Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
/www.biirbeh.mn
Twitter
RSS2

Мэйл : info@biirbeh.mn
Утас : 9907-6364

Нэрээр
   ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
   4-н мөртүүд  
   Sienna  
   Window of Mongolian poetry  
   Youtube  
  Цээсүрэн Авирмэд  
  Э Агиймаа  
   Алтангадас  
  А Алтанхундага  
  М Амарбаяр  
  A Амарсайхан  
  Б Амарсанаа  
   Амор Хайям  
   Ардын аман зохиол  
  Б Ариун-Эрдэнэ  
  Энх-Амгалан Ариунболд  
   Афоризм  
   Нямдорж Ачиймаа  
  Г Аюурзана  
  Ц Бавуудорж  
  Н Багабанди  
  П Бадарч  
  Н Базардэрэг  
  А Байгалмаа  
  С.Б. Бат-Эрдэнэ  
  Б Батзаяа  
  Д Батзүл  
  М Батнайдвар  
  П Батнайрамдал  
  Лу Батнасан  
  Б Батрэгзэдмаа  
  Т Батсуурь  
  Ц Баттуяа  
  Батсайханы Баттөгс  
  Ш Батцэцэг  
   Баяр ёслол хурим найр  
   Бодрол  
  До Болдхуяг  
  Х Болор-эрдэнэ  
  Б Болормаа  
  Х Болормаа  
  Түмэнбаяр Бум-Эрдэнэ  
  Э Бум-Эрдэнэ  
   Бусад  
  Ц Буянзаяа  
  С Буянцогт /Цахарын/  
  Жигжид Бямбаа  
  Ц Бямбажаргал  
  Жогноо Бямбасайхан  
  Эрдэнэбаатар Бүжинлхам  
   Гадаадын уран зохиол  
  Тангадын Галсан  
  Б Галсансүх  
  Б Ганзориг  
  Батсүх Ганзориг  
  Дорж Гармаа  
   Гэсэр  
  Ш Гүрбазар  
  Ч Дагмидмаа  
   Далай ламын айлдвар  
  Цэнд Дамдинсүрэн  
  О Дашбалбар  
  Михайлов Дениска  
  Зундуй Дорж  
  Б Дорж  
  Цэндийн Доржготов  
  Ц Доржсэмбэ  
  Ш Дулмаа  
   Дууны үг  
  Ц Дэлгэрмаа  
   Дэлхийн уран зохиол  
  Магтаал Ерөөл,  
  Ц Жамбалгарав  
   Зохиолчдын намтар  
   Зүйр цэцэн үг  
  Б Ичинхорлоо  
  Б Кана  
  Ч Лодойдамба  
  Соном Лочин  
  Отхан Лха  
  Жагдалын Лхагва  
  Бавуугийн Лхагвасүрэн  
  Балсангийн Лхагвасүрэн  
  Ш Лхамноржмаа  
  Н Минжинсайхан  
   Монгол Улсаа хөгжүүлье  
   Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
   Мэдээ, мэдээлэл  
  Бямбадорж Мөнх-Өлзий  
  Ж Мөнхбат  
  Н Мөнхсайхан  
  Г Мөнхтулга  
  А Мөнхтуяа  
  Гомпилдоо Мөнхцэцэг  
  А Мөнхчимэг  
  Д Намдаг  
  Д Намсрай  
  Д Нацагдорж  
  Сайнжаргал Начин  
  Г Номин  
  У Номинчимэг  
  Д Нямсүрэн  
  Н Оюун-Эрдэнэ  
  Д Оюундэлгэр  
  Санж Пүрэв  
  Д Пүрэвдорж  
  Лувсан Пүрэвдорж  
  Соёрхын Пүрэвсүрэн  
  Д Равжаа  
  Б Ринчен  
  Шуурайн Солонго  
  Доржпалам Сумъяа  
   Сургамж  
  Х Сүглэгмаа  
  Шарав Сүрэнжав  
  Ширчин Сүхбаатар  
  Г Сүхзориг  
  Н Тайванжаргал  
  Цэрэнтулгын Түмэнбаяр  
  Загдын Түмэнжаргал  
  Д Төрбат  
  Д Урианхай  
  Б Уугансүх  
  Л Хасар  
  Л Хишигдорж  
   Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Цоодол Хулан  
  Ү Хүрэлбаатар  
  М Хүрэлсүх  
   Хүүхдийн дуу  
   М. Цэдэндорж  
  М Цэемаа  
  Д Цэцэнбилэг  
  Ч Чагнаадорж  
   Энхтайваны Чинзориг  
  Ренчин Чойном  
   Чоно  
  Батмөнх Чулуунцэцэг  
   Шагж гэлэн  
  Youtube Шилдэг ном  
   Шог өгүүллэг  
   Шүлэг  
  Б Шүүдэрцэцэг  
  Балбар Энхбат  
  Энхбаатар Энхболд  
  Д Энхболдбаатар  
  Б Энхтуяа  
  Р Энхтуяа /Эмүжин/  
  Батсамбуу Энэбиш  
  С Эрдэнэ  
  Арлаан Эрдэнэ-Очир  
  Б Эрдэнэсолонго  
  Ж Эрхэмцэцэг  
  Бэгзийн Явуухулан  
   Ярилцлага  
   Үлгэр  
  Э Үржинханд  
   Өвөр Монголын яруу найраг  
   Өгүүллэг  
  Л Өлзийтөгс  
   Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Бүгд  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгүүллэг  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 
Вэб сайт хийнэ, байрлуулна ...

Domain, Host, Web ... : BBS Soft LLC by Bataka

Ринчен   	Б	 Шүлэг: Б.Ринчен : Монгол хэл
Оруулсан admin 2007-04-06 06:07:00 (54669 уншсан)


Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл,
Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ.
Сонсох бүр яруу баялгийг гайхан баясч,
Сод их билэгт түмэн юүгээн бишрэн магтмуу би!

Урьдын бэрх цагт улс монголын хэт заяаг
Уйтгарлан бодоход урам зоригийг минь сэргээсэн,
Өөдлөн дэвжихийн төгс хувьтайд нь итгүүлсэн,
Өрнөн мандахын шинж бүрдсэн өвгөдийн минь хэл!

( Дэлгэрэнгүй... | 40 | Шүлэг | Зохиогч : Ринчен Б | )

Чойном 	Ренчин	 Шүлэг: Р.Чойном : Аав
Оруулсан Bataka 2025-12-02 21:41:25 (4800 уншсан)


Нэрийг минь хайрласан хүн аав
Нэгэн биеийг минь заяасан хүн аав
Нээгдэж амжаагүй өргөсөн цэцгийг орхиод
Нэн эрт явчихсан хүн миний аав
Цанид номын таринын үсгээр
Цаст Гимилайг давуулан авчирсан
Хэн бүхэнд байдаггүй нэрийг баруун чихэнд минь
Хэ.Цэрэнсодном багш Гэлэгрэнцэн аав
Хэлж өгсөн юм, «Чойном» гэж.

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Зохиогч : Чойном Ренчин | )

Чойном 	Ренчин	 Шүлэг: Р.Чойном : ААВДАА
Оруулсан Bataka 2025-12-02 21:33:21 (4373 уншсан)

Аяа эрин цаг улиран улирсаар
Аав хүү хоёр холдон холдсоор
Аймшгийг нь мэдээгүй тэр өдрөөс хойш
Арав биш хорин жил өнгөрчээ

Эцэг минь та одоо намайг хараасай!
Элчилгүй хорвоогийн хатуухан хөрсөн дээр 
Энэрэлгүй орхисон өнчин үр чинь
Эрийн цээнд хүрээд өдий зэрэг боллоо

Намайг төрүүлсэн хонгор хайрт аав минь ээ!
Насан туршдаа тандаа би уучлал гуйсангүй
Нартад хүү чинь ийм юм бүтээсэн гэж
Насан туршаа үзүүлж би бас чадсангүй
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Зохиогч : Чойном Ренчин | )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Учрах ёстой хүн
Оруулсан Bataka 2025-12-01 15:30:57 (4160 уншсан)

Цасан шуурга залуугийн нүүрийг эмнэг сургах мэт хорсож улайтал ташуурдана.Тэрээр өөдөөс нь юу ч хийж чадахгүй ажээ. Хунгарлан орсон цасны зузаан, олон давхар атлаа хүйтнийг хааж үл дийлэх дээл хувцас нь алхах байтугай зүгээр зогсоход нь хүртэл тээр болох мэт.

Эцэс нь үл харагдах дун цагаан талыг гүйж барая гэхнээ нэгэн нас үл хүрэлцэхээр санагдавч алхах мөлхөхийн хооронд яваа энэ залуу эхийхээ цээжинд тэврүүлэхээр тэмүүлэн буй нялх үр мэт харагдана.

Юуруу, юуны тулд гэдгээ үл мэдэхээс гадна баруун, зүүн, үхэл, амьдрал алинруугаа явж байгаа гэдгээ ч тэрээр мэдэхээ байжээ.Чухам сүнс нь салан одох хүртэл энэ биеээ туйлд нь хүртэл зовооё гэсэн шиг байдаг чадлаараа нэгэн зүйлрүү тэмүүлнэ.

Өвлийн амралтаар өвөө, эмээгийнд нь очиж амруулна гэдгийг сонсоод их л баярлаж байж билээ.Бүх юмийг нь тоо ёсоор бэлдэж өгөөд өнөө л хэлдэг захиасуудаа хэд хэд дахин давтаж ярисаар явуулсан ээжийгээ, олон биш ч ганц хоёр жин даах үг хэлээд хүргэж өгөөд буцсан аавыгаа, эзнээ хаачсаныг мэдэхгүй ч тоглохоор хүлээх нохойгоо, урт удаан лекцэн дунд дэрлэж унтдаг байсан ширээгээ хүртэл дахин ганц удаа харж ямар их аз жаргал дунд байснаа мэдэрмээр санагдана.
( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Зохиогч : Өгүүллэг | )

Шүлэг 		 Шүлэг: Ялгахын аргагүй ус сүү шиг холилдсон амьдралд ...
Оруулсан Bataka 2025-11-29 13:31:08 (3970 уншсан)

Ялгахын аргагүй ус сүү шиг холилдсон амьдралд
Яаж чи миний төлөө байдаг юм бэ? хайрт минь
Ямархан тэнгэрийн дор хоёуулаа учирсан болоод
Яагаад би чамаас холдож чаддаггүй юм бол

Халуу шатсан бодлоо төөнүүлэн байж шүлэглээд
Хад болгонд цуурай таттал чиний нэрийг шивнэмээр
Хажууд чинь эрх хүүхэд шиг юу ч бодолгүй  инээд алдан
Хайрын жаргалд тэр чигтээ мансуурмаар

Гэгээ татуулсан орчлонгийн цэнхэр хязгаарт
Гэргий минь болооч гэж өвдөг сөгдөн гуймаар
Гэрэлт нарны дор, эсвэл тэргэл сарны дор
Гэргийдээ зориулсан шүлгээ чанга уншин суумаар

Үдлээд буцах амьдралын богино тойрог дунд
Үүрд дэргэд минь үлдээч гэж гуймаар
Үсээ цайтал чамдаа бүхнээ зориулна гэж амлаад
Үрсээ тойруулан жаргалын диваажинд умбмаар .... 

Т.Гинжээ 2025 11 25 19:30 0097612290624 ????
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Зохиогч : Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Т.Гинжээ : Надад зориулж шүлэг бичвэл би насаа өгье
Оруулсан Bataka 2025-11-29 13:33:14 (3943 уншсан)


Надад зориулж шүлэг бичвэл би насаа өгье
Надад зориулж найраг тэрлэвэл би чамдаа амьдралаа бэлэглэе
Намайг гэсэн ганцхан үгс хэлхээд орхивол
Би чамдаа хариуд нь бүхнээ зориулья

Урагдсан дэвтэрийнхээ арын хуудсанд
Угаасаа надад хайртай гээд
Уруулын минь хээтэй хундаганы амсар дээр
Учирсан минь үнэн гээд
Уйлахдаа энгэрт чинь үлдээсэн
Нулимсийг минь жаргал гээд
Уяртал минь надад шүлэг тэрлэвэл
Уудам орчлонд ганцхан олдсон амьдралаа би чамдаа өгье хайрт минь...

Т.Гинжээ 2025 
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Зохиогч : Шүлэг | )

Чагнаадорж 	Ч	 Шүлэг: Ч.Чагнаадорж : ААВ
Оруулсан Bataka 2025-12-01 11:26:06 (4495 уншсан)


Цэцэг ургаагүй зунаар горхи шиг урсаж явсан
Цэл залуухан насны чинь сайран дээр ирлээ аав минь
Цэнхэр бороотой өдрөөр гал шиг дүрэлзэж байсан
Цээж дүүрэн омгийн чинь цог нь дээр ирлээ аав минь

Гэрэл харанхуй хоёрыг нэгэн өнгөөр зурдаг
Гэгээн саруул ухааны чинь дөлөн дээр ирлээ аав минь
Гэмшил хөөрөл хоёрыг адилхан хэмээр тоглодог
Гэмгүй цагаан сэтгэлийн чинь зучил дээр ирлээ аав минь


( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Зохиогч : Чагнаадорж Ч | )

Чагнаадорж 	Ч	 Шүлэг: Ч.Чагнаадорж : Аав хэмээх алхдаг уулын ...
Оруулсан Bataka 2025-12-01 11:10:46 (4021 уншсан)

Аав хэмээх алхдаг уулын
Нуруунд авирдаг гөрөөс байлаа
Буурал тэргүүнд нь дураараа хүрдэг
Бурхнаас хайртай үр нь байлаа
Нөмөр уул минь нурснаас хойш
Нүцгэн талд даардаг болсон
Одоо намайг ганцхан тэвэрвэл
Орчлонг цууртал уйлах байхдаа
Аав хэмээх сүрлэг модны
Мөчирт суудаг шувуу байлаа
Зүрхэн дээр нь жиргэж буусан
Цолмонт үүрийн болжмор байлаа
Сүрлэг мод минь унаснаас хойш
Сэрүүхэн салхинд жиндэх болсон
Гэнэтхэн ирээд хүүгээ тэвэрвэл
Гэгээ цууртал дуулах байхдаа
Аав хэмээх өргөн мөрний
Цалгианд хөвдөг ангир байлаа
Жаахан далиа мандалд нь дүрээд
Жаргал үсчүүлэн нисдэг байлаа
Өргөн мөрөн минь ширгэснээс хойш
Өөрийн эрхгүй цангадаг болсон
Дэндүү холоос алхаад ирвэл
Дээлийнх нь үнэрт тайтгарах байхдаа
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Зохиогч : Чагнаадорж Ч | )

Минжинсайхан  	Н	 Шүлэг: Нямжаргалын Минжинсайхан : Тэргүүн шүлэг
Оруулсан Bataka 2025-11-27 22:50:00 (4215 уншсан)

“Болор цом” 43 яруу найргийн наадмын тэргүүн байрын эзнээр Монголын Радиогийн редактор, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт яруу найрагч, сэтгүүлч Нямжаргалын Минжинсайхан тодорлоо 

БОЛОР ЦОМ-43 | Тэргүүн шүлэг - "ҮГ"

Хамаг хайрыг би үгнээс авч
Хамаг хайраа би үгэнд юүлсэн
Үг миний үндэс хөрс
Үг миний өвөг дээдэс
Үггүйгээр би өнөөдрийг барж чадахгүй
Үггүйгээр би өчигдөрт харьж чадахгүй
Үггүйгээр би үнэн аж төрж, амьсгалж чадахгүй
Үггүйгээр би өргөн олон, өрөөл бусдыг ч хайрлаж чадахгүй
Үг миний мөргөлийн сүм
Үг миний өргөлийн сум
Үг миний өстөн дайсан, бас хань нөхөр
Үг миний өрөвч зан, бас тэсвэр тэвчээр
Дардам мөртөө замаа олоогүй үгэнд
Зам болж
Далавчтай мөртөө тэнгэрээ олоогүй үгэнд
Тэнгэр болж явдаг би

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Зохиогч : Минжинсайхан Н | )

Энхболдбаатар 	Д	 Шүлэг: Д.Энхболдбаатар : Анхалж харсан хамгийн үзэсгэлэнт бүсгүйдээ
Оруулсан Bataka 2025-11-27 12:44:21 (3980 уншсан)


Анхалж харсан хамгийн үзэсгэлэнт бүсгүйтэйгээ би
Амраглаж тоглодог
Айл гэр болж
Аав ээж болж
Алагхан үрээ үнсэлж эрхэлдэг
Хайрын чулуугаар гэр өрөн
Хамтдаа мөнхөрье гэж ярилцан тоглодог

Уярлын бурмаар дарс исгэж
Уучлалын утсаар даашинз нэхэж
Гоморхолдоо аргадал зангидан
Тунирхалдаа ааш эмжин
Зүүдэндээ үнэгчлэх үрээ
Зүүсгэл чимэг болгон
Амьдралаа чимж тоглодог
Аз жаргалаа нэмж тоглодог
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Зохиогч : Энхболдбаатар Д | )

Пүрэвдорж 	Д	 Шүлэг: Д.Пүрэвдорж: Буурай эмээ
Оруулсан Bataka 2025-11-27 12:09:34 (4239 уншсан)




Насны хярд бээрэн
Нар дагаж гадаалсан
Намрын хяруунд чичрэн
Навч шиг гандан ганцаардсан
Буурай эмээ

Гал дээр цай богшоосон
Гар харж нүд хариулсан
Газар дээр бүхнийг хайрласан
Ганцхан өөрт нь хайр дутсан
Буурай эмээ

Будангийн нар шиг бүдэгнэн
Буцах өдрөө хүлээсэн
Буруугүй атлаа буруудан
Бурхан, чөтгөр хоёулаа мартсан
Буурай эмээ
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Зохиогч : Пүрэвдорж Д | )

Хулан 	Цоодол	 Шүлэг: Ц.Хулан : Аавдаа
Оруулсан admin 2010-08-18 03:54:00 (50778 уншсан)

Сайхан залуу аавынхаа тэргүүнд буурал орсныг анх үзээд
Саваагүй томоогүй хүүхэд насаан би тэр жилийнх нь шувуудтай хамт буцаасан
Санчиганд нь нэмэх мөнгөн сорны тоолон жаргаана даа тэгвэл гэхэд
Санаснаар даанч болохгүй явна ааваа

Бүүвэйт хонгор эжийн тухай дуу мэдээж олон
Бүдэгхэн гардаг зураг шиг санаатай хийдэг алдаа шиг
Бүхий л орчлонд харин аавын ач гэж дуулдаггүй
Бүгдийнх нь аав ямар миний аав шиг биш дээ

( Дэлгэрэнгүй... | 41 | Шүлэг | Зохиогч : Хулан Цоодол | )

Мөнхцэцэг 	Гомпилдоо	 Шүлэг: Г.Мөнхцэцэг : Чамаас олсон эх орон минь
Оруулсан admin 2005-03-21 21:15:00 (14751 уншсан)

2000 оны Болор цомын эзэн. Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч Гомпилдоогийн Мөнхцэцэг

Өөрийгөө би чамаас олсон
Өлгий болоод живх, өндөр өндөр уулс чинь байсан
Өндөр босгыг чинь алхах гэж
Өт болоод хорхой аль алиныг нь дамжсан
Унах газраа олохгүй тэнэсэн намайг
Уйлахаар минь таних гэж тоссон эх орон минь ээ
Ижийгээ би чамаас олсон
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Зохиогч : Мөнхцэцэг Гомпилдоо | )

Пүрэвдорж 	Д	 Найраглал: Д.Пүрэвдорж : Хөх даалимбан тэрлэг
Оруулсан admin 2009-08-03 23:03:51 (72081 уншсан)


Уянгын оршил

***********
-Цэрэг эрсийн улаан тоос
Цэцгэн дундуур татаад явсан юм
Цээжин дотор хагацал орхиод
Цэнхэр уулсыг даваад явсан юм
Олон эрчүүл дуугаа дуулаад
Онгон талаар давхиад явсан юм
Орон гэртээ зайгаа орхиод
Одтой адил харваад явсан юм
Сарних тоосны нэгэн үзүүрт
Саруул нүдээ би чилээж
Санаа алдан сүүгээ өргөн
Сар шиг мэлтрэн гаднаа үлдсэн юм
Хөдөө нутгийн хөх алсад
Хөл хүнд шинэхэн бэр
Ардын хувьсгалт улаан цэргийн
Ар гэр болж үлдсэн юм

( Дэлгэрэнгүй... | 27 | Найраглал | Зохиогч : Пүрэвдорж Д | )

Пүрэвдорж 	Д	 Шүлэг: Д.Пүрэвдорж : Өнөөгийн монгол хэл
Оруулсан admin 2011-06-10 17:11:06 (18584 уншсан)

Санхүү банкны сэсчээмтэй
Сантехникийн слесарьтай
Барьцааны ломбардтай
Баталгааны нотариаттай
Хувийн кодтой
Хувцасны моодтой
Галын командтай
Газрын кадастртай
Орцондоо номертой
Ордондоо камертай
Зайгуулын траншейтай
Зайлуулгын трактортай
Хогийн пүүнкэртэй
Хоол нь поорцтой
Яам нь менежертэй
Ямаа нь кашмертай
( Дэлгэрэнгүй... | 14 | Шүлэг | Зохиогч : Пүрэвдорж Д | )


Пүрэвдорж 	Д	 Шүлэг: Д. Пүрэвдорж : Атгахан биендээ ахадсан бодолтой би
Оруулсан admin 2010-07-01 20:06:00 (12859 уншсан)

2008/9/13
Замбуу тивийн зүрхэнд хүмүн болсондоо би бахархнам
Заяасан эцэг эхдээ халамж нь болдгоороо би бахаднам
Замбуу тивийн нарыг тоонондоо аргамжиж өглөө угтдагтаа би азтай хүн
Заяа тавилангаар учирсан эх орноороо би гайхуулж өссөн би азтай хүн

( Дэлгэрэнгүй... | 4 | Шүлэг | Зохиогч : Пүрэвдорж Д | )

Минжинсайхан  	Н	 Шүлэг: Н.Минжинсайхан : АМЬДРАЛ ГЭДЭГ
Оруулсан Bataka 2025-11-27 23:47:36 (4028 уншсан)

Эргээд дурсахад амьдрал гэдэг
Ээ дээ мөн ч шогийн шүү!
Элээ пин дээрээс ааруулын өөдөс шүүрээд
Эргэн нисэхдээ шонхорын салхинд алгадуулж
Хуучин ноосон малгай шиг хийсэн хийссээр
Худгийн цаад барзан хад руу тээглэх юмгүй уначих шиг 
Эргээд дурсахад амьдрал гэдэг
Ээ дээ мөн ч шогийн шүү!
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Зохиогч : Минжинсайхан Н | )

Минжинсайхан  	Н	 Шүлэг: Нямжаргалын Минжинсайхан : ҮҮЛЭН ДЭЭР БИЧСЭН ШҮЛЭГ
Оруулсан Bataka 2024-02-27 23:13:52 (4002 уншсан)

Далавчлан нисэг ээ сэтгэл, хэмжээ хязгаараа мэдэг
Дахиад ийм дурлал гэвч сэтгэлийг минь ээрэх ч билүү
Давилуун гэнэн нас минь хором хормоор дундрана
Дасан дурлаг ээ сэтгэл, гоо сайхны гүн цүнхээлд унаж нэг үзэг!

Хайлан урсаг ээ сэтгэл, ундрага чадал, тамир хүчээ таниг
Хайр - харууслын гэрэлт замд дан цамцтай гүйж нэг үзэг
Дов сондуул сүлжиж хүүхэд мэт нялхарч, туньж, эрхлэг
Долоон бурханы дор мөсөн уул шиг хайлж нэг үзэг ээ!
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Зохиогч : Минжинсайхан Н | )

Пүрэвдорж 	Д	 Шүлэг: Д.Пүрэвдорж : Тусгаар тогтнол
Оруулсан admin 2007-11-24 06:21:00 (56427 уншсан)


Ханат цагаан гэрийн од хийморийн тоонон дээр
Хасаг халуун тулганы омог дөрвөн тотгон дээр
Хан Алтай аавын онгон тэргүүн оргил дээр
Хатан Сэлэнгэ ээжийн одод орчих мандал дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Ганган улаан тэмээний зогдор дэвсэх тэшил дээр
Гантай мөнгөн хэтний зоолог тээх тээгэн дээр
Галбын халуун говийн хулан ангах ээрэм дээр
Гантиг чулуун хясааны янгир халих элгэн дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

( Дэлгэрэнгүй... | 77 | Шүлэг | Зохиогч : Пүрэвдорж Д | )

Чойном 	Ренчин	 Шүлэг: Р.Чойном : Сүүлчийн шүлэг
Оруулсан Bataka 2025-11-25 13:21:49 (4665 уншсан)


Ахар богино насалсан их яруу найрагчийн 
Ашид мөнхийн дурсгалыг босголцлоо би. 
Аль ч газрын урчуулын бүтээгээ нь үгүй хөшөөг
Ард түмний зүрхэн–тольтноо цогцлууллаа.

Хүний ертөнцөөс, хүн нэг дутаж, 
Хүндэтгэлийн өргөөнд хөшөө нэг нэмж, 
Эрин үеийнхээ их тэнэгүүдтэй хийсэн 
Ринчиний Чойномын цусгүй дайн ийнхүү дууслаа.
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Зохиогч : Чойном Ренчин | )


 
Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

Одоо онлайнд 175 зочин, 0 гишүүн байна.


Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт



Зургийн цомог


orkh-013.JPG
600x450 114k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 6828


B3-010.JPG
450x600 49k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 6471


B3-028.JPG
600x286 81k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5924


Агуулга
Thursday, 2026.05.07
· Би гэх бодол
Sunday, 2026.05.03
· Шинэ Чойнжин : Ганцаардсан баатар
· Амьдарлын 3 мөр
Monday, 2026.04.27
· Т.Батсуурь : ЭР НУЛИМС
Thursday, 2026.04.23
· Шюэ Вайсуо: Адуухайн амсар
Tuesday, 2026.04.21
· Жүнмэн: Надад чимээгүй ширээ өгөөч
Sunday, 2026.04.19
· Үндэсний уншлагын үйл ажиллагаа - "Сонгодог зохиолуудыг аз жаргалтай уншиж, ертөнцийг харахын тулд орчуулга" сэдэвт арга хэмжээ боллоо.
Thursday, 2026.04.16
· Залхуу, хойш тавих занг засах- 5 секундийн дүрэм - хамгийн зөв шийдвэр гаргах хугацаа
· 【Дэлхийн хамгийн шилдэг ном】 МӨНГӨНИЙ УХААН
Thursday, 2026.04.09
· Э.Чинзориг: Төрийн нүд
Wednesday, 2026.04.08
· До.Болдхуяг : МОНГОЛ БИЧИГ
Tuesday, 2026.04.07
· Гоомарал
Sunday, 2026.03.29
· Амгаланбаатарын Чинболор : Хайрцаг тамхи
Wednesday, 2026.03.25
· Шилдэг ном : Яагаад бид үргэлж ядардаг вэ? Чингис хааны
Friday, 2026.03.20
· Шилдэг ном : Бусдад таалагдах гэж хичээсээр
Thursday, 2026.03.19
· Ц.Авирмэд : Буддагийн зүрхэн зүгт ...
· Ц.Авирмэд : Ханьдаа
Wednesday, 2026.03.18
· Ц.Авирмэд : Нэргүй шүлэг
· Р.Чойном : Жагсаал
· Ц.Авирмэд : Үүл нарны орчлонд ...
Wednesday, 2026.03.25
· Хайрцаг тамхи
Thursday, 2026.03.12
· Энхтайваны Чинзориг : Маргад
Friday, 2026.03.06
· Шилдэг ном : Өмгөөлөгч шиг ярих 9 нууц: Ямар ч ярианд давуу тал олж авах техникүүд
Monday, 2026.03.02
· А.Бүрэнтөгс : Хүсэл
Thursday, 2026.03.12
· Арлааны Эрдэнэ-Очир : Хачин тунгалаг амраг
Sunday, 2026.03.01
· М.Мөнхбаяр : 4-н мөртүүд
Thursday, 2026.02.26
· Сосорбарамын Төмөрхуяг : Хөршийн хөөрхөн охин
· Соёрхын Пүрэвсүрэн : ҮЛ ТАСРАХ УДАМ
Tuesday, 2026.02.24
· Сосорбарамын Төмөрхуяг : 70 настай эрхэм
Saturday, 2026.02.21
· Эр эм
Wednesday, 2026.02.18
· Үг
Friday, 2026.02.13
· Э.Чинзориг: НАГАЦ АХ МИНЬ
· Шилдэг ном : Боломжгүйг Боломжтой болгодог 3 Хууль
· Шилдэг ном : Таны “амьдралын хугацаа”-г 2 дахин нэмэгдүүлэх top 5 ‎зуршил
· Шилдэг ном : Ээж 1% өөрчлөгдөхөд хүүхэд 100% өөрчлөгдөнө
· Шилдэг ном : Хүүхдэдээ заавал заах ёстой ганц чадвар: Санхүүч Хэрэмийн супер хичээл-Шинэ жилийн хамгийн том бэлэг
Wednesday, 2026.02.11
· Ц.Билгүүнжаргал : Үлдэхсэн
Monday, 2026.02.09
· Д.Пүрэвдорж : Сэгс Цагаан Богд найраглал
· Шилдэг ном : ҮГИЙН ХҮЧ- Миний амьдралыг өөрчилсөн ганц өгүүлбэр
Wednesday, 2026.02.04
· Энхтайваны Чинзориг : Жинхэнэ эзэд нь

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2026 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn