Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  
Вэб сайт хийнэ, байрлуулна ...

Domain, Host, Web ... : BBS Soft LLC by Bataka

Хайх

Та эндээс шүлэг өгүүллэг хүссэнээ хайж болно.

Тайванжаргал  	Н	 Шүлэг: Н.Тайванжаргал : Ээждээ л залбир
Оруулсан admin on 2016-03-01 19:45:37 (1712 уншсан)

Шүтмээр их буянт хүн ээждээ л залбир
Шүлэглэмээр агуу хүн ээжийгээ л хайрла
Сүсэглэмээр бурхан хүн ээжийгээ л шүт 

Бурханд биш ээждээ л залбир
Бусдыг биш ээжийгээ л шүт
Буянт эх хүн ээжийгээ л хайрла 

Холын бурхадаас илүү ээждээ л залбир
Хорвоод хүн болгосон ээжийгээ л шүт
Хожим харамсахгүйгээр ээжийгээ л хайрла

Бүхний дээд хүн ээждээ л залбир
Бөхөж болохгүй зул ээжийгээ л шүт
Бүгдээс илүү зөвхөн ээжийгээ хайрла

Нартай өдөр өдрийн тоогоор ээждээ л залбир
Нас насны их буяныг нь шүт
Нартад төрүүлсэн ээжийгээ л хайрла

Оддыг биш зөвхөн ээжийгээ л шүт
Ондоог биш зөвхөн ээждээ л залбир
Орчлонгийн агуу хүн ээжийгээ л хайрла

Амь амьдад нь ээждээ л залбир
Алс явахаас өмнө амжиж ээжийгээ шүт
Ачит эх хүн ээжийгээ л хайрла

Тээж төрүүлсэн их хувь заяанд нь залбир
Тэтгэж амилуулсан цагаан сүүг нь шүт
Тэнгэрлэг эх хүн ээжийгээ л хайрла

Ээжийгээ хайрлаж байж л бусдыг хайрла
Ээжийгээ шүтэж байж л ихэс мэргэдийг шүт
Ээждээ залбирч байж л бурханд залбир



( Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Тайванжаргал Н )

Бусад 		 Шүлэг: Б.Улаанхүү : МӨНХ ТЭНГЭРИЙН ЦУУТАЙ ХАЛИУН
Оруулсан admin on 2016-02-23 17:52:16 (1551 уншсан)

Мөнх тэнгэрийн эвээлд багтсан

Мөрөн сумын цуутай ажнай

Мянган хүлгийн салхийг хагалсан

Магнай халиун Халзангийн унага

Дээд тэнгэрийн удамт хүлэг

Дүнжин гаравын түрүү магнай

Дурдан тоостой зулардаг ажнай

Дуусашгүй удамт тэнгэрийн хүлэг

Дөрвөн туурай нь газраас хөөрөөд

Дэлтэй шувуу шиг нисдэг ажнай

Дийлж уралдахаас дутаж үзээгүй

Далавч ургаагүй газрын жигүүртэн

Хөвсгөл нуурын хөөрхөн хүлэг

Хөнгөхөн сэтгэлтэй сэрэглэн ажнай

Хөөлгөж уралдахаас хөөж уралдадгүй

Хөлөндөө эрдэмтэй талын унага

Хөх тэнгэрээс бэлгэнд төрсөн

Хөвчийн хангайн цуутай халиун

Хүлгийн заяа эвээсэн эзнийхээ

Хийморийг босгосон буянтай хүлэг

Баяр наадмын морьдыг хөтлөөд

Буухиа шиг торойгоод гараад ирэхэд

Буурал хөвсгөл цалиган давалгаалж

Болдбаатар уяачийн самсаа шархирна

2016 оны 2 сарын 22нд сартуул Б.Улаанхүү Багануур



( Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )

Бусад 		 Шүлэг: Гунигаа нуусан ч нулимсаа чамаас нуугаагүй ...
Оруулсан admin on 2016-02-09 18:57:04 (1676 уншсан)

Гунигаа нуусан ч нулимсаа чамаас нуугаагүй
Гурван нарны хооронд ганцаардлаа бас далдлаагүй
Үгсээ залгисан ч үнэнийг чамаас харамлаагүй
Үйлийн үртэй хорвоогоос юу ч би харуулдаагүй
Наашаа харан инээж цааш харан бvv уйлаач
Надад гагцхvv чиний vнэн дvр соньхон
Нулимсаа урсган амласан ч уруулаа бусдад амтлуулсаар
Нуугдаж болдоггүй орчлонд еерийгее бvv хуураач
Зохиомол ертөнцөд амьдрахыг үл хүсдэг учир -анхилуун сvрчигээр aраншингаа нуудаггvй
Зохиомол ертөнцөд амьдрахыг үл хүсдэг учир - зохилдоогvй модагаар vзэл бодолоо нуудаггvй
Зохиомол ертөнцөд амьдрахыг үл хүсдэг учир - уран цэцэн vгсээр бодол сэтгэлээ нуудаггvй
Зохиомол ертөнцөд амьдрахыг үл хүсдэг учир -яралзсан ганган мишээлээр санаа сэдэлээ нуудаггvй.
Зохиомол ертөнцөд амьдрагчдад бодит үнэнийг илчлэхээс эмээдэггүй би



(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )

Бусад 		 Шүлэг: Есөн товчтой дээлээ эвхээс задлан өмсөөд
Оруулсан admin on 2016-02-08 16:38:17 (1468 уншсан)

Есөн товчтой дээлээ эвхээс задлан өмсөөд
Нарны өнгөтэй дурданг зөв эргүүлж бүслээд
Саран хэлбэртэй малгайгаар тэргүүн юугаа гоёод
Сар шинийн өглөөг амар мэнд угтана уу
Аагтай шаргал цайгаа нарны туяатай самарч
Алтан төрийн сүлдтэй хойморын тахилдаа дээжлээд
Ирэх жилийн төөргийг итгэлийн өнгөөр сүлж
Идээ шүүснийхээ дэргэд эрхэмсэг заларах ээждээ
Тэнгэрийн өнгөтэй хадгаар ерөөл золгож үнсүүлье
Тэргүүн сарын шинийн нэгний энх мэндийг эрье
Жаран жараны түүх жаргал хурайлж уухайлна
Жаахан шаргын аялгууг гэгэлзүүлсхийгээд уяруулна
Жавар салхины үзүүрийг анхны төл амирлуулна
Жалгын цасыг сөхөж яргуйн зүүд өндөлзөнө
Гартаам манан хөөргийг голомт тойруулан зөрүүлээд
Гарч байгаа жилийн өнгө төрхийг хэлэлцэнэ үү
Гадаа гэртгүй гоё дээлтэй хүүхдүүд тоглоод
Ганцхан Монгол орны тэнгэр хангай уярна уу
Хөх өнгөтэй хадгаа барин ерөөл золгож үнсүүлье
Хан Монгол олныхоо шинийн нэгний мэндийг эрье

BATSUKH. GANZORIG 2014.01.24



( Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )

Бусад 		 Шүлэг: Дайлал хайлил
Оруулсан admin on 2016-02-04 23:46:26 (1460 уншсан)

Хөгдөрсөн өвсны замгалсан үндэс хөлийн шилбээр дөрлөнө

Дөрлөгдсөн омог эрчлээ бүрийг чангаруулахад

Дайсэцэн дарлал дарангуйлалыг давиран уухайлах шиг

Өрц нимгэрүүлсэн ган завчилдааны тоосон түүх дурдатгалын мөрөөр цуврана

Алсаас төөнөх нарны туяанд өнчин санагдах

Насан мөнхийн дайлаар мордсон алалдаан хядааны уршиг

Бор гэрт богтлогдсон айдсаар балчирын харцыг мэлмэрүүлж үзэгдэх шиг

Хөлгөн судрын бичээс хүйтэн зэвийн цусан мөрөөр бичигдэнэ

Оддыг он цагийн тооллоор өнгөлсөн их гүрний түүх

Одоо ч оюуны их сэрэлтний сэтгэлийн гүнд гунигын тоосонд хучигдах болж

Халаглах халдах учиргүй хөх зөнт бидний эрчлээ нь чангарсан угшил

Хадны энгэрт хүйтэн зэвээр сэглүүлж өгүүлрэх учиггүй санагдана

 

... Он цаг гэж байдаг нь үнэнсэн бол одоо биднээс үнэн түүхийг юунд нуунам..,

 



( Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )

Батзүл 	Д	 Шүлэг: Д.Батзул : Ёс бусын шүлэг
Оруулсан admin on 2016-02-04 23:45:40 (1629 уншсан)

Ёрлосон зөнгийн ард өнчирсөн их айдас ёс бус

Ёгтлох их дайлал үгний сэг зэм өмхий мэт ёс бус

Зөрсөн амрагын халуун их халил ханилалын хорлолтой ёс бус

Хагцах харлах сэтгэлийн голыг гогдох тамлал ёс бус

Ээдрээ үгүй сэтгэлийн эрч бүрийг зангируулах санаатны үйл ёс бус

Эмзэг нандин үгсийг цээж нүцгэн тэрлэх ёс бус

Өвөр дүүрэн жаргалыг эмтлэх их харууслыг дагуулагч ёс бус

Эрхшээж бус элэглэж бусдаар наадагчийн сэтгэлийн зовлон ёс бус

Алагчлах аминчлах арсалдахын их бялуурал галзуурлын хорлол ёс бус

Амьд үхсэн ад зэдгэрийн хүүхэн харцны цочрол айдаст ёс бус

Тамлал тайллага тайлах их нигуурт сэтгэлийн дүрээр наадагч ёс бус

Тахил мандалын зөрлөгт өргөл үйлдлээр бузарлагчийн идээ ёс бус

Д.Батзул



( Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Батзүл Д )

Бусад 		 Бусад: Ц.Эрдэнэбаатар : СУУРИН ИРГЭНШЛИЙН ЦАГ
Оруулсан admin on 2016-02-04 02:29:26 (2099 уншсан)

“Болор цом-2016” наадмын эзэн, яруу найрагч Ц.Эрдэнэбаатарын сүүлийн даваанд уншсан шүлгийг хүргэж байна.

 

“СУУРИН ИРГЭНШЛИЙН ЦАГ”

“СУУРИН ИРГЭНШЛИЙН ЦАГ”

Нүд шиг алаг замбуугийн нарны аймагт

Нулимс нь болж бөмбөрөх дэлхийн тунгалагт

Хүмүүсийг нүцгэлж харах адын хүсэл минь

Хүүхэнд тачъяахаас шал ондоон гэдгийг

Аль эрт мэдчихсэн болохоор

Алив бүхнээс толгой өндөр явмаар санагдаад

Зээрийн адил “сүрэглэх” дурандаа их хотод ирж

Зээлийн газрын олохын донтой хүн сүрэгт нийлэв.

Айраг шуугисан хөхүүрийг минь “дажгүй сав” гэдэг

                                                                Андтай болов

Адуу тургисан нутгийг минь алтны ордтой юу гэж асуудаг

                                                                Нөхөдтэй болов

Буруу бүхнийг онох зангидсан гар шиг шударга зоригтой байгаад

                                                                Хулчигар болов

Буцаад дэлгэгдэхдээ бурхны алга шиг лянхуалддаг энхрий сэтгэлтэн байгаад

Хуурамч болов Хэрэггүй ховын салхинд хийсэн алдан дэнжигнэх

Хэврэг “үнэн”-ий самбар болов

Хурдан цохилдог “СУУРИН ИРГЭНШЛИЙН ЦАГ”-т хөөлгүүлсэн

Худлаа олон “соёлын” боол болов ...Ашгүй минь ...

Аянгат сум тэнгэр нумнаас алдуурч өнөөх цагийг бут ниргээд

Алхам тутамд жижгэрсээр байгаа хүн чанар шиг минь хэлтэрхийг нь

Аварга том байшингийн доторх жижигхэн өрөөнд минь өлгөхдөө

Алга болж байгаа төрөл зүйл бол хүн шиг хүн гэдгийг

Чаг чаг .... хийн дуугарах болгондоо сануулж

Чангаас чанга хэлж бай гэж зарлигдсаныг нь

Сэтгэлийн тухай яриагаа хэтэвчнийх нь болгосон хөөрхий

Сэрүүлэг хэмээн эндүүрэн сэрж ядан байхдаа

Түмэн газрын цагаан хэрмийг зад татсан

Түрэмгий өвгөдийнхөө уухайнаас

“Шавар байшиндаа шавааралдан” амьдрах

Шалихгүй олон хүмүүсийн тухай сонсоод

Хөдөө аглагт ургасан суу билгийнхээ жигүүрийг даль болсныг

Хөх л уул нь өвлүүлсэн хүн чанараа өчүүхэн болсныг зүүдэлхүйд

Нүд шиг алаг замбуугийн нарны аймагт

Нулимс нь болж бөмбөрөх дэлхийн зулайдах

Таана халхалсан талдаа таавараа амьдрахаар

Тагнай ташсан айргаа таашааж залгилахаар

 “СУУРИН ИРГЭНШЛИЙН” -аас алдуурч

Суварга суварга уулруугаа маргааш би мордоно

http://art.news.mn/content/234640.shtml

( Сэтгэгдэл бичих | Бусад | Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )

Бусад 		 Шүлэг: Б.Улаанхүү : БИ ЦЭНХЭР ТАМГААРАА БАТЛАСАН ХАЛХ МОНГОЛ ЭР ХҮН
Оруулсан admin on 2016-02-03 14:49:12 (1421 уншсан)

Усан цэнхэр тэнгэрийг нүд цавчилгүй ширтэж

Уудам шаргал талын зөөлөн хөрсийг үнэрлэж

Уралдах хурдан морьдын туурайн чимээг чагнаж

Уртын сайхан дууны яруухан эгшгийг сонсож

Улаан шаргал цайны самарсан сүүнд нь уусаж

Улбар цэнхэр дөлтэй задгай галанд дулаацаж

Уураг сүүлний амтыг нэхий өлгийнд амтлаж

Уньтай ханатай гэрийн бүслүүр түшин тэнцэж

Ургах улаан нартай өглөө болгон золгосоор

Унаган төрсөн биеэ ханхайж өсхийг харзнаж

Удам дагасан шөрөмсөө хөвчөрч зангирахыг хүлээж

Унаганы хөхүүл саамаар айраг эсгэн залигласан

Би цэвэр ариун цустай жинхэн монгол эр хүн

Би цэнхэр тамгаараа батласан халх монголын эр хүн

Уургын уртыг суналзуулж адуугаа хураан хөндөлдөж

Усан тэлмэн жороотой хүлгийн сайхныг сонгон барьж

Уран ганган гишигдлийг нь хазгай суун тааруулаад

Уулын хүрэн бүргэд шиг нисгэн халигуулан гангар ч

Уужим тэнүүн нутгийнхаа цэнгэг агаараар амьсгалаж

Улаан залаат монголынхоо удмыг залгасан эр хүн би

2016 оны-2-сарын 2 нд сартуул Б.Улаанхүү Багануур



( Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )

Бусад 		 Шүлэг: Б.Батцэцэг : Сэтгэл салхи биш шуурга шиг
Оруулсан admin on 2016-01-22 11:31:29 (1359 уншсан)

Хоёр үзүүртэй утас шиг энэ сэтгэл гачлантай

Хөг үгүй ятга шиг нэг л онцгүй

Хаашаа л бол хаашаа холбирч мэдэх энэ зүрх

Хатаж орхисон цэцэг шиг нэг л ёозгүй

Сэтгэл гэгч нь ийм олон араншинтай атал

Саран авхайд хүслээ дайж би юу хийнэ

Зүрх гэгч нь ийм олон өнгөтэй байхад

Зүрхлэн би ам гарах хэрэг байна уу даа

Хэзээ л бол хэзээ, хэдийд л бол хэдийд

Дураар хувирч болох сэтгэл зүрх гэдэг

Хээрийн саваагүй салхинаас ч бэрх

Дотоод ертөнцийн минь нэгэн орчил л юм даа



( Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )

Бусад 		 Шүлэг: Б.Батцэцэг: Хайрын наран аавдаа
Оруулсан admin on 2016-01-22 11:29:47 (1462 уншсан)

 Алсран одсон он жилүүдийн нугачаанд

Аавтайгаа би мөнхөд амьдрах юм шиг санаж

Эрх танхил охины дүрээр

Энгэрт тань ямагт зүүгдэх юм шиг бодож

Цаг хугацаа хэчнээн чиг өнгөрсөн таныгаа

Цал буурал болохгүй юм шиг санажээ

Өдөр хоног урсан холдлоо ч таныгаа

Өнөөдрөөрөө л байх юм шиг эндүүрч охин чинь

Дандаа л тантайгаа дуулалдан жаргана гэж

Даан чиг хол мөрөөдөж үр чинь

Дэврүүн багын тэр л янзаараа

Дэргэдээс тань үргэлж зүүгдэх юм шиг андуурч

                Бурхан Буддад мянгантаа залбираад

                Буцаад нэг хүүхэд болохсон

                Зөрүүдлэн байж таныгаа гомдоосноо

                Засчихмаар санагдаад болохгүй юм, аав аа

Ид шид гэж хэрэв байдаг сан бол

Эргээд би хүүхэд болохсон

Элдвээр аяглаж таныхаа урмыг хугалснаа

Энүүхэндээ бас залруулчихмаар байна

                Сайхан аавынхаа нөмөрт нь өссөн би азтай хүн

                Саран авхай ч атаархам би жаргалтай хүн

                Амьдралыг минь тэгшитгэх үнэтэй сургаал хайрлах

                Аавтайдаа би хамгаас баян хүн

/Б.Батцэцэг/ 



( Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )

Бусад 		 Шүлэг: Б.Батцэцэг : Би эх орны хүү
Оруулсан admin on 2016-01-22 11:26:16 (1290 уншсан)

Бүсгүй хүн түмэн учгийг тайлах хатан ухаантай

Бүрхэг өдөр ч ханиа гийгүүлэх гэрэлт дэнлүү

Балчир үрдээ бүүвэй аялсан дар эх шиг бай гэж

Бодлын үр минь нахиалсан тэр мөчөөс өдий хүртэл сургамжилжээ

Настан буурлынхаа сургаалаар би

Намар намартаа шарлах навчис адил эмзэгхэн

Нартай борооны дараах солонго мэт үзэсгэлэнтэй

Нахиа бүрээсээ гэрэл цацруулсан бүсгүй цэцэг болжээ

Гэвч би хатан заяанаасаа зөрж

Ган илдийг гартаа барихгүй бол

Төөрөг тавилангаа түрдээ орхиод

Төрийн хэрэгт хошуу дүрэхгүй юм бол

Түүх шастир дахь өвгөдийн минь үйл баларч

Талын дайчдын босгосон аугаа Монгол ангалд унах нь

Хэдхээн хувалз Монголын минь толгойд шигдчихээд

Халуун цус, хатан зоригийг минь сорж дуусах нь

Эм хүн байтал төрийн хэрэгт дурлаад гэж

Ээ дээ, та нар минь л бүү тэгж хэл

Зүү, утас сүвлэх заяатай бүсгүй хүн юм шүү би гэж

Зүрхэндээ өөрийгөө намжааж олоон жил боллоо

Хаан заяат эрчүүд байхад алзахгүй дээ гэж

Хайран чиг олон жилийг үдэж өнгөрөөлөө

Харсаар байтал Азийн зүрхэн дэх сувд минь

Харлаж гундаад гэрэл нь бөхсөөр төд удлаа

Хангалттай гэдэг үгээр бамбай хийгээд

Ган илдээрээ тэр хувалз нартай би тэмцье

Үгийн хүчээр тэднийг жадлаад

Үр хойчдоо улсаа хүлээлгэе

Чадал чинь ердөө л энэ үү гэж бүү бас

Чангахан дуугарч чадахгүй ч

Алган чинээ цаасан дээрээ

Аянга ниргүүлэн та нартай уулзъя

Эцэг өвгөдийн халуун амь, биений төлөөсөнд ирсэн

Энэ Монголынхоо ширхэг чулуу, дусал усыг ч хайрлах учиртай

Эцэг өвгөдийн эрдэнэт амь, үнэт үйлийг

Эдүгээ бид үнэгүйдүүлэх учир үгүй

Эм хүн гэлээ ч би эх орны хүү

Эм хүн боловч би монгол хүн

Үрээ харамлах эхийн сэтгэлээр

Үнэт монголоо турьхан биеэрээ хамгаалах би бүсгүй хүн

Тэтгэрт тэтгэгдсэн эгэл монгол эмэгтэй

Тэвчээр заасан бүсгүй заяа

Талд ургаж, мөнхөд тэнгэр өөд ширтсэн

Танхилхан өссөн талын сарнай 



( Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )

Бусад 		 Шүлэг: Б. Дэлгэрсайхан: Элбэрэл
Оруулсан admin on 2016-01-13 16:12:49 (1201 уншсан)

Ээжийнхээ энгэрт зүүгдэж
Эрхэлж өссөн юм болхоор
Эргэх дөрвөн цагийн уртад
Эх орон минь надад юунаас ч үнэтэй
Эмээлийн зүг өөрчлөн өртөөлсөн ч
Эрдэнэсийн сан шиг эх хэлээ та нар бүү март
Ижийтэйгээ цуг өсөж торнисон юм чинь
Эхийнхээ хэвлий шиг эх орноо бүү умарт
Энэ сайхан хорвоо дэлхийд
Ижийгүй хүн гэж байдаггүй юм
Эх орноо хэрэв чи умартвал
Ижийтэй хүнд өөрийгөө бүү тооц
Ижилхэндээ ээж аавын хүүхдүүд
Ээжээ гэж хэлд орохдоо
Эх хэлээ тэд мэдэрдэг юм
Эрээн барааныг үзсэний эцэст
Эргэж буцдаггүй энэ ертөнцөд
Эх орон, эх хэл, ижийтэй хүн гэдгээрээ бахархдаг юм.

 



( Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )

Бусад 		 Шүлэг: Б Эрдэнэцог : Өгий нуур
Оруулсан admin on 2016-01-06 17:02:19 (1319 уншсан)

Өнгөн дээрээ өрөм загссан

Өвгөн голын сүүн мандал

Хөх тэнгэр нүүрээ тольдсон

Хөгшин орхоны усан мандал

Зэгс ургамал нь нуураа чимсэн

Загас жараахайнууд нь нууцхан жаргасан

Азийн шувууд алжаал тайлан нутагласан

Арын хангайн алдар нэрээр овоглосон

Хангайн нурууны хөл нуур

Хойт далайн сав нуур

Тахилга тайлгатай танхил нуур

Тал хээрийн тэнгис нуур.

Өгий нуур өвгөдийн өгсөн нуур

Өгий нуур өнө эртний өгөөж нуур

.    

 



( Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )

Бусад 		 Шүлэг: Б Эрдэнэцог : Их хаад
Оруулсан admin on 2016-01-06 15:56:25 (1288 уншсан)

Дайны бодлого боловсруулж чадсан

Дайтах ур ухаанд гаршиж сурсан

Цаад талаа гарцаагүй байдалд оруулсан

Цаг хугацааг онож орон зайг эзэгнэсэн

Эвтэй байхын эхийг эрхэмлэсэн

Энх цагийн эрэлчид байжээ их хаад

Цэрэг эрсийн урам хугалж зүрхлээгүй

Цээжний хонжоогоор байлдаж ялагдаж үзээгүй

Туурайндаа галтай хүлэг морьдын нуруун дээр

Тугаа өргөж онгодоо дуудан огшсон

Сэргэн мандалтын үеийн хэт цахиур

Сэтгэл зүйн их ангуучид байжээ их хаад

Уухайлан дайрахыг урлаг болгож чадсан

Урссан цусыг эх орны үнэд хадгалсан

Агт морьдын давхианд онилсоноо онож дадсан

Аравт зуут мянгат түмтээр дархан цохилт хийдэг

Олон ардын оройд нь гялалзаж

Орчлонд харвасан од шиг явжээ их хаад

Амьсгалаа дарж бүтэх учиргүй

Амаа барьж халаглах алдаагүй

Дахан доор бойжиж өссөн

Дэлхийг дотроо багтааж бодсон

Түмэн сэтгэлийг түүртэхгүй эрхшээдэг

Төгс агуу удирдагч нар байжээ их хаад

Ухааныг шүтэн уламжлалаа сэргээж

Улирах зуун зуунд ул мөр нь баларахгүй дурайж

Улс орнуудын үзмэрт хүндтэй байр эзэлж

Уудам дэлхийн түүхэнд улаанаар зурагдан мөнхөрсөн

Үхсэн ч амьд байгаа юм шиг дурсагдаж

Үүлэн тэнгэрийн дор үүрд нойрсож байна их хаад

Эрдэм чадлаараа эзэн хэмээн ямбалж

Эрээвэр санааг өөрийнхөөрөө хураангуйлж

Эмс хүүхний сайхныг өвөртөө оруулж

Эрх мэдлээ тогтоон ид хаваа гайхуулж

Амьд байсан цаг үедээ

Аатай явжээ их хаад

Тэнгэрийн хүчийг газарт давтсан

Тэнхээтэй гүрэн улс байжээ их монгол

Түүдэглэн ассан дөл шиг дүрэлзсэн

Тамиртай хүмүүс байжээ монгол эрчүүд

Заяа хийморь ньбадарсан

Золбоолог зоригтонгууд байжээ их хаад

Ард харцуудаа эд агуурсаар дутаахгүй байж

Албат нараа албан татвараар дарахгүй сууж

Баатар эрс жанжинуудаа бат хамгаалдаг

Балаг таригсдыг лав цээрлүүлдэг

Юм үзэж нүд тайлсан

Нүүр бардам мэргэд байжээ их хаад

Төрийн хэрэг түвшин байх ухаан уралдулж

Түмэн олны амгаланг батлан сахиж

Дорно өрнийг нүүдэлчдын буулганд сөгдүүлж

Дэлхий дахиныг түгшүүрийн дуунд дуудсан

Хууль цааз тогтоон

Хуудуугүй үнэнийг мандуулж  байжээ их хаад.



( Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )

Бусад 		 Шүлэг: Б,Улаанхүү : ОМОГШИЖ БАРДАМНАН ШҮЛЭГЛЭЖ БАЙНА
Оруулсан admin on 2016-01-05 12:58:36 (1398 уншсан)

ОМОГШИЖ БАРДАМНАН ШҮЛЭГЛЭЖ БАЙНА

Ацтай хоёр шонгийн нарийн суран хэцэн дээр

Алтай хангайг холбосан агаарын цэнхэр зам дээр

Амраглаж дурласан хосын чин үнэн ч хайран дээр

Агсарч цамнан давхисан эмнэг азарганы туурайн  дээр

Шандас хурдан хүлгүүд ээ

Шаглаж урлан шүлэглэж байна

Асрын өмнө дэвэх хүчит бөхчүүдийн далбаан дээр

Аянга нижигнэн асгарах аадрын мөсөн мөндөр дээр

Арилжиж хатиран жороолох жороо морьны явдал дээр

Архинд халамцсан эрийн аархаж даналзах агсам дээр

Алтан туурайт хүлгүүдээ
Амилуулан ангалзуулан шүлэглэж байна

Завхан Хүнгий голын нийлэх торгон уулзвар дээр

Зогсоо хайрхан уулын сүүмэлзэх тэргүүн орой дээр

Зогдорт хүрэн тэмээний ширмэн дөрвөн тавган дээр

Засаж залгасан уурганы нарийн үзүүр залгаан дээр

Шандаст хурдан хүлгүүд ээ

Шагшуулан гайхуулан шүлэглэж байна

Загийн шугуй ургасан Говийн торгон элсэн дээр

Зулран хулжих хавтгайн тролзон жирийх бараан дээр

Зандан хүрэн атнуудын тэшин жонжох алхаан дээр

Зуузай холбон хурдлах зэрлэг тахийн тоосон дээр

Зүс зүсмийн мрьдоо

Зүслэн зүтгэн шүлэглэж байна

Хардал жанжин бээсийн адуугаа манасан бэлчээр дээр

Хангал буга хатирсан халхын хурдны төрцөн  дээр

Хөх толбот монголын малчны дугуй буйрин дээр

Хөндий талаар жирэлзсэн бөхөнгийн хоёр эврэн дээр

Хүлэг сайн морьдынхоо

Хийморийг сэргээн шүлэглэж байна

Хөх луу шиг хүржигнэж цахилгаан цахилсан тэнгэр дээр

Хөвчийн өндөрлөгт нутаглах цаатан иргэдийн урцан дээр

Хүдрийн заар сэнгэнэсэн тайгын ойн цоорхой дээр

Хүслээ шивнэн захих ээж модны мөчир дээр

Хүндэт хурдан хүлгүү дээ

Хүндэтгэж магтан шүлэглэж байна

Холын холд аялах  хоёр хунгийн жигүүр дээр

Халх цагаан гэрийнхээ хоёр тулгуур  баганан дээр

Хулаар дүүрэн айрагны аманд чимчигнэх амтан дээр

Хаш цагаан гаансны уруул эсгэм дэншигэн дээр

Хумбан дөрвөн туурайтнаа

Хурайлан дуудан шүлэглэж байна

Хан хэнтий хайрханы бэлтрэг улих өндөрлөг дээр

Хан хөхийн сарьдагийн буга урамдах хөтөл  дээр

Хүрэн бүргэд өндөглөсөн хэцүү бэрх асган дээр

Хөх чоно гөлөглөсөн энэ л сүрлэг сарьдагууд дээр

Хүчирхэг монгол морио

Хөөмийлөн хүнгэнэн шүлэглэж байна

Хөндийн жавар тачигнасан тэсийн голын мөсөн дээр

Хүн чулуу хөшнөөний нарлуу харсан элгэн дээр

Хүрэн баавгай ичсэн хангайн битүү ширэнгэн ойд

Хүн хүлэг  хоёрын анх танилцсан тоолол дээр

Хөнгөн дөрвөн туурайтнаа

Хөлөглөн хөлслөн шүлэглэж байна

Дөрвөн туурай нь тачигнасан монголын уудам тал дээр

Дэлхийг донсолгож бөмбөрдсөн тэртээх зууны цуйраан дээр

Дэлээ хийсгэн хурдалсан эрэмгий хүлгүүдийн шанхан дээр

Дэнжээ хотойтол наадсан монгол наадмын дэвжээн дээр

Дээшээ хийморьтой хүлгүүд ээ

Даллаж дуудан шүлэглэж байна

Онгон говьдоо цахилсан ороо хулангийн дэлэн дээр

Орой нь мөнхийн цастай Отгон хайрханы нүүрэн дээр

Олон түмэн агтны түжигнэн давхих чимээн дээр

Омог бардам монголын дэлгэсэн тэрлэг шиг нутаг дээр

Омголон хүлэг морьдоо

Омогшиж бардамнан шүлэглэж байна

Монголын хаадын хураасан их гүрний түүхэн дээр

Могол шарын давааны багана босгосон өндөрлөг дээр

Морин хуур хөгжмийн хоёр хялгасан утсан дээр

Мөлхөө жаалхан хүүгийн зүүмэл хөөрхөн хонхон дээр

Монгол морьны түүхийг

Магтан дуулан шүлэглэж байна

Цагаан сүүгээ өргөсөн монгол ээжийн цацал дээр

Цал буурал өвгөдийн цагаан сахалны ширхэг дээр

Цэгээн хаш хөөрөгний алтан нуухтай шүрэн дээр

Цагаан шонхор шувууны бардам хоёр сарвуун дээр

Цулбуурт хурдан хүлгүүдээ

Цуурайтуулан цоллон шүлэглэж байна

Саам ханхалсан зэлнээс уяатай унаганы ногтон дээр

Саальчин монгол бүсгийн самарсан сүүний хөөсөн дээр

Салаалж сүлжсэн гэзгэний тахим давсан үзүүр дээр

Саяхан төрсөн нялхын өмөлзөх хөөрхөн  хошуун дээр

Сайвар хатир морьдоо

Салхилуулан эсгэрэнхэн шүлэглэж байна

Ургах улаан нарны цацраг бүхний тусгал дээр

Унтах шөнөөр мандах тэргэл сарны туяан дээр

Урлаж мэтгэсэн дээлний уран гоё эмжээр дээр

Унаач жаахан хүүхдийн жингэнэх нарийн гийн гоо дээр

Удамт хурдан хүлгүүдээ

Уухайлж өндөлзөн шүлэглэж байна

Жаргал зовлон ээлжлэх замбуу тивийн тавилан дээр

Жаахан шаргыг шуранхайлсан нарийн сайхан хоолойн дээр

Жонон харыг бөмбөлзүүлсэн хуурын чамин датлага дээр

Жороо хатир уралдсан хүй мандлын дэвжээн дээр

Жаахан шаргын удмуудаа

Жаргууланхан халигуулан шүлэглэж байна

2015 ОНЫ 12 САРЫН 30НД САРТУУЛ Б,Улаанхүү Багануур хот

нэгэн шүлгийг ихэрлүүлэн бичсэн бөлгөө



( Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )

4-н мөртүүд 		 Шүлэг: Б.Улаанхүү : ОМОГШИЖ БАРДАМНАН ШҮЛЭГЛЭЖ БАЙНА
Оруулсан admin on 2015-12-30 13:25:21 (1477 уншсан)

Айраг хяргас нуурын цалигах цэнхэр мандал дээр

Ангамал хөдөө ургасан алтан харганы хальсан дээр

Амуу тариа шиг шаргалтсан цагаан түнгэний дэрсэн дотор

Агь ханхалсан говийн хуурай цэвэрхэн хөрсөн  дээр

Шандас хурдан хүлгүүд ээ

Шаглаж урлан шүлэглэж байна

Завхан Хүнгий голын нийлэх торгон уулзвар дээр

Зогсоо хайрхан уулын цэнхэртэх тэргүүн орой дээр

Зогдорт хүрэн тэмээнүүдийн цуврах зөрөг жимэн дээр

Засаж залгасан уурганы нарийн үзүүр залгаан дээр

Шандаст хурдан хүлгүүд ээ 

Шаглаж урлан шүлэглэж байна

Хардал жанжин бээсийн адуугаа манасан бэлчээр дээр

Хангал буга хатирсан халхын хурдны өлгий нутаг  дээр

Хөх толбот монголын малчны дугуй буйрин дээр

Хөндий талаар жирэлзсэн усан цэнхэр зэргэлээн дээр

Хүлэг сайн морьдынхоо

Хийморийг сэргээн шүлэглэж байна

Хөвсгөл цэнхэр далайн цэнхэрлэн тунарах нууран дээр

Хөвөгч усан онгоцны жуулчин цуглах талбай дээр

Хүдрийн заар сэнгэнэсэн хорхой хүргэм хөвч дотор

Хүслээ шивнэн захих ээж модны мөчир дээр

Хүндэт хурдан хүлгүү дээ

Хүндэтгэж магтан шүлэглэж байна

Дөрвөн туурай нь тачигнасан монголын уудам тал дээр

Дэлхийг донсолгож бөмбөрдсөн тэртээх зууны цуйраан дээр

Дэлээ хийсгэн хурдалсан эрэмгий хүлгүүдийн шанхан дээр

Дэнжээ хотойтол наадсан монгол наадмын талбай дээр

Дээшээ хийморьтой хүлгүүд ээ

Даллаж дуудан шүлэглэж байна 

Онгон говьдоо цахилсан ороо хулангийн дэлэн дээр

Орой нь мөнхийн цастай Отгон хайрханы нүүрэн дээр

Одод хараван гялс хийх  тэрхэн чөлөө завсар дээр

Омог бардам монголын дэлгэсэн тэрлэг шиг нутаг дээр

Омголон хүлэг морьдоо

Омогшиж бардамнан шүлэглэж байна

Загийн шугуй ургасан Говийн торгон элсэн дээр

Зулран хулжих хавтгайн тролзон жирийх бараан дээр

Зандан хүрэн атнуудын тэшин жонжох алхаан дээр

Зуузай холбон хурдлах зэрлэг тахийн тоосон дээр

Заяа буянаар учирсан хүлэг сайн морьдоо

Зальбарч мөргөн шүлэглэж байна

Монголын хаадын хураасан их гүрний түүхэн дээр

Монгол шарын давааны багана босгосон өндөрлөг дээр

Морин хуур хөгжмийн хоёр хялгасан утсан дээр

Мөргөл үйлдэх сүмүүдийн хоёр согооны зүрхэн дээр

Монгол морны түүхийг

Магтан дуулан шүлэглэж байна

Хан хэнтий хайрханы бэлтрэг улих хавцлууд дээр

Хан хөхийн сарьдагийн буга урамдах хяр  дээр

Хүрэн бүргэд хөөрөх нэргүй өндөрлөг байцан дээр

Хөх чоно гөлөглөсөн энэ л сүрлэг сарьдагууд дээр

Хүлэг хүлгийн удмыг

Хөөрөн баясан шүлэглэж байна

Асрын өмнө дэвэх хүчит бөхчүүдийн далбаан дээр

Аянга нижигнэн асгарах аадрын мөсөн мөндөр дээр

Арилжиж хатиран жороолох жороо морьны явдал дээр

Архинд халамцсан эрийн аархаж даналзах агсам дээр

Алтан туурайт хүлгүүдээ

Амилуулан анхааруулан шүлэглэж байна

Хөндийн хүйтэн тачигнасан идэр еөсийн жавран дээр

Хүн чулуу хөшнөөний нарлуу харсан элгэн дээр

Хүрэн баавгай ичсэн хангайн битүү ширэнгэн ойд

Хүрхрэн шавах буурын хөлдөж хүрээлсэн шаваан дээр

Хөнгөн дөрвөн туурайтнаа

Хөлөглөн хөлслөн шүлэглэж байна

Саам ханхалсан зэлнээс уяатай унаганы ногтон дээр

Саальчин монгол бүсгийн самарсан сүүний хөөсөн дээр

Салаалж сүлжсэн гэзгэний мөнгөн даруулга хавчаар дээр

Саяхан төрсөн нялхын өмөлзөх хөөрхөн  хошуун дээр

Сайвар хатир морьдоо

Салхилуулан эсгэрэнхэн шүлэглэж байна

Ургах улаан нарны цацраг бүхний тусгал дээр

Унтах шөнөөр мандах тэргэл сарны туяан дээр

Урлаж мэтгэсэн дээлний уран гоё шаглаан дээр

Унаач жаахан хүүхдийн жингэнэх нарийн гийн гоо дээр

Удамт хурдан хүлгүүдээ

Уухайлж өндөлзөн шүлэглэж байна

Жаргал зовлон ээлжлэх замбуу тивийн тавилан дээр

Жаахан шаргыг шуранхайлсан нарийн сайхан хоолойн дээр

Жонон харыг бөмбөлзүүлсэн хуурын чамин датлага дээр

Жороо хатир уралдсан хүй мандлын дэвжээн дээр

Жаахан шаргын удмуудаа

Жаргууланхан халигуулан шүлэглэж байна

2015 ОНЫ 12 САРЫН 30НД САРТУУЛ Б,Улаанхүү Багануур хот

 



( Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : 4-н мөртүүд )

Өвөр Монголын  яруу найраг 		 Шүлэг: Х.Бөхманд: Бүдэрч босохын орчлон 
Оруулсан admin on 2015-12-28 16:05:45 (1371 уншсан)

Хүн, чулуу хоёр адилхан
Бүдэрч босохын орчлонд
Хүйгээсээ эхэлж бид
Тасарч бүдрэн тийчиж босдог оо...
Хөмсөгний минь зай шиг
Бурхан чөтгөр хоёрын хил дээр
Тархиараа бүдэрч
хүйтэн халуун он жилийн урсгалд
Амьтай амгүй бүдэрчихдэг ээ...
Даль нь шархтай шувууд минь
Газартаа биш гарт бүдэрсэн юм аа
Тургилдсан азарга адуу минь
Талдаа биш чөдөрт бүдэрсэн юм
Дэндүү сайн санаат явсан өвөөг минь
Цагийн муу бүдрүүлсэн юм аа...
Бүдрэх юмгүй болтлоо
Бүдэрч явааг нь харах бүрдээ
Босно доо гэхээс
Бурхан эх оронтой доо би бардам байдаг аа...
Хаяарах тэнгэргүй нутаг
Олшрохын дайтай орчлонд
Хаан суудалт эх орноосоо
Холдож бид бүдрээгүй ээ...
Харах тусмаа хямгаддаг бол
Морьтойгоо бид бүдрэхгүй
Хайрлах тусмаа хамгаалдаг бол
Монголтойгоо бид бүдрэхгүй ээ...
Ямар байсан ч бид Монголоо гэсээр
Бүдэрч, босдог юм билээ
Муугаар үнэсүүлж
Босч,бас бүдэрдэг юм билээ
Муруй шулуун зам дээрх
Бүдэрч босох хоёр үгийн хувилбар нь
Бид юм билээ
Бид өөрөө орчлон юм билээ...

2007.7.20



( Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Өвөр Монголын яруу найраг )

Бусад 		 Шүлэг: Б.Улаанхүү : ДОМОГТ САРТУУЛЫН САР ХАЙРХАН
Оруулсан admin on 2015-12-25 17:24:57 (1236 уншсан)

Дэргэд нь очоод хараад байвал
Дээшээ харуулсан еүмбүү ч юм шиг
Дэлгэсэн хадган дээр тавьсан ч юм шиг
Дэлхийд өргөсөн өргөл ч юм шиг
Давхар гуутай бурхан ч юм шиг
Далдыг хардаг хайрхан ч юм шиг
Домог түүхээ ярьдаг ч гэмээр
Догшин эзэнтэй хайрхан баймаар
Даншиг наадмаар тахилга өргөж
Даян түмэн эх төрүүлж байгаа нь
Дээрээс хардаг эзэнтэй гэмээр
Доороос түшдэг түшмэлтэй гэмээр
Домогт сартуулын Сар хайрхан
Дилов хутагтын нутгийн хайрхан
Ороо зэрэглээ давлгаалсан тал дээр
Онцгойр ч тогтсон ганц хайрхан
Олон түмэн нь зальбар ч мөргөсөн
Онгон тахилгатай Сар хайрхан уул
Салхи эсгэрсэн сайртай тал дээр
Сансар огторгуйг ширтэн дүнхийж
Сартуул түмний билгийн мэлмийг
Солонгоруулж байдаг сар хайрхан
Буурал өвгөдийн минь шүтээн уул
Бууриар тамгалсан өвөөгийн нутаг
Багаасаа дассан миний л нутаг
Буурал хайрхан Сар хайрхан уулаа

2015 оны 12 сарын 23
сартуул Б.Улаанхүү Багануур хот



( Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )

Батзүл 	Д	 Найраглал: Яруу найрагч Д.Батзул : БУУРАЛ ЭЭЖ (найраглал)
Оруулсан admin on 2015-12-23 22:12:49 (1758 уншсан)

Саарал чонын гүймэгхэн харцанд

Салхинаас бусад нь зугтаж чаддагүй хэлцдэг

Сэтгэл итгэл хоёр алдархаар

Санааны зоргоор шүүрээд авахад хэцүү гэдэг

Хүү нь эхдээ гомдож гэнэ зайлуул

Хүслийг нь гүйцээгээгүй гэж тэр юм байлгүй

Аав нь охиндоо гоморхож гэнэ зайлуул

Аяга тагш юм ардуур урдуур нь дүхүүлээгүй юм байлгүй

Авайл энхэртээ харин талархах сэтгэлтэй явдаг гэнэ

Аргалын цогонд борогшсон хоормогхон ундаа дүхүүлдэг болохоор тэр юм байлгүй

Араггүй биздээ энэ басган чинь ханийн тэнгэр, үрийн заяаг нь залгуулсан нь үнэн болохоор

Амссан идээгээ зугаа болгож

Амандаа тавиул мал шиг бултагнуулж байгаа энэ басганы

Араа шүд нь анзаарч үзвэл

Агсам эрийн алхаа шиг

Арын энгэрийн модод шиг л болчихсон юм зайлуул

Тэгээд зогсохгүй бас энэ басганыг

Цочимог нарны туяа

Цог золбоог нь бөхөөж

Цовоо сэргэлэн зангыг нь

Цулбуурдан байж авчихаад

Хар тогоондоо хүртэл

Халтирч хөл алдсан эмгэн болгочихсон юм

Араг савараа чирсэн

Амьтны нүдэнд ч торохгүй энэ эмгэнийг

Хөх аргалын жимээр хүчээ тарамдуулж сажилхыг нь хараад

Хүн л юм бол та нар

Хүндлэн нэг бодлогшилдоо өнжүүлээч

Хөхөөн дуу цуурайтхыг ч

Анзаарах ч чадалгүй болчихсон чагванцын

Хүсэл сэтгэл хоёр нь

Хүний эрхэнд ороод

Хүч зүтгэл хоёр нь ч бас

Нутгийн эрхэнд орчихсон юм

Найрын ширээг хойморлож

Нартад энэ эмгэн жаргахаас илүү

Намрын өдрүүдийг биеэдээ шингээж

Намблагхаан зулын бадмаанд

Зуур зуур цайгаа оочиж

Зүг ширтэн суухыг илүүд үзсэн юм

Ингэж суухдаа энэ эмгэн

Энэлэх сэтгэлдээ юу эсийг тунгааж суухав

Элбэрэл хайраа үрсдээ зориулах илүү их насыг

Ивээлт нарны туяанаас

Эгнэгт сүслэх шүтээнээсээ л гуйж суугай байлгүй ...

 

Ийм л эхээс бид төрдөг юм

Ийм л эмгэний үр ач болдог юм

Үгүйлэх юмгүй мэт санагдаж болох ч

Үгүйсгэж бас хэнч үнэнийг хэрж чаддаггүй

Угтаа бас мартаж болох үнэн болохоор

Өршөөлт энэ эмгэний үрс гэдгээ мартдаггүй юм

 

Тиймээ бид тэнгэр газрын савслагт

Тэнхээ мэдэн төрүүлсэн

Тэрлэг нимгэн ч сэтгэл дүүрэн эхийнхээ

Түмэнд тольдогдох ачит сэтгэлийнх нь

Төгөлдөр сайхан ярууд нь уярч уясаж торнидог юм.

 



( Сэтгэгдэл бичих | Найраглал | Оноо: 0/0 | Зохиогч : Батзүл Д )

Өвөр Монголын  яруу найраг 		 Шүлэг: Х.Бөхманд: Шувууд минь
Оруулсан admin on 2015-12-23 10:54:17 (1346 уншсан)

Бууцан дээр минь эргэцэж
Тоонон дүрсэнд нисдэг
Босож суухын чөлөөнд ч
Тэнгэр газрын дэгийг зурдаг
Сүүн хошуугаараа хүнс зөөн
Үрээ үнэсэж тэжээдэг
Сүүдэр гэрлийн далиа дэлгэсэн
Шувууд минь...
Налайсан тал намуухан толгодоор
Өд нь хаяа харагддаг
Нүдэнд өртсөн тэр өд нь
Хөмсөг шиг сэрвэлздэг,
Эзнээсээ хагацаж уйлсан энэ өд
Шувууных гэдэг нь гарцаагүй 
Өдрөөс өдөр уйлж яваа олон шувуу
Миний өд гэхэд буруугүй ээ...
Сая сая жилийн тэртээд 
Хорвоо өглөгч байв уу гэлтэй
Хормой энгэрээ дэлгэж
Хорогдож өөрөө авчисан...
Сайхан зөгнөлөөр ч олдомгүй
Бахдал түүнээс цухалздаг нь
Санахаас шувууд минь
Бэлэг Дэмбэрэл нь байсан ч юм уу даа...
Гандуу байдаг цаг хугацаанд
Дасах гэж бид хэчнээн оролдлоо
Гараараа зааж боломгүй шувуудаа
Хайрлахгүй бид яалаа
Гараг эрхэст гарах гэж хүн төрөлхтөн
Онгоц солироо ч нисгэлээ
Ганц шувуу шиг л байж чадаагүй
Галаваа ч дундалж орхилоо...
Оньс мэт маргаашаа нээх гэж
Түлхүүрээ бид их удаан эрлээ...
Од шиг олон шувуудаа харсаар байж
Ухаарсан гэдгээ мэдээрэй
Орон байргүй орчлонгоо
Мөнх мөнх бус гэж
Сэтгэлээ бид их зүдрээлээ...
Оюут мэргэн шувуудад минь
Тунхаг нь байдагт итгээрэй
Бууцан дээр минь эргэцэж
Тоонон дүрсэнд нисдэг
Босон суухын чөлөөнд ч
Тэнгэр газрын дэгийг зурдаг
Сүүн хошуугаараа идээ зөөн
Үрээ үнэсэж тэжээдэг
Сүүдэр гэрлийн далиа дэлгэсэн
Шувууд минь...



( Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Өвөр Монголын яруу найраг )

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 83 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Windows XP, 7 үйлдлийн системийн стандарт монгол гарын драйвэр софтверийг ашиглан бичээрэй. Таны оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-053.JPG
Хэмжээс: 600x450 87k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2285

Должин : Зам зуур
zam-054.JPG
Хэмжээс: 600x450 121k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2688

Ёл хад
YolHad_12.JPG
Хэмжээс: 700x525 87k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2248


Агуулга
Бямба, 2018.05.05
· Т. Амар-Амгалан
· Гүрж.Нямдорж" Бэнсэн үлгэрч" номоос
· /Барнангийн Доржпалам/
· Д. Нямдорж: "Хараацай" шүлгийн түүврээс
· С. Дамдиндорж
· Т. Амар-Амгалан
· Я. Баяраа
· Я.Баяраа: Борооны хэлмэр
· Б. Батзаяа: Учрал хагацал
· Яруу найрагч Ш.Хатанбүүвэйбаатар
Пүрэв, 2018.05.03
· Ө. Балжинням: ӨЧИГДӨР
· Х. Доржпалам: СОНГОДОГ ӨДӨР
· Б. Баясгалан
· Т. Амар-Амгалан
Даваа, 2018.04.30
· Гомпилдоогийн Мөнхцэцэг
Лхагва, 2018.04.18
· Лха Отхан : ТОГОРУУН ЦУВААН ДУНД ..
· Лха Отхан : Хоосон дэвтэрт минь өдөлсөн шар шувууны ...
· Лха Отхан : Урсгалд хөвөх навчисыг он жилүүдтэй үдэж ...
· Түмэнбаярын Бум-Эрдэнэ : Хоолны ширээ
Мягмар, 2018.04.17
· Яагаад гэж би өөрөөсөө Яасан олон асууна вэ
Лхагва, 2018.04.18
· Лха Отхан : Монгол нутаг
Мягмар, 2018.04.10
· Хундага нулимс
Баасан, 2018.03.30
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: Загас үнэртсэн үдэш
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Нэргүй ном"-оос
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2018 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn