Хээр-Агаарт алжаан анирт умбах Хэц бэлээр жаргалын найман морь зүүдэнд хатирах Хэний ч хүрээгүй газар дэлхийн чанадад очих Хэсэг зуурд уулсыг бишэрч дэргэд нь саатан. Салж чадахгүй болох. Энд л Ургаж, удаан жил уяран гандаж Тал юундаа тайвуу айвуу амьдарч Уусан сүүнээс усан нулимс хүртэл Та бидний хал хатуужил эвлэх Мөн Хөдөө ба хот балгад, хөеө мэт цуглуулага Хүний санаанд урсах хөгжим хөг Бодлыг минь тээгч бор чөмөг Бор газар, бодьсадвын тусыг олсон хөрс ч энд л байх.
2017.08 сар Баттөрийн Мянганмягмар
Их нүүдэлч
Алтан тэмээлзгэн
Дөлгөөн уулсаас
Аг чиг дуугүй гэрэлт орон зай руу
Алсарч одсоор. Амгаланг олохоор
Илиадын нутгаар шагайж үзвэл
Эрчис саарав. Эргэж үзүүтээ
Цомирлогоо дэлгэх ертөнцөө харуутаа
Шунгаж алдав
Өвсөнд шигдэж орохоор
Үлдэж, Үл олдохоор
Наалдах хачиг
Эрдэнэд шунах гуур мэт сэтгэн
Бүлээн шороотоо санж мэтгэн
Бүтэн биеээ үрж хоосортол зүтгэв.
2017.07 сар
Баттөрийн Мянганмягмар
Баатар МУИС-д эдийн засагч мэргэжлээр суралцаж байхдаа Боловсролын их сургуулийн англи хэлний багш орчуулагч мэргэжлээр суралцаж байсан Должмааг анх сургууль хоорондын нэгэн тэмцээн дээр харж нутгийн нэгэн бүсгүйгээрээ дамжуулан танилцаж жил гаран үерхээд сургуулиа төгссөн зунаа нутагтаа дагуулан очиж аав ээждээ танилцуулаад намар нь хуримаа хийж нэг гэрт оров. Залуу хосуудын баяр хөөр үргэлжилж хавар нь хүүтэй болсон ч гурван сар гарантай хүүгээ алдаж тэдний гэр бүлийг уй гашуу нөмрөв .Баатар ч сэтгэлээр унаж байнга архи ууж хэд хоног гэртээ ирэхгүй гадуур явдаг болсон бөгөөд ажлаа хаяж өөрөөсөө эгчмэд нэгэн бүсгүйтэй холбогдож тэднийхээсээ гарахаа байсан учир Должмаад салахаас өөр арга байсангүй .Хүүхдээ алдаж нөхрөөсөө салаад сэтгэл санаа нь хүнд байсан тул ганц төрсөн эгч нь хашаандаа буулгаж хуучин аав ээжийнхээ гэрийг сэлбэж засан барьж өгөв . (Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Өгүүллэг | Оноо: 0/0 | Зохиогч : Тайванжаргал Н )
Өглөөний сэрүүн агаарыг бүлээсгэхийг яарах мэт том улаан нар дүнхийн мандаж илч гэрлээ харамгүй түгээх бөгөөд өвсөн дээр буусан шүүдэр наранд алтан ганжир адил гялтагнана.Хааяахан усны шувуудын ганганалдах чимээ өглөөний анирын чимээ цууриаг улам тод чимээлэх аж.
Толгой дээр нь бөмбөр дэлдэх мэт нүргэлэн газар чичрэх мэт болоход өглөө эрт адуундаа яваад гэртээ ирээд түр зүүрмэглэсэн Балган огло харайн босон гарвал маш олон адуу туусан дөрвөн морьтой хүн тэдний хажуугаар өнгөрч байв.Балган юун хүмүүс юм бол гэж бодон мориндоо хойноос нь давхиж очвол гол дээр адуугаа тогтоон адуучид мориноосоо бууж байлаа. Балган
Дүүмэдхэн минь Дүүгсэн халуун гэрлээр Сэтгэлд бадамладаг дөл` минь Дүүрэн намрын гунигыг Үргээж сэвэлздэг салхи минь Дүүмэдхэн минь
Шинэхэн орсон цас шиг нүд баясгасан хань минь Шилэн болор шиг гялалзсан тунгалаг гэгээн хайр минь Шиврээ бороо шиг шимтэй сэтгэлийн нандин учрал минь Шуумал дарь эх шиг сайхан надад хайрласан бурхан минь
Гар гараасаа хөтлөлцсөн гал шиг насны жаргал минь Ганган цэнхэр гариг дээр гунхаж алхсан эхнэр минь Голдирлоо даган мяралзах цэнгэг мөрний эх шиг Гараараа чанасан цай чинь амттай байдаг аа хань минь
Төөрөг зургаар тааруулсан тэнгэрийн нууц дагина минь Туургат Монгол гэрийн зүүнийг чимсэн үзэсгэлэн минь Төрлөөсөө угийн царайлаг цэвэр Монгол эхнэр минь Тэнгэрт сүүгээ өргөж цацлаар далласан хайрт минь
Тахилын дээжээ алгасаагүй бурханлаг сайхан хань минь Таарсан ерөөлдөө хайртай миний үнэн ч амраг минь Төрүүлсэн үрийнхээ эжий сүүгээр эвлэсэн дарь эх минь Түмэн жилээр ч ханьсах ерөөл бэлэглэмээр хань минь
Хаттай залуу насны минь халгих сэтгэлийн гэрэл минь Хайчилж солбин мишилзсэн миний хөөрхөн хань минь Халуун дулаан хайраа надад зориулсан эхнэр минь Хайрлаад харамлаад ханамгүй халхын нэгэн бүсгүй минь
Далавчтай төрсөн ч болоосой дагуулаад нисэхсэн ханийгаа Дараалсан гурван хүүг минь төрүүлээд өгсөн болохоор Дархан бэрийн суудлыг чамдаа бэлэглэе хань минь Дахин дахин учрахын ерөөл өргөн амлая миний сайхан ханиа
САРТУУЛЫН Б.УЛААНХҮҮ хайрт хань даа зориулав 2017 08 5НД
Арван хэдхэн насны минь амталж үзсэн алим минь Амьсгаа хамтдаа давхцсан анхны цагаан шөнө минь Аргадаж эвлэж усалсан ариухан нандин цэцэг минь Амьддаа хэзээч мартахгүй насны ганцхан жаргал минь
Хосын хорвоод учирсан хоёр зүрхний хэмнэл минь Хоёулаа хамт сандарсан хамгийн гэгээн учрал минь Хоёрхон биенээсээ өөр хэнд ч алдаагүй нууц минь Холын холоос дурсах хонгор багын дурсамж минь
Хайрын орчлонд ууссан хангал багын эхлэл минь Халуун хөлсөө нийлүүлсэн хамгаас үнэтэй цэг минь Хаанаас ч хайгаад олохгүй хатан гоо үзэсгэлэн минь Хараацай насаа дурсаад инээгээд уулзах найз минь
Нандин тэр л нууцаа надтай хоёулаа хадгалсан Нартад анх учирсан байгалийн дэгжин цэцэг минь Намтар түүхээ хадгалсан үүрдийн ганцхан чи минь Намайг хааяа дурсаад дотроо инээмсэглэж байгаа даа
Сартуулын Б.Улаанхүү 2017 07 17
Манайх гэдэг айл найман хүүхэдтэй өнөр өтгөн тэр үеийн жирийн л нэгэн сайхан айл. Аав ээж хоёр минь арван хүүхэд төрүүлж хоёрыг нь хүн болгож чадаагүй ч таван хүүтэй гурван охинтой тэр үедээ бүлтэйд тооцогдсон малчин айл. Нэгдлийн тэмээ хариулж хэдэн хүүхдүүдээ өсгөж яваа хоёр ачтан. Аав ээж хоёртоо талархаад баршгүй. Миний ээж хил залгаа Завхан аймгийн Дөрвөлжин сумаас бэр болж ирсэн хүн л дээ.Хаврын нэгэн нарлаг сайхан өдөр нутагтаа очиж аавынтайгаа зусахаар ээж санал гаргаж аавтай ярилцаж тохирсон билээ.Олон жил нутагтаа очиж зуслан тааруулаагй болохоор тэр биз. (Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Өгүүллэг | Оноо: 0/0 | Зохиогч : Өгүүллэг )
Ханат монгол гэрийнхээ дулаан халуун голомтон дээрээ мөнх амьдармаараа Хангал адуу булгисан юм шиг тарлан манханы таанын амтат уусмаараа Харлаг тэх ч хальтирмаар хадан хавцлын орой дээр салхи сөрж үүрд зогсмоороо Хаана ч байхгүй нутгийнхаа халуун элгэн дээр нь үүрд үлдмээрээ Тэнгэрээр дүүрэн оддын дунд тэр чигтээ түгэж үлдмээрээ Тэлмэн жороо морины тэнэгэр сайхан явдал дунд нь уусаж ундармаараа Тэрлэгэн дээр туссан нарыг тэнд нь тогтоож үүрд тусгамаараа Тэмээн дээрээс тэнгэрт тэмүүлж тэндээ шувуу шиг үүрд халин нисмээрээ Үүдээр орж ирсэн нарыг өдөржин хоймороо тахиж шүтмээрээ Үгийн сайханд урам үзэгний үзүүрийг үл амраамаараа Үрээ морьд өтгөн ижил дундаа харагдах нь өвгөн адуучины сэтгэлийг үүрд хөглөмөөрөө Үүлэн дээр нар сууж үзэсгэлэн төгөлдөр миний нутгийг үүрд гийгүүлмээрээ Холын зэрэглээн дундаас адуу тодрон гарч ирэхийг үүрд хармаараа Хот айлуудын хооронд хонхны дуутай алхаж явахыг өхөөрдмөөрөө Хонь хотолсон үдшээр хоймор суух аав хүүдээ үлгэр ярихыг үргэлж сонсмоороо Хорвоод ганцхан нутгаа хойшид ч гэсэн үүрд хайрламаараа Н.Тайванжаргал
Хаваржаа Догины минь уулс Хаврын сардаа нөмөртэй дөө Хайртай буурал ижий минь Хамгаас илүү буянтай даа Ачлалт аав ээж хоёр минь Аминд минь ойрхон санагдана даа Өвөлжөө Сүв нь улааны уулс минь Өвлийн сардаа өнгө нь тодхон доо Өвгөн буурал аав минь Өнгөтийн уулан дээрээсээ дурандана даа Буян ээж аав хоёр минь Бурханаас илүү хүндлэгдэнэ дээ Зуслан Хүнгийн гол минь Зундаа сэрүүхэн тунгалаг даа Зулаа өргөөд ээж минь Зуурдын хорвоог аргадна даа Ачлалт аав ээж хоёр минь Аминд минь ойрхон санагдана даа Намаржаа Баяннуурын ус минь Намрын сардаа бүлээхэн дээ Настай буурал аав минь Нартын жамаар алхана даа Буян ээж аав хоёр минь Бурханаас илүү хүндлэгдэнэ дээ Н.Тайванжаргал
Би гэнэн байсан
Хонь хорсон үдийн нарнаар сүүдэр нэхэж уйлдаг эрх байсан би Хорол тооноор туссан нараар тоглоё гэж гуйдаг томоогүй байсан би Бүдэрсэн чулуун дээрээ нулимсаа асгачихдаг уйланхай байсан би Бүрий нөмрөхөөр айж байна гэж уйлдаг аймхай байсан би
Тэнгэрийн солонгыг тэвэртээ багтаах гэж тэмүүлдэг гэнэн байсан би Тэмээн дээр гарчихвал тэнгэр хүрнэ гэж боддог томоогүй байсан би Үдшийн бүрэнхийгээр нар нэхэж уйлдаг эрх байсан би Үдийн нарнаас сүүдэр нэхэж уйлдаг томоогүй байсан би
Аргалд явсан ижийгээ дагаж уйлдаг эрх байсан би Адуунд явсан аавыгаа саначихдаг эмзэг байсан би Сарны цагаан туяагаар тоглоё гэж эрхэлдэг гэнэн байсан би Салхины өөдөөс ээжээ гэж дууддаг томоогүй байсан би
Н.Тайванжаргал
.......Цаг хугацаа удааширсан мэт таньд санагддаг уу. Надад бол өтгөн зуурмаг дундуур хөлөө өргөн өргөн алхах шиг удаан байдаг. Цагийн эд эс бүхэн миний дотор оршиж, усны дусал хүртэл нэггггггг хоёёёёёёёёр гэж бөнжийж бөнжийж, сая нэг тасарч буй мэт сэрэгдэнэ. Тэр агшин хормыг хурдлуулсан ер бусын явдал амьдралд минь таарч байсангүй. Харин санаандгүй тохиолдлоор мөнх амьдрахыг үл хүсэгч, бие махбодийн өвчин зовиурыг үл тоогч нэгэнтэй би таарсан юм. Брендон ноёнтой танилцсанаас хойш цаг хугацаа яаж хөдөлгөөнд орсон гээч. Кино хальсыг хурдан эргэлтэнд оруулахаар үйл явдал хэрхэн жирэлздэг билээ, түүн шиг яралзаж өгсөн дөө. Олон ч хүн тэр кинонд минь тоглож, жорон журан гэлдээд л өнгөрсөн. Тэр дундаас "Тооролжингоо" хэмээн хашгирах Дүүрэн жононгийн дуу үргэлж сонстсоор буй....
Тооролжингоо номын эхлэлээс...... МИНИЙ ШИНЭ НОМЫГ 70004343, 88027333 утсаар захиалаад, үнэгүй хүргэлт хийлгээрэй. Book.mn фэйсбүүк хаяг руу орж өөр, олон номын сонголтыг бас үзээрэй.
1. Зохиол бүтээлээ маш сайн шигшиж бэлдэнэ. 150 шүлгээс 80 шүлэг, 50 өгүүллэгээс 25 өгүүллэг авах нь ч бий. Энэ нь юу өгүүлж буй юм бэ гэхээр бичсэн болгон чинь шүлэг биш, тэгээд номонд орох шаардлага хангаагүй байдаг гэсэн үг.
2. Дараа нь маш сайн редактор олж, үг үсгийн алдаанаас гадна утга зүйн алдаа, нуршилт зэрэг алдааг засуулнаа. Бас аль бүтээл орох, алийг хасахыг тэр хүн шийднэ гэсэн үг. Цол эрэмбэтэй том зохиолчоос илүү сэтгэл гаргаад, өөрийн мэт засаад өгөх хүн чухал байдаг. Редакторын зассан хувилбарыг авч дахин өөрөө шүүн тунгаана. Засалтыг зөвшөөрөхгүй бол дахиад өөр хүн лүү явж болно. Ер нь уран зохиол мэддэг хэдэн ч хүнд уншуулж, зөвлөгөө авч болно шүү. Сайн редакторт мөнгө төлдөгийг мартуузай.
Хөөрхий муу нөхөр минь "төрхөмдөө" буцаж байна. Ажил байвч хийж чадалгүй халагдчихдаг, мах байлаа ч хуураад идчихгүй намайг хүлээн уурлаж суудаг нөхөр л дөө. Хийж чаддаг юм нь зурагт үзэх, худлаа ярих. Ажил нь бүтэлгүйтвэл хамаг бурууг нь надад тохох дуртай. Гутлан дээрээ нусаа нийчихээд намайг хялалзахыг нь яана. Ерөөс бүх л юманд хажуудаа байгаа хүнийг буруутгах согогтой учир аав ээждээ ч ад үзэгдэх болсон амьтан. Хадмын буянаар жарганаа гэж донгосоход нь найз нөхөд нь Чи мөн ёроолгүй тэнэг хүн ээ гэж гайхаж ядна. Тэгэхэд уур нь хүрч зодолдох маяг гаргавч хөлийнх нь дэвсүүр болоод шувтарна. Тэгээд надад эр бар болохыг нь яана. Эр хүн биш эрийн сүг л гэмээр. Ахаас гуйж байгаад Солонгос явуултал гурван сар архи уугаад ирсэн. Тэгээд гэрээ санаад тэсээгүй гэж нэрэлхээд байгаа юмаа. Ийм л эрийн сүгтэй би хоёр жил ханиллаа. Дардайсаныг нь дарж бултайсаныг нь булж, хүний эхнэрийн хийдэг бүхнийг хийж түүнийг тэжээсэн сэн. Гэтэл түүнд хангалтгүй санагдаж, өөр хүнтэй л суувал амьдрал нь өөдлөнө хэмээн аархаж байна. Тэгнэ л гэж бодоод байгаа бол би хориод яахав дээ. Одоо өөдтэй өнгөтэй гэсэн бүхнийг минь хамж найзынхаа машинд ачаад явах гэж байна. Ахаас айхын эрхэнд таван ханатай гэрийг минь л авсангүй. Ах байгаагүй бол намайг ажлаас ирэхэд хэдэн хувцсыг минь буурин дээр овоолоод одох байсан биз.
Сарны туяанд үүлс сэвсийн царцаж Салхины амьсгалд голын ширэг чичэрхийлнэ
Горхилон урсах таацад үсрэн, оддыг үмхэх бяцхан жараахайд Гоёмсог гилүүрээ агаарт дэвэн, усны мандлыг сүүлээрээ ширвэнэ
Хөвөөнд бидэрлэх цагираг долгионд сэтгэл дайвалзан Хөнгөн гунигт живж гүн бодолд мансуурна
Жараахайн аманд гялтагнах сувдан од мэт Жам ёсыг гажилгүй үхэлд би залгиулна
/ 2017.05.30. /
Үүрийн гэгээг нэн таатай утгая хэмээн Үелзэн урсах таацын эрэгт шөнийг үдтэл
Ууланд донгодох хөхөөн дуу, сэтгэл өмлөж Уусан архи зовхин завсараар сувдран асгарав. . Хорвоогийн гэрэл оддыг залгиж дуусаад Хоосон тэнгэрт наран хэсүүчилхээр мандах мэт
Хэрмэл миний амьдрал хэмээгч Хэтэрхий гунигтай аялгуу болой.
/ 2017.05.13 /
Уушийн газар үүдээ барьж Уулын ёроолд нөмөр бараадав
Хүүгэх сархи тойрон исгэрч Хүйтэн агаарт уушиг жинднэм
Сав архийг ганцаар хөнгөрхөд Сайхан зүйл нэгээхэн ч үгүй
Хайрт түүнийг бодох үест Харцан дотор минь мөрөн мэлтийнэм
/ 2017.04.22 /
Өндөр тэнгэрийн үүдийг Өөрийн хүслээр татлаа чиг Өнө эртнээс баралсан Өнгөгүй судар дахь зөгнөл авай. / 2017.05.02 /
Исэргэн салхи хацар сэлэмдэн Итгэсэн зүйлс сэтгэлээс цавчигджээ Их хол аянд зэхэхүй Иргэн дурсах нь хэнсэн буй
Цагаан үүлс ууланд будантан Цагийн сүүдэр зүрхэнд тусжээ Цахлай шувууд далайг орхиход Цавчилах давалгаан элс самардана
Дэлгэрэх цэцэгс дэлбээгээ дэвээд Дэндүү эрт мөчирөөс нисжээ Дэлхийн уйгаа үргээх арга минь Дээд тэнгэрт зочилох л болой.
/ 2017.04.14 /
Аясын салхи үсийг чинь хийлдэхэд уянгат аяз Амгалан талд намуухан эгшиглэнэ
Зүйрмэглэх цэцэгс сэрж оддын дор бүжин Зүйрлэшгүй анхилам үнэр агаарт тархана
Гэгээн мөрөн харцыг чинь тольдоход гунигт бодрол Гиюүрэх миний тархинд орооцолдоно
Тэртээ хол чинийхээ зүг ганихран ширтэхэд Тэнгэрийн гүнд гиерэх саран л надтай ханьснам.
/ 2017.04.10 /
Аян замд бие зүдрэвч Аялах дуунд чинь сэтгэл баяснам
Амгалан тэнгэр үүлсээ хураавч Ахуй орчлонгийн жаргалд цэнгэнэм
Төрөх үхэх минь эрхгүй тодорхой ч Төгөлдөр гоо түүнд татагднам
Үүрдийн хайр байдаггүй гэлээ ч Үхтэл санагалзах шалтгаан бүрэлднэм.
/2017.04.03/
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Windows XP, 7 үйлдлийн системийн стандарт монгол гарын драйвэр софтверийг ашиглан бичээрэй. Таны оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
Он цаг Хэмжээс: 600x1883 426k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 3587
Хатан XIX зуун Хэмжээс: 550x600 126k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 3671
uvl-046.JPG Хэмжээс: 600x800 236k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 2426
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: