БИ - ТАЛЫН ХӨХ ЧОНО
Би-талын хөх чоно! Сур шиг сунаж, Сухай шиг улайж, Эрчит дөрвөн хөлөөрөө Ээрэм талыг гаталж Агт сайн морьдын туурайг сульдааж Анч сайхан эрсийн хорхойг хөдөлгөж Арван халтар нохойг замд нь цувуулж Агшин бүрдээ үхэлтэй тэрсэлсэн
Харийн хүн та шүлгийг минь сонс Хатуу байж мэднэ шүү Монголчууд гэдэг чинь намхан нуруутай, номхон зантай улс, гэвч Монгол гэдэг чинь Нар дурлаж өдөржин саатдаг эх орон Сар дуншиж шөнөжин мэлмэрдэг ээж орон Манай нутагт та зочлохдоо даарч мэднэ Малын арьсаар хийсэн хувцасыг нь авч өмсөөрэй
Илчтэй дулаахан байдаг гам Магадгүй бас халууцаж мэднэ Магнаг өндөр уулсынх нь оргил юунд гараарай Сэрүүхэн байдаг юм Монгол гэрийн босго өндөр өө өндөр Бөхийж ороорой Монгол төрийн цааз хатуу хатуу Бүтэн сонсоорой (Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 5/1 | Зохиогч : Шүлэг )
Дурлалын навчсыг салхи сэрвэгэнүүлж Дуугүйхэн харцанд чинь сэтгэл уярч Дундаа тавьсан дурлалын дарсыг Дуустал нь ганц чамтайгаа л уухсан
Дүүрээд ирэх нулимсаа дотогшоо залгидаг тэвчээрт чинь би хайртай Дүрлэгэр алаг нүдэнд чинь хайр ноцлооч дурлажээ гэж дэлбээгээ нээдэггүй уруулд чинь би хайртай (Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 118/27 | Зохиогч : 4-н мөртүүд )
Нартад намайг амилаасан ижий аавынхаа төлөө Нялхсыг бүүвээлж өсгөсөн уянгалаг дууны төлөө Мартаж үл чадах сайхан бүхний төлөө Маргаж үл чадах гоо үзэсгэлэнгийн төлөө (Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 9/2 | Зохиогч : Шүлэг )
Надад ээмэг байхгvй ээ Нялуун vнэрт сvрчиг тvрхээгvй Хумсаа засч сураагvй ээ Худлаа инээж сураагvй (Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 26/6 | Зохиогч : Шүлэг )
Хөрстийн амьдралд хөл алдсан Хөлчүүхэн зүрхний минь тольтон дээгүүр Шувууны сvvдэр шиг дайраад өнгөрсөн Шунхан улаан залуу нас мину!
Охид минь нүүрээ буд, нимгэн хувцасла Олны өмнө гоо үзэсгэлэнтэй бай, бардам бай! Хэн нэгэн чамайг харж эхнэрээ марттал Хэтэрхий гоо үзэсгэлэнтэй бай Зуурдхан ч хамаагүй чи дэлхийн хаан бай ! Yүнээс илүү хаанчлал гэж байхгүй Yнэндээ орчлон гэдэг хуурамч юм Та нар шиг охидуудаар халаасаа дүүргэх Танхай бардам баян эрчүүдээр дүүрэн юм Охид минь бүжиглэ нарги, битгий гунигла Огт танихгүй залууг үнс, тэдэнд дурла (Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 547/122 | Зохиогч : Шүлэг )
цасан доор
гүн нойрноос сэрсэн яргуй
гайхширна...
адууны туриглаанд
өвсний толгой бөхөлзөх
намрын зураглал...
ганцаардал
уулын хөх өвсний
ганхах чимээ...
солонго татсан
уулын энгэрт дүүрэн сувд
асгараа болов уу...
том том цас
ямар их ганцаардлыг
сэдрээсэн бол...
уулын горхинд
сар урсаж тоглохуй
намар зог тусна...
тэнгэрийн өнгөтэй
голын урсгал хөлөө дүрэх ч
хайран...
өглөөний манан
дүүжин гүүрэн дээгүүр
нар хөлөглөн айсуй...
цэцэгст бялуурсан
намарт буцахгүй хорогдоод
өглөө хяруу ч үгүй...
харсаар байтал
өмнө минь модод нүцгэрэх
зөндөөн гуниг...
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
YolHad_23.JPG Хэмжээс: 700x525 76k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5437
khureltogoot-11.jpg Хэмжээс: 600x450 21k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4731
khuv5-022.JPG Хэмжээс: 600x450 90k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4389
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: