Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
/www.biirbeh.mn
Twitter
RSS2

Мэйл : info@biirbeh.mn
Утас : 9907-6364

Нэрээр
   ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
   4-н мөртүүд  
   Sienna  
   Window of Mongolian poetry  
   Youtube  
  Цээсүрэн Авирмэд  
  Э Агиймаа  
   Алтангадас  
  А Алтанхундага  
  М Амарбаяр  
  A Амарсайхан  
  Б Амарсанаа  
   Амор Хайям  
   Ардын аман зохиол  
  Б Ариун-Эрдэнэ  
  Энх-Амгалан Ариунболд  
   Афоризм  
   Нямдорж Ачиймаа  
  Г Аюурзана  
  Ц Бавуудорж  
  Н Багабанди  
  П Бадарч  
  Н Базардэрэг  
  А Байгалмаа  
  С.Б. Бат-Эрдэнэ  
  Б Батзаяа  
  Д Батзүл  
  М Батнайдвар  
  П Батнайрамдал  
  Лу Батнасан  
  Б Батрэгзэдмаа  
  Т Батсуурь  
  Ц Баттуяа  
  Батсайханы Баттөгс  
  Ш Батцэцэг  
   Баяр ёслол хурим найр  
   Бодрол  
  До Болдхуяг  
  Х Болор-эрдэнэ  
  Х Болормаа  
  Б Болормаа  
  Э Бум-Эрдэнэ  
  Түмэнбаяр Бум-Эрдэнэ  
   Бусад  
  Ц Буянзаяа  
  С Буянцогт /Цахарын/  
  Жигжид Бямбаа  
  Ц Бямбажаргал  
  Жогноо Бямбасайхан  
  Эрдэнэбаатар Бүжинлхам  
   Гадаадын уран зохиол  
  Тангадын Галсан  
  Б Галсансүх  
  Б Ганзориг  
  Батсүх Ганзориг  
  Дорж Гармаа  
   Гэсэр  
  Ш Гүрбазар  
  Ч Дагмидмаа  
   Далай ламын айлдвар  
  Цэнд Дамдинсүрэн  
  О Дашбалбар  
  Михайлов Дениска  
  Зундуй Дорж  
  Б Дорж  
  Цэндийн Доржготов  
  Ц Доржсэмбэ  
  Ш Дулмаа  
   Дууны үг  
  Ц Дэлгэрмаа  
   Дэлхийн уран зохиол  
  Магтаал Ерөөл,  
  Ц Жамбалгарав  
   Зохиолчдын намтар  
   Зүйр цэцэн үг  
  Б Ичинхорлоо  
  Б Кана  
  Ч Лодойдамба  
  Соном Лочин  
  Отхан Лха  
  Жагдалын Лхагва  
  Балсангийн Лхагвасүрэн  
  Бавуугийн Лхагвасүрэн  
  Ш Лхамноржмаа  
  Н Минжинсайхан  
   Монгол Улсаа хөгжүүлье  
   Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
   Мэдээ, мэдээлэл  
  Бямбадорж Мөнх-Өлзий  
  Ж Мөнхбат  
  Н Мөнхсайхан  
  Г Мөнхтулга  
  А Мөнхтуяа  
  Гомпилдоо Мөнхцэцэг  
  А Мөнхчимэг  
  Д Намдаг  
  Д Намсрай  
  Д Нацагдорж  
  Сайнжаргал Начин  
  Г Номин  
  У Номинчимэг  
  Д Нямсүрэн  
  Н Оюун-Эрдэнэ  
  Д Оюундэлгэр  
  Санж Пүрэв  
  Д Пүрэвдорж  
  Лувсан Пүрэвдорж  
  Соёрхын Пүрэвсүрэн  
  Д Равжаа  
  Б Ринчен  
  Шуурайн Солонго  
  Доржпалам Сумъяа  
   Сургамж  
  Х Сүглэгмаа  
  Шарав Сүрэнжав  
  Ширчин Сүхбаатар  
  Г Сүхзориг  
  Н Тайванжаргал  
  Цэрэнтулгын Түмэнбаяр  
  Загдын Түмэнжаргал  
  Д Төрбат  
  Д Урианхай  
  Б Уугансүх  
  Л Хасар  
  Л Хишигдорж  
   Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Цоодол Хулан  
  Ү Хүрэлбаатар  
  М Хүрэлсүх  
   Хүүхдийн дуу  
   М. Цэдэндорж  
  М Цэемаа  
  Д Цэцэнбилэг  
  Ч Чагнаадорж  
   Энхтайваны Чинзориг  
  Ренчин Чойном  
   Чоно  
  Батмөнх Чулуунцэцэг  
   Шагж гэлэн  
  Youtube Шилдэг ном  
   Шог өгүүллэг  
   Шүлэг  
  Б Шүүдэрцэцэг  
  Балбар Энхбат  
  Энхбаатар Энхболд  
  Д Энхболдбаатар  
  Б Энхтуяа  
  Р Энхтуяа /Эмүжин/  
  Батсамбуу Энэбиш  
  С Эрдэнэ  
  Арлаан Эрдэнэ-Очир  
  Б Эрдэнэсолонго  
  Ж Эрхэмцэцэг  
  Бэгзийн Явуухулан  
   Ярилцлага  
   Үлгэр  
  Э Үржинханд  
   Өвөр Монголын яруу найраг  
   Өгүүллэг  
  Л Өлзийтөгс  
   Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Бүгд  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгүүллэг  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 
Вэб сайт хийнэ, байрлуулна ...

Domain, Host, Web ... : BBS Soft LLC by Bataka

Пүрэвсүрэн 	Соёрхын 	 Шүлэг: Шинийн нэгний өглөө хавар ирдэг
Оруулсан admin 2018-02-24 23:20:55 (8803 уншсан)

Шинийн нэгний өглөө хавар ирдэг....

Хөлчүү намрын агсамнал, хөнөгтэй айрганд далбилзаж 
Хөх дуртадмал салхи сэвэлзэсхийн үлээхэд
Хавар ирчихсэн байдаг.
Шижир нарны цацраг зэрэглээ гижигдэн сэрээх
Шинийн нэгний өглөө 
Хавар ирчихсэн байдаг
Нандин бэлэг өвөртлөж, золгуут хийх айлчин
Намба төгөлдөр өвгөддөө хацар дэвсэн үнсүүлэхэд 
Хавар ирчихсэн байдаг
Наадам зүүдэлсэн морьд уяан дээр үүрсэлдэж
Нас буян хуршмал ерөөлийн хадаг дэлгэхэд

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Зохиогч : Пүрэвсүрэн Соёрхын | )

Ерөөл,  	Магтаал	 Ерөөл магтаал: Сар шинийн мэндчилгээний үгс
Оруулсан admin 2011-01-10 16:31:00 (40200 уншсан)

Аманд нь амар мэнд бялхаж
Атганд нь азын дөрвөн бэрх багтаж
Айл гэрт тань инээд хөөр цалгиж
Амар сайхан шинэлээрэй

------------------------------------------------------------

Монгол түмэн минь элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин сайхан, юу санасан есөн цагаан хүсэл нь сэтгэлчилэн бүтэж байхын өлзийтэй ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье .

Угтан золгож буй төмөр туулай жилд төр маань түвшин, түмэн олон маань амар амгалан байж, эх орны минь хөгжил дэвшилд шинэхэн ахиц, амжилт бүтээл арвин бай г .

Са р ши н эдээ сайхан шинэлээрэй .

------------------------------------------------------------

Хатуу өвөл харьж, урин хавар айсуй
Хамаг бэрхшээл үлдэж, угтах баяр айсуй
Буурал жил улирч, буянт жил морилох нь
Өвгөн жил харьж, өлзийт жил золгох нь

Дорнын зурхайгаар мөрөө гаргаж
Долоон бурхандаа дээжээ өргөж
Дээдэс өвгөддөө хүндэтгэн золгож
Дүүрэн жаргалтай түвшин амгалан

Сар шинэдээ сайхан шинэлээрэй!

---------------------------------------------

( Дэлгэрэнгүй... | 7 | Ерөөл магтаал | Зохиогч : Ерөөл, Магтаал | )

Бусад 		 Шүлэг: Есөн товчтой дээлээ эвхээс задлан өмсөөд
Оруулсан admin 2016-02-08 16:38:17 (8735 уншсан)

Есөн товчтой дээлээ эвхээс задлан өмсөөд
Нарны өнгөтэй дурданг зөв эргүүлж бүслээд
Саран хэлбэртэй малгайгаар тэргүүн юугаа гоёод
Сар шинийн өглөөг амар мэнд угтана уу
Аагтай шаргал цайгаа нарны туяатай самарч
Алтан төрийн сүлдтэй хойморын тахилдаа дээжлээд
Ирэх жилийн төөргийг итгэлийн өнгөөр сүлж
Идээ шүүснийхээ дэргэд эрхэмсэг заларах ээждээ
Тэнгэрийн өнгөтэй хадгаар ерөөл золгож үнсүүлье
Тэргүүн сарын шинийн нэгний энх мэндийг эрье
Жаран жараны түүх жаргал хурайлж уухайлна
Жаахан шаргын аялгууг гэгэлзүүлсхийгээд уяруулна
Жавар салхины үзүүрийг анхны төл амирлуулна
Жалгын цасыг сөхөж яргуйн зүүд өндөлзөнө
Гартаам манан хөөргийг голомт тойруулан зөрүүлээд
Гарч байгаа жилийн өнгө төрхийг хэлэлцэнэ үү
Гадаа гэртгүй гоё дээлтэй хүүхдүүд тоглоод
Ганцхан Монгол орны тэнгэр хангай уярна уу
Хөх өнгөтэй хадгаа барин ерөөл золгож үнсүүлье
Хан Монгол олныхоо шинийн нэгний мэндийг эрье

BATSUKH. GANZORIG 2014.01.24

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Зохиогч : Бусад | )

Ерөөл,  	Магтаал	 Ерөөл магтаал: Цагаан сарын мэндчилгээний үгс
Оруулсан admin 2023-02-20 18:03:15 (8979 уншсан)

Ирэх жилийн төөргийг итгэлийн өнгөөр сүлж 

Идээ шүүснийхээ дэргэд эрхэмсэг залрах аав ээждээ

Тэнгэрийн өнгөтэй хадгаар ерөөл золгож үнсүүлээрэй 
Тэргүүн сарын шинийн нэгэндээ энх мэнд золгоорой

Найман зууны түүхийг Нар зөв хурайлсан 
Намхан хүлэгээ унаж Дэлхий зулайд омoгшсон 
Нар сүлдтэй Монгол түмэн минь бар жилээн үдэж 
Настан буурлаан цэнгүүлэн Туулай жилээ угтаж байна
Нар хурайлж цэнгэлдэх дэлхийд ганцхан монгол заяа 
Наран тойрогт алдарахгүй Эзэн Чингэсийн угсаа 
Сааршгүй сайныг билэглэх эцэг дээдсийн заншилтай 
Сайхан бүхнийг ерөөх энх мэндийн учиралтай 
Монгол түмэн минь сар шиндээ сайхан шинэлээрэй 

Жаран жараны түүх жаргал хурайлж уухайлна
Жаахан шаргын аялгууг гэгэлзүүлсхийгээд уяруулна
Жавар салхины үзүүрийг анхны төл амирлуулна
Жалгын цасыг сөхөж яргуйн зүүд өндөлзөнө
Гартаам манан хөөргийг голомт тойруулан зөрүүлээд
Гарч байгаа жилийн өнгө төрхийг хэлэлцэнэ үү
Гадаа гэртгүй гоё дээлтэй хүүхдүүд тоглоод
Ганцхан Монгол орны тэнгэр хангай уярна уу
Тэнгэрийн өнгөтэй хадгаар ерөөл золгож үнсүүлье
Тэргүүн сарын шинийн нэгний энх мэндийг эрье

Есөн товчтой дээлээ эвхээсийг нь гаргаж өмсөөд
Нарны өнгөтэй дурданг зөв эргүүлж бүслээд 
Саран хэлбэртэй малгайгаар тэргүүн юугаан гоёод 
Сайхан жилийн өглөөг амар мэнд угтаад 
Аагтай шаргал цайг нарны туяатай самарч 
Алтан төрийн сүлдтэй хойморын бурхандаа дээжлээд 
Ирэх жилийн төөргийг итгэлийн өнгөөр сүлж 
Идээ шүүснийхээ дэргэд эрхэмсэг залрах аав ээждээ 
Тэнгэрийн өнгөтэй хадгаар ерөөл золгож үнсүүлээрэй 
Тэргүүн сарын шинийн нэгэндээ энх мэнд золгоорой

Төрлөөрөө түвшин амгалан
Элгээрээ энх амгалан
Төр улсаараа элбэг дэлбэг
Төрөл садан хотлоороо сайхан шинэлээрэй!

Ургах улаан нарнаасаа цог хийморийн илчийг авч, 
Уудам хєх тэнгэрээсээ уужрал ухаарлын ухаанаа сэлбэж, 
Учран золгох хvн бvртээ сэтгэлийн сайхан vгийг бэлэглэж, 
Ургаж байгаа шинэ жилдээ сайхан шинэлээрэй

Хатуу өвөл харьж, урин хавар айсуй 
Хамаг бэрхшээл үлдэж, угтах баяр айсуй 
Буурал жил улирч, буянт жил морилох нь 
Өвгөн жил харьж, өлзийт жил золгох нь 
Дорнын зурхайгаар мөрөө гаргаж
Долоон бурхандаа дээжээ өргөж
Дээдэс өвгөддөө хүндэтгэн золгож 
Дэлгэр сайхан сэтгэлтэй 
Дээл бүсэн гоёлтой 
Дэлхий тэнийм баясгалантай 
Дээдэс нялхаст бэлэгтэй 
Хоймортоо нарны бурхадтай 
Хажуудаа насны бурхантай 
Эрүүл энх саруул сайхан

Хатуу өвөл харьж, урин хавар айсуй
Хамаг бэрхшээл үлдэж, угтах баяр айсуй
Буурал жил улирч, буянт жил морилох нь
Өвгөн жил харьж, өлзийт жил золгох нь
Дээдэс өвгөддөө хүндэтгэн золгож
Дүүрэн жаргалтай түвшин амгалан
Сар шинэдээ сайхан шинэлээрэй!

Дэлгэр сайхан сэтгэлтэй 
Дээл бүсэн гоёлтой 
Дэлхий тэнийм баясгалантай
Дээдэс нялхаст бэлэгтэй 
Хоймортоо нарны бурхадтай 
Хажуудаа насны бурхантай 
Эрүүл энх саруул сайхан 
Эрч дүүрэн сэтгэл түвшин 
Сар шинэдээ сайхан шинэлээрэй!

Буян номын гэгээ тооноор чинь цацарч 
Бурхад инээмсэглэн хаалган дээр чинь бууж 
Буурал өвгөд халуун ам бүлээрээ цуглан 
Бүхнээс элбэг сайхан шинэлээрэй. 

Шижир цацрагт нараа дэлхий тойрч нас нэмсний дан баяр 
Шидрүүн мөнгөн өвлийг өнтэй давсны давхар баяр 
Шинэхэн цэцэглэх хавартай энх золгосны гурамсан баяр 
Шинийн нэгэн хэмээх эгнэн давхацсан дөрвөн баяраа сайхан тэмдэглээрэй

 

Ургах улаан нарнаасаа цог хийморийн илчийг авч,
Уудам хєх тэнгэрээсээ уужрал ухаарлын ухаанаа сэлбэж,
Учран золгох хvн бvртээ сэтгэлийн сайхан vгийг бэлэглэж, 
Ургаж байгаа шинэ жилдээ сайхан шинэлээрэй.

Дээрээ тэнгэрийн нартай 
Дэргэдээ ханийн нартай
Өвөр дээрээ үрийн нартай
Өөдлөн дэвшиж, өсөн дэвжиж яваарай`
( Дэлгэрэнгүй... | 0 | Ерөөл магтаал | Зохиогч : Ерөөл, Магтаал | )

Шилдэг ном 	Youtube	 Youtube: Шилдэг ном : Таны “амьдралын хугацаа”-г 2 дахин нэмэгдүүлэх top 5 ‎зуршил
Оруулсан Bataka 2026-02-13 11:18:23 (2870 уншсан)


⏳ Та амьдралынхаа хамгийн үнэ цэнтэй зүйл — цаг хугацааг ‎буруу зүйлд зарцуулсаар байна уу? Өдөрт 24 биш — 48 цагтай мэт амьдрахыг хүсэж байна уу?Энэ 5 зуршлыг ‎хэвшүүлснээр цаг хугацаагаа 2 дахин нэмэгдүүлсэн туршлагаас хуваалцаж байна.‎ 💡 Та дараах асуултанд “тийм” гэж хариулдаг уу? Хугацаа хүрэхгүй байна гэж өдөр бүр хэлдэг үү? Амжуулах зүйлсээ бичсэн мөртлөө яагаад ч хийж чаддаггүй санагддаг уу? Хийхгүй байгаагаа зөвтгөх шалтаг олон байвч, өөрчлөх шийдэл олдохгүй байна уу?

( Дэлгэрэнгүй... | 0 | Youtube | Зохиогч : Шилдэг ном Youtube | )

Шилдэг ном 	Youtube	 Youtube: Шилдэг ном : Ээж 1% өөрчлөгдөхөд хүүхэд 100% өөрчлөгдөнө
Оруулсан Bataka 2026-02-13 11:16:23 (2943 уншсан)

Хүүхдээ өөрчлөх гэж хичээж байна уу? Харин жинхэнэ түлхүүр нь таны өөрийн дотор нуугдаж байж магадгүй. Энэ дугаарт бид Хон Янпёгийн алдарт “Ээж 1% өөрчлөгдвөл хүүхэд 100% өөрчлөгдөнө” номын гол санааг хуваалцана — хүүхдийн хүмүүжил бол сургалт биш, харин дадал ба үлгэр жишээний үр дүн гэдгийг.

( Дэлгэрэнгүй... | 0 | Youtube | Зохиогч : Шилдэг ном Youtube | )

Шилдэг ном 	Youtube	 Youtube: Шилдэг ном : Хүүхдэдээ заавал заах ёстой ганц чадвар: Санхүүч Хэрэмийн супер хичээл-Шинэ жилийн хамгийн том бэлэг
Оруулсан Bataka 2026-02-13 10:58:03 (2888 уншсан)


Та хүүхдээ ирээдүйд ямар хүн болж өсөөсэй гэж хүсдэг вэ? Бие даасан уу? Ухаалаг уу? Өөрийнхөө амьдралыг зөв шийдвэрээр авч явдаг, аз жаргалтай хүн үү? Тэгвэл нэг чухал үнэн бий. Энэ бүхэн санхүүгийн боловсролоос эхэлдэг. Өнөөдөр бид “Яагаад хүүхдэд санхүүгийн боловсрол хэрэгтэй вэ?” гэдэг асуултын хариуг ярилцана.

( Дэлгэрэнгүй... | 0 | Youtube | Зохиогч : Шилдэг ном Youtube | )

Шүлэг 		 Шүлэг: Ц.Билгүүнжаргал : Үлдэхсэн
Оруулсан Bataka 2026-02-11 01:31:17 (2894 уншсан)

Чиний хөөрхөн зургуудыг харан суухдаа 

Чин сэтгэлдээ би хайр мэдэрдэг

Сайхан амьдралын гэрэл 

Нахиалж буй цэцэгсийн амьдрал

Хэнд ч олдохгүй чиний оршихуйд 

Зүүгдээд би үлдэхсэн.

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Зохиогч : Шүлэг | )

Пүрэвдорж 	Д	 Найраглал: Д.Пүрэвдорж : Сэгс Цагаан Богд найраглал
Оруулсан Bataka 2026-02-09 18:10:22 (5693 уншсан)



/Тэмээчин бүсгүйн захидал/

“Сайхан  хотын

Хөөрхөн   хархүү

Сайн  байна  уу?

Тэнэгэр  говийн

Тэмээчин бүсгүй

Сайн  байна аа

Намар та манай нутагт

Нартай хамт ирсэн юмуу

Сэгс Цагаан Богд ууланд

Сэрүүн унах болоогүй юмуу

Цэлгэр говь  минь нараа дэрлээд

Цэнхэр хадаг шиг намиатан байна
( Дэлгэрэнгүй... | 0 | Найраглал | Зохиогч : Пүрэвдорж Д | )

Шилдэг ном 	Youtube	 Youtube: Шилдэг ном : ҮГИЙН ХҮЧ- Миний амьдралыг өөрчилсөн ганц өгүүлбэр
Оруулсан Bataka 2026-02-09 13:44:12 (2882 уншсан)


Бид өдөр бүр олон үг сонсож, олон үг хэлдэг. Гэхдээ тэдгээрээс цөөн хэд нь л хүний амьдралын чиглэлийг өөрчилж чаддаг. 📖Энэ бичлэгт Ц.Амарбаярын “Үгийн хүч” номоос миний бодол, сонголт, хандлагыг өөрчилсөн ганц өгүүлбэрийн тухай хуваалцаж байна. • Афоризм гэж яг юу вэ? • Яагаад ганц өгүүлбэр олон номоос хүчтэй байдаг вэ? • Яагаад зарим үг амьдралын турш бидэнтэй хамт явдаг вэ? Энэ бол мотивац биш. Энэ бол ухамсар.

( Дэлгэрэнгүй... | 0 | Youtube | Зохиогч : Шилдэг ном Youtube | )

Бусад 		 Шүлэг: ЦАГААН САРЫН ШИНИЙН НЭГЭН
Оруулсан admin 2013-02-09 14:26:19 (8643 уншсан)

Хан хурмастын ээлжлэх улирлын эхэн

Хаврын тэргүүн сарын шинийн нэгэн

Хүйтэн өвлийг өнтэй давсаны баяр

Хүн бүхний магнай тэнийсэн өдөр

 

Эрдэнэт мал сүргээ өсгөн үржүүлсэн

Ээж аав ард олондоо хүндлэгдсэн

Идэр залуу малчны эрхэмсэг өргөөнд

Их монголын төрийн түшээд заларсан

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Зохиогч : Бусад | )

Бусад 		 Шүлэг: Б.Эрдэнэцог : Цагаан сар
Оруулсан admin 2014-01-22 13:42:48 (7123 уншсан)

Цаг тооны эхлэл хаврын тэргүүн сар

Наашлах хоромын аясаар сэтгэлийн урин сар

Нас буян нэмсэн хийморийн хишиг сар

Цас мөс  ханзарсан монголын цагаан сар

Орчлонгийн хатууг давж онд мэнд орсоны баяр

Од мичдийн тохиолыг давж цаг наашилсаны баяр

Удам угсаагаа мэдэн олон ам бүлээрээ цувж цугларсаны баяр

Урмын үг хэлж ураг төрлөөрөө орж гардаг баяр

Жаргалаараа зовлонгоо нууж бэлэгшээдэг

Жам ёсоо дагаж жудгаа дээдэлдэг

Ямар байгаагаа ойндоо нэг саначихдаг

Яах ийхээ өөрийнхөө ухаанд  нэг сануулчихдаг

Морин дээр суусан дэлхийн эзэн таны

Мөрөө гаргасан дундад зууны эцэг таны

Цадиг түүх ёс заншил нь урсан хөврөх

Цахиур хагалж явсан монголчууд бидний

Цайлж ундлах сар билгийн цагаан сар

 

Б. Эрдэнэцог

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Зохиогч : Бусад | )

Ерөөл,  	Магтаал	 Ерөөл магтаал: Цагаан сарын мэндчилгээний үгс
Оруулсан admin 2023-02-20 18:02:25 (9403 уншсан)

Цагаан сарын мэндчилгээний үгс
Буян номын гэгээ тооноор чинь цацарч

Бурхад инээмсэглэн хаалган дээр чинь бууж
Буурал өвгөд халуун ам бүлээрээ цуглан
Бүгдээрээ элбэг сайхан шинэлээрэй!

                        ооо

Ургах улаан нарнаасаа цог хийморийн илчийг авч
Уудам хөх тэнгэрээсээ уужрал авч, ухаарлаа сэлбэж
Учран золгох хүн бүртээ сэтгэлийн сайхан vгийг бэлэглэж
Ургаж байгаа шинэ жилдээ сайхан шинэлээрэй!

                         ооо

Дээрээ тэнгэрийн нартай 
Дэргэдээ ханийн нартай
Өвөр дээрээ үрийн нартай
Өөдлөн дэвшиж, өсөн дэвжээрэй!

                        ооо

Жаран жарны түүх жаргал хурайлж уухайлна

Жаахан шаргын аялгууг гэгэлзүүлсхийгээд уяруулна

Жавар салхины үзүүрийг анхны төл амирлуулна

Жалгын цасыг сөхөж яргуйн зүүд өндөлзөнө

Сар шинэдээ сайхан шинэлээрэй!

                          ооо

Гартаам манан хөөргийг голомт тойруулан зөрүүлээд

Гарч байгаа жилийн өнгө төрхийг хэлэлцэнэ үү

Гадаа гэртгүй гоё дээлтэй хүүхдүүд тоглоод

Ганцхан Монгол орны тэнгэр хангай уярна уу

Сар шинэдээ сайхан шинэлээрэй!

                          ооо

Хадган цэнхэр тэнгэрийг эвхэн золгох учрал дээр
Хатан өвлийн жаврыг хураан золгох ерөөл дээр
Хөх Монгол даяараа дээдлэн өргөх цацал дээр
Хаврын тэргүүн сар жаргал цацруулан айсуй
Сар шинэдээ сайхан шинэлээрэй!
 

                         ооо

Хатуу өвөл харьж, урин хавар айсуй
Хамаг бэрхшээл үлдэж, угтах баяр айсуй
Буурал жил улирч, буянт жил морилох нь
Өвгөн жил харьж, өлзийт жил золгох нь
Дорнын зурхайгаар мөрөө гаргаж
Долоон бурхандаа дээжээ өргөж
Дээдэс өвгөддөө хүндэтгэн золгож
Дүүрэн жаргалтай түвшин амгалан
Сар шинэдээ сайхан шинэлээрэй!

                        ооо

Дэлгэр сайхан сэтгэлтэй
Дээл, бүсэн гоёлтой
Дэлхий тэнийм баясгалантай
Дээдэс, нялхаст бэлэгтэй
Хоймортоо нарны бурхадтай
Хажуудаа насны бурхантай
Эрүүл энх, саруул сайхан
Эрч дүүрэн, сэтгэл төвшин
Сар шинэдээ сайхан шинэлээрэй!
 

Т.Туул 
( Дэлгэрэнгүй... | 0 | Ерөөл магтаал | Зохиогч : Ерөөл, Магтаал | )

Ерөөл,  	Магтаал	 Ертөнцийн : ЦАГААН САРЫН ЕРӨӨЛ
Оруулсан admin 2018-02-15 10:13:28 (9627 уншсан)

Монгол түмний уламжлалт баяр болох “Цагаан сар” болж буйтай холбогдуулан та бүхэндээ “Цагаан сарын ерөөл” дэвшүүлж байна. Хотол олноороо сайхан шинэлээрэй!

ЦАГААН САРЫН ЕРӨӨЛ

Зээ,

Цагаа айраг цалгиж ирсэн

Цагаан сарын шинийн нэгэн

Цагийн уриныг аваад ирсэн

Цадиг түүхийн нэгэн үе

Хатуу өвлийг халаад ирсэн

Хаврын эхэн сарын шинийн нэгэн

Хамаг бодис төлжин дэлгэрэх

Хамгийн сайхан цагийн эхэн

Монголын цагаан сар гэж

Түүхийн хуудсанд бичигдсэн

Монгол овогтон бидний

Түмэн үедээ уламжилсан

Энэ сайхан өдрийн

Нар нь ургаад мандахад

Байгаль дэлхийн гоёмсог

Наранд цонх нь гялалзсан

Байр сууцууд гоёмсог

Хүрдэт тоонотой өргөөнүүдийн

Эдлэл хогшил гоёмсог

Хүн зон олны минь

Эдэлсэн өмссөн нь гоёмсог

Хүүхэд багачууд бүгдээрээ

Эрээн мяраан гоёмсог

Хүлэг сайхан морьдын

Эмээл хазаар гоёмсог

Хүрэн улаан тэмээдийн

Тохом ногт нь гоёмсог

Хүж дэлхийн орнуудаас

Монгол орон минь гоёмсог

Буянтай буурал аавдаа

Бурхантай хадгийг дэлгэн золгоно

Бурхантай хадгийн өнгөн дээр

Буман үйлсийн ариун сэтгэл дэлгэрнэ

Ачтай буурал ээждээ

Аюуш хадгийн өнгөн дээр

Хамгийн сайхан бэлгэтэй

Ерөөл учрал дэлгэгдэнэ

Найз анд нөхөдтэйгөө

Намгар хадаг барин золгоно

Найман тахил дэлгэгдэнэ

Хамаг монгол даяар

Хадаг бүхэн дэлгэгдэж

Хадаг бүхний өнгөн дээр

Амар мэндийн ерөөлтэй

Ариун үйлс дэлгэгдэнэ

Алтан төлийн эзэд

Аймаг сумандаа тодорч

Аваргын цагаан гэрүүд

Малчны суурьт бөмбийлцөнө

Агт сайхан морьд

Уяа шондоо бөмбөлзөж

Атан олон тэмээ

Зэл дүүрэн дүүхэлзэж

Айл айлын гадуур

Төлөг борлон тоглож

Арай жаахан цаана нь

Тором бяруу тонгочиж

Арын уудам бэлчээрт

Эрдэнэт сүрэг ярайж

Танан цагаан гэрүүдэд

Таван тансаг бүрдэж

Талын малчин монголчуудын

Есөн хүсэл бүрдэж

Зочин гийчин морилон ирцгээж

Гэр гэрээр дүүрэн байна

Зочилж дайлан хүндэлцгээж

Хөөр баяр дүүрэн байна

Хуран цугларан золгоцгоож

Баяр цэнгэл дүүрэн байна

Хувьтай сайхан монголчуудад

Аз жаргал дүүрэн байна

Хул хундага болгонд

Айраг архи мэлтэлзэж

Хуучин цагаас уламжилсан

Амтат шүүс нь өрөгдөж

Цагаан сүү мэлтэлзэн

Цагаалга тэргүүнд тойрно

Цай идээ дараа нь

Дэг жаягаа дагана

Хаш цагаан хөөргүүд

Гэр дамжин зөрнө

Хамгийн бэлгэтэй үгс

Ам дамжин яригдана

Хамаатан саданууд шинэлээд

Айл дамжин явна

Хадаг хоргой дэлгэгдээд

Хүмүүсийг дамжин зөрнө

Айл хотын хооронд

Агт мориор уралдаж

Ариун сүргийн бэлчээрт

Амар мэндээ айлтгацгааж

Цаг эриний тоолол ёсоор

... жил морилон ирлээ

... морилон ирэхдээ

Өөдрөг сайхан бүхнийг

Өргөн дэгжин ирлээ

Морилон хүрч ирсэн

Энэ жилийн хур бороо

Алаг эрээнгүй жигдхэн байхын

Энэ жилийн үр тариа

Амтлаг болоод арвин байхын

Энэ жилийн төл мал

Үй түмээр өсөж үржихийн

Энэ жилдээ монгол улсын

Үйлс бүхэн дэлгэрч байхын

Өлзий бэлгийн ерөөлийг

Өргөн барьж дэвшүүлье. 

“МОНСУДАР” хэвлэлийн газраас эрхлэн гаргаж буй ардын аман зохиолын “УТГА СОЁЛ” цувралын VIII дахь боть “ЕРӨӨЛ, МАГТААЛ” номоос бэлтгэв.

эх сурвалж : IKON.MN

( Дэлгэрэнгүй... | 0 | Ертөнцийн | Зохиогч : Ерөөл, Магтаал | )

Чинзориг 	 Энхтайваны 	 Шүлэг: Энхтайваны Чинзориг : Жинхэнэ эзэд нь
Оруулсан Bataka 2026-02-04 12:51:47 (2880 уншсан)

   Шѳнѳ дунд гэнэт сэрчихлээ. Зүүдэлж байсан зүүд минь тодоос тод санагдана. Би ойн дунд цахилгаан хѳрѳѳ хүнгэнүүлсээр моддыг унагааж байх юм. Хамгийн ѳндѳр, хамгийн бүдүүн моддыг шилж хэд хэдийг тасалсан харагдах бѳгѳѳд цааш улам бүр шунан хѳрѳѳдсѳѳр байлаа. Тэгтэл ойн захаас ямар нэгэн амьтан, эсвэл хүн ч байж мэдэх хөлийн чимээ сонсогдлоо. Сайн хартал буга ч юм шиг эсвэл хүн ч юм шиг. Ерѳѳсѳѳ л буга толгойтой хүн биетэй амьтан юм. Би ч айсандаа модны цаагуур орж нуугдав. 
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Зохиогч : Чинзориг Энхтайваны | )

Чинзориг 	 Энхтайваны 	 Өгүүллэг: Энхтайваны Чинзориг : Зүүд
Оруулсан Bataka 2026-02-04 12:46:04 (3104 уншсан)


(сэтгэлзүйн, нууцлаг төрлийн зохиол)
   Намар оройн цагаар гадаа үл мэдэг жиндүүхэн. Ганаа энэ үед ажлаа таран гэрийн зүг алхаж явлаа. Түүний ажил гэрийн зай ердөө хоёрхон буудал тул тэр ийнхүү алхаж явах дуртай билээ. Өдөр бүр явдаг тэр л зам, өдөр бүр тааралдах нэжгээд хүмүүс. Ганаа энэ л замаар алхсаар хэдийн хоёр жил болжээ. Тэр ийнхүү явах бүртээ гудамжинд зогсох нэгэн бүсгүйн гарыг үргэлж цайлгана. Тэр үйлдэл нь байнгын давтагдсаар хэвшил болсон гэмээр. Бүсгүй өдөр бүр ямар нэгэн жижиг зүйлс зарах боловч хүнтэй харьцахдаа маруухан нэгэн байлаа.
( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Зохиогч : Чинзориг Энхтайваны | )

Чинзориг 	 Энхтайваны 	 Өгүүллэг: Энхтайваны Чинзориг : Найз
Оруулсан Bataka 2026-02-04 12:43:03 (3033 уншсан)

   Найз минь надаас мөнгө зээлээч гэж гуйлаа.Гэвч надад түүний нэхсэн мөнгө байсангүй.Найз минь надад өмнө нь зөндөө л тус хүргэж байсан болохоор би их л санаа зовж байсан ч үнэнээ л хэллээ."Уучлаарай найзад нь чамд зээлэх мөнгө яг одоогоор алга.Чи ирэх долоо хоног хүртэл хүлээх боломж байна уу.Магадгүй би тэр үед тус болж болох л юм" гэв.Тэр утасны цаанаас урам муутайхан санаа алдаад "Заза тэгвэл яахав дээ.Найз нь өөр арга бодъё доо" гэж байна.Би түүнийг ямар зүйлд мөнгө хэрэг болсоныг нь асуутал "Зээл төлөх өдөр болчихоод л.Найз нь сая л ажилдаа орсон болохоор эхний төлөлтөө аргалах хэрэгтэй байна.Үнэндээ аль хэдийн арваад хоног хэтэрчихээд байгаа юм л даа" гэлээ.Би үнэхээр аргагүй байгаадаа уучлалт гуйгаад тэр яриа өндөрлөв.
( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Зохиогч : Чинзориг Энхтайваны | )

Чинзориг 	 Энхтайваны 	 Өгүүллэг: Энхтайваны Чинзориг : Эх нохой
Оруулсан Bataka 2026-02-04 09:39:12 (2989 уншсан)


   Гудамжны нохой гэж хэцүү амьтан шүү.Тэр тусмаа өвлийн цагаар тэнэмэл нохойнууд бүр ч хэцүү санагддаг юм.Хэдэн жилийн өмнө дүн өвлөөр миний ажилладаг барилгын хашаанд нэгэн шар жингэр ирж гөлөглөсөн юм.Уг нь дулааны улиралд гал тогооны вагончиг тэнэмэл нохдын хувьд диваажингийн газар болдог байлаа.Харин өвөлдөө гал тогоо зогсож вагончиг хаалттай байх тул зунжин зоолсон ноход хамраараа газар шаана гэгч нь болдог билээ.Тэнэмэл шар жингэр тэрхүү вагончигны дор гөлөглөсөн байв.Нэг өглөө дотор заслын ажлаар барилгын хашаа руу орж иртэл харуул ах дуудаж байна.


( Дэлгэрэнгүй... | 1 | Өгүүллэг | Зохиогч : Чинзориг Энхтайваны | )

Шилдэг ном 	Youtube	 Шүлэг: Шилдэг ном : Амьдралдаа хэтэрхий оройтож сурдаг хамгийн чухал 10 сургамж
Оруулсан Bataka 2026-02-03 18:05:52 (2839 уншсан)


( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Зохиогч : Шилдэг ном Youtube | )

Шилдэг ном 	Youtube	 Youtube: Шилдэг ном : Амьдралыг жүжиг шиг өөрчлөх гайхамшигтай 50 үг
Оруулсан Bataka 2026-02-03 11:38:34 (2858 уншсан)


Үгийн хүч бол гайхамшигтай. Үгээр хүнийг үхүүлж, бас амилуулж чадна. Амжилттай, аз ‎жаргалтай хүмүүс энэ 50 үгийг амны уншлага болгодог. Та ч гэсэн энэ 50 үгийг хэрэглэж ‎зуршвал таны амьдрал жүжиг шиг өөрчлөгдөнө. Заавал туршиж үзээрэй.‎

‎00:00 Амьдралыг өөрчлөх 50 үг
‎02:33 Өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх 5 үг
‎27:28  Хайр, халамж мэдрүүлэх 5 үг
‎13:33 Зоригжуулах, урамшуулах 5 үг
‎20:16 Найрсаг, сайхан сэтгэлтэй байхыг дэмжих 5 үг
‎23:55 Алдаанаас суралцахад туслах 5 үг
‎27:26 Бие даасан байдлыг дэмжих 5 үг
‎31:12 Бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх 5 үг
‎35:51 Сонсох, ойлгох дадлыг бий болгох 5 үг
‎40:40 Эрүүл амьдралын хэв маягийг дэмжих 5 үг
‎45:31 Харилцааг бэхжүүлэх ба бусад 5 үг
‎50:55 Дүгнэлт‎

( Дэлгэрэнгүй... | 0 | Youtube | Зохиогч : Шилдэг ном Youtube | )


 
Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

Одоо онлайнд 182 зочин, 0 гишүүн байна.


Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт



Зургийн цомог


khuv5-003.JPG
600x800 135k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4638


khuv5-035.JPG
600x450 91k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4894

Б. Энхбат 1981	, зотон тос
Надаас зугатах цаг хугацаа
600x545 170k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4678


Агуулга
Thursday, 2026.05.07
· Би гэх бодол
Sunday, 2026.05.03
· Шинэ Чойнжин : Ганцаардсан баатар
· Амьдарлын 3 мөр
Monday, 2026.04.27
· Т.Батсуурь : ЭР НУЛИМС
Thursday, 2026.04.23
· Шюэ Вайсуо: Адуухайн амсар
Tuesday, 2026.04.21
· Жүнмэн: Надад чимээгүй ширээ өгөөч
Sunday, 2026.04.19
· Үндэсний уншлагын үйл ажиллагаа - "Сонгодог зохиолуудыг аз жаргалтай уншиж, ертөнцийг харахын тулд орчуулга" сэдэвт арга хэмжээ боллоо.
Thursday, 2026.04.16
· Залхуу, хойш тавих занг засах- 5 секундийн дүрэм - хамгийн зөв шийдвэр гаргах хугацаа
· 【Дэлхийн хамгийн шилдэг ном】 МӨНГӨНИЙ УХААН
Thursday, 2026.04.09
· Э.Чинзориг: Төрийн нүд
Wednesday, 2026.04.08
· До.Болдхуяг : МОНГОЛ БИЧИГ
Tuesday, 2026.04.07
· Гоомарал
Sunday, 2026.03.29
· Амгаланбаатарын Чинболор : Хайрцаг тамхи
Wednesday, 2026.03.25
· Шилдэг ном : Яагаад бид үргэлж ядардаг вэ? Чингис хааны
Friday, 2026.03.20
· Шилдэг ном : Бусдад таалагдах гэж хичээсээр
Thursday, 2026.03.19
· Ц.Авирмэд : Буддагийн зүрхэн зүгт ...
· Ц.Авирмэд : Ханьдаа
Wednesday, 2026.03.18
· Ц.Авирмэд : Нэргүй шүлэг
· Р.Чойном : Жагсаал
· Ц.Авирмэд : Үүл нарны орчлонд ...
Wednesday, 2026.03.25
· Хайрцаг тамхи
Thursday, 2026.03.12
· Энхтайваны Чинзориг : Маргад
Friday, 2026.03.06
· Шилдэг ном : Өмгөөлөгч шиг ярих 9 нууц: Ямар ч ярианд давуу тал олж авах техникүүд
Monday, 2026.03.02
· А.Бүрэнтөгс : Хүсэл
Thursday, 2026.03.12
· Арлааны Эрдэнэ-Очир : Хачин тунгалаг амраг
Sunday, 2026.03.01
· М.Мөнхбаяр : 4-н мөртүүд
Thursday, 2026.02.26
· Сосорбарамын Төмөрхуяг : Хөршийн хөөрхөн охин
· Соёрхын Пүрэвсүрэн : ҮЛ ТАСРАХ УДАМ
Tuesday, 2026.02.24
· Сосорбарамын Төмөрхуяг : 70 настай эрхэм
Saturday, 2026.02.21
· Эр эм
Wednesday, 2026.02.18
· Үг
Friday, 2026.02.13
· Э.Чинзориг: НАГАЦ АХ МИНЬ
· Шилдэг ном : Боломжгүйг Боломжтой болгодог 3 Хууль
· Шилдэг ном : Таны “амьдралын хугацаа”-г 2 дахин нэмэгдүүлэх top 5 ‎зуршил
· Шилдэг ном : Ээж 1% өөрчлөгдөхөд хүүхэд 100% өөрчлөгдөнө
· Шилдэг ном : Хүүхдэдээ заавал заах ёстой ганц чадвар: Санхүүч Хэрэмийн супер хичээл-Шинэ жилийн хамгийн том бэлэг
Wednesday, 2026.02.11
· Ц.Билгүүнжаргал : Үлдэхсэн
Monday, 2026.02.09
· Д.Пүрэвдорж : Сэгс Цагаан Богд найраглал
· Шилдэг ном : ҮГИЙН ХҮЧ- Миний амьдралыг өөрчилсөн ганц өгүүлбэр
Wednesday, 2026.02.04
· Энхтайваны Чинзориг : Жинхэнэ эзэд нь

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2026 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn