Зуурхан учирлыг үүрдийн болгож эр хонгор чамайг зүрхээрээ уяасан бүсгүй би царайлаг
Зулзаган моддыг итгэлээрээ тарьж халамжаараа нахиалуулсан бүсгүй би царайлаг
Зуу зуун сарнай сэтгэлээс минь үрээ нь авдаг юм болохоор бүсгүй би царайлаг
Бороон тусал сэм сэмхэн мэгшиж, зөөлөн гэгч нь элбэдэг болохоор бүсгүй би царайлаг
Бүгээн анир сэтгэлд минь хурж хайранд минь хулжсан болохоор бүсгүй би царайлаг
Эсгий гэрийнхээ хаягааг түшиж би мэгшилээ
Эддээ энэ чинь харуусал дагуулсан гунаг юмуу хамаагүй ээ зовлон ч байж болно
Хүний харцанд хорлол болж хог шиг торох миний амьдрал
Хүслээ ээрч ядан хүлээх тэвчээрээ тарчигхан өвс шиг тас татаж хаячихаад
Хүлээснээсээ алдуурсан унага шиг хүч хүрэх үйлийн төлөө дэмий л довхчиж
Хөөрхий энэ амьдралыг ёстой би ергөж нэг ёрлож нэг туулсан юм шив дээ
Дандаа өнгөтэйд дурлаагүй ч далдхан сайхан амьдрал, сайхан мөрөөдөл, сайхан хүсэл гээд сайхан бүхний төлөө явсан нь үнээн
Тэглээ гээд би юу оловдоо тэр бү хнийг тэмээнээс том аюул байхад олоод харчихаж чадахгүй харалган хүсэл, бодол, ухаандаа хөтлөгдөөд орчихож
Энэ тэгээд миний туулсан жимний мөртэй амьдрал юмуу
Тугтраад ч гарахгүй гүн хавцалд унчихсан төгсгөл юмуу.
Үгүй ээ...
Миний амьдрал амьны хэмжээтэй дуусах байлаа ч харин хавцалын гүн ёроолд л дуусахгүй шүү
Тэгэж дуусвал тэнхээ сэтгэл нь өвөртөө багтаж ядсан
Тэнүүн сайхан олон ахан дүүс, өндөр дээдэс, уг удам минь
Миний тэнэсэн сүнсийг олж харахгүй шүү дээ
Эх эцэг гэдэг чинь
Энэхэн замбууланд үрсээ энэрэх гэж
Үгээ нь үлдээх гэж ёсоон уламжуулах
Үүрийн цолмог шингэх нартай холбох гэж
Үүлсийн хөвөөг улсын чандад өнжөөх гэж
Үнэнийг дэнслүүлж учгын хүндлэлийг үрсдээ буурьлуулах гэж
Үрсдээ эцэг нь эх нь гэж дуудагдсан буянтнууд байхгүй юу
Тарган бие, томдсон унаатай, харчиг хүсэлтэй, тарамдаг амьдралтай
Хөдөө гэж мэдэхгүй, хүслээ ээрч чадахгүй, хүч нь зоволгондоо шингэсэн
Хөгшин санаа нь ялзарсан , хүний зовлонгоор тэжээгддэг өлөн нүдтэнгүүдийн дэргэд
Өмнөө гэрэлтэх ирээдүйнхээ төлөө өлсөх бас өвдөхөө мэдэхгүй тэмүүлэх
Бүгээн сэтгэл, бүлээн аниртай, борогшуу царайтай оюутан залуус илүү илүү илүү
Саарал чонын гүймэгхэн харцанд
Салхинаас бусад нь зугтаж чаддагүй гэдэг
Сэтгэл итгэл хоёр алдархаар
Санааны зоргоор шүүрээд авахад хэцүү гэдэг
Хүү нь эхдээ гомдож гэнэ зайлуул
Хүслийг нь гүйцээгээгүй гэж тэр юм байлгүй
Аав нь охиндоо гоморхож гэнэ зайлуул
Аяга тагш юм ардуур урдуур нь дүхүүлээгүй юм байлгүй
Авайл энхэртээ харин талархах сэтгэлтэй явдаг гэнэ
Аргалын цогонд борогшсон хоормогхон ундаа дүхүүлдэг болохоор тэр юм байлгүй
Араггүй биздээ энэ басган ханийн тэнгэр, үрийн заяаг нь залгуулсан нь үнэн болохоор
Өвлөх түүх минь бидний цусанд
Өөдлөх ирээдүй минь бидний жимээр
Өндийх түүх минь бидний зүтгэлгэлээр
Энэ бүгд өвгөдийн минь ариун хүсэлээр
Таниж зүтгэх таны минь сэтгэлээр
Тахиж хүндлэх үрсийн тань итгэлээр
Тэнгэрийн мөнгөн мичдийн гялбаагаар
Тэнхээ мэдсэн ариун холбоогоор
Эвээх нарны мишээх цацаргаар
Энэхэн биеийг минь бүлээцүүлэх хүчээр
Элэг нэгтэй удмын дээдсүүдий минь
Элбэрэл хайр үргэлж бидэнтэй цуг байдгийм
Оронцоглохгүй оршоохгүй оргилуулахгүй тэсэх амьдрал Хөөрөхгүй хөшихгүй хөрөхгүй хэвийн амьдрал Хөгжихгүй хүчлэхгүй хүсэхгүй хүлээхгүй тангарагт амьдрал Ирэхгүй эрэгцүүлэхгүй инээмсэглэхгүй эгэл жирийн амьдрал Уруудахгүй өгсөхгүй уулзахгүй олон салаа замтай ч жимтэй ч амьдрал Уушиганд хийтэй угтаа судсандаа цустай цаглашгүй амьдрал Унтахгүй идэхгүй уйлахгүй дуулахгүй байж гэмээн амьдрал зэм болно Урмаа тэтгэж сэтгэлээ сэвэлзүүлж байж тэр сэрсэн амьдрал болно үргэлжлэл ...
Би харууслын нулимсыг шалбааганд нэмэрлэх гэж хүмүүний заяатан болоогүй
Би хагцалын салихыг жихүүдсээр нөмрөн сөхрөх гэж ээрмэг хохимойт болоогүй
Би хэдэрлэж хэхэрлэж гүдэсхэн нимэгхэн сэтгэлтэн болох гэж хоормоглоогүй
Би хэрээн чуулбарын булшилсан бузарласан хараалын шавхдсан нүд далдираагүй
Хохимой минь мөрлөн түшиж хоёр хөдөсхөн сондор минь хатаагүй бас хаграагүй
Хорсолын улаан бүс шүүрсэн жаахан цусан үнэрт хатаасан анирыг бэлчээрлээгүй
Зузаан уруулын хэрт хийсэн атигар хар бэхэн хатираа өсөлт хийн ёовороогүй
Зулзагаа идчихсэн идэштэн мэт затгалдах нь юун гэж хэрт хийгээгүй
Би үхэж байн уу аль эсвэл сэрж байнуу мэдэхгүй ээ
Бие минь бүтэн үгүйг мэдрэхгүй байгаа нь гаслантай
Борогшуу хуруугаа дахирлан татмаглана
Бөөлжис нүжирдэггүй тэгэхээр бас л хэрт хийхнээ
Өмдөнд эхэс өөр юу гэж мэдэхгүй зүгээр тэгэж загтанвуу
Өргөс бас шимэгчилж байна бүү мэдээ зөөлөрч байна эс бөгөөс улам цаашлана уу
Асгарахгүй араанд минь шүлс хүүрмэглэх
Цаана л өөр бас хэржигнээд өндөлзөнө
Энэ үхэл... үргэлжлэл...
Хөрөг минь юм шиг үрс минь ижий аавтайгаа ижилхэн төржээ
Хүрэн зүрхний зохилт чинь хүртэл танил лугшилтаар цохилох юм
Үрс минь та нарын заяа ижий аавыг чинь түшссэн болохоор
Үргэлж энэ заяандаа уяатай амьдардаг юм гэдгийг санаарай
Даруу зан дарснаас хүчтэй байдгийг битгий умарт үр минь
Дандаа сайхныг орчлонгоос нэхэж болохгүй ойлгоорой
Аяглах тусам аясаар чинь болно гэж энэ амьдралыг битгий амраар бод
Айхтар бас нүгэлт ертөнцөд төрсөн хэмээн санаж нөмгөн тэрлэг битгий тохоорой
Зуу зуун найзууд чинь зуурдын байсанд битгий харамсаарай
Зүгээр л жим даган явахад таарсан жинчин байж хэмээн санаарай
Ардын сэтгэл үргэлж уужуу байдаггүйг ойлгоорой үр минь
Амьдрал тэмцэлд нухлагдахдаа араатан мэт авирлаж ч мэднэ шүү
Сэтгэл гундаж, ганцаардах үе тохиолдож мэднэ үр минь
Сэхээрч тэр үед сэмрэх биш чанга байж сураарай үр минь
Нөхрийн сэтгэл нимгэн цааснаас хэврэг байх нь бий гэдгийг санаарай
Нэрэлхэж тэр үед уучлах биш жинхэнэ нөхрөө таниж олоорой
Үргэлжлэл ...
Цастай өвлийн үдэш ахынхаа тэргийг унаад булган сортой ганган захнаасаа цухалзаж ядан машины жижиг толинд өөрийгөө байн байн харангаа аз жаргалтай гэгч нь дуу аялан явж байтал яах ийхийн зуургүй хоёр хүн гарч ирэх нь урд талын гэрэлд гялбаж харагдлаа. Тэргэл сандран жолоогоо эргүүлтэл нэгийг нь шүргээд унагаачих нь тэр.
- Яасан бэ? Яанаа ах аа, зүгээр үү гэсээр уйлах шахан гүйж очив. Цагаан пальтотой бүсгүй газарт тэрийн унажээ. Нөхөр нь түүнийг өргөж тэврээд: - Юуны чинь зүгээр үү гэж, чи чинь согтуу юм уу хаашаа юм! Наад замаа харж явахад яадаг байна гээд дуу хадуулан уурлахад:
Уулсын оргилд өглөөний шаргал нарны шанхны үзүүр тусах сайхан Үүрийн хяруй үргээсэн хүлгийн үүрсээнд эх орон минь сэрэх сайхан Хаврын яргүй дэлбэгээ дэлгэж орчлонд урь ирэх сайхан Хан хорвоод хоёулаа гэж хос зүрх баланд уусах сайхан Тэнгэрт үүлс бүжиглэж тэнгист нь давлагаа хөөрөх сайхан Тулганд гал бадарч түрлэгэнд нь амьдрах буцлах сайхан Тэмээн зогдорын буйлаанд тэнхээ мэдэн хашиграх сайхан Тэнүүн сэтгэлдээ орчлонг урлаж түүнийгээ жаргал болгож амьдрах сайхан
Буурал аавыгаа санах тусам Бурхан дүрийг тань үгүйлэх юмаа Буцаад бидэндээ ирэхгүй ч гэлээ Борхон зүрхэнд минь үргэлж байдаг шүү Өвгөн аавыгаа санан дурсахаар Өр зүрх минь өмөлзөн шимшрэх юм Өвөрт тань хургаж өнжихсөн гэж Өөрийн эрхгүй санагдаад байх юмаа Дүрийг тань санаад дуулах гэхээр Дотогшоо мигшээд мэлэмрээд байх юмаа Дандаа таныгаа санадаг юм болохоор Дассан сэтгэл минь уяатай байдаг юмаа
Тэртээх тэнгэрт, саран авхайн дэргэд гялалзах Тодоос тод гэрэлтэх од юм чи Бүүр бүүрхэн намайг илбэх Бүлээн салхины амьсгал юм чи Хавар эртийн яргуй шиг дэлбээлж Хачин ихээр баярлуулах догдлол юм чи Хааяахан намайг төөнөх Хатан зоригт галын дөл юм чи Үүр цүүрээр сэтгэлийг минь ариусгах Үүрээр анивчих цолмон юм чи Үзтэл удаанаар намайг ширтэх Үүрдийн жаргалант нар юм чи Салхи татуулсан аргамаг хүлгийн Шанханд нь зүүгдсэн хийморь юм чи Долгио урласан тунгалаг мөрний Тохиол бүрдсэн дусал юм чи Чи надад ивээлээр ирсэн Чин зүрхний тольт юм Чи надад дууч шувуудтай нисэн ирсэн Чандын гэгээн хүслэн юм Би чамдаа эрдэнэ шигтгэсэн илд байж чадахгүй ч Бүүдгэр орчлонг хамтдаа илээх түшиг тань байя Би чамдаа үнэт чулуун хөөрөг байж чадахгүй ч Бие сэтгэлээрээ цагаан уул цэцэг тань байя
Хүмүүний орчлон ардын сэтгэлд уярахуй Хүлгэн үүрсээн монгол эрийн чээжинд эвшээхүй Өр нимгэн сэтгэл эхийн харцанд сүү болон уусахуй Өвгөн буурлын хууч үрийн сэтгэл буурал хяруу хургуйлахуй Будант уулнаа намрын айраг эсэхүй Буянтын нутагт буурал жим хөврөхгүй Наран ургах цагаар малын хөл өндөлзөхүй Настай буурал ээжийн минь цайн цацал сүлэлдэхүй Дан тэрлэг биеэнээ уусахуй Далдхан түүнийгээ сэтгэлдээ урлахуй Олом таарсан хүлэг омогшиж нэг хатирахуй Одоо ч миний сэтгэл нутгаа санан урлахуй
Монгол улсын гавъяат тамирчин Б.Сэр-одод зориулав.
Сэвэлзэх сахилыг аргадаж үүрссэн Сэрвээн дээрээ эх орноо үүрсэн Өндөр дээд өвгөдийн минь удам Өлчир биений тэнхээт хүчтэн Өнө мөнхөд дуурсагдах алдартан Баруун алтайн унаган хүү Баточирын бахдам хүү Бахдам амжилтыг өвөртлөсөн хүү Ар монголын хүсэмжит хүү Алаг дэлхийд мөртэй хүү Зуунд дуурсагдах босоо монгол Зүрхээ зохилуулсан ижийн үр Наранд гялбах алтан туяа Намбалаг төрхтэй үрийн эцэг Насан туршид дуурсагдах алдартан Тиймээ тэр бол Тэнүүн Монголын ханхар хүү Тэргүүн өөдөө хангар хүү Тив дэлхийд мөр нь тодхон Тэлмэн гүйдэлтэй Монгол хүү
Өвс нь халиурсан унаган нутгаа Үргэлж би санан үгүйлэх юм Угтаа нутгаа зориод очих гэхээр Уйгуул нутаг минь холдоод байх юм Сайхан нутгаа санах тусам Сэтгэл мигшээд өнчирөөд байх юм Саруул нутгаа санахын энгээр Санааны зоргоор зориод очих юмсан Үзэмжит нутгаа үгүйлэхийн хэрээр Ухаан бодол минь гансараад байх юм Уул нутагтаа хүрээд очихсон гэж Уяатай сэтгэл минь сэвэлзээд байх юм
Бараа хураалгасныг мэдээд Сансармаагийн уур бадарч уушиг нь сагсайх нь тэр. - Яасан сэтгэлгүй хүн бэ, арай ч дээ. Би чамд уг нь найдсан шдээ. Ингээд юу юу ч гүй болгочихож байгаа юм уу гээд л цамнаж гарлаа. -Үгүй, ядаж чиний утасны дугаар надад байсангүй. Тэгээд би ч гэж, үүргэвч дотор чинь юу байгааг асуугаад үлдэхээ мэддэггүй. Үнэхээр онцгүй юм боллоо.
Тэнгэр лүү харах бүрт тийм сайхан болдгийг
Шувуудад атаархдгийг,
Нүдэнтээ ч итгэхгүй баярлаж, нүүгээд явчихмаар санагддагийг
Уртаас урт гараа алдлаад уулийн салхи, хүйтэн бороо, горхины хэмнэлээр нэвт амьсгалдгийг
Ор мөргүй алга болох бүрт нь гунигт зүрхээ эрэн хайдгийг
Одоо нэгэнт хамаагүй болсон хором бүрийн түгшүүрт мэдрэмжээ суллаж орхидгийг
Нэг л өдөр хамгийн сонирхолтой аялалд гарч
Хаврын тэнгэрийн нэгээхэн хэсэг болдгийг
Тэнгэр лүү хараад л тийм сайхан болдгийг
Тэнүүчилж оргоод хаа нэгтээ алга болдгийг
Бөх гэгч нь унтаж, хэзээ ч сэрэхгүй гэж тангарагладгийг
Бүр зүүдэлсэн зүүдээ хүртэл нойрсуулж орхидгийг
Хаанаас ч хамаагүй ирчихээд тэгээд л яваад өгдгийг
Хавар, салхи, жаргалтай нарны гэрэлд дулаацаж орхидгийг
Төсөөлөл, мэдрэмж, түүж цуглуулах энгийн ахуйгаа тогтоож яддагийг
Өнөөдөр маргааш, өнгөрсөн цаг хугацаануудаас хэн ч ирэхгүй бас явахгүй
Өмнөө зөвхөн дэлгээстэй өвч сэтгэлээ бариад нисэж сурдгийг
Далавчаараа шувуудтай төстэй болж, эрх чөлөөгөө эрж олдгийг
Дассан, хэтэрхий автсан бүхэн зүгээр л амьдрал болдгийг
Тэнгэр лүү харахад л тийм сайхан болдгийг...
2015 оны 5 дугаар сар 8
Шуумагхан үгээр шүүмжлэл биччихээд Шүлэгч найрагч болчихлоо гэж агсрах нь юун Эрээн цаасыг бэхэнд живүүлчихээд Эд хаваа гайхуулсан найрагч гэж хийрхэх нь юун Хөл хөнд бүсгүй шиг хөглөрсөн олон үгэндээ Хүслээ тарамдуулж хүчээн шавхан дунших нь юун Хөлөрсөн алганы үнэртэй хүсэлгүй хэдэн үгсээрээ Харихрах гээд хашигарч хөгөө чирэх нь юун Онго үг, омголон зангаа ялгалгүй Огших хийгээ хөгөө болгосон Орчин цагийн эрхэм бичигч нарт Эгэлийн эгэл энгийн хэдэн үгээ эрхшээн байж хэлнэм би
Үүлсийн чөлөөнөөр наран хэвийж Өндөр тэнгэрт нь шаргалтан туяарч Уулсын оргилд нь мөнх цас нь гялтагнасан Улс Монгол минь наран хоймор нутгаа Даяар улсын минь дархалан онголсон Далай их шүтээнт уулс, хөндий, тал минь Мөнхөд зохилох эх орны хүүгийн зүрх шиг Мөрөн голын урсгалдаа шингэж нэг лугшидагаа Хээрийн салихтай нутгийн минь чулуу хүртэл Хэний ч өмнө бардамнан дүнхийж Хэрэн нисэх шувууд нь хүртэл Хөх монголын эзэд нь хэмээн дэвдэгээ Ийм нутгийн хаяатай эзэд нь Эгнэгт суурьших хүсэмжит баялаг нь Эргэн мигшин ээнэгших настанууд Эрэнд дуусагдах идэр залуус бид юм
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Windows XP, 7 үйлдлийн системийн стандарт монгол гарын драйвэр софтверийг ашиглан бичээрэй. Таны оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
mongolia2007year-010.JPG Хэмжээс: 600x450 96k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 3368
Чулуун байгаль Хэмжээс: 600x404 100k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 2739
trlj-002.JPG Хэмжээс: 600x450 90k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 2162
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: