Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
/www.biirbeh.mn
Twitter
RSS2

Мэйл : info@biirbeh.mn
Утас : 9907-6364

Нэрээр
   ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
   4-н мөртүүд  
   Sienna  
   Window of Mongolian poetry  
   Youtube  
  Цээсүрэн Авирмэд  
  Э Агиймаа  
   Алтангадас  
  А Алтанхундага  
  М Амарбаяр  
  A Амарсайхан  
  Б Амарсанаа  
   Амор Хайям  
   Ардын аман зохиол  
  Б Ариун-Эрдэнэ  
  Энх-Амгалан Ариунболд  
   Афоризм  
   Нямдорж Ачиймаа  
  Г Аюурзана  
  Ц Бавуудорж  
  Н Багабанди  
  П Бадарч  
  Н Базардэрэг  
  А Байгалмаа  
  С.Б. Бат-Эрдэнэ  
  Б Батзаяа  
  Д Батзүл  
  М Батнайдвар  
  П Батнайрамдал  
  Лу Батнасан  
  Б Батрэгзэдмаа  
  Т Батсуурь  
  Ц Баттуяа  
  Батсайханы Баттөгс  
  Ш Батцэцэг  
   Баяр ёслол хурим найр  
   Бодрол  
  До Болдхуяг  
  Х Болор-эрдэнэ  
  Б Болормаа  
  Х Болормаа  
  Түмэнбаяр Бум-Эрдэнэ  
  Э Бум-Эрдэнэ  
   Бусад  
  Ц Буянзаяа  
  С Буянцогт /Цахарын/  
  Жигжид Бямбаа  
  Ц Бямбажаргал  
  Жогноо Бямбасайхан  
  Эрдэнэбаатар Бүжинлхам  
   Гадаадын уран зохиол  
  Тангадын Галсан  
  Б Галсансүх  
  Батсүх Ганзориг  
  Б Ганзориг  
  Дорж Гармаа  
   Гэсэр  
  Ш Гүрбазар  
  Ч Дагмидмаа  
   Далай ламын айлдвар  
  Цэнд Дамдинсүрэн  
  О Дашбалбар  
  Михайлов Дениска  
  Зундуй Дорж  
  Б Дорж  
  Цэндийн Доржготов  
  Ц Доржсэмбэ  
  Ш Дулмаа  
   Дууны үг  
  Ц Дэлгэрмаа  
   Дэлхийн уран зохиол  
  Магтаал Ерөөл,  
  Ц Жамбалгарав  
   Зохиолчдын намтар  
   Зүйр цэцэн үг  
  Б Ичинхорлоо  
  Б Кана  
  Ч Лодойдамба  
  Соном Лочин  
  Отхан Лха  
  Жагдалын Лхагва  
  Балсангийн Лхагвасүрэн  
  Бавуугийн Лхагвасүрэн  
  Ш Лхамноржмаа  
  Н Минжинсайхан  
   Монгол Улсаа хөгжүүлье  
   Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
   Мэдээ, мэдээлэл  
  Бямбадорж Мөнх-Өлзий  
  Ж Мөнхбат  
  Н Мөнхсайхан  
  Г Мөнхтулга  
  А Мөнхтуяа  
  Гомпилдоо Мөнхцэцэг  
  А Мөнхчимэг  
  Д Намдаг  
  Д Намсрай  
  Д Нацагдорж  
  Сайнжаргал Начин  
  Г Номин  
  У Номинчимэг  
  Д Нямсүрэн  
  Н Оюун-Эрдэнэ  
  Д Оюундэлгэр  
  Санж Пүрэв  
  Д Пүрэвдорж  
  Лувсан Пүрэвдорж  
  Соёрхын Пүрэвсүрэн  
  Д Равжаа  
  Б Ринчен  
  Шуурайн Солонго  
  Доржпалам Сумъяа  
   Сургамж  
  Х Сүглэгмаа  
  Шарав Сүрэнжав  
  Ширчин Сүхбаатар  
  Г Сүхзориг  
  Н Тайванжаргал  
  Цэрэнтулгын Түмэнбаяр  
  Загдын Түмэнжаргал  
  Д Төрбат  
  Д Урианхай  
  Б Уугансүх  
  Л Хасар  
  Л Хишигдорж  
   Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Цоодол Хулан  
  Ү Хүрэлбаатар  
  М Хүрэлсүх  
   Хүүхдийн дуу  
   М. Цэдэндорж  
  М Цэемаа  
  Д Цэцэнбилэг  
  Ч Чагнаадорж  
   Энхтайваны Чинзориг  
  Ренчин Чойном  
   Чоно  
  Батмөнх Чулуунцэцэг  
   Шагж гэлэн  
  Youtube Шилдэг ном  
   Шог өгүүллэг  
   Шүлэг  
  Б Шүүдэрцэцэг  
  Балбар Энхбат  
  Энхбаатар Энхболд  
  Д Энхболдбаатар  
  Б Энхтуяа  
  Р Энхтуяа /Эмүжин/  
  Батсамбуу Энэбиш  
  С Эрдэнэ  
  Арлаан Эрдэнэ-Очир  
  Б Эрдэнэсолонго  
  Ж Эрхэмцэцэг  
  Бэгзийн Явуухулан  
   Ярилцлага  
   Үлгэр  
  Э Үржинханд  
   Өвөр Монголын яруу найраг  
   Өгүүллэг  
  Л Өлзийтөгс  
   Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Бүгд  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгүүллэг  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 
Вэб сайт хийнэ, байрлуулна ...

Domain, Host, Web ... : BBS Soft LLC by Bataka

Тайванжаргал  	Н	 Өгүүллэг: Намхайн Тайванжаргал : УЯАН ДЭЭР
Оруулсан Bataka 2026-05-27 13:59:34 (322 уншсан)


Зуны үдийн нар голложээ.Уяан дээрхи морьд ялаархан толгой хаялан эргэцнэ.Хоёр бүгэг эрвээхэй хөөцөлдөн уяа тойрон ниссэнээ эргэж тойрон нисэх аж..Дөнжгөр сандал дээр суусан Авир өвгөн босох зуураа хөл оршиж жийрнэхсэн бололтой хазганан хэд алхаад Будын хээр морийг тойрч  хараад
-Манай энэ Буд зөчүү зантай хүн дээ .Хэр баргийн хүнээс үс сонсох биш миний бодлоор энэ хээр морь арай  дутуу юм шиг байх юм хэмээн эргэж тойрон харлаа.
Нар жаргаж буй тэнгэрийн хаяаруу  харц шидээд Авирын хэлсэнийг сайн сонсоогүй  Намнан
-Энэ тэнгэр чинь нөмгөрчихөж .Маргааш борооших нь хэмээн шал ондоо юм ярив .Завилан сууж байсан тэрээр өндийх зуураа
-Наадамд халиун морио тавьж үзчихээд наадам отголох санаатай .Намрынхаа их ажлыг эхлэх минь хэмээн сөөнгөтөн байж хэлээд бүснээсээ хусуураа аван халиун морин дээрээ очин хатсан хөлсийг нь хусаад
-       -  Будын хээр морь миний халиун морины хажууд хүнд ястай мах бөхтэй морь шүү дээ гэв
Авир өвгөн  бараан үүлрүү нар нь шурган орсон тэнгэрийн хаяаг ажиж
-Өнөө шөнө морины хажууд хонох хүүхдүүд оромжлохгүй бол борооших нь дээ.Ер нь наадмаар бороотой байж магад .Будын хээр моринд уг нь сэрүүхэн байвал сайн л байна .Харин Намнан чиний халиун морь бараг уяа нь болчихож наадам дөхөхөөр жаахан ир нь харьчихаж магадгүй дээ.Нээх их ажил хийлгэдэггүй адуу юмаа хэмээн өргөн нүүрэн дээрээ буух ялааг үргээн нөгөө дөнжгөр сандал ирж суухад нь
( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Зохиогч : Тайванжаргал Н | )

Тайванжаргал  	Н	 Өгүүллэг: Намхайн Тайванжаргал : Гүрмэд панз
Оруулсан Bataka 2026-05-27 13:56:12 (373 уншсан)


Манай нутагт намайг бага байхад  Гүрмэд панз  гэж хүн байсан юм.Морийг дандаа хос хосоор нь хөтөлж унана.Өөрөө адуу олонтой сайхан морьд ихтэй хүн л дээ .Хаа сайгүй л нэр нь дуулдаж байдаг Гүрмэд панз бол нимгэн шаравтар царайтай тавь эргэм насны цэмбэгэр хүн. Яриа хөөрөө гэж амьтан хүнийг ангайлгамаар уран цэцэн үгтэй дуулна, шүлэглэнэ ер нь бол юм юмны захтай  адтай хүн л дээ.Адуунд их  эртэй мөрий тавиад л эмнэг дээр мордохдоо холбирч үзээгүй юм гэнэ лээ.
.Жаахан хэдэр ядар зантай гэж ярих ч наймаан дээр бол хайлсан тугалга шиг болж хэний ч гараас авах гэсэн зүйлээ салгаж чаддаг гэнэм.Хүний арга эвийг олохдоо сайн хөнгөн зальтай ер нь их хэцүү хүн гэж хүмүүс ярихыг сонссон ч би  Гүрмэд гуайг харин биширнэ.Хэзээ нэгэн цагт Гүрмэд гуай шиг олон сайхан адуутай. Тарган тарган морьд унаж наймаа хэлэлцэн гарын атганд багтахгүй шахам том цагаан хаш хөөрөгөөр хөөрөглөхсөн гэж боддог байлаа.
( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Зохиогч : Тайванжаргал Н | )

Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 		 Өгүүллэг: Пүрэвжавын Пүрэвсүрэн : Арван жилийн дараа
Оруулсан admin 2006-12-25 00:11:54 (15841 уншсан)


      Дэнсмаа булгаас хоёр хувин ус бариад гэр өөдөө явж байхдаа нэг морьтой хүн бөг бөг шогшуулан ирж явааг харлаа. Өнгө нь бүдгэрсэн цэнхэр тэрлэг, толгойдоо зангидсан хуучин цагаан алчууртай, ташуур барьсан баруун гартаа өргөсхийн яваа тэр эрийг хараад "Зайлуул. Дагва шив дээ" хэмээн өөртөө шивэгнэн алхаагаа түргэсгэв
      Гэртээ орж ирэхэд нэрж байгаа архины хурцхан үнэр, идээ цагааны исгэлэн үнэртэй нийлэн ханхална. Дэнсмаа, жалавчныхаа халсан усыг яаран уудалж: хүйтэн усаар солив. "Дагва маань азтай л яваа юм байна даа. Тогоо авах гэж байхад ирж байна" гэж бодоод дэлгээтэй үүдээрээ харвал Дагва ганц шон уяан дээр бууж байна.

( Дэлгэрэнгүй... | 6 | Өгүүллэг | Зохиогч : Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 | )

Шүлэг 		 Шүлэг: Ертөнц
Оруулсан Jenny 2026-05-24 15:48:43 (323 уншсан)

Үлгэрийн ертөнцөд үлдлээ гээд
Үнэний хаалгаар гарлаа гээд
Үзэж бүхнийг харлаа гээд
Үүрдийн амьдралд хүрнэ гэж үгүй
Ирэх цагийг тольдлоо гээд
Ирсэн гийчнийг магтлаа гээд
Ирээдүйд бид зочиллоо гээд
Ирсэн энэ цагаасаа зайлж зугатна гэж үгүй
Хуруу дарам амьдрал гээд
Хутагт ноёдтой уулзлаа гээд
Хурсан олныг тойрууллаа гээд
Хуйлсан цаг хугацааг хурдасгана гэж үгүй
Мэдсэнээс мэдэхгүй байх нь дээр цаг хугацаа
Мэргэн олонд ирж ч мэднэ
Мэрийснээс мэлэрч суух нь дээр цаг хугацаа
Мэдээгүй байхад чинь ирж ч мэднэ
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Зохиогч : Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Аав ээж хоёр
Оруулсан Bataka 2026-05-19 16:24:39 (243 уншсан)

Өөдөө асах гал шиг 

Өглөө мандах нар шиг

Өндөр уулын оргил шиг 

Өгөөмөр буурал аав минь

             Уртын дуу шиг бодолтой 

              Уужим сайхан сэтгэлтэй

              Ухааны их бурхан 

               Уяхан буурал ээж минь

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Зохиогч : Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Хүний хүн
Оруулсан Марал-Үжин 2026-05-18 21:15:29 (315 уншсан)

Хүний хүнг өөрийн мэт өмчилж авж араатнаас долоон дороор шунаж 
Хүнлэг зангаа хөсөр хаяж 
Хүдэр цээжинд нь бусадаас булаасан жаргалаа шугалтай гэх чинь идэлнэ
Минийх биш өрөөлийх гэдгийн нь мэдсэн хэрнээ мэдээгүй юм шигээр   
Мөрөөдөн мөрөөдөн олж авсанаа бодож улам шунана 
Хүний хүнд ингэтэлээ шунаж үзсэгүй 
Хүнийх гэдгийг нь санахаар 
Хүн чанар минь зуулгаав 
Хүсэж хүсэж хайрлсан юм болхоор
Хөсөр хаяж чадахгүй
Хүнээс булаасан жаргал минь хэзээ надаас 
Хол зугтах бол...

Марал-Үжин Нямдэлгэр
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Зохиогч : Шүлэг | )

Гүрбазар 	Ш	 Шүлэг: Ш.Гүрбазар: ГОВИЙН ГАНЦ АЙЛ
Оруулсан admin 2005-03-21 21:27:41 (13726 уншсан)


Дэлгэсэн тэрлэг шиг монгол нутгийн
Гундсан шаргал сэжүүрээн
Хошуулдсан хоргой шиг гучин гурван говийн
Худаг бараадсан өвгөдөөн
Мартахын учиргүйд өрөвдөхдеө
Шүлэг бичиж сууна

( Дэлгэрэнгүй... | 2 | Шүлэг | Зохиогч : Гүрбазар Ш | )

Гүрбазар 	Ш	 Шүлэг: Ш.Гүрбазар : Орчлонгийн дутуу
Оруулсан admin 2005-08-09 18:26:55 (27175 уншсан)

Орчлонгийн дутуу гэдэг ганцхан юманд л байх юм даа
Аавдаа би эрхэлдэг байсан
Аавдаа би эрхлэхдээ
Алтан гадасны од аргамжааг буулгаж
Зээрийн шагайгаа холбоё гэж
Аадрын сүүлчийн солонго барьж
Шилбүүрийн үзүүртээ уяя гэж
Үлгэр дуустал үүр цайлгахгүй гэж
Өлөн шүүдрийг өдөр өнжөөе гэж
Эрхэлдэг байсан элдэвлэдэг байсан

Ээждээ би эрхэлдэг байсан

( Дэлгэрэнгүй... | 23 | Шүлэг | Зохиогч : Гүрбазар Ш | )

Гүрбазар 	Ш	 Шүлэг: Ш.Гүрбазар : Гунигийг март
Оруулсан admin 2005-08-09 18:04:39 (23943 уншсан)


Яасан, гуниглаад л байна уу чи
Наашаа суу
Сэтгэл эмзэглэн гуниж явах үедээ хүн
Сэргэлэн золбоотой бай гэж өөртөө хэлж чаддаггүй юм
Ийм цагт сайн хүн олон л доо
Инээхээ мартсан юм шиг царайдаа хайр өвөрлөсөн хүн зөндөөн л дөө

( Дэлгэрэнгүй... | 14 | Шүлэг | Зохиогч : Гүрбазар Ш | )

Гүрбазар 	Ш	 Шүлэг: Ш.Гүрбазар: Би монголоороо гоёдог
Оруулсан admin 2005-08-25 14:06:00 (44406 уншсан)


Хөх Азийн цээжин дээр ирж буцахын учир
Хүмүүүний алтан заяа энд байхын учир
Туурайн тамгатай хөрсөн дээр
Унагатай хамт тэнцэж хөлд орохын учир
Тунгалаг шандны толиог
Хулантай хамт булаалдаж рашаан амсахын учир
Би Монголдоо мэндэлсэн

( Дэлгэрэнгүй... | 65 | Шүлэг | Зохиогч : Гүрбазар Ш | )

Гүрбазар 	Ш	 Шүлэг: Ш.Гүрбазар : Ээмэг дууль
Оруулсан Bataka 2025-12-10 10:26:08 (3701 уншсан)

Манай нутагт, намайг бага байхад
Гуч хүрсэн эр хүн өрөөсөн чихэндээ ээмэгтэй явдагсан
Хүүхдүүд бид нар учиргүй их шохоорхдог байлаа
Гээд тэр нь энэ ертөнцөд хүний эцэг болохын зовлон хэцүүг өгүүлсэн Эртний нэг домогтой дүйж байсан юм.

Тэгээд би Ээмэг гэж дууль бичиж билээ
Одоо үүнийг таньд ярьж өгье!

Мөхдөггүй үлгэрийн эхэнд гэнэлээ
Мөнх зулыг бадамлахад гэнэлээ
Дээл ганцалж дэр хуваалцсан хоёр амраг
Дэргэдээ бүлээн амьсгаа охин хүртэх гээд чадсангүй
Нар сарнаас гуйж үр хэдэнтэй тэвэрлээ ч
Насны хөл бүдрэх тавтай жилээ үргэдэг байж
Хүү хүссэн хоёрын зовлон түүгээр дууссангүй
Хүнд бодлоо хөнгөлж эх дахиад хөл хүндэрлээ

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Зохиогч : Гүрбазар Ш | )

Гүрбазар 	Ш	 Шүлэг: Ш.Гүрбазар : Номхон команд
Оруулсан admin 2007-11-13 04:45:09 (18047 уншсан)

Ганцхан “Бид ялав”-тай өвгөний хүү

Шүлгээ унших гэж байна чимээгүй

Галын шугаманд эрсэдсэн цэргийн

Сүүлчийн амьсгаа сонсогдож байна чимээгүй

Тамсагийн зургадугаар дивиз оройн тоондоо жагсаж байна

Таны миний өвгөд залуугаараа одоо энхрий нутгаа дуулж байна чимээгүй

Хатан дөрөөн дээрээ бөхийж зүүн хацраа үнсүүлсэн хүү нь

Халхын голын тулалдаанаас халагдаж ээждээ ирсэнгүй

Сайхан дээл эмээл хазаар зэхээд

Саахалтаасаа бэрээ тандсан өвгөнд

Хүү чинь эрсэдсэн гэж хэлж чадаагүй ухуулагч

Хүүшлээд дайжих сүүдэр дунд ганцаараа уйлж байна чимээгүй ээ

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Зохиогч : Гүрбазар Ш | )

Гүрбазар 	Ш	 Шүлэг: Ш.Гүрбазар : Үртэй хүний сэтгэл
Оруулсан admin 2007-11-19 03:52:32 (12221 уншсан)


Хорин хэдтэй зовлон үзээгүй залуу ч гэлээ
Хорвоод хүний л эцэг болохоороо өөр юм байна лээ
Бүрий хөлхөх үдшээр бүүвэй аялдаг боллоо
Айдсыг нь аргадах гэж дуугаа зөөллөж
Аясахын шөнөөр үлгэр хүртэл зохиож үзсэн шүү
Туурган цаана уйлбал айсан чихэнд дуу нь чанга
Торгон дээр бүдэрлээ түгшсэн сэтгэлд эд нь хатуу
Уйлах инээх хоёрт нь санаа зөөлөрч
Унаган сэвлэгийг нь үнсэхэд самсаа нялхармаар
Жамыг дагаад өснө гэж бодохоос
Жаахан бүлээрвэл зовлон санах нь илүү
Заяа нь түшээд торнино гэж бодохоос
Жаргалд эргэлзсэн нулимсанд нь уйдах нь илүү
Үртэй хүний сэтгэл гэдэг
Үүрт шувуухай тэнгэрт бүдрэх вий гэж эмээдэг юм байна лээ

Хорин хэдтэй зовлон үзээгүй залуу ч гэлээ
Хорвоод хүний эцэг болохоороо өөр юм байна лээ
Амь хайр хоёр шингэсэн үрийнхээ тухай залбирч
Аав ээж хоёрынхноо өмнө би мөргөлчин боллоо
( Дэлгэрэнгүй... | 6 | Шүлэг | Зохиогч : Гүрбазар Ш | )

Гүрбазар 	Ш	 Шүлэг: Ш.Гүрбазар : Хайрын таталбар
Оруулсан admin 2007-11-16 02:34:46 (14682 уншсан)

Та миний тэмдэглэлийн дэвтрийн чимээг сонсож байгаа байх
Энэ олон жил хэчнээн ч их хайрын шүлэг бичив дээ
Ханьдаа байтугай үрдээ нууж явдаг тэмдэглэлийн дэвтрээ танд үзүүлж
Олон янзын хайр сэтгэлийн шүлгээсээ танд дуулгая

Бодлын шалтаг миний хайртай тэднийх минь
Борооноор хоёр дээвэр норох айл зэргэлдээ
Үдшээр хөөрөлдөх ярианд нь туурга мэт ойрхон ч
Үе үенийх нь дэрний минь дэргэд жаргалтай ч
Үрээ энхрийлж ханиа аргадахын сонсоод
Үүрстэл санаа алдахад нүүгээд явчих шиг 
( Дэлгэрэнгүй... | 4 | Шүлэг | Зохиогч : Гүрбазар Ш | )

Гүрбазар 	Ш	 Шүлэг: Ш.Гүрбазар : Пролог
Оруулсан admin 2007-11-20 07:44:44 (10134 уншсан)


Гадаа нартай бороо орж байна
Бүүдгэр тэнгэрийн доор
Надруу асгардаг
Олон олон бодролоо би амьхандаа
Шүлэг болгон тэмдэглэдэг юм
Гэнэтхэн би яагаад ч юм өнөөдөр
Өөрийнхөө бодсон бодол
Гэгэлзсэн үнэнээ таньтай хуваалцмаар санагдлаа
Сэтгэлээ хүмүүстэй хуваалцахад буруу юу байхав дээ
Та шүлгүүдийг минь уншаад битгий шоолоорой битгий магтаарай
Харин Гүрээ зөвхөн надад үнэнээ дэлгэж байна шүү гэж бодоорой
Урлаж эвлүүлхэд дутуудаа хүцэл өчхөөс биш
Уяр ч догдолсон бодролоо дэлгэхээс ичээд ч яах билээ дээ
Гадаа нартай бороо орж байна
За ингээд би таньд шүлгээ зориулая та бид хоёр
Хоёулахнаа байгаа шүү!!!

( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Зохиогч : Гүрбазар Ш | )

Гүрбазар 	Ш	 Шүлэг: Ш.Гүрбазар : Хоршоо Дэрэм
Оруулсан admin 2007-11-19 03:44:39 (26303 уншсан)


Шар хамба шиг толгод зээгэлтсэн говь байдаг юм
Шанд бараадсан торгоны хээ шиг сум байдаг юм
Шаглаа алхан хээний өнцөг шиг жижигхэн байшинд хоршоо байдаг юм
Шагайн тойром шиг хашаандаа намхан Дэрэм гурил үүрдэг юм

Дэрэм гэрээсээ гарахад үүр цайдаг байсан
Дэлгүүр дээрээ очиход нар гардаг байсан

Дэлхий үнэгчилсэн хяруунаар
Дүнсээ улалзуулж алхана
Бөхийсхийн гурилаа үүрэхэд нь
Бүгд найрамдах улсын төрийн дуулал эгшиглэнэ
Нар өглөө Дэрэм гурав
Насаараа ингэж л учирсан
( Дэлгэрэнгүй... | 7 | Шүлэг | Зохиогч : Гүрбазар Ш | )

Гүрбазар 	Ш	 Шүлэг: Ш.Гүрбазар : Хүн санаа буюу анхны хайр
Оруулсан admin 2007-11-20 07:44:10 (173436 уншсан)


Миний хүн санаа арван таван настай эхэлсэн юм
Уриагүй найрын хатавчинд итгэлээ сандайлан сууж
Улаахан хацартай Нурмааг ичиж нэг харуулдлаа
Хөлчүүхэн өвгөдийн нөмөрт амын зэмийг нь сонсон
Хүн хүний хулмаганан амрагийн дууг чагналаа
Санааны амраг гэхэд нь царай аяндаа улайж
Хултай айргийн бэтэрлүү хошуугаа хурдан дүрлээ
Намрын айрагт дүрсэн уруулын үзүүр чимчигнэнэ
Намайгаа гээд аялахаар нь ууцаар хүртэл жирвэгэнэнэ
Нурмаагийн нүднээс ичсэн харц минь доошоо
Нуугдас хийгээд чагнасан амрагийн дуу дээшээ
Ичээд байгаа хэр нь догдлон сууж хорогдмоор
Эзгүй хээр ганцаараа дуулж хүртэл үзмээр
Насаа жаахан нэмээд цэрэгт түргэн явмаар
Нар хэдийн жаргасан ч гэртээ яаралгүй харимаар санагддаг байлаа
Тийм шүү хүн санаатай хүн  бага насаа хүн яасан мартаж чаддаггүй юм бэ
Ёстой л бүтээгүй бүхнийг мөрөөдөл оролдог гэдэг л энэ байхдаа
Манайх Өнгөтөд байхад танайх Өлзийт булагт зуссан
Намайг сургуулиас гарахад чамайг есдүгээр ангид оруулсан
Насаа нэмээд цэрэгт явахад чи үзэгдэхгүй байсан
Намайг нэг чөлөөгөөр ирэхэд чи үгүйлэхгүй байсан
Бид хоёр уулзалгүй найман жил болсон
Ажилаар нэг сумандаа очиход чи эзгүй байсан
Аймгаар нэг дайраад өнгөрхөд чи эмнэлэгт байсан
Би буцахад чи төрсөн бид хоёр уулзалгүй арван найман жил болсон
( Дэлгэрэнгүй... | 10 | Шүлэг | Зохиогч : Гүрбазар Ш | )

Гүрбазар 	Ш	 Шүлэг: Ш.Гүрбазар - Тайтгарахуй
Оруулсан admin 2015-04-08 11:46:26 (9220 уншсан)

Адгаад яахав дээ
Амьдрал болдгоороо л болно
Давшлаад яахав дээ
Дандаа ийм байхгүй
Арган дээр суусан шувуу тэнгэрт дахин жиргэж
Алсаас сайхан сураг ирнэ
Үймрээд яахав дээ
Үнэн гадаа чинь ирнэ
Өнгө мөнгө хоёр өөрийгөө элээхийн цагт
Өөр юм хүмүүс боддог болно
Зүсэрсэн бороо татарч 
Нороо дээл чинь эгшинэ
Зуны гурван сард цэцэг дэлгэрнэ
Хар дараад сэрэхэд ээж чинь хажууд байгаа юм шиг
Хамаг бүхэн тайван болно
Хөдөлж яваа хөсөг
Зогсож байж ачаагаа чангалдаг юм
Хүний ухаан заавал сайхныг бараадна
Ухаан ухаанаа бараадаад
Улс олон минь дэгжинэ
Эв эеэ цэгцэлж
Эх орон минь хөгжинө

Сонсохыг хүсвэл энд дарна уу

 

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Зохиогч : Гүрбазар Ш | )

Гүрбазар 	Ш	 Шүлэг: Ш.Гүрбазар : Ижий танаа
Оруулсан admin 2016-03-08 00:26:18 (11203 уншсан)

Ээжээ та хүүдээ гомдодгүй биз дээ
Хүү чинь уул өргөж таныхаа ачийг хариулах
Урт холын бодлын тэнд дараатай л яваа шүү дээ
Ээжээ үүрээс нойрыг чинь харамлахдаа өрхөндөө түрүүлж
Үдшийн галаас хацрыг чинь өмөөрөхдөө тулгандаа урьтаж
Гадаа гэртийн хооронд
Гарын хариу баривал болж л байна л даа ээжээ
Гэлээ ч ижий минь та
Гарынхаа дэргэд гар
Нүднийхээ дэргэд нүд байлгах гэж
Намайг төрүүлээгүй болохоор
Ухаанаасаа ухаан төрүүлсэн болохоор
Урт холын бодол минь
Тулганы захаас хол байдаг юм шүү ээжээ

Ээжээ та хүүдээ гомдоогүй биз
Хүү чинь уул өргөж таныгаа ачийг хариулах
Урт холын бодлын тэнд дараатай яваа шүү
Нэг л өдөр зай чинь ханхайж
Нэгний өглөө хацар эзгүйрнэ гэж
Бодож чаддаггүйдээ
Үрийнхээ нүдэнд их өтөлж
Үлгэсэн мээмээ ширгэсэн гэж бодож чаддаггүйдээ
Буянтай таныхаа ачийг би
Буцах гийчний бэлгийн хариу шиг яараагүйдээ алдаж мэдэх юм aa
Гэлээ ч миний намхан ижий та
Хүүдээ битгий гомдоорой
Хүү чинь уул өргөж таныхаа ачийг хариулах
Урт холын бодлын тэнд дараатай яваа шүү

Ээжээ та хүүдээ гомдоогүй биз дээ
Хайртай ээж таныгаа би мөнхийн мөнхөд хайрлая
Будан суухаас нь өмнө тэнгэрээ аргадая
Буурал нөмөрхөөс нь өмнө ижийгээ хайрлая aa
Мөчөө тэнцүүлж өндийн хөлд орохын цагт
Мөөмөнд нь байсан сүү сэтгэлд нь шингэдэг ижий минь
Мөрөө цувуулж тамгалан хүн болохын цагт
Сэтгэлд нь багтаагүй сүү санчиганд нь гэрэлтдэг ижий минь ээ
Би боддог юм, зүүн уулын солонго нь баруунаа татсан ч яахав
Зүүдлээд сэрхэд, ижий минь дэргэд минь л байвал жаргалтай гэж
Би хүсдэг юм өдөр өдрийн аашинд нь уйлж дуулах минь ч яахав
Өмөлзсөн хушуугаа би ижийдээ үнсүүлжил байвал жаргалтай гэж
Би мөрөөддөг юм дутуутай хатуутай хорвоод нь
Бүтэн жаргаагүй ч яахавдээ
Дууны мөнхийн эхлэл шиг миний ижий
Дэргэд минь л байвал жаргалтай гэж би залбирдаг юм
Үүдэн гурван сараас нь нэг нь дутсан ч яахав дээ
Үлгэрийн төгсгөл шиг миний ижий
Үрдээ харагдаж байвал жаргалтай гэж

Би ижийнхээ тухай дуулж, ижийнхээ тухай шүлгэлж

Тэнгэр мэт бурхан мэт ижий таньдаа
Дуун өргөлөө өргөж байна ижий минь ээ.

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Зохиогч : Гүрбазар Ш | )

Гүрбазар 	Ш	 Шүлэг: Ш.Гүрбазар : Ханьдаа
Оруулсан Bataka 2025-11-13 10:17:41 (4716 уншсан)



Хань минь ээ чи арай
Хорвоод байхгүй чин журамтныг дэргэдээ дагуулсандаа
Хорин жилийн амьдрал заяа хазайгаагүй явна гэж боддог юм биш биз дээ арай

Үгүй дээ хайрт минь
Үнэнчийн алдрыг чамаас хүртэх гэж
Үнэнийг нуугаад би яах юм бэ?


( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Зохиогч : Гүрбазар Ш | )


 
Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

Одоо онлайнд 107 зочин, 0 гишүүн байна.


Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт



Зургийн цомог

Б. Баяндүүрэн 1958	105х155, эсгий
Хаврын хээн эгшиг
600x386 120k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4882


flo-016.JPG
600x450 158k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4272


flo-005.JPG
600x450 166k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4680


Агуулга
Tuesday, 2026.05.19
· Аав ээж хоёр
Monday, 2026.05.18
· Хүний хүн
Tuesday, 2026.06.09
· Чамтай бас чамгүй
Thursday, 2026.05.07
· Би гэх бодол
Sunday, 2026.05.03
· Шинэ Чойнжин : Ганцаардсан баатар
· Амьдарлын 3 мөр
Monday, 2026.04.27
· Т.Батсуурь : ЭР НУЛИМС
Thursday, 2026.04.23
· Шюэ Вайсуо: Адуухайн амсар
Tuesday, 2026.04.21
· Жүнмэн: Надад чимээгүй ширээ өгөөч
Sunday, 2026.04.19
· Үндэсний уншлагын үйл ажиллагаа - "Сонгодог зохиолуудыг аз жаргалтай уншиж, ертөнцийг харахын тулд орчуулга" сэдэвт арга хэмжээ боллоо.
Thursday, 2026.04.16
· Залхуу, хойш тавих занг засах- 5 секундийн дүрэм - хамгийн зөв шийдвэр гаргах хугацаа
· 【Дэлхийн хамгийн шилдэг ном】 МӨНГӨНИЙ УХААН
Thursday, 2026.04.09
· Э.Чинзориг: Төрийн нүд
Wednesday, 2026.04.08
· До.Болдхуяг : МОНГОЛ БИЧИГ
Tuesday, 2026.04.07
· Гоомарал
Sunday, 2026.03.29
· Амгаланбаатарын Чинболор : Хайрцаг тамхи
Wednesday, 2026.03.25
· Шилдэг ном : Яагаад бид үргэлж ядардаг вэ? Чингис хааны
Friday, 2026.03.20
· Шилдэг ном : Бусдад таалагдах гэж хичээсээр
Thursday, 2026.03.19
· Ц.Авирмэд : Буддагийн зүрхэн зүгт ...
· Ц.Авирмэд : Ханьдаа
Wednesday, 2026.03.18
· Ц.Авирмэд : Нэргүй шүлэг
· Р.Чойном : Жагсаал
· Ц.Авирмэд : Үүл нарны орчлонд ...
Wednesday, 2026.03.25
· Хайрцаг тамхи
Thursday, 2026.03.12
· Энхтайваны Чинзориг : Маргад
Friday, 2026.03.06
· Шилдэг ном : Өмгөөлөгч шиг ярих 9 нууц: Ямар ч ярианд давуу тал олж авах техникүүд
Monday, 2026.03.02
· А.Бүрэнтөгс : Хүсэл
Thursday, 2026.03.12
· Арлааны Эрдэнэ-Очир : Хачин тунгалаг амраг
Sunday, 2026.03.01
· М.Мөнхбаяр : 4-н мөртүүд
Thursday, 2026.02.26
· Сосорбарамын Төмөрхуяг : Хөршийн хөөрхөн охин
· Соёрхын Пүрэвсүрэн : ҮЛ ТАСРАХ УДАМ
Tuesday, 2026.02.24
· Сосорбарамын Төмөрхуяг : 70 настай эрхэм
Saturday, 2026.02.21
· Эр эм
Wednesday, 2026.02.18
· Үг
Friday, 2026.02.13
· Э.Чинзориг: НАГАЦ АХ МИНЬ
· Шилдэг ном : Боломжгүйг Боломжтой болгодог 3 Хууль
· Шилдэг ном : Таны “амьдралын хугацаа”-г 2 дахин нэмэгдүүлэх top 5 ‎зуршил
· Шилдэг ном : Ээж 1% өөрчлөгдөхөд хүүхэд 100% өөрчлөгдөнө
· Шилдэг ном : Хүүхдэдээ заавал заах ёстой ганц чадвар: Санхүүч Хэрэмийн супер хичээл-Шинэ жилийн хамгийн том бэлэг
Wednesday, 2026.02.11
· Ц.Билгүүнжаргал : Үлдэхсэн

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2026 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn