Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Эрдэнэ С  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  
Вэб сайт хийнэ, байрлуулна ...

Domain, Host, Web ... : BBS Soft LLC by Bataka

Хайх

Та эндээс шүлэг өгүүллэг хүссэнээ хайж болно.
Ачааллаж байна ...

Мөнхсайхан 	Н	 Шүлэг: Н.Мөнхсайхан : Хавар
Оруулсан admin on 2015-04-03 19:09:29 (1104 уншсан)

< Үрийн минь сэвлэг шиг үнэртэй
Хавар үүдэнд ирээд
Болзох уу, болзох уу гэж аальгүйтээд
"Богинохон шүү, богинохон шүү залуу нас" гэж
Босгоны гадна зогсчихоод......

Н.Мөнхсайхан



( Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Мөнхсайхан Н )

Бусад 		 Шүлэг: Ш.Энхжаргал : Намхан бор аавдаа зориулав.
Оруулсан admin on 2015-03-31 14:17:26 (1279 уншсан)

Бумбатын ууландаа очлоо доо ааваа
Будан татсаар угтлаа даа
Нутгийн ууландаа очлоо доо ааваа
Нулимс минь тогтохгүй мэлмэрлээ
Намхан бор аавын минь санагдуулсан
Намхан толгой хэвээрээ байна
Намайг эрхлүүлж өсгөсөн
Нандин дурсамж сэтгэлд минь байна
Зүс адилхан нутгийн ах нар
Зүг бүрээс ирлээдээ
Зүггүй хонгор насыг минь
Зүрхэнд минь дахин шингээлээ
Намхан бор аавын минь санагдуулсан
Намхан толгой хэвээрээ байна
Намайг эрхлүүлж өсгөсөн
Нандин дурсамж сэтгэлд минь байна
Аавын минь үнэр нутаг минь үлджээ
Алсаас охин нь залбирлаадаа
Амин хайрыг үргэжлүүлсээр
Ахин золгож үнсүүлнэ дээ
Намхан бор аавын минь санагдуулсан
Намхан толгой хэвээрээ байна
Намайг эрхлүүлж өсгөсөн
Нандин дурсамж сэтгэлд минь байна

Ширэндэвийн Энхжаргал



( Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )

Бусад 		 Шүлэг: Ш.Энхжаргал : Чулуун наадгай
Оруулсан admin on 2015-03-31 14:16:43 (996 уншсан)

Нарны даллагатай уужим нутагтаа
Намрын эхэн сараар очлоо
Насан багийн дурсамж дүүрэн
Наадгай чулуун гэрээ эргэлээ
   Цэлгэрхэн дэнжээсээ адуугаа хайж
   Цээлхэн булгаасаа авдараа эрэн
   Айлын жаахан хүүтэй
   Айл гэр болж тоглодогсон
Тугалын бэлчээрт үдэш хүртэл
Тулга тулж айл болсон гэр минь
Буцаад ирэхэд тэр л хэвээрээ
Буурь сэлгэлгүй нутагтаа байна
  Эргээд чамайг ирнэ гэж
  Идээ тавагаа сэлбэж тавилаа
  Санаанаас гардаггүй жаалхан хүүгийн
  Сайхан зээрд адуундаа байна
Зусланд удсан найман ханатаа
Зурамтын намаржаанд нүүлгэж барилаа
Алдаад олоогүй таван тэмээгээ
Алаг толгойн шилээс оллоо
  Уурга сунгалгүй удсан болохоор
  Унааны морьд маань догширсон байлаа
  Орхиод явсан азарга адуунаасаа
  Ороо сааралаа унаад явлаа
Өрх татаж бэр болсон ч
Өндөр дэнждээ зундаа очно
Энхрий багадаа тоглож өссөн
Эрээн чулуун гэрээ тордоноо

Ширэндэвийн Энхжаргал



( Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )

Бусад 		 Шүлэг: Ш.Энхжаргал : Манайх сайхан айл
Оруулсан admin on 2015-03-31 14:15:32 (1021 уншсан)

Үүрийн гэгээнээр ээжийн цай үнэртэж
Үг намуухан аавын тогтуун дуунаар сэрж
Олуулаа бужигнан нэгийгээ тордож
Олс шиг дэмэндээ байдаг манайх сайхан айл        
        Эгч дүү бид хөтөлцөн сургууль зүглэн
         Ээж аав хоёул сугадалцан ажилдаа яарч
         Эвсэг дотно зургаан бүлтэй
         Элэгсэг дулаахан манайх сайхан айл
   Тэнгэр ухаантай аав минь
   Төрийн хар хүн
   Тэнүүн сайхан ээж минь
   Түмний хүүхдийн хүүхдийн багш
             Ухаанаа тэд минь олондоо зориулж
             Улсыхаа төлөө санааа нь нэгдсэн
              Уужуу амгалан биднийг амьдрал
              Урагшилаж яваа манайх сайхан айл
          Дэвэх даль шиг 2 хүүтэй
          Дэмнэж түших 2 охинтой
          Дээрээ хүндлэх ийжий аавтай
          Дэлхийд ховорхон  манайх гэж
          Дэндүү сайхнаас сайхан айл

Ширэндэвийн Энхжаргал



( Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )

Бусад 		 Шүлэг: Ш.Энхжаргал : Өвөө овоо хоёр
Оруулсан admin on 2015-03-31 14:15:29 (1079 уншсан)

Борхон толгойн оройд өвөө минь гараад
Боодолтой дурангаа задлан суудаг
Мойног хуруундаа барьсан дурангаараа
Монгол талаа тольдон хардаг аа

Алсаас бараатай тэр толгойн оройд
Аргын чинээхэн овоо байдаг
Зэрэглээн дунд өвөө, овоо хоёр
Зэрвэсхэн харахад адилхан харагддаг
Сар хоногоор санчиг нь бууралдсан өвөө
Саалийн дээжинд орой нь цайрсан овоо хоёрт
Осор бүчгүй энэ орчлонд
Ондоо зүйл ганхан байдаг

Аяны хүн чулуу нэмсээр
Ааргийн овоо томроод байх юм
Аяс цагийн жамыг даагад
Азай буурал минь жижгэрээд байдаг
Дэндүү шудрага шаргал хорвоогийн
Дэнс дэнчин болсон хэмжээс минь та
Өвөө овоо хоёрыг минь адилхан байлгаж хайрлаач
Өвстэй толгойн оройдоо бараа харан сууг ээ

Ширэндэвийн Энхжаргал



( Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )

Бусад 		 Шүлэг: Ш.Энхжаргал : Алдхан биеэр минь
Оруулсан admin on 2015-03-31 14:14:33 (1081 уншсан)

Алдхан биеэр минь
Монгол цус  гүйдгийм
Амсаж хөлчүүрэхсэн шумуул
Бүргэд болон нисдгийм
Хөлчүүхэн тэр шумуул
Арсланг хазаж догширдгийм
Хөх монголын үрс
Азийн цээжинд омогшдгийм

 

Ширэндэвийн Энхжаргал



( Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )

Бусад 		 Шүлэг: Ш.Энхжаргал :Сэмхэн ирдэг намарт би дуртай
Оруулсан admin on 2015-03-31 14:13:48 (1005 уншсан)

Сэмхэн ирдэг намарт би дуртай
Сэтгэлд чи бодогдоод байдаг юм
Улаахан навчис газраар хөглөрөх нь
Уйтахан зүрхтэй минь адилхан байдаг аа
Аяндаа ирдэг өвөлд би дуртай
Амраг чи минь бодогдоод байдаг юм
Аяархан мэлмэрч харз урсах нь
Алаг нүдний минь нулимстай адилхан байдаг аа
Хэлээд ирдэг хаварт би дуртай
Хэн нэгнийг бодоод байдаг юм
Хэнзхэн цэнхэр яргуй ургах нь
Хэлж чадаагүй үгтэй минь адилхан байдаг аа
Гэнэт ирдэг зунд би дуртай
Гэнэтхэн уулзах юм шиг гэрэвшээд байдаг юм
Алаглан ганхаж цэцгэс ургах нь
Анхны минь хайртай адилхан байдаг аа
Эргэх дөрвөн улиралд би дуртай
Энхрий чи минь бодогдоод байдаг юм
Сайхан бүхэн чамайг бодогдуулж
Санаанд дандаа гуниг хураад байдаг аа
Чимээгүй хөврөх он цагт би дуртай
Чиний тухай бодолоор дүүрэн байдаг
Дураараа буцдаг он цагт би дуртай
Дурлалын минь эзэн чи бодогдоод байдаг юм

Ширэндэвийн Энхжаргал



( Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )

Бусад 		 Шүлэг: Ш.Энхжаргал : Би айлын том охин
Оруулсан admin on 2015-03-31 14:11:01 (1028 уншсан)

Би айлын том охин
Би жижиг ч томоос том охин
Нарнаар аавдаа цай аягалах
Намраар ээжийнхээ хөлийг хучих
Ахын цамцны товч хатаж
Алдрай дүүгийнхээ үсийг самнах
Аавын гэрийн гэрэл болсон
Айлын би томоос том охин

Ширэндэвийн Энхжаргал



( Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )

Бусад 		 Шүлэг: Ш.Энхжаргал : Би хөдөөний хүүхэд
Оруулсан admin on 2015-03-31 14:10:25 (1121 уншсан)

Тольдож өссөн булгийн минь ус
Хацрын минь улааныг тодруулсан
Тоглож эрхэлсэн аавын  эмээл
Хөлийн минь майгыг хэтрүүлсэн
    Би хөдөөний хүүхэд
Нүүдлийн цувааны  арганд үнэгчлэн
Нүдэн нуурынхаа усанд шумбаж
Ширмэл ширдэг шиг ногоон дэнж дээр
Шилбүүр унаж уралдаж өссөн
     Би хөдөөний хүүхэд
Цэцгийн саруул талдаа
Цэнхэр чулуун гэртэй
Цээлийн хадат хаваржаандаа
Хүйгээ дарсан чулуутай
        Би хөдөөний хүүхэд
Наадаж өссөн голын минь хүүхдүүд
Надтай хамт сургуульд орсон
Саруулхан дэнжээ битүүхэн зүүдэлж
Санаа алдан уулсаа зурдаг
          Би хөдөөний хүүхэд

Ширэндэвийн Энхжаргал



( Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )

Бусад 		 Шүлэг: Ш.Энхжаргал : Би чам руу нүүдэг
Оруулсан admin on 2015-03-31 14:09:39 (995 уншсан)

Би чам руу нүүдэг
Бичиж буй шүлгээрээ
Биеэрээ бас сэтгэлээрэ
Би чам руу нүүдэг
Яг элс шиг нүүдэг
Янз бүрийн хэлбэр дүрсээр
Янаг хонгор сэтгэлээр
Яг элс шиг нүүдэг
Үүлс шиг хөвөн нүүдэг
Үнэнч зангаар жигүүрлэн
Үнэн үгээ шүлэг болгон
Үүлс шиг би нүүдэгээ чамруу
 Жингийн цуваа шиг нүүдэг
Жил жилийн хавраар нүүдэг
Жинхэнэ ертөнцийн жамаар
Жингийн цуваа шиг нүүдэг
 Би чам руу нүүдэг
Бидэрт мөнгөн сарны туяанд
Биелэгдэшгүй мөрөөдлөөр
Би чам руу нүүдэг
Улирал болгон нүүдэг
Ухаан санаандаа нүүдэг
Уул үүлийг нийлүүлэн нүүдэг
Урам зоригоор жигүүрлэн нүүдэг
Хэзээ ч зогсохгүйгээр нүүдэг
Хэн гэдгийг нь мэдэхгүй нүүдэг
Яг шүлэг чамруу
Яахын аргагүй би нүүдэг

Ширэндэвийн Энхжаргал



( Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )

Бусад 		 Шүлэг: Ш.Энхжаргал : Хуртай зун
Оруулсан admin on 2015-03-31 14:07:33 (1029 уншсан)

Цэргээс ирсэн ах нараас
Үзэмжит наран ичингүйрч
Цэцгийн гурван сар
Үүлэн цаагуур нуугдаж
   Аргал багадаж гал алдмаар
  Ааруул ихдэж гэр дүүрмээр
  Үүл хөглөрсөн  усан луу жилийн
   Үертэй бороотой зуны өдрүүд
Дарсан газраас булаг оргилмоор
Даарсан ямаанд дарс өгмөөр
   Хүнхээ булаалдан горхи уралдаж
   Хүрээгээ булаалдан мөөг ургасан
   Хуртай устай усан луу жилийн
   Хувцас нойтон зуны сарууд гэж

Ширэндэвийн Энхжаргал



( Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )

Бусад 		 Шүлэг: Ш.Энхжаргал : Багийн нүүдэл
Оруулсан admin on 2015-03-31 14:05:50 (1050 уншсан)

 Оддын гүн огторгуйн зайд
 Орчлон ертөнц оршин байна
 Тэнгэрийн эрхэстэй нар булаалдан
 Тэнхлэг эргэн дэлхий тогтооно
     Газрын хэвлийд буудал сэлгэж
     Ганцхан миний нутаг агсарна
    Замбуулингийн наран талын хаяанаас
    Загссан өрөм шиг дүүрэн мандахад
 Таван тэмээ холыг зориж
 Тайван алхаа хорвоог битэрнэ,
     Аавын татсан татлага
     Сулрана гэж үгүй
     Атан тэмээний алхаа
     Сульдана гэж үгүй
Холын цэнхэр ууланд
Хоногтоо нүүгээд бууна
Хомтой тэмээний бөхөнд
Хонгор нас минь үнэгчлнэ
    Ширээ бөхтэй атны
    Шилгээх нь хүртэл зөөлөн
    Шинэхэн сэгсрүүргэн дээлний
    Шилбэ товч нь бариухан
Ээжийн гарын ааруул
Тос даагаад сайхан
Эмжиж хийсэн лоовууз
Толгой хөлөргөөд дулаахан
      Сариу явдалтай атны
      Бөхнөөс нь зүүсэн арагт
      Сальжир дөнгүүр алхаанд нь
      Бүүвэйлэгдэн  зүүрмэглэх зуур
Холын холд буух буудалд
Хормын төдий л очсон байдаг
Хомтой тэмээний алхаа удаан ч
Хоёр хөлийнх нь зай хол
     Хонгор багийн минь их нүүдэл
     Ховорхон заяах монгол нүүдэл

Ширэндэвийн Энхжаргал



( Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )

Бусад 		 Шүлэг: Ш.Энхжаргал :Намарт хэлэх үг
Оруулсан admin on 2015-03-31 14:04:21 (971 уншсан)

Хөл доор хөглөрөх навчис хэн нэгнийг бодогдуулж
Хөгшин том улиас чихэнд нэр шивнэж
Хөөвөн цагаан уулс манан дагуулах мөчид
Хөх өнгийн дурлал зүрх эзлэн зовооход
            Улаан шар өнгө зүрхэнд хурах мөчид
            Ухаан зарсан шүлэг дэвтэрт буух агшинд
            Намарын тухай бодол чамтай хамт ирдэг
            Найдлага тавьсан дурлал сэтгэлд нэг хургадаг.

Ширэндэвийн Энхжаргал



( Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )

Бусад 		 Шүлэг: Ш.Энхжаргал : Өөртөө зориулсан үгс
Оруулсан admin on 2015-03-31 14:01:21 (972 уншсан)

Булаг шиг оргилож амьдрахсан би
Будан дундаас харагдах Алтай шигээ байхсан
Буцдаагүй шувуу шиг хоргодож амьдрахсан би
Буйраа орхидоггүй өвгөд шигээ ухаан суухсан

Гал шиг асаж амьдрахсан би
Ганцхан чиний хайранд шатаж амьдрахсан би
Ганцаардахгүйн тулд шүлэглэж явахсан
Ганс нэрсэн өвгөд шигээ уужуу бодохсон

Ширэндэвийн Энхжаргал



( Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )

Бусад 		 Шүлэг: Б.Улаанхүү : ӨВГӨН БУУРАЛ ХАЙРХАН ЗОГСОО МИНЬ
Оруулсан admin on 2015-03-29 15:14:38 (981 уншсан)

Өглөө  болгон  дээжээ  өргөдөг

Өөлд  дөрвөд  сартуул  биднийхээ

Өвгөн  буурал  хайрхан  Зогсоо  минь

Өндөлзөн  байж  даллаад  тосдог  доо

 

Өлгийтэй  байхаас  минь  өхөөрдөж   өсгөсөн

Өлзий буянтай  хайрхан  Зогсоо  минь

Өөрөөч   мэдэлгүй   гэндэж   будилвал

Өмөөрч л  өндийдөг   хайрхан  уул минь

 

Өтлөж   гундаж   буцахын   цагт   минь

Өндөр  тэнгэрт  нь  хүргэж   өгчихөөд

Өршөөл   гуйж   өмнөөс  минь  учирлаад

Өнгөт  хорвоод  нь  буцаагаад   төрүүлэх

 

 

Өвгөн  буурал   хайрхан  Зогсоо  тань  даа

Өвдөг  сөгдөн   мөргөн  зальбиръя  даа

Өчүүхэн   миний  сэтгэлийн   өргөлийг

Өндөр  овоондоо   шивнэн  соёрхоорой

 

Өргөн  уудам  нутгийн  чинь  хүүхдүүд

Өв  залган  цааш  нь  залгуулсаар

Өр  зүрхэндээ  сүслэн  зальбирсаар

Өөрийн  чинь  нэрээр  овоглон  явнам

 

Буцсан  шувууд  эргээд  ирдэг  шиг

Буурал  хайрхан  танийхаа   хажууд

Буян   хайрласан  нутгийнхаа   хойморт

Буйраа   эргэн  хүрээд  л  очно доо

2015 оны  3сарын  29нд

Б.Улаанхүү



( Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )

Бусад 		 Шүлэг: Б.Сүхбаатар : Би
Оруулсан admin on 2015-03-25 11:37:08 (1154 уншсан)

Зүрхийг нь шахаж
Зүүдийг нь тийрч
Ижий дотор
Эрхэсийн гадна байхад

Зарга мэдүүлэх хэлгүй болоод
Заяа тавилангаа шилж чадаагүй
Зоосны үнэр аваагүй болоод
Зангаа хувирган буцаж чадаагүй

Элгийг нь эмтэлж
Эрхийг нь хасаж
Ижийнхээ гадна
Эрхэсийн дотор ороход

Үйлийн үр үүрсэн болоод
Өндөр тэнгэрт нисэж чадаагүй
Өвчүүн цаанаа араатан болохоор
Өвс,ногоо идэж чадаагүй

Б.Сүхбаатар

 



( Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )

Бусад 		 Шүлэг: Б.Сүхбаатар : Од бид хоёр
Оруулсан admin on 2015-03-25 11:37:07 (952 уншсан)

Одод дохилцсоор
Орчлонд тодроход
Орондоо би ордог
Орондоо сэрэн
Орчлонг би тольдоход
Одод буцдаг
Од,бид хоёр
Орж гаран
Орчлонг манадаг



( Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )

Бусад 		 Шүлэг: Ц.Оймандах : Хөлчүүрхэн дүнсийх хөг эгшиг ...
Оруулсан admin on 2015-03-23 20:19:56 (1043 уншсан)

Хөлчүүрхэн дүнсийх хөг эгшиг
Хөндүүрлэх зүрхний гүнд уянгална
Хөхрөн сааралтах тамхины утаа
Хөлгүй уудам бодолд баагина

Дуниартах атлаа дуулим хорвоогийн
Дуутай гунигтай саарал өдрүүд шиг
Дутуу дулимагхан үлээх салхийг
Дундуур бүлээн сэтгэл гэж
Хээв нэг хэнэггүйхэн
Нэрлэж болохсон болов уу...

/Ц.Оймандах/
 



( Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )

Бусад 		 Шүлэг: Б.Улаанхүү : Эмнэг хангал хүлгүүдийг
Оруулсан admin on 2015-03-19 14:02:34 (997 уншсан)

Эмнэг хангал хүлгүүдийн
Онгон дагшин нуруунд
Эмээл тохон булигуулж
Эзгэнэж эдлэж явлаа би

Эвхдэг суран бугуйлаар
Эмнэг ороог бугуйлдаж
Эрийн чадлаараа гайхуулж
Энгэр задгайлж ханхалзаад

Эсгий гэрийнхээ бүслүүрээс
Эрчилсэн хуувьтай уургаа
Эгэцхэн босгож хавчуулаад
Эсгэл гүйцсэн айрагнаасаа

(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )


Бусад 		 Шүлэг: Б.Батцэцэг : Хүн ургамал л байхсан
Оруулсан admin on 2015-03-18 14:01:37 (1018 уншсан)

Хайр нь ундраад сэтгэл нь ивлэхээрээ
Хамгаас үзэсгэлэнтэй нь хүн-ургамал юм байна
Хатуурхал нь ихсээд атаархал нь нөмрөхөөр
Хачирхалтай нь тэр хүн-араатан болдог юм байна

Хүн хүнээ хайраар зөөллөж, халамжаар бөөцийлөхийг нь харахад
Халуун зүрхтэй тэнгэрийн элч гэлтэй
Хахир үгээр нэгнээ сөгдүүлж, харааж зүхэхийг нь үзэхэд
Халагламаар хатуу чулуун зүрхтэй тамын элч гэлтэй

Бэл бэнчингээрээ бусдыг далайлгалгүй
Бие биедээ урам хайрлаж, бэтгэрсэн нэгнээ түшээд босгодог
Буцааж нэхэхгүй сүүн сэтгэлтэй, гэгээн бодолтой
Бэсрэгхэн талын хүн-ургамал л байхсан

Ижилхэн нөхдийнхөө зовлонгоор жаргал хийсэн
Эрээвэр хурааварт даган баяссан
Өрөвдөх, энэрэхийг үл мэдэгч
Өчүүхэн бодолтой хүн-араатан л болчихгүй юмсан даа

Б.Батцэцэг



( Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 157 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Windows XP, 7 үйлдлийн системийн стандарт монгол гарын драйвэр софтверийг ашиглан бичээрэй. Таны оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Г.Ариунболд Зотон, тос 110x110
Голын салхи
Хэмжээс: 600x468 146k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2389

Х.Төгсөө Зотон, тос 70x110
Мөнхжин
Хэмжээс: 600x372 98k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2907

Должин : Зам зуур
zam-099.JPG
Хэмжээс: 600x450 71k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2535


Агуулга
Мягмар, 2016.10.25
· Үндэсний дөрвөн мөрт минь
· Б.Улаанхүү : ГАЛ ШАРЫН УДАМ ШҮҮ ДЭЭ
· Б.Улаанхүү : Зүүн голын минь унага шүү дээ
· Б.Улаанхүү: Сансарын удамтай монгол морио
· Хүслийн цагаан мананд төөрүүлж явах сайхан
· Б.Улаанхүү : Ясанд минь тултал шингэсэн язгуурын дөрвөн мөрт минь
· Б.Улаанхүү: Завхан зогсоо уулын, зоригт хурдан ажнай минь
Пүрэв, 2016.10.20
· Миний ээж
Даваа, 2016.10.17
· Хожимдсон ухаарал
Даваа, 2016.10.10
· Зохиолч Лувсангийн Пүрэвдоржийн товч намтар
· Шуурайн Солонго : ХАМААТАН
· Шуурайн Солонго : БҮЖИН ҮР
· Б.Төгсгэрэл : Энгүй ачтан ээжүүдэд
Бямба, 2016.10.08
· Сонгинот поле
Баасан, 2016.10.07
· Би
· Хөх толбот Монгол
· Ш.Солонго : Хуучин нөхөр
· Б.Төгсгэрэл : Сэрэмж
Пүрэв, 2016.10.06
· Б.Төгсгэрэл : Зөв тэсрэлт
Мягмар, 2016.10.04
· Оноосон тавилан
Бямба, 2016.10.01
· Өвөр монголд төрсөн
Пүрэв, 2016.09.29
· Б.Улаанхүү : Үндэсний дөрвөн мөрт минь
Лхагва, 2016.09.28
· Н.Өлзийтэлгэр : Манайхан
Бямба, 2016.09.10
· Н.Тайванжаргал : Аав шүтээн
· Н.Тайванжаргал : Номын дэлгүүр
Баасан, 2016.08.12
· Б.Улаанхүү : Сумъяад
Бямба, 2016.07.30
· Б.Улаанхүү : Цэнхэр нуурын цолмон халтар
· Б.Улаанхүү : : Багахэнтийн уяан дээр айрагдах морьд эвшээлгэнэ
· Б.Улаанхүү : Их хурдын түрүү магнай мөнгөн шагайн хүрэн
· Б.Улаанхүү : Ачтай буянтай нутгийнхаа сайхныг магтан ярилцахсан
Бямба, 2016.07.16
· Б.Улаанхүү : Дэлгэр мөрний дэнжийн хул
· Б.Улаанхүү : Азарганы чадалтай архангайн аварга
· Б.Улаанхүү : Багахэнтийн уяан дээр айрагдах морьд эвшээлгэнэ
Лхагва, 2016.05.11
· ЧИНГИСИЙН ЕСӨН ӨРЛӨГТЭЙ ӨНЧИН ХӨВГҮҮНИЙ ЦЭЦЭЛСЭН ШАСТИР
Бямба, 2016.04.23
· А.Шихихутуг : 10 жилийн аниргүй
Бямба, 2016.04.02
· Б.Улаанхүү : ХАЗААР ЦУЛБУУР СУЛРААГҮЙ ХҮЛЭГ ЭЭ
· Б.Улаанхүү : БИ АЗТАЙ ОДТОЙ МОНГОЛ ХҮН
· ХӨЛӨНДӨӨ САЛХИТАЙ ХҮНГИЙН ХҮРЭН
· Б.Улаанхүү : ЗАВХАН ГОЛЫН УНАГАНУУД ЗАРД ГАРСАН ХҮЛЭГҮҮД
Мягмар, 2016.03.29
· Энэ чинь хэн нэгэн биш Пүрэв баавай шүү дээ

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2017 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn