|
|
Вэб сайт хийнэ, байрлуулна ...
|
|
Шүлэг: Ц.Авирмэд : Үүл нарны орчлонд ...
Оруулсан Авирмэд 2026-03-18 16:01:23 (2810 уншсан)
Үүл нарны орчлонд Сэтгэл минь эмтэрээд байх юм Үргэдэггүй, нисдэг шувууд олон байгаасай
Үзэгдээд одох орчлонд Сэлүүр минь цуцаад байх юм Тайрдаггүй, тарьдаг нь их байгаасай
Самрын үр шиг хорвоод Налайсан өдрүүд олон болоосой Олон өдрүүдийн түрүүнд ижийдээ очиж байгаарай…
25.09.26 Авирмэд
МЗЭ-н гишүүн яруу найрагч, Сэтгүүлч Цээсүрэнгийн Авирмэд
( Дэлгэрэнгүй...
|
0
|
Шүлэг
| Зохиогч : Авирмэд Цээсүрэн
|
)
|
|
Шүлэг: Эр Цэргийн Баярын Мэндчилгээнүүд
Оруулсан admin 2011-03-18 21:59:00 (82799 уншсан)
Эр цэргийн алба хаасан, дүйцүүлсэн, хаагаагүй, хаах гэж байгаа, зугтаж бултсан ч гэсэн шаардлага гарвал эх орноо хамгаалахад бэлэн байгаа Монголынхоо бүх эрчүүдэд Зэвсэгт хүчний яруу алдарт 101 жилийн ойн баярын мэдн хүргэе
Хулан тахийн унагийг гартаа оруулан номхоруулж
Хол ойрын хүмүүст гайхагдан магтагдаж үзээгүй ч
Арван алдын ургыг агтны толгойд углаж
Аавын цагаан буяныг эдэлж явсан удаатай та эр хүн
Эрээн асарын өмнө зодог шуудаг өмсөж ...
( Дэлгэрэнгүй...
|
1
|
Шүлэг
| Зохиогч : Шүлэг
|
)
|
|
Өгүүллэг: Б.Болормаа : Цэргийн нууц
Оруулсан admin 2008-10-22 21:38:40 (12822 уншсан)
Сая л бүртийх үүлгүй анивчин гялалзаж байсан од мичдийг хоромхон зуур бараан үүл бүрхэж, алсад тэнгэр нижигнэж цахилгаан цайлсхийх нь удахгүй энд бороо орно гэдгийг илтгэх мэт.Хэд хэдэн салхивч онгорхой боловч олны бүлээн амьсгалтай бүгчим агаар бас хөлс,шивэр,хулмасны үнэр холилдсон тэр гээд хэлэх аргагүй эвгүй үнэр,хамар цоргин мэдрэгдэвч энэ нь Хүрэлбаатарт огтхон ч хамаагүй дасал болсон үнэр танар байлаа.Хүрэлбаатарын нойр аль хэдийнээ хулжиж,хий дэмий тийчлэн хэвтэхдээ,хорвоо ертөнцийн элдэв хачин эх захгүй,эрээвэр хураавар бодол сэтгэлийг нь үймрүүлнэ.Арваад хонгийн дараа халагдах болсон Хүрэлбаатарын яарсан сэтгэлд арван хоног арван жил шиг санагдмой.
( Дэлгэрэнгүй...
|
0
|
Өгүүллэг
| Зохиогч : Өгүүллэг
|
)
|
|
Дууны үг: Загдын Түмэнжаргал : Эр Цэргийн Дурсгал Дуу
Оруулсан Bataka 2025-12-22 11:51:54 (3444 уншсан)
Хар дарсан зүүд шиг
Сэтгэл зайрмагтсан цаг байсан юм
Халх гол илд шиг тачигнаж
Нар сүүдрээр уйлж байсан юм
Үүр цүүрээр эр цэрэг
Зэр зэвсэг агсаад мордсон юм
Үүлэн сүүдрийг цуулаад орсон юм
Үхлийн өөдөөс туулаад орсон юм
Дайн
дайн
Улаан
тэнгэр, хар нар
Утаа
шороо, үхлийн бороо
Бүү
түүнийг мартаарай
Бүх
насаараа дурсаарай
( Дэлгэрэнгүй...
|
0
|
Дууны үг
| Зохиогч : Түмэнжаргал Загдын
|
)
|
|
Өгүүллэг: С.Б.Бат-Эрдэнэ: АХМАДЫН ХОЁР ОХИН- 3 (Бэсрэг тууж)
Оруулсан admin 2010-10-26 10:21:19 (10351 уншсан)
АХМАД БОЛД
Аргын тооллын нэгэн мянга есөн зуун далан дөрөвдүгээр оны хаврын нэгэн амралтын өдөр, ням гариг, жиндүүхэн өдөр. Уг нь бол тав дугаар сар аль хэдийнээ гарсан хирнээ, нэг л олигтой дулаарч өгөхгүй, зэвэргүүндүү өдрүүд үргэлжилж байсан тийм нэг өдөр, энэ хавар цэргийн баяраар ахлах дэслэгч цол авсан Болд хорооны жижүүрт гаран цээж нүцгэлэн, гутлаа тайлан жижүүрийн модон орон дээр доошоо харан тухлан хэвтээд нэгэн цэргээр нуруундаа массаж хийлгэн таатай нь аргагүй тухлан байтал гэв гэнэт гаднаас пижигнэтэл гүйн ирэх хөлийн чимээ гаран зарлага цэрэг хар гүйхээрээ амьсгаадан орж ирээд илтгэж, ёсолж ёсорхсон ч үгүй шууд л:
( Дэлгэрэнгүй...
|
1
|
Өгүүллэг
| Зохиогч : Бат-Эрдэнэ С.Б.
|
)
|
|
Өгүүллэг: Энхтайваны Чинзориг : Маргад
Оруулсан Bataka 2026-03-12 22:08:11 (2936 уншсан)
"...Ишш миний муу бондгор охин хоолонд үнэхээр сайн шүү.Алив хөгшөөн охинд минь хурдхан шиг хоолыг нь нэмж өгөөрэй.Үгүй бол аягаа идчихэж магадгүй байна шүү" хэмээн Бархас эхнэрлүүгээ харан жуумалзан хэлтэл охин Маргад нь "Ёо ааваа болиочдээ.Би ямар гахай юмуу" гэснээ ээж рүүгээ хараад "Та аавын хэлсэнийг сонсоогүй юмуу.Эсвэл энэ айл ахиад нэг аягагүй болчих юмуу" хэмээн хөгжилтэйгөөр асуув.Тэгтэл ээж Гэрлээ "За даа.Ээж нь ер нь ингэж хоолоо өдөр болгон багадуулж байхаар яршиг зүгээр нөгөө том тогоогоор хийчихэж байя.Тэгээд миний охин сайхан тогоотой нь тавьж сууж байгаад тухтай гэгч идэж байхгүй юу.Угаасаа энэ гэрт идэлтийн тал дээр чамтай өрсөлдөгч байхгүй шүү дээ" гэв.Бархас эхнэрийхээ яриаг өлгөж аван "Нээрэн яг тийм юм байна.Миний эхнэр ийм л ухаантай хүн дээ.Нээрээ л охинд минь том тогоотой хоол л таарна" гээд инээд алдлаа.Охин аав ээж рүүгээ ээлжлэн харж байснаа "Ёо та хоёр нээрээ хүний хамаг хоолны дуршил байхгүй болгочих юмаа.Тэгээд ч ер нь их иддэг нь миний буруу юмуу.Ээж та угаасаа яах гэж ийм гоё амттай хоол хийсэн юм тэгвэл.Аав та ч гэсэн одоо ингэж ярих байсан юм бол яах гэж бага байхад минь "Бөх болно, бөх болно.Миний муу охин хүчтэй болохын тулд их идэх хэрэгтэй гээд л" хоолоор шахдаг байсан байж одоо ээжтэй нийлчихсэн ганц охиноо шоолж инээнэ гэнээ.За яахав та хоёр ингэж байгаа юм бол би ганц юм хэлье за юу.Энэ бол та хоёрын өмнө өгч байгаа Маргад миний тангараг" гэснээ баруун гарынхаа долоовор болон дунд хуруугаа нийлүүлэн дээш өргөөд "Бархас овогтой Маргад би өнөөдрөөс эхлэн хоолны хатуу дэглэм барьж нарийхан туранхай болчихоод энэ шинэ жилээр сургуулийнхаа гүнжийн титмийг авах болно.Хэрэв би энэ тангарагаасаа няцвал гурван хоногийн турш хутга тавихгүй мах идэж халбага тавихгүй хоол идэн өөрийгөө шийтгэсүгэй" хэмээн чанга цовоо дуугаар дуржигнуулав.Тэгтэл ээж Гэрлээ нь уулга алдан алгаа хавсраад "Хүүе ээ.Миний охин хоолны дэглэм барьж чадах уу.Тэгээд ч наад шийтгэл гээд байгаа юм чинь бараг шагнал шиг л сонсогдоод байх юм" гэтэл аав нь "Ээ дээ.Энэ удаа миний охин үнэн хэлж байгаа байхаа.Тэр харцыг нь хар.Өөртөө итгэлтэй, чиг шударга, зарчимч харагдаж байгаа биздээ.Аргагүй л миний охин мөн дөө.Аав нь бол охиноо дэмжиж байна.Тэгээд ч миний охин угаасаа гүнж юм чинь өөрийнхөө титмийг л авах гэж байгаа хэрэг" гэлээ.Гэрлээ нүдээ эргэлдүүлэн "За болтугай болтугай.Та хоёр ч бүр гараад өгөх юм байна л даа.Тэгвэл би маргаашнаас зөвхөн аавд чинь л хоол хийж өгч байя.Харин чамд зөвхөн байцаа ногоогоор хөнгөхөөн хоол хийж байхад болох юм байгаа биздээ" гэлээ.Маргад хошуугаа цорвойлгон аав руугаа хараад "Маргаашнаас миний хэрэглээний мөнгийг нэмэх болох нь дээ" хэмээн санаа алдах мэт хэлэв.Бархас нүдээ томруулан "Тэр нь яаж байгаа юм" гэтэл "Би энэ гэрийн хоолны зардлыг хэмнэх гээд байна.Ингэж өөрийгөө золиослон чухал шийдвэр гаргасан охиныгоо дэмжих хэрэгтэй биздээ" гэв.Бархас эхнэр лүүгээ хартал тэр ч мөн өөдөөс нь харан эрүүгээрээ дохиж байв.Ийнхүү гурвуул хэдэн биенээ шоолон бөөн инээд наргиа болцгоолоо.
( Дэлгэрэнгүй...
|
0
|
Өгүүллэг
| Зохиогч : Чинзориг Энхтайваны
|
)
|
|
Шүлэг: А.Эрдэнэ-Очир : Зам
Оруулсан admin 2009-01-20 08:33:09 (16710 уншсан)
2002 оны "Болор цом-20" наадмын Тэргүүн шүлэг МУСГЗ Яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очир
Энэ миний цорын ганц зам Хувьхан заяаны зам Ээж минь анх сүүгээр чулууг нь зөөллөж Эцэг минь өргөсийг нь түүсэн цэцэгт зам
Амьдралын бөгтөр шар давааны Ар өврөөс нь тодорч бүдгэрсэн зам Айлын бараа хүний хүсэлт дуудсан Андуутай үнэнтэй алаг зам миний зам
( Дэлгэрэнгүй...
|
1
|
Шүлэг
| Зохиогч : Эрдэнэ-Очир Арлаан
|
)
|
|
Youtube: Шилдэг ном : Өмгөөлөгч шиг ярих 9 нууц: Ямар ч ярианд давуу тал олж авах техникүүд
Оруулсан Bataka 2026-03-06 11:21:49 (2816 уншсан)
Та хэлэлцээрийн ширээний ард эсвэл өдөр тутмын харилцаандаа өөрийнхөө байр суурийг бат хамгаалж, бусдад илүү нөлөөлөхүйц ярьж сурмаар байна уу? Өмгөөлөгч шиг ярих нь зөвхөн хуульчдад зориулагдсан чадвар биш, энэ бол логик сэтгэлгээ, сэтгэл хөдлөлийн удирдлага болон стратегийн харилцааны урлаг юм.
Энэхүү бичлэгээр би та бүхэндээ мэргэжлийн өмгөөлөгчдийн ашигладаг, ямар ч нөхцөлд таныг "ялагч" болгох 9 нууц техникийг дэлгэрэнгүй тайлбарлах болно.
🔍 Энэхүү бичлэгээс та юу сурах вэ?
0:00 - Эхлэл: Яагаад бид өмгөөлөгч шиг ярих ёстой вэ?
02:17 Нууц 1: Сэтгэл хөдлөлийг баримтаас тусгаарлах нь
09:12 Нууц 2: "Хог" үгсийг устгаж, чимээгүй зогсолтын хүчийг ашиглах
13:10 Нууц 3: "Би бодож байна" гэхээс татгалзах (Баттай байдал)
17:15 Тодорхой бөгөөд товч байх (Be Concise)
17:56 Нууц 5: Асуултад шууд хариулах техник
22:12 Нууц 6: Идэвхтэй сонсох ба логик алдааг олж харах
27:34 Нууц 7: Хүчтэй үйл үгсээр яриагаа "үнэтэй" болгох
29:32 Нууц 8: Сөрөг асуултын хүчээр хяналтыг гартаа авах
35:08 Нууц 9: Өөртөө итгэлтэй биеийн хэлэмж
38:35 Дүгнэлт
( Дэлгэрэнгүй...
|
0
|
Youtube
| Зохиогч : Шилдэг ном Youtube
|
)
|
|
Шүлэг: А.Бүрэнтөгс : Хүсэл
Оруулсан Бүрэнтөгс 2026-03-02 05:36:20 (2888 уншсан)
Сайн биз дээ чи минь Чамайгаа үгүйлж нарт хорвоогийн өдрүүдийг аргацааж л сууна. Гэнэт явсан шигээ ороод ирнэ гэж бодон хаалгаа харуулдсаар өдрийг барна. Удаан хүлээсэн үү намайг санасан уу би ирлээ гээд л. Бэтгэрч үймэрсэн сэтгэлийг минь ганцхан инээмсэглэлээрээ үргээгээсэй. Гэгэлгэн залуу насаа чамтайгаа би туулчхаад. Гэрэл сүүдэртэй орчлонг орхиход чинь мэгшихээс өөрийг чадаагүй ээ. Зөрж өнгөрөх хүн бүрээс зүсийг чинь хайж. Сэвэлзэн үлээх салхинаас үнэрийг чинь би гуйж сууна. Учрах тавилан байсан ч ханилах заяа бидэнд дутсан юм болов уу. Уруулаас чинь учралын сайхныг амсах гэж. Хоолойноос чинь уянгын сайхныг сонсох гэж. Харцнаас чинь уярлын сайхныг мэдрэх гэж . Холоос чам руу хэчнээн их яарлаа даа. Үнэр чинь нэвт шингэсэн цамцаа цээжиндээ гүн нааж. Үнэгэн харанхуйг гэрэлтүүлэх царайг чинь төсөөлж цурхиран суух. Хоривч хөвөрсөөр байх сэтгэлээ үлдээгээд явсан болохоор чинь. Хэлэвч сонсохгүй чиний ардаас цурхирахаас өөрийг үл чадна. Болдогсон бол яг одоо гүйж очоод гараас чинь атгаад удаан гэгч нь ширтэх сэн. Болдогсон бол санасан шүү гээд гар дээрээ өргөөд чангаас чанга тэврэх сэн. Болдогсон бол хайртай шүү гээд шунан хүсэн үнсэх сэн. Болдогсон бол тиймээ болдог байсан бол. Тэнгэр шиг уудам сэтгэлтэй чамайгаа. Энгэртээ багтааж байсан би азтай хүн болохоор. Хамт байсан хором бүр минь юугаар ч солихгүй үнэтээ болохоор. Санасан сэтгэлээ чиний зүг рүү хөтлөөд өөрөө аваачих юм. Чамайг үгүйд энэ дэлхий дөрвөнтэй өнгөө солихыг үзсэн боловч. Чи үгүй орчлон өөрөө хар. цагаанаас хэтрэхгүй юм байна. Хайрын үгийг чамдаа цөөхөн хэлсэн боловч. Хүний энэ орчлонгоос хүсэх ганц хүсэл минь чи байсан юм шүү
( Дэлгэрэнгүй...
|
0
|
Шүлэг
| Зохиогч : Шүлэг
|
)
|
|
Шүлэг: М.Мөнхбаяр : 4-н мөртүүд
Оруулсан Мөнхбаяр 2026-03-01 20:30:06 (2891 уншсан)
Гэгээхэн инээмсэглэл чинь харцанд минь тусчихлаа Орчлонд би өөр хаана ийм үзэсгэлэнг харлаа байз Одоо би нүдээ салгах битгий хэл аньж чадахгүй нь Магадгүй би энэ л харцыг харах гэж чамтай таарсан байх
Алдаатай оноотой амьдралдаа ахиж үзэх юм үлдээгүй гэтэл Рашаан мэт тунгалаг нүдэнд чинь сэтгэл минь тайтгарчихлаа Амьдралын уртаас урт хугацаанд ахиж би хэзээ харах бол Лимбэний аялгуу мэт намуухан хоолой чинь ахиж надад сонсогдох болов уу даа
М.Мөнхбаяр
( Дэлгэрэнгүй...
|
1
|
Шүлэг
| Зохиогч : 4-н мөртүүд
|
)
|
|
Шүлэг: Сосорбарамын Төмөрхуяг : Хөршийн хөөрхөн охин
Оруулсан Bataka 2026-02-26 13:28:46 (2876 уншсан)
Тоодгор хөөрхөн даашинз Тоглохын аясаар дэвэлзэнэ Тоолон тоолон эргэхэд Тойрон тойрон дэвхцэнэ
Охид охид дуулалдан Орцны гадаа шуугидана Дэвхцэн дэвхцэн тоглоод Дэм дэмэндээ хөгжилдөнө
Тоглон тоглон бүжээд Тойрон тойрон алхана Тосон тосон гүйлдээд Тогдгор шаахайгаа тогшино
Зөөлөн зөөлөн хүүрнэлдээд Зөвийг буруугаас ялгана Цэцгэн титэм зүүгээд Цэцэн үгсээ нээлцэнэ
Дэрэвгэр хөөрхөн даашинз Дэлбээ адил хөөрхөн Инээд дагуулсан үгс нь Ижил тэгшхэн байна уу даа
( Дэлгэрэнгүй...
|
0
|
Шүлэг
| Зохиогч : Шүлэг
|
)
|
|
Өгүүллэг: Соёрхын Пүрэвсүрэн : ҮЛ ТАСРАХ УДАМ
Оруулсан Bataka 2026-02-26 10:38:00 (3114 уншсан)
/богино өгүүллэг/ Борооны түрүүчээр боссон салхи хэдэн гэрийн тавиуртай ааруулыг авч шидэн, аргалаа бүтээхээр гүйлдсэн авгай хүүхнүүд шуурганд хийссэн адсага ширдэгтэй хөөцөлдөж, айлуудын дээвэр туурга хөвсөлзөн, ноход хуцаж, саяхан тугалсан сарлагийн үнээ зэл өөдөө саагчих нь гантай жилийн араншин гэлтэй. Борооны өмнө шороо, боохойн өмнө хэрээ гэгчээр газар тэнгэр нийлтэл шуурсан шороо тоос, борооны түрүүчийн том том ширхэгт нам цохиулж, ангамал хуурай хөрснөөс анхилам чийг үнэртэнэ. Баруун хойноос цайрсан бороо юу юугүй хаядгийн даваан дээр тав аравхан дусал шидлээд салхи нь эргэчихэв бололтой. ...Хуучин бүрх малгай эрүүвчилж өмссөн өвгөжөөр эрийн унаж яваа халиун морь толгой хаялан сайварлана.
( Дэлгэрэнгүй...
|
0
|
Өгүүллэг
| Зохиогч : Пүрэвсүрэн Соёрхын
|
)
|
|
Шүлэг: Сосорбарамын Төмөрхуяг : 70 настай эрхэм
Оруулсан Bataka 2026-02-24 15:24:46 (2897 уншсан)
Өтөл насны бяцхан бухимдалаа аятайхан нуугаад Өргөн хүндэтгээд дээдэлж явахыг хүсээд л Түмний өмнө хаана байхаа хэзээд мэдээд л Төгөлдөр сайхныг ухаалаг нүдэндээ мэдрээд л
Далан насанд даруулгатай явахыг бодолдоо цэгнээд л Даамай аиьдралын ноён нурууг даах тэнхээтэй. Давсалан үг хэлэхийг тэвчиж ер чадамгүй юм аа. Даацтай үгийг ухааны гүнээс уудлан гаргаад л
Бяцхан хүүхдүүдтэй үнэн зүрхнээс өхөөрдөн тоглоод л Бяд муутай нэгийг өмгөөлж хамгаалах гашуун үг хэлээд л
( Дэлгэрэнгүй...
|
0
|
Шүлэг
| Зохиогч : Шүлэг
|
)
|
|
Шүлэг: Эр эм
Оруулсан Egshiglen 2026-02-21 00:11:05 (2911 уншсан)
Эр эм хэмээх хоёр нэр үг Ганцхан гийгүүлэгчийн зөрүүтэй хэр нь Гариг эрхсээс илүү хоорондоо ялгаатай Тийм хэр нь зоосны хоёр тал мэт салшгүй холбоотой нь тун хачнаа
( Дэлгэрэнгүй...
|
0
|
Шүлэг
| Зохиогч : 4-н мөртүүд
|
)
|
|
Шүлэг: Үг
Оруулсан Bataka 2026-02-18 18:40:55 (2846 уншсан)
Огторгуй аятай уудам харц чинь Оргил өндөр зүрхэнд минь Оройгүй их манарсан галыг өрж байна Дурлал гэгч энэ галын элчинд Тооно өргөж хань минь болоод Дуугүйхэн төөнөж дулаацаачдээ Танихлхан төрсөн охин минь Чамайг л энэрэх энэ их гал Чандын үгсээ надад хэлсэн Чармайн тансаг бусад охидийг Час хийтэл түлсэн юм шүү Зуун зуунаар санах гэж Зөөлөн уруулийг чинь амталмаар байна Дараа төрөлдөө ч дурсах гэж Тогтуун харцыг чинь цээжилмээр байна Ийм юм хойно Элдэвлэж маягалахгүй Эргэлзэж тээнгэлзэхгүй Урдийн явдалаа хойноо гээж Учрах ирээдүйн өөдөөс тосож Унаа босоотой амьдралд Удаж хамтдаа насыг элээе охин минь Босгыг алхаж тоонийг өргөлцвөл Бялуурч сархаданд үл дурлна Хормойсож эмсийг үл дагна Хүний үрийг аргадаж авсан юм Хэний ч аманд багтаахгүй Гомдоож шаналгаж зовоохгүй Гүйлгэж төрхөмд нь буцаахгүй Ганц олдох амиа золин байж Хайрлан энэрнээ чамайг охин минь Хий амлалт гэж битгий хардаарай Үнэн үгсээ удтал хадгалж Үгссэн бодлоо ужиртал тээлээ. Насанд минь ховор үзэгдэх Нүргэлсэн их зоригоор Нууцхан сэтгэлээ чамд хэллээ Нүдэн сондор минь
( Дэлгэрэнгүй...
|
0
|
Шүлэг
| Зохиогч : Шүлэг
|
)
|
|
Ертөнцийн : Сар шинийн мэндчилгээний үгс
Оруулсан admin 2018-02-15 09:49:11 (11492 уншсан)

Монгол түмэн минь уламжлалт баяр болох сар шинээрээ бэлэг дэмбэрэлтэй гэсэн үйлс бүхнийг хийж, үг бүрийг хэлэхийг зорьдог. Энэ нь дараа жилийн өнгөө засч, шинэ оныг сайхан угтаж буйн бэлэгдэл билээ.
Улмаар шинийн нэгний өдөр аав, ээж, ах, дүү хамаатан садныдаа очиж золгохдоо ч ерөөлийн үг, бэлэг дэмбэрэлийн үг айлтгадаг учиртай. Мөн цагаан сарын өмнөх өдөр сар шинийн мэндчилгээг ах, дүү амраг садандаа явуулж хүндэтгэл үзүүлдэг. Тиймээс уншигчдадаа хэрэг болох болов уу гэдэг үүднээс цагаан сарын бэлэг дэмбэрэлийн үг, мэндчилгээний үгс, ерөөл магтаалыг цуглуулан хүргэж байна. XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилдээ аргамаг хүлэг мэт эрч хүчтэй, галын дөл мэт өөдрөг бадрангуй, алтан соёмбо мэт ерөөл бэлгэдэл төгс, бие эрүүл, билиг хурц, цог жавхаа төгөлдөр байхын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье. Сар шинэдээ сайхан шинэлээрэй. * * * XVII жарны Улаагчин гал морин жилийн Сар шинийн мэнд хүргэе.Улиран одож буй өвлийг өнтэй давж, урин хаврыг угтан золгож буй энэ цаг үед хүндэт захиалагч , хамтрагч, түнш байгууллагууддаа Сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье!🐎 Морь жил нь эрч хүч, хурд, хийморийг бэлгэддэг билээ. Ирж буй жилдээ ажил үйлс тань өөдрөг байж, Шинэхэн өргөө гэртээ гал голомтоо залсан ,хамтын ажиллагаа бодит үр дүнгээ өгч өргөжин тэлсэн сайхан жил байх болтугай!🇲🇳 Сар шинэдээ сайхан шинэлээрэй! * * * XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх Улаан гал морь жил
сүлд хийморь, сүр жавхлан, гал цогийг бадраан айлчлан ирлээ.
Айсуй жилдээ таны өргөө гэрт өлзий буян тогтож, ажил үйлс тань торгон мэт тэгш, амьдрал ахуй тань гэрэлтэн дэлгэрэх болтугай.
Та бүхэндээ сар шинийн баярын мэндийг дэвшүүлье.
Сар шинэдээ сайхан шинэлээрэй
* * *
Сар шинэдээ сайхан шинэлээрэй! 🐎
Та бүхэндээ айлчлан ирж буй XVII жарны "Гал морь" жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.
Морь жил Монгол хүнд ээлтэй, хийморьлог байдаг билээ. Ирж буй жилдээ та бүхний ажил үйлс морин дэл дээр мөнхөд бадарч, зорьсон бүхэн тань хурдтай бөгөөд бүтэмжтэй байх болтугай. Айл бүрийн хойморт инээд хөөр цалгиж, өрх бүр элбэг дэлбэг, аз жаргалаар дүүрэн байхыг хүсэн ерөөе.
Ахмад настнаа ачилж, ахан дүүсээрээ учран золгож, билэг дэмтэй сайхан шинэлээрэй!
Ургах улаан нарнаасаа цог хийморийн илчийг авч,
Уудам хөх тэнгэрээсээ уужрал ухаарлын ухаанаа сэлбэж,
Учран золгох хүн бүртээ сэтгэлийн сайхан үгийг бэлэглэж,
Ургаж байгаа шинэ жилдээ сайхан шинэлээрэй
* * *
Найман зууны түүхийг
Нар зөв хурайлсан
Намхан хүлэгээ унаж
Дэлхий зулайд омoгшсон
Нар сүлдтэй Монгол түмэн минь Тахиа жилээн үдэж
Настан буурлаан цэнгүүлэн Нохой жилээ угтаж байна
Нар хурайлж цэнгэлдэх дэлхийд ганцхан монгол заяа
Наран тойрогт алдарахгүй Эзэн Чингисийн угсаа
Сааршгүй сайныг билэглэх эцэг дээдсийн заншилтай
Сайхан бүхнийг ерөөх энх мэндийн учиралтай
Монгол түмэн минь сар шиндээ сайхан шинэлээрэй.
* * *
Аманд нь амар мэнд бялхаж
Атганд нь азын дөрвөн бэрх багтаж
Айл гэрт тань инээд хөөр цалгиж
Амар сайхан шинэлээрэй
* * *
Хатуу өвөл харьж, урин хавар айсуй
Хамаг бэрхшээл үлдэж, угтах баяр айсуй
Буурал жил улирч, буянт жил морилох нь
Өвгөн жил харьж, өлзийт жил золгох нь
Дорнын зурхайгаар мөрөө гаргаж
Долоон бурхандаа дээжээ өргөж
Дээдэс өвгөддөө хүндэтгэн золгож
Дүүрэн жаргалтай түвшин амгалан
Сар шинэдээ сайхан шинэлээрэй
* * *
Дэлгэр сайхан сэтгэлтэй
Дээл бүсэн гоёлтой
Дэлхий тэнийм баясгалантай
Дээдэс нялхаст бэлэгтэй
Хоймортоо нарны бурхадтай
Хажуудаа насны бурхантай
Эрүүл энх саруул сайхан
Эрч дүүрэн сэтгэл түвшин
Сар шинэдээ сайхан шинэлээрэй.
* * *
Шижир цацрагт нараа дэлхий тойрч нас нэмсний дан баяр
Шидрүүн мөнгөн өвлийг өнтэй давсны давхар баяр
Шинэхэн цэцэглэх хавартай энх золгосны гурвалсан баяр
Шинийн нэгэн гэмээн эгнэн давхацсан дөрвөн баяраа сайхан тэмдэглээрэй.
* * *
Үйлс бүтээл нь монос цэцгийн дэлбээ шиг дэлгэрч, үр удам зандан модны мөчир шиг эрүүл чийрэг торниж юу санасан 9-цагаан хүсэл нь биелэн буян заяа нь булаг мэт дүүрэн хурж байхын ерөөлийг өргөн дэвшүүлье.
Сар шинэдээ сайхан шинэлээрэй.
* * *
Төрлөөрөө түвшин амгалан
Элгээрээ энх амгалан
Төр улсаараа элбэг дэлбэг
Төрөл садан хотлоороо сайхан шинэлцгээгээрэй!
* * *
Буян номын гэгээ тооноор чинь цацарч
Бурхад инээмсэглэн хаалган дээр чинь бууж
Буурал өвгөд халуун ам бүлээрэй цуглан
Бүхнээс элбэг сайхан шинэлээрэй
* * *
Буян номын гэгээ тооноор чинь цацарч
Бурхад инээмсэглэн хаалган дээр чинь бууж
Буурал өвгөд халуун ам бүлээрэй цуглан
Бүхнээс элбэг сайхан шинэлээрэй.
Шижир цацрагт нараа дэлхий тойрч нас нэмсний дан баяр
Шидрүүн мөнгөн өвлийг өнтэй давсны давхар баяр
Шинэхэн цэцэглэх хавартай энх золгосны гурамсан баяр
Шинийн нэгэн хэмээн эгнэн давхацсан дөрвөн баяраа сайхан тэмдэглээрэй
* * *
Дээрээ тэнгэрийн нартай
Дэргэдээ ханийн нартай
Өвөр дээрээ үрийн нартай
Өөдлөн дэвшиж, өсөн дэвжиж яваарай
* * *
Элгээрээ энх амгалан
Төр улсаараа элбэг дэлбэг
Төрөл садан хотлоороо сайхан шинэлцгээгээрэй!
* * *
Дорнын зурхайгаар мөрөө гаргаж,
Долоон бурхандаа дээжээ өргөж,
Дээдэс өвгөддөө хүндэтгэн золгож,
Дүүрэн жаргалтай түвшин амгалан
Таваг овоолон идээтэй, цараа бүрхсэн ууцтай
Жигнүүр дүүрэн буузтай, жүнз хальсан сархадтай
Элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин жаргалтай
Сар шинэдээ сайхан шинэлээрэй!
Шороон нохой жилдээ баясал дүүрэн уулзая!
* * *
Хоймортоо нарны бурхадтай
Хажуудаа насны бурхантай
Эрүүл энх саруул сайхан
Эрч дүүрэн сэтгэл түвшин
Сар шинэдээ сайхан шинэлээрэй
* * *
Саран хэлбэртэй малгайгаар тэргүүн юугаан гоёод
Сайхан жилийн өглөөг амар мэнд угтаад
Аагтай шаргал цай нарны туяатай самарч
Алтан төрийн сүлдтэй хойморын бурхандаа дээжлээд
Ирэх жилийн төөргийг итгэлийн өнгөөр сүлж
Идээ шүүснийхээ дэргэд эрхэмсэг залрах аав ээждээ
Тэнгэрийн өнгөтэй хадгаар ерөөл золгож үнсүүлээрэй
Тэргүүн сарын шинийн нэгэндээ энх мэнд золгоорой
* * *
Мөнгөн хөх тэнгэрээ шүтэн хувь заяагаа даатгаж
Мөнгөн сарны тойргоор цаг хугацаагаа хэмжие
Хадган цэнхэр тэнгэрийг эвхэн золгох учрал дээр
Хатан өвлийн жаврыг уяраан золгох ерөөлөөр
Буурал өвгөд халуун ам бүлээрээ
Буян заяагаа тэгшитгэн
Бүхнээс элбэг сайхан шинэлээрэй
* * *
Жаран жараны түүх жаргал хурайлж уухайлна
Жаахан шаргын аялгууг гэгэлзүүлсхийгээд уяруулна
Жавар салхины үзүүрийг анхны төл амирлуулна
Жалгын цасыг сөхөж яргуйн зүүд өндөлзөнө
Гартаам манан хөөргийг голомт тойруулан зөрүүлээд
Гарч байгаа жилийн өнгө төрхийг хэлэлцэнэ үү
Гадаа гэртгүй гоё дээлтэй хүүхдүүд тоглоод
Ганцхан Монгол орны тэнгэр хангай уярна уу
Тэнгэрийн өнгөтэй хадгаар ерөөл золгож үнсүүлье
Тэргүүн сарын шинийн нэгний энх мэндийг эрье.
* * *
Ургах улаан нарнаас улам эрчийг хүчийг авч,
Уулзалт бүрд түүнийгээ улам илүү баяжуулж
Учрах бүрдээ хэн нэгэндээ урамыг үг хайрлаж,
Угтан ирж буй шинэ ондоооооооо
Ураг төрлөө барилцаж
Тоонот гэрт дэрээ нийлүүлж
Тостой тогоондоо махаа идэж
Хоёр идэхгүй ч хоосон хааяаа хонож
Хол газар явавч хоёр биенээгээ хуурахгүй
Залуу сайхан хосууд болоорой гээд
Зуу барин мэндчилж байна.
* * *
Есөн товчтой дээлээ эвхээсийг нь гаргаж өмсөөд
Нарны өнгөтэй дурданг зөв эргүүлж бүслээд
Саран хэлбэртэй малгайгаар тэргүүн юугаан гоёод
Сайхан жилийн өглөөг амар мэнд угтаад
Аагтай шаргал цай нарны туяатай самарч
Алтан төрийн сүлдтэй хойморын бурхандаа дээжлээд
Ирэх жилийн төөргийг итгэлийн өнгөөр сүлж
Идээ шүүснийхээ дэргэд эрхэмсэг заларах аав ээждээ
Тэнгэрийн өнгөтэй хадгаар ерөөл золгож үнсүүлээрэй
Тэргүүн сарын шинийн нэгэндээ энх мэнд золгож
Сар шинэдээ сайхан шинэлээрэй.
* * *
Угтан золгож буй Шороон нохой жилд төр маань түвшин, түмэн олон маань амар амгалан байж, эх орны минь хөгжил дэвшилд дориун ахицтай, амжилт бүтээл арвин байж Монгол түмэн минь элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин сайхан, юу санасан есөн цагаан хүсэл нь сэтгэлчилэн бүтэж байхын өлзийтэй ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье.
Сар шинэдээ сайхан шинэлээрэй.
* * *
Ирэх жилийн төөргийг итгэлийн өнгөөр сүлж
Идээ шүүснийхээ дэргэд эрхэмсэг залрах аав ээждээ
Тэнгэрийн өнгөтэй хадгаар ерөөл золгож үнсүүлээрэй
Тэргүүн сарын шинийн нэгэндээ энх мэнд золгоорой.
( Дэлгэрэнгүй...
|
0
|
Ертөнцийн
| Зохиогч : Ерөөл, Магтаал
|
)
|
|
Өгүүллэг: Э.Чинзориг: НАГАЦ АХ МИНЬ
Оруулсан Bataka 2026-02-13 14:29:36 (3348 уншсан)
Би нагац ах дээрээ өссөн хүүхэд л дээ.Олон жилийн өмнө эцэг эх хоёр минь өөд болоход би 9 настай балчир хүүхэд үлдсэн юм.Түүнээс хойш ээжийн дүү болох Баяраа ах намайг асран хамгаалахаар болсон билээ.Тэр үед ах маань 21 настай ч аймагтаа л нэртэй авто засварын газар ажилладаг хөдөлгөөнтэй нэгэн байсан юм.Мэдээж тусдаа гэр оронгүй тул манайд бид хоёр амьдарч эхэлж билээ.Урд нь надтай үргэлж тоглож намайг өхөөрдөн энхрийлдэг байсан болохоор би нагац ахдаа тун ч элгэмсэг байсан юм.Баяраа ах цалингаа маш зөв зохистой хүргэж байсан санагдана.Хоол унд, түлээ нүүрс, хувцас хунар болон бусад зүйлсд зарцуулдаг байсан.Мөн миний тэжээгчээ алдсаны тэтгэмжийг авчирч хэрэгтэй зүйлсд хэрхэн зарцуулсанаа тайлагнаад үлдсэнийг нь миний хуримтлалын дансанд хийж өгдөг байж билээ.Одоо бодоод байхад 21 насны идэр залуухан хүү амьдралын ухаанд айхтар суралцсан байж гэж бодогдохоор.
( Дэлгэрэнгүй...
|
0
|
Өгүүллэг
| Зохиогч : Чинзориг Энхтайваны
|
)
|
|
Youtube: Шилдэг ном : Боломжгүйг Боломжтой болгодог 3 Хууль
Оруулсан Bataka 2026-02-13 13:47:37 (2860 уншсан)
Боломжгүй гэж байдаггүй. Arthur C. Clarke-ийн 3 хууль бидэнд ирээдүй, технологи, хүний хөгжлийн тухай ямар үнэнийг хэлсэн вэ?
Энэ подкастад бид Clarke-ийн алдарт гурван хуулийг тайлбарлаж,
— яагаад “боломжгүй” гэж хэлэхэд буруу байдаг,
— яагаад боломж зөвхөн хил давсан газарт төрдөг,
— яагаад өндөр түвшний технологи ид шид шиг харагддаг болохыг
бодит амьдрал, шинжлэх ухаан, AI-ийн жишээн дээр тайлбарлана.
( Дэлгэрэнгүй...
|
0
|
Youtube
| Зохиогч : Шилдэг ном Youtube
|
)
|
|
|
|
|
Агуулга
|
 |
|
| Thursday, 2026.05.07 | | · | Би гэх бодол |
| Sunday, 2026.05.03 | | · | Шинэ Чойнжин : Ганцаардсан баатар |
| · | Амьдарлын 3 мөр |
| Monday, 2026.04.27 | | · | Т.Батсуурь : ЭР НУЛИМС |
| Thursday, 2026.04.23 | | · | Шюэ Вайсуо: Адуухайн амсар |
| Tuesday, 2026.04.21 | | · | Жүнмэн: Надад чимээгүй ширээ өгөөч |
| Sunday, 2026.04.19 | | · | Үндэсний уншлагын үйл ажиллагаа - "Сонгодог зохиолуудыг аз жаргалтай уншиж, ертөнцийг харахын тулд орчуулга" сэдэвт арга хэмжээ боллоо. |
| Thursday, 2026.04.16 | | · | Залхуу, хойш тавих занг засах- 5 секундийн дүрэм - хамгийн зөв шийдвэр гаргах хугацаа |
| · | 【Дэлхийн хамгийн шилдэг ном】 МӨНГӨНИЙ УХААН |
| Thursday, 2026.04.09 | | · | Э.Чинзориг: Төрийн нүд |
| Wednesday, 2026.04.08 | | · | До.Болдхуяг : МОНГОЛ БИЧИГ |
| Tuesday, 2026.04.07 | | · | Гоомарал |
| Sunday, 2026.03.29 | | · | Амгаланбаатарын Чинболор : Хайрцаг тамхи |
| Wednesday, 2026.03.25 | | · | Шилдэг ном : Яагаад бид үргэлж ядардаг вэ? Чингис хааны |
| Friday, 2026.03.20 | | · | Шилдэг ном : Бусдад таалагдах гэж хичээсээр |
| Thursday, 2026.03.19 | | · | Ц.Авирмэд : Буддагийн зүрхэн зүгт ... |
| · | Ц.Авирмэд : Ханьдаа |
| Wednesday, 2026.03.18 | | · | Ц.Авирмэд : Нэргүй шүлэг |
| · | Р.Чойном : Жагсаал |
| · | Ц.Авирмэд : Үүл нарны орчлонд ... |
| Wednesday, 2026.03.25 | | · | Хайрцаг тамхи |
| Thursday, 2026.03.12 | | · | Энхтайваны Чинзориг : Маргад |
| Friday, 2026.03.06 | | · | Шилдэг ном : Өмгөөлөгч шиг ярих 9 нууц: Ямар ч ярианд давуу тал олж авах техникүүд |
| Monday, 2026.03.02 | | · | А.Бүрэнтөгс : Хүсэл |
| Thursday, 2026.03.12 | | · | Арлааны Эрдэнэ-Очир : Хачин тунгалаг амраг |
| Sunday, 2026.03.01 | | · | М.Мөнхбаяр : 4-н мөртүүд |
| Thursday, 2026.02.26 | | · | Сосорбарамын Төмөрхуяг : Хөршийн хөөрхөн охин |
| · | Соёрхын Пүрэвсүрэн : ҮЛ ТАСРАХ УДАМ |
| Tuesday, 2026.02.24 | | · | Сосорбарамын Төмөрхуяг : 70 настай эрхэм |
| Saturday, 2026.02.21 | | · | Эр эм |
| Wednesday, 2026.02.18 | | · | Үг |
| Friday, 2026.02.13 | | · | Э.Чинзориг: НАГАЦ АХ МИНЬ |
| · | Шилдэг ном : Боломжгүйг Боломжтой болгодог 3 Хууль |
| · | Шилдэг ном : Таны “амьдралын хугацаа”-г 2 дахин нэмэгдүүлэх top 5 зуршил |
| · | Шилдэг ном : Ээж 1% өөрчлөгдөхөд хүүхэд 100% өөрчлөгдөнө |
| · | Шилдэг ном : Хүүхдэдээ заавал заах ёстой ганц чадвар: Санхүүч Хэрэмийн супер хичээл-Шинэ жилийн хамгийн том бэлэг |
| Wednesday, 2026.02.11 | | · | Ц.Билгүүнжаргал : Үлдэхсэн |
| Monday, 2026.02.09 | | · | Д.Пүрэвдорж : Сэгс Цагаан Богд найраглал |
| · | Шилдэг ном : ҮГИЙН ХҮЧ- Миний амьдралыг өөрчилсөн ганц өгүүлбэр |
| Wednesday, 2026.02.04 | | · | Энхтайваны Чинзориг : Жинхэнэ эзэд нь |
Та сараа сонгоно уу
|
|
|
|
|
|