Хачин гоё байшинг

Би зүүдэллээ.

Хамаг тавилгыг нь

Чихэр боовоор хийсэн

Хазчихмаар, идчихмээр

Байшин шүү дээ.

 

( Дэлгэрэнгүй... | 0 | Дууны үг | Зохиогч : Түмэнжаргал Загдын | )

Түмэнжаргал  	Загдын	 Дууны үг: Загдын Түмэнжаргал : Томчууд Яагаад Нуугдаж Тоглодоггүй юм бол
Оруулсан Bataka 2025-12-21 16:56:59 (3407 уншсан)

Аав маань ээжээс нуугдаад

Авдрын араар ороод

Болсоон... гэж хашгираад

Болдоггүй л юм байх даа

 

        Томчууд яагаад нуугдаж тоглодоггүй юм бол?

( Дэлгэрэнгүй... | 0 | Дууны үг | Зохиогч : Түмэнжаргал Загдын | )

Түмэнжаргал  	Загдын	 Дууны үг: Загдын Түмэнжаргал : Могжоохон Даагатай Жогжоохон Хүү
Оруулсан Bataka 2025-12-21 16:55:45 (3336 уншсан)

Могжоохон даагатай

Жогжоохон хүү би

Намхан нуруутай

Навтгар хамартай


    Монгол хүн шүү дээ

    Морьтой хүн шүү дээ

 

( Дэлгэрэнгүй... | 0 | Дууны үг | Зохиогч : Түмэнжаргал Загдын | )

Түмэнжаргал  	Загдын	 Дууны үг: Загдын Түмэнжаргал : Бөмбөг Битгий Хаяарай
Оруулсан Bataka 2025-12-21 16:54:23 (3760 уншсан)

Цагаан баавгайн бамбарууш

Гулган наадаж байнаа

Цэгээн туйлын мөсөн дээр

Бөмбөг битгий хаяарай 

( Дэлгэрэнгүй... | 0 | Дууны үг | Зохиогч : Түмэнжаргал Загдын | )

Түмэнжаргал  	Загдын	 Дууны үг: Загдын Түмэнжаргал : Бөөн Баяр
Оруулсан Bataka 2025-12-21 16:53:24 (3326 уншсан)

Хүүхдийн сэтгэл шиг цэлмэгхэн

Монгол наадмын тэнгэр дор

Эв найрамдал дүүрэн, дүүрэн

Инээд баясал тодхон, тодхон

               

        Бөөн баяр аа

        Бөөн баяр аа

        Бөөн бөөн баяр аа хө

 

( Дэлгэрэнгүй... | 0 | Дууны үг | Зохиогч : Түмэнжаргал Загдын | )

Түмэнжаргал  	Загдын	 Дууны үг: Загдын Түмэнжаргал : Дэгдээхэй Нас (киноны дуу)
Оруулсан Bataka 2025-12-21 16:36:37 (3570 уншсан)

Ээж та

Энийг хараач

Ээждээ баяраар бэлэглэх гээд

Энхрийлж ургуулсан

Энгүй сайхан алтан зул

               

        Дэлгэр цэцэг минь

        Дэлхий дүүрэн ургаарай

        Анхил цэцэг минь

        Алтан наранд шүргээрэй

 

( Дэлгэрэнгүй... | 0 | Дууны үг | Зохиогч : Түмэнжаргал Загдын | )

Түмэнжаргал  	Загдын	 Дууны үг: Загдын Түмэнжаргал : Амгалан Цэнхэр Дэлхий
Оруулсан Bataka 2025-12-21 16:34:05 (3294 уншсан)

Энэхэн дэлхий өнөөдөр

Түгшүүр дүүрэн эргэлдэж байна

Эгээ л бидэн шиг жаалууд

Хаа сайгүй амьдарч байна

        Удахгүй өсч том болоод

        Амьдралыг бид жолоодноо

        Ухаантай, зоригтой, итгэлтэй

        Шинэ эрин болж алхалнаа

( Дэлгэрэнгүй... | 0 | Дууны үг | Зохиогч : Түмэнжаргал Загдын | )

Түмэнжаргал  	Загдын	 Дууны үг: Загдын Түмэнжаргал : Сайн ангаахай
Оруулсан Bataka 2025-12-21 16:30:21 (3344 уншсан)

Үүрээр хараацай

Анд явдаг

Үүрээ сахиж

Ангаахай үлддэг

 

        Жив жив жив

        Жив жив жив

        Үүрээ сахиж

        Ангаахай үлддэг

( Дэлгэрэнгүй... | 0 | Дууны үг | Зохиогч : Түмэнжаргал Загдын | )

Шүлэг 		 Шүлэг: Т.Гинжээ : Шүлэг
Оруулсан Bataka 2025-12-20 10:07:44 (3392 уншсан)

Үдшийн оддыг цуглуулж чамдаа шүлэг тэрлэюү гэтэл
Үг бүрт минь зөвхөн чи л нуугдаад болдоггүй
Үүлсээ хөөх сэвшээ хонгор салхинд үгсээ дайлгаюу гэтэл
Үнэн сэтгэлийн минь зүрхэн хэсэгт чи минь гэрэлтээд салдаггүй ээ

Хаврын шувууд нисэн ирэх шиг жаргал дунд
Халуун догдлол зүрхийг минь тогшоод амраахгүй нь
Харц тулгарах яг л тэрхэн агшинд
Хатуу хорвоо уяран уяран  зөөлөрч
Хаврын тэнгэр хураан буулгаад тогтохгүй нь

Чамайг хайрлах энгийн хэрнээ миний энэ хайр
Чандад хүрэх тавьлан шиг л гүн
Чиний инээмсэглэл амьдралд минь гэгээ цацруулан
Чимээгүй эргэх цагын зүү шиг замыг минь чиглүүлдэг

Намрын намуухан салхи хүртэл нэрийг чинь аяархан шивнэх шиг
Надруу харан инээхэд чинь нарны гэрэл ойртох шиг
Найргийн дөрвөн бадаг дэрэн дээр минь асгарах шиг
Нанчид хүртсэн ширээн дээрх чиний нэртэй шүлэг шиг

Хайрыг чинь би эвдэлгүй тээж зүрхнийхээ гүнд үүрд хадгалахсан
Ханашгүй жаргал минь гэж нэрлээд чиний тухай ном гаргахсан
Ханцуйдаа нуусан нулимсаа энгэрт чинь асгаж уужраад
Хамаагүй ээ намайг хайрлаач гэж хад болгонд хашгирахсан ....

Т.Гинжээ 2025 11 30 ???????? 0097612290624 
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Зохиогч : Шүлэг | )

Лхагвасүрэн 	Балсангийн 	 Шүлэг: Балсангийн Лхагвасүрэн : Яргуй нүдлэх цагаар
Оруулсан Bataka 2025-12-17 17:33:01 (3496 уншсан)


Зохиолч Балсангийн Лхагвасүрэн

Мөр өвгөнийх өвөлжөөнөөсөө нүүлээ. Сайхан хөх ямаад нь үүр цүүрээр тургилан хөлнөөс хөглөрсөн хөх бууцаа орхин хөх гол нь бургилан урсдаг хөх уулс нь тэнгэрийн өехийд тулан ихэмсэгхэн дуниарах хангайгаа зорилоо. Нар дээр мандсан хойно Мөр өвгөнийх энд байгаагүй юм шиг алга болсныг  мэдэж багагүй сандарсан хүн бол Дамба даргынх гэх эх адаггүй хөглөрсөн айлын тарган шар авгай.

“Залуу хүн гэхэд дандаа нөмгөн явж байх... Айлд нөмгөн орох муу л гэдэг, тэгээд өглөө босох дургүйг нь яав аа”. Мөр өвгөн ингэж дургүйцэнгүй байдаг ч “Олон нялх нойтон хүүхэдтэй ядарсан бүсгүй амьтан...Миний хоёр охиноос ялгаа юу байхав. Бүсгүй хүн ном эрдэм, ажил төрөл муутай байна гэдэг мөн ч тусгүй ээ. Тэгээд энэ хань ижил шүү юм нь Дамба байж таардаг нь ч юув. Дарга ховордсон цагийн дарга даа зайлуул. Багийн дарга гээд л айл хэсэж аяга тагш юм эргүүлэхээс өөр ямар ажил энэ хүнд байна аа. Өөрийнхсөн юм бол ганц сайн ороолгоод авах юмсан. Дарга нэр зүүгээд самбаганаж явахын оронд хэдэн хүүхэд, орон гэр, эхнэр хүүхдээ өөд нь татдаг болоосой” гэж  халаглан, хайрлан бодох нь ч бий.
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Зохиогч : Лхагвасүрэн Балсангийн | )

Лхагвасүрэн 	Балсангийн 	 Өгүүллэг: Балсангийн Лхагвасүрэн : Аж төрөхүйн уй
Оруулсан Bataka 2025-12-17 17:28:48 (3575 уншсан)


Зохиолч Балсангийн Лхагвасүрэн

\Богино өгүүллэг\

       Жар гаран жил гэдэг хүний амьдралд тэр тусмаа эрэгнэг зуух, зэл гэр хоёрын хооронд тавилан заяагаа үүрсээр ирсэн эмгэний хувьд даанч урт хугацаа. Энэ л уртаас урт аж төрөлд хөгзгөр өвгөнийхөө харцан дор амьдарч бүсгүй хүний ааль аяг, нандин гэрэлтэй бүхнээ чандлан хорьсон байх юм.
Хоёул санаа сэтгэлээ уудлан ярьж хөөрсөн нь тун цөөхөн. Хэзээнээсээ л ийм байлаа. Юугаа ч ярихав. Хайрлах, хүсэх, санаж хүлээх, туниж эрхлэнэ гэж юусан билээ. Хүний амьдралын анхи нандин болгоныг мэдэрсэнгүй. Анхил залуу насаа оргүйд үйцгээчихжээ. 
( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Зохиогч : Лхагвасүрэн Балсангийн | )

Лхагвасүрэн 	Балсангийн 	 Өгүүллэг: Балсангийн Лхагвасүрэн : Ганц цагаан хус
Оруулсан Bataka 2025-12-17 17:24:34 (3603 уншсан)


Зохиолч Балсангийн Лхагвасүрэн

Сандаг үүр хаяарч байхад унааширч өлдсөн хөл дүүжлэх ганц унаагаа хайр гамгүй ташуурдсаар уртаас урт ам өлгөж голруу өнгийсөн хадан цохионы бэлд морио тушиж орхиод зөөлөн ногоон ширгэн дээр дээлээ тайлж орхиод цээж нүцгэлэн хүзүү толгойгоо угаалаа. Ай даа мөн сайхан байнаа гээд элэглэн хэвтэж хэсэг залгиллаа. Шөнөжин уусан гашуун ус бүх биеэр нь нэвчсэн байлтай, тамxи хөлсний үнэртэй холилдоод ой гутам. Хавагнаж унжсан зовхин дор хорсолтой гялалзах манантсан шар нүдийг харсан хэн боловч дальдирмаар. Тэрүүхэн дээд тохойг тойроод манайх байгаа даа. Байгаа даа гэхээс өөр яахав. Хөхөө өвлийн сард гэрээсээ гараад ирж байгаа нь энэ. Зэргэлдээ сумын хаалгатай болгоны үүдийг татаж мөpийтэй тоглох газар олдвол хөөж туутал нь толгой хоргодож мөрийнд өгөөд барагдаж байгаа хэдэн малаасаа дахиад хоёр тугалтай үнээ өгөх болоод буцаж яваа нь энэ. Буцахгүй ч гээд яахав, унаа нь улдаж дээл нь урагдаж үүд хаалгаа нээгээд өгөх айл ховордсон болохоор.
( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Зохиогч : Лхагвасүрэн Балсангийн | )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Далхаагийн Норов : Цасны бэлэг
Оруулсан Bataka 2025-12-17 17:19:22 (3506 уншсан)



Төрийн шагналт, зохиолч Далхаагийн Норовын “Хэрээний нулимс” өгүүллэг

Монголын Зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Утгын чимэг” богино өгүүллэгийн наадам өчигдөр болж өнгөрлөө. МЗЭ-ийн 91 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан уг наадамд Төрийн соёрхолт зохиолч Далхаагийн Норов "Хэрээний нулимс" өгүүллэгээрээ тэргүүн байр эзэлжээ.

Хөөе та минь ээ, доройтсон нүдэнд юу сайныг та нар дуулсан уу? гэж яншаа ёнгинуур дуугаар орилсоор Баярт гуай ирж явна. Халуун зун үстэй дотортой зузаан ултай гутал, хөвөнтэй торгон өмд цамц өмсөөд, нэг гартаа зөөлөвчтэй сандлаа барин нөгөө гараар таягаа тулсан, тас хар шил зүүсэн майцгар өвгөн тийн дуугарсаар ойртон ирэхэд сэхээвчинд суугаа хөгшчүүд тоглоомдоо улайраад хариу дуугарсангүй, шуугилдана.
( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Зохиогч : Өгүүллэг | )

Доржготов 	Цэндийн 	 Шүлэг: Ц.Доржготов : Зодоон
Оруулсан Bataka 2025-12-17 17:07:44 (3566 уншсан)


/Хошин өгүүллэг/
  Тээр жилийн намар юмсан. Цагаан гэгээ тасрах хэрд найр хавтгайрч Дордив гуайн зургаан ханат оволзож эхлэв. Зүүн талын жижиг бор гэрт босож сууж, гарч орж өдрийг барсан Соном эмгэн Дордив гуайн үүдийг сөхөөд, 
-Хүүхэд минь, аль өглөө уул өөд хөөчихсөн энэ олон хотын хонь мал эзгүйдэж байгаа юм биш үү? гэж толгойгоо бөнжигнүүлэхэд гэр дотроос нэгэн найрчин,
-Энэ Соном гуай, аяга тагш юм тайван балгуулахгүй яасан лайтай чавганц вэ? Цаана чинь хавийн чоно тарваганы маханд пологтож үхээд барагласан. Үлдсэн ганц нэг боохой намрын тарган хонь харуутаа л огиж байна гэнэ лээ. Соном гуай минь та хичнээхэн жил амьд явахав дээ. Одоо жарга жарга. Намбайтлаа суугаад бидэнтэйгээ навс цэнгэ хэмээн уярлын нулимс мэлтэгнүүлжээ.
Энэхэн зуур Дордив гуай сөнчний чихэнд хушуугаа наагаад,
-Дугараагаа шавдуухан. Ялангуяа архи амсахгүй гадуур тогжигноод амьтан үймүүлээд яваа Соном чавганц мөн гадаа барилдаад байгаа хадлангийн багачуудад архиа айргаар цайлгаад хул хулаар өгөөдөх. Манай найран дээрээс эрүүл хүн харивал ёстой гутамшиг. Зазгадсан нэгнийх нь бол өврөөд айраг архи хул хулаар юүлэгтүн гэв.
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Зохиогч : Доржготов Цэндийн | )


 
Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

Одоо онлайнд 164 зочин, 0 гишүүн байна.


Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт



Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-107.JPG
600x450 85k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5703


erd-030.JPG
600x450 70k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4818

Должин : Зам зуур
zam-107.JPG
600x450 69k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4724


Агуулга
Thursday, 2026.05.07
· Би гэх бодол
Sunday, 2026.05.03
· Шинэ Чойнжин : Ганцаардсан баатар
· Амьдарлын 3 мөр
Monday, 2026.04.27
· Т.Батсуурь : ЭР НУЛИМС
Thursday, 2026.04.23
· Шюэ Вайсуо: Адуухайн амсар
Tuesday, 2026.04.21
· Жүнмэн: Надад чимээгүй ширээ өгөөч
Sunday, 2026.04.19
· Үндэсний уншлагын үйл ажиллагаа - "Сонгодог зохиолуудыг аз жаргалтай уншиж, ертөнцийг харахын тулд орчуулга" сэдэвт арга хэмжээ боллоо.
Thursday, 2026.04.16
· Залхуу, хойш тавих занг засах- 5 секундийн дүрэм - хамгийн зөв шийдвэр гаргах хугацаа
· 【Дэлхийн хамгийн шилдэг ном】 МӨНГӨНИЙ УХААН
Thursday, 2026.04.09
· Э.Чинзориг: Төрийн нүд
Wednesday, 2026.04.08
· До.Болдхуяг : МОНГОЛ БИЧИГ
Tuesday, 2026.04.07
· Гоомарал
Sunday, 2026.03.29
· Амгаланбаатарын Чинболор : Хайрцаг тамхи
Wednesday, 2026.03.25
· Шилдэг ном : Яагаад бид үргэлж ядардаг вэ? Чингис хааны
Friday, 2026.03.20
· Шилдэг ном : Бусдад таалагдах гэж хичээсээр
Thursday, 2026.03.19
· Ц.Авирмэд : Буддагийн зүрхэн зүгт ...
· Ц.Авирмэд : Ханьдаа
Wednesday, 2026.03.18
· Ц.Авирмэд : Нэргүй шүлэг
· Р.Чойном : Жагсаал
· Ц.Авирмэд : Үүл нарны орчлонд ...
Wednesday, 2026.03.25
· Хайрцаг тамхи
Thursday, 2026.03.12
· Энхтайваны Чинзориг : Маргад
Friday, 2026.03.06
· Шилдэг ном : Өмгөөлөгч шиг ярих 9 нууц: Ямар ч ярианд давуу тал олж авах техникүүд
Monday, 2026.03.02
· А.Бүрэнтөгс : Хүсэл
Thursday, 2026.03.12
· Арлааны Эрдэнэ-Очир : Хачин тунгалаг амраг
Sunday, 2026.03.01
· М.Мөнхбаяр : 4-н мөртүүд
Thursday, 2026.02.26
· Сосорбарамын Төмөрхуяг : Хөршийн хөөрхөн охин
· Соёрхын Пүрэвсүрэн : ҮЛ ТАСРАХ УДАМ
Tuesday, 2026.02.24
· Сосорбарамын Төмөрхуяг : 70 настай эрхэм
Saturday, 2026.02.21
· Эр эм
Wednesday, 2026.02.18
· Үг
Friday, 2026.02.13
· Э.Чинзориг: НАГАЦ АХ МИНЬ
· Шилдэг ном : Боломжгүйг Боломжтой болгодог 3 Хууль
· Шилдэг ном : Таны “амьдралын хугацаа”-г 2 дахин нэмэгдүүлэх top 5 ‎зуршил
· Шилдэг ном : Ээж 1% өөрчлөгдөхөд хүүхэд 100% өөрчлөгдөнө
· Шилдэг ном : Хүүхдэдээ заавал заах ёстой ганц чадвар: Санхүүч Хэрэмийн супер хичээл-Шинэ жилийн хамгийн том бэлэг
Wednesday, 2026.02.11
· Ц.Билгүүнжаргал : Үлдэхсэн
Monday, 2026.02.09
· Д.Пүрэвдорж : Сэгс Цагаан Богд найраглал
· Шилдэг ном : ҮГИЙН ХҮЧ- Миний амьдралыг өөрчилсөн ганц өгүүлбэр
Wednesday, 2026.02.04
· Энхтайваны Чинзориг : Жинхэнэ эзэд нь

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2026 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn