Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  
Вэб сайт хийнэ, байрлуулна ...

Domain, Host, Web ... : BBS Soft LLC by Bataka

Хайх

Та эндээс шүлэг өгүүллэг хүссэнээ хайж болно.

Бусад 		 Шүлэг: Н.Уранчимэг : Бүсгүй минь
Оруулсан admin on 2015-10-28 13:53:41 (1520 уншсан)

Ухаан төгс нүдийг тэнь ширтэн

Уран гоо биеийг тэнь түшин суухад

Уртын сайхан дууг аялмаар санагдана

Урсгал дөлгөөн уяхан бүсгүй минь ээ

Ай чи минь

Амьдралд ухаарал өгсөн эрдэнэ минь

Тунгалаг гоо царайгы тэнь энхрийлэхэд

Туяхан сайхан биеийг тэнь энхрийлэхэд

Туяарах саран дэргэд минь буух шиг

Тун ч бахдам үзэсгэлэнт бүсгүй минь ээ

Ай чи минь

Амьдралд итгэл нэмсэн хайр минь

Намба төгс аалинд тэнь дасан

Нарийн гоо биеийг тэнь налан суухад

Нуурын хун шиг амгалан болох юм

Насаараа хайрлаад ханамгүй бүсгүй минь

Ай чи минь

Амьдралд жаргал хайрласан хань минь

 



( Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )

Энхбат 	Балбар	 Шүлэг: Б.Энхбат : БОРОЛЗОЙ БОЛЖМОР
Оруулсан admin on 2015-10-27 13:20:40 (1756 уншсан)

Цасны хяруу хаанаас унадагийг
Цагаалиг болжмор нь яаж л мэдэхэв
Цагийн эрхээр бууралтдагийг нь
Цамаан нас минь мэдэхгүй л явлаа

Суурин айлууд нүүгээд оддогийг
Согсоот болжмор нь яаж л мэдэхэв
Сулдаа л ганхсан хүний заяагаа
Сувдан нас минь мэдэхгүй л явлаа

Жиндүүхэн өвөл болноо гэдгийг
Жиргэмэл болжмор яаж л мэдэхэв
Жилдээ л очдог буурал ижийгээ
Жижигхэн болсныг нь мэдэхгүй л явж дээ

Бор толгодоо шаргалтдагийг
Боролзой болжмор нь яаж л мэдэхэв
Буурал уулс шиг намсах аавыгаа
Бодолд дарагдсаныг нь мэдэхгүй л явж дээ

Хаврын яргуй хаанаас ургадгийг
Харалдай болжмор нь яаж л мэдэхэв
Хүний л жамаар уусч шингэдгийг нь
Хүүдхэн нас минь мэдэхгүй л явлаа

Балбар Энхбат 2015.10.08

Сэтгэлийн боло


( Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Энхбат Балбар )

Энхбат 	Балбар	 Шүлэг: Б.Энхбат : ИЖИЛ ХҮСЭЛ
Оруулсан admin on 2015-10-27 13:19:00 (1624 уншсан)

Үргэж байгаа зээр гөрөөс
Үүлний дороос цахилана
Үлээх хонгор тэр салхины
Өмнө нь орохоор харвана чиг
Үлгэрийн гүнжхэн бүсгүйн
Үс гэзэг нь дураар хийснэ
Үүрдийн хонгор хархүүгээ
Өдөр шөнөжин харуулдана чиг

Балбар Энхбат 2015.10.07

Сэтгэлийн болор



( Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Энхбат Балбар )

Энхбат 	Балбар	 Шүлэг: Б.Энхбат : ЦОД БОЛДОН ХОШУУ
Оруулсан admin on 2015-10-27 13:17:48 (1524 уншсан)

Цод болдон хошуут үзэгнээс
Цөнгийн найраг түрэх юм
Намуухан хөгжмийн уусах аянд
Намсхан аядуу зөөлөн бүжих шиг
Цэнгэл баяраар хөөрөөд
Цэргүүд гэнэт халагдаад ирэх шиг
Нар сар од гурав зэрэгцснийг
Намхан буурал ижийнхээ чихэнд нь дуулгах шиг
Цод болдон тэр л үзгийн хошуу
Цэгээхэн хүслийг минь огштол нь дэврүүлээд байна
Гэгээвч цонхоороо харах вий гэж
Гэрэл сүүдрээ тааруулж
Хаалга үүдийг онголзуулах зуур
Хамгийн гоё үгс гарчих вий гэх
Толгойгоо хоосон руу зүглүүлэвээс
Торгон санаанууд минь замхарчих гээд
Цод болдон тэр л үзгийн хошуунаас
Үүрийн гэгээ шиг төгс Амитабаг л
Агуу тэр хүн амилуулсаан
Ингэн буйлаан ботгон нулимстай
Ижилгүй ганцхан ижийг л санагалзуулмаар
Аялгууг нь сонсохул
Аль л хэзээний сэтгэлд оршсон
Анирлах ийм л яруу хөгжим байдгаа гэмээр
Цод болдон тэр л үзгийн хошуугаар
Цагаан суваргыг
Цаглашгүй аяыг
Агуу хүн л эгшиглүүлсээн
Ай хө ган үзэг минь
Чамаас тийм л гэгээхэн аялгуу
Чамаас тийм л зүрхний найраг
Чамаас тийм л оргилуун үгс
Цацарч
Уяруулж
Уйлуулж
Арилшгүй мөрөө
Амьсгалах тооны дунд минь тод үлдээсэн
Агуу хүмүүнүүд
Арай л илүүг
Амьдрахуй энэ цаг дор гүн гүнзгий
Мэдрүүл мүү надад
Ай хө цод болдон ган үзэг минь...
Час хийсэн
Чамайгаа л бишир мүү…

Балбар Энхбат 2015.10.09

Сэтгэлийн болор



( Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Энхбат Балбар )

Энхбат 	Балбар	 Шүлэг: Б.Энхбат : МИНИЙ ЗАЛУУ НАС минь
Оруулсан admin on 2015-10-27 13:10:48 (1657 уншсан)

Хайрлаж харамлах
Хардалт зэвүүцлийн гудамжаар
Хачин их хөөрөл
Хамгийн дур булаам
Хашгирч орилом гудамжаар
Өөртөө дургүй хүрэм
Өрөөлийг буруутгам гудамжаас зугтаж
Өглөө эртээ холоо гүймээр
Өнө эртний үүлэн зардасын хот мандал
Шөнийн энэ үлгэрт гудамжаар
Үзмэн тансаг бүсгүйчүүд
Үлэмжийн суу гэгээнтэнүүд
Үүгээр л өнгөрч явахыг
Өөр зам үгүйг
Үсэгтэй бурхан минь хэллээ
Буцалж дэвэрмээр
Бургилж оргилмоор
Хатан булбарай биеийг чинь
Хатуу эсгий биетэйгээ адилгүйг нь
Хамгийн энэрэхүйн дээд
Хамба торго мэт сэтгэлээс гардагүйг нь
Үрийнхээ өвдсөнийг хараад
Өрөөлөөс өршөөл царайчлан
Өөрийгөө хүүгийнхээ төлөө шатаасан
Өндөг шиг эмзэгхэн миний залуу нас минь
Буян нүгэл нь холилдсон
Буцаж гардаггүй нэг чигийн урсгалтай
Хуцаж болдоггүй энэ шороот гудамжаар
Үүлэн тансаг бүсгүйчүүд
Үлэмжийн суу гэгээнтэнүүд
Үүгээр л өнгөрч явсныг
Өөр зам замбуулинд байхгүйг
Үсэгтэй бурхан ном минь л хэлсээн
Түүхтэйхэн тэрхүү замаас нь
Тойрч буцаагүй
Минжийн Хангай шиг
Миний залуу нас минь

Балбар Энхбат 2015.10.11

Сэтгэлийн болор  photo.



( Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Энхбат Балбар )

Энхбат 	Балбар	 Шүлэг: Б.Энхбат : Уянгат намрын бүсгүй
Оруулсан admin on 2015-10-27 12:53:51 (1612 уншсан)

Өөлөхийн аргагүй төрсөн
Өнгийн солонго шиг бүсгүй еэ
Үйлийн урнаар шагшигдсан
Үзэсгэлэн гоо бүсгүйчүүд ээ

Саатан суумаархан төрсөн
Сарны туяа шиг бүсгүй еэ
Хайрын балыг амтлуулсан
Хархан нүдэн бүсгүйчүүд ээ

Уулзахын зуур дурламаар
Уянгат намрын бүсгүй еэ
Холдон явахаар санагддаг
Хосгүй хайрын бүсгүйчүүд ээ

Балбар Энхбат 2015.10.24

Сэтгэлийн болор


( Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Энхбат Балбар )

Энхбат 	Балбар	 Шүлэг: Б.Энхбат : Өнгөрсөн ба ирээдүй
Оруулсан admin on 2015-10-27 12:53:51 (1574 уншсан)

Үглэл дуулал хөдөлгөөнжиж
Өмдний товч цахилгаанжиж
Үсний сор минь мөнгөжөөд
Өнөөдөр л нэг юм ухаажив
Өөрийн эрхгүй улс төржөв өө хө
Оюу толгойгоос долларжино.
Яваандаа тэгээд баяжинаа
Янзын улс болгоноо гээд
Ойгоод буутал нь хэлбэржиж
Олон намууд нь сонгуульжиж
Онцгүй нэгэн нь содонжиж ээ

Арга зальтай нь авлигажиж
Аргагүйн эрхэнд жагсаалдаж
Хүч тамираа шавхан байж
Хөгийн замуудыг засмалжуулж
Хоёр солонгос шиг дүүргийг
Хооронд нь холбож гүүржүүлж
Төрсөн тэлсэнийг шуурхайлуулж
Түц авдараар нь соёлжуулж
Мичин жилийн сургаар нь
Малаа хямдханаар төгрөгжүүлж
Ангараг дээрээс ус олдсон тул
Авто захуудыг нүүлгэнэ чиг
Аймаар том солир ойртох тул
Автобусанд суухыг нь картжуулж
Ирэх жилүүддээ тухлана чиг гээд
Ипотекийн зээлийг идэвхжүүлж
Алтан дэлхийгээс хоцрохгүйн тул
Авъяаслаг монголчуудаа дүрсжүүлжээ.
Илүү дутуу хаусгүй
Идсэн уусан тээндэргүй
Ирээдүйгээс ирсэн миний
Баруун зүүн тархинууд маань
Байдаг л чадлаараа ажиллаа
Эгнүүлж барьсан хашаанаас
Ээжийнхээ гэрийг олохгүй байна
………………...
Оцойтол ачсан гуч шиг байна чиг
Одоо боллоо...
Үсний сор минь мөнгөжиж
Өнөөдөр л нэг юм ухаажлаа хи хи хи
Ай даа хө би мөн ч тэнэг ээ...

Балбар Энхбат 2015.10.24

Сэтгэлийн болор


( Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Энхбат Балбар )

Бусад 		 Шүлэг: Өвгөн : Нууж амьдрах
Оруулсан admin on 2015-10-27 12:34:28 (1416 уншсан)

Нээрээ би ондоо юм
Нууцыг чанд хадгалдаг юм
Нуухаа арчиж амжихгүй юм
Нэг өдрийг бардаг юм

Юм болгонд дасдаг байна
Юм болгоныг ойлгодог байна
Юм болгохыг мэдээд байна
Юмтай байхыг хичээж нэг өдөр

Ялаа алав, ямар их уур хүрэв
Яаж ийгээд алах гэхээр бултаад
Гэрт ганцхан ялаатай би улайрав
Гэнэдүүлж няцлах гээд зүдрэв

Гараа өргөөд гэнэт дайрахад бултав
Амжих уу гэх шиг арзайлгав
Аажуухан нүдэхээр зохиов
Хаа сайгүй чилтэл хайв

Новширж нуугдаад олдсонгүй
Нөгөө дүү шумуул нь унтуулсангүй
Нүхгүй цонхоор шургадаг овоо муу гар
Нууцгүй амьдралын хачир уу

Олдохгүй болохоор төвөгшөөв
Онцгүй болохоор салав
Ондоо амьдрал хайв
Орц бүхнээ солив

Авсан гайдаа уурсав, аваагүй гайгаа хайв
Нөхөж байгаа гэж бодов
Өр тавиагүй биздээ гэж найдав
Нээрээ энэ, амь далыг гаргаж хаяв



( Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )

Бусад 		 Шүлэг: Өвгөн : Харанхуй харц
Оруулсан admin on 2015-10-27 12:34:25 (1407 уншсан)

Хальт хараад нурлаа сэтгэл
Хажууд чинь очоод салгаллаа бие
Хаа ч явсан хоосроод бодол
Хамаагүй ээ чи эзэмдлээ

Хөөрхөнд чинь татагдлаа нүд
Хөөрөх сүүг балгалаад ам
Зөрж өнгөрөөгүйдээ баярлаад би
Зүрх зүүд зөндөө хөтлөгдлөө

Намайг харах инээмсэглэл чинь
Насан туршдаа гэх амлалт чинь
Хүрэлцэж хайлуулах амт чинь
Хүслээ шивнэх уруул чинь

Хамаагүй ээ, харанхуйд үгүйлэгдэх бүхэнд
Үгүйлж би дассан, өөрийгөө л чамаас хайдаг
Өнөөдрөөс илүү маргаашаа санадаг
Надад итгэх сэтгэл дотроос гэрэлтүүлдэг

Учиртай таарсан чамтайгаа, ухаандаа тээдэг намайгаа
Уулзаагүй бол би яана, төөрч л яваадаа би
Таараагүй бол яана гэх айдас
Дандаа намайг дагаж явдаг



( Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )

Энхбат 	Балбар	 Найраглал: Б.Энхбат : ЭР ХҮН ЖАРГАЛТАЙ бэсрэг найраглал
Оруулсан admin on 2015-10-23 16:30:48 (1671 уншсан)

Цацар оройн дээвэр Гималайдаа
Цаст алтайн цагаан барс шиг
Цадиг түүхт их далбаагаа мандуулсандаа

Хөхөмдөг униарын огторгуй өөд
Хөөрөн нисэх хүчит шонхор шиг
Хүлгийн жолоогоо сансарт залсандаа

ЭР ХҮН ЖАРГАЛТАЙ

Галт цахиурын монгол олимпд ялж
Газрын ногоон дэвжээндээ хөөрөн
Гартаа алтан медаль атгасандаа

Тугийн хиурандаа цагаан сортой
Тагийн оройдоо алтан соёмботой
Тусгаар улс тогтносныгоо зарласандаа

ЭР ХҮН ЖАРГАЛТАЙ
Харцын хүү чин хүслийн манлайд
Халуун амь бүлээн цусаа урсган
Хатан зориг босоо нөгчсөнд нь огшихдоо

Хамгийг зовоохоор ирсэн дайсанд
Халуун илдний үзүүр долоолгох шиг
Халхын голоос үүрд үлдэн хөөсөндөө

ЭР ХҮН ЖАРГАЛТАЙ

Мөнхөд гэрэлтэх хайрын ууландаа
Мөхөшгүйн сэтгэлээ тангараглан
Мохошгүй итгэлээ бүсгүйд бэлэглэсэндээ

Долоон бурханы талим шиг ганцхан
Дорнодын өргөн талаа бахдан харж
Домгийн наран газраас мандан хөөрөхөд нь

ЭР ХҮН ЖАРГАЛТАЙ
Хөх чонын дуутай сав нутагт
Хүчтэй зэвсэгээр эрдэж давхихдаа
Хөгөлгөр хангайн үзэсгэлэнт бугыг хороогоогүй дээ

Урт хугацааны цэргийн албаа дуусган
Уургийн цайтай ижийтэйгээ уулзаж
Учран золгохуйдаа үнсүүлэх хацраа өгөхдөө

ЭР ХҮН ЖАРГАЛТАЙ

Хангал залуу насны ааг омгоо дарж
Ханилгаа үерхэлдээ үнэнч андуудтай
Хээрийн цагаан наргианд цайгаа оочлон суухдаа

Зүс өөр ч зүрх ижил аавын хөвүүдтэй
Зүсэм талхаа хувааж идэн нөхөрлөж
Зүйрлэшгүй орныхоо торгон хил манан зогсохдоо

ЭР ХҮН ЖАРГАЛТАЙ

Бөхөг түргэний голоос ундуй сундуй яаран
Бүхэл орчлонд намайг л ааваа гэж дуудах
Бүлтэн үрээ мэндэлсэнд нулимс унаган баярлахдаа

Халтар хүүхдүүдийн өнчирсөн харц
Хайр энэрэлгүй үхэлтэй халуун цэгээс
Халуун амь бүтэн ирж нутагтаа хөлөө тавихдаа

ЭР ХҮН ЖАРГАЛТАЙ

Энд тэндгүй үймүүлж шуугиулан
Эр сурны чангыг хонгоороо амссны дараа
Эцэгтээ үнсүүлж дотор цэлмэсэн өдрөө

Цаглашгүй хөгжмөөрөө уяруулаад
Цэнгэлийн таашаалыг эдлүүлсэн
Цагаан суваргын гайхамшигт аялгууг сонсохдоо л

ЭР ХҮН ЖАРГАЛТАЙ

Балбар Энхбат 2015.10.12

Сэтгэлийн болор


( Сэтгэгдэл бичих | Найраглал | Оноо: 0/0 | Зохиогч : Энхбат Балбар )

Энхбат 	Балбар	 Шүлэг: Б.Энхбат : Би эгнэгт буцашгүй ээ
Оруулсан admin on 2015-10-23 16:27:05 (1423 уншсан)

Ямх ямхаар ахисан амьдрал
Ямар сайхан амттай юм бэ
Янз янзаар хүслийг минь өдөх
Ямар сайхан хүний үр вэ чи
Цоожтой хаалганы цаахан нь
Цочим дурлал минь хүлээгээ юу?
Цэнгийн тогоруу дэвэлзэх мэт
Цээжинд чи минь л бодогдоо доо
Адбиш хүсэл нь намайг хатгаа юу
Аавынх нь эзгүйд эзгүйчилсэн
Арван зургаан насны шохоорхол уу
Аргалын овоолго үнэртүүлсэн
Алиа жаахан нас минь тэр үү ?
Хар л үүсгэсэн халуухан залуу нас уу ?
Халамж л нэхсэн хүний бяцхан хүсэл үү энэ?
Хүүхэн минь бүсгүй минь
Хүнийх нь дээд хийморьтойхон эр хүний дор жарга
Хүсэл чинь тэр битгий дотроо нуу
Энэ замбуулинд
Эр хүн болж төрнө гэдэг
Их дарамт даа энэ их ачааг үүрнэ гэдгийг
Эмэгтэй чи яахин ойлгох вэ дээ?
Хайр Хайр Хайр өөр юу ч биш
Харь гариг биш Хайрын чинь л бурхан шүү дээ
Эцэг болохоор тэнцэл нь их дээ их
Халуу дүүгэсэн амьдрал
Хамгийн эхэнд хэрэгтэй болохоос
Хахир ёдор зан чинь
Хавьдаа л надад хэрэггүйг мэдэх үү чи?
Эвхэрсэн орооцолдсон
Энэ амьдралаас агуу ихийг эр хүн л бүтээдгийг
Бид мэднэ
Чи мэднэ шүү дээ
Суусрын гүйдэл гүйлгэхгүй ээ
Сумын наадамд цойлохгүй ээ
Шашир цэцэгтэй майханд дэрвэхгүй ээ
Цэнгийн саруулд чам руу би мөлхөхгүй ээ
Шагай харвасан олбог дээрээ л байя
Би эргэж яргасан эр суран тэлээ
Би эгнэгт л буцашгүй
Эр хар сур шүү
Мэдтүгэй
Мэдэртүгэй
Эс болбоос
Бүү дагагтун

Балбар Энхбат 2015.10.13-ны үдэш тэрлэвэй



( Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Энхбат Балбар )

Энхбат 	Балбар	 Шүлэг: Б.Энхбат : Хасын шүд
Оруулсан admin on 2015-10-23 16:26:47 (1503 уншсан)

Хилэн хар
Хүний нүд
Чам руу л
Ширтсээн
Хуш цагаан
Хасын шүд
Над руу л
Яралзсаан
Өчигдрийн бодлоор минь
Өвс өндийж
Ташуур шүргэлсээн
Өнөөдрийн инээдэнд чинь
Солонго нумран
Дэлхий баяссаан.

Балбар Энхбат 2015.10.18



( Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Энхбат Балбар )

Энхбат 	Балбар	 Шүлэг: Б.Энхбат : Үүл манан эвцэлдэхүй
Оруулсан admin on 2015-10-23 16:24:27 (1487 уншсан)

Үүл манан эвцэлдэхүй
Үйлийн үрээс нь нэгхэн дусал унаж
Тэр дусал дуртайдаа урссаар
Тэчьяадам нуганд
Тэндээсээ энхрий үг сонсож
Тэг голд нь бадамлянхуа мэт завилан сууюу
Уур гомдол хурьцахуй
Ураг үрээс нь нэгхэн дусал унаж
Тэр дусал дургүйдээ урссаар
Тэсвэрлэшгүй нуганд
Тэндээсээ нэгхэн авиаг гаргаж
Тэнгэрийн гэсгээлд өвдөг нугалан хэвтмүү
Нэхэл замбуулингийн
Тэхэл орчлондоо
Энхрий үг ,гэсгээл ялгамгүй
Эвий дээ тэр дусал усхан
Би тэгвэл тэр хөрстийн үүл мананг
Би тэгвэл энэ хүмүүний уур гомдлыг
Яахсан билээ

Балбар Энхбат 2015.10.19

Сэтгэлийн болор



( Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Энхбат Балбар )

Энхбат 	Балбар	 Шүлэг: Б.Энхбат : Сэндэргоо үрсүүд
Оруулсан admin on 2015-10-23 16:20:56 (1294 уншсан)

Салхин зүгээс сэнгэнэх хүжис нь
Сэндэн модны сайхан үнэрт үр юм
Сая жилээсээ ч дундрашгүй хайрын
Саран гэрэлт Сэндэргоогийн үрс юм

Баруухан уулын хяраас гялалзах нь
Баг цэцэгт алтан харганын үр юм
Буман жилээсээ ч дундрашгүй хайрын
Бадмын гэрэлт Сэндэргоогийн үрс юм

Зэсэн шаргал талын энгэр цээжинд
Зэлмүүхэн ургадаг нь зээргэнийн үр юм
Зуунаас зуунд жаргалыг зэндмэлсэн
Зэлгээхэн уургатай Харалдайн үрс юм

Хөвөх үүл асар тэнгэрийн хэвлийд нь
Хайрлам нандин үр нь гэгээн наран юм
Хөл тоос нь эрт түүхээсээ ариламгүй
Хөхчүүхэн мэнгэтэй Харалдайн үрс юм

Балбар Энхбат 2015.10.20

Сэтгэлийн болор photo.

( Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Энхбат Балбар )

Бусад 		 Шүлэг: Б.Батцэцэг : Өөрийгөө танихуй
Оруулсан admin on 2015-10-20 17:22:51 (1498 уншсан)

Би шархаллаа, шаналлаа, уйллаа

Цонхоор харагдах тэнгэрлэг оршихуй

Цочтол нижгэнэх цоглог аяз

Цайвалзан үзэгдэх гэгээн ертөнц

Цөм надаар тохуурхаад байх шиг

Би баярлалаа, хөөрлөө, инээлээ

Бүүдийн цонхоор харагдах бүрсгэр ертөнц

Бөртийн жаргах гэж буй наран

Бүлээн амьсгалтай хатаж буй ургамал

Бүгд надад эцсийн хүчээрээ урам хайрлах шиг

Сонин юм даа, сонин юм

Хэдий солонго татсан байлаа ч

Хиртсэн л бол сэтгэл минь түүнийг

Хэрхэвч солонго гэж хардаггүй юм байна

Хэзээ ч тэгж харахыг хүсдэггүй юм байна

Гайхам юм даа, гайхам юм

Жихүүдэс хүргэм харанхуй нөмөрсөн ч

Жаргалтай л байвал сэтгэл минь түүнээс

Жийрхэж ер дөлдөггүй юм байна

Жишүү харахыг ч боддоггүй юм байна

Харамсмаар юм даа, харамсмаар юм

Хүний сэтгэл тийм л хийсвэр гэдгийг

Хэдхээн өдрийн өмнө ч болов мэдсэнсэн бол

Хээрийн намуун салхины шуранхайг

Хааяахан будрах цасны шивнээг

Эгэл түмний сэтгэлийн уянгыг

Энэ ертөнцийн ямархан сайхныг

Хором бүрт мэдэрч тэнгэр өөд тэмүүлсэн

Хосгүй үзэсгэлэнт хүн цэцэг болох байж

Б.Батцэцэг

 



( Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )

Шүлэг 		 Шүлэг: Б.Батцэцэг : Ижий шүтээндээ
Оруулсан admin on 2015-10-20 16:54:26 (1450 уншсан)

Их л санах юм даа, ижийгээ
Элгээ эмтэртэл нулимсаа эгшүүлэн байж санах юм
Сэтгэлээ сэмэртэл ижий таныхаа дүрийг эрж
Сар, нартай ижилсэн байж санах юм

Уйлахгүй шүү, учиртай юм гэсэн гэж
Урсах нулимсаа барин тавин санах юм
Ухаангүй аашилчих вий гэсэндээ
Уйтан зүрхээ зүсэгдтэл хатамжлан байж санах юм

Гэхдээ охин чинь гундахгүй ээ
Ганцхан таныхаа үргэлжлэл болохоор
Урьд урьдахаасаа илүү гэрэлтэнэ
Улам өндөрт дүрэлзэн асна

Ижий таныхаа хүсэл, захиас
Энэ биеийнхээ мөрөөдөл тэмүүлэлийн илэрхийлэл
Амжилт бүтээлийн гэрэлт суварга босгохоор охин чинь
Алхам алхмаар урагшилж л явна

Томоогүй загнасан үйлдэл бүртээ
Тоомжиргүй хэлсэн үг бүртээ харуусаж
Шүүрс алдсан сэтгэлийн хэдэн мөртөөрөө
Шүлгэн сондор хэлхэж тандаа барья

Ядмагхан хэдэн мөрт зориулахаас өөр шидгүй
Үр намайгаа уучилж өршөө
Яараад л явчихсан ижий танаасаа охин чинь
Үнэн сэтгэлийн угаас хүлцэл өчье

Б.Батцэцэг



( Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Шүлэг )

Бусад 		 Шүлэг: Б.Улаанхүү : Баруун аймгийн Батсуурь арслан
Оруулсан admin on 2015-10-20 11:56:18 (1355 уншсан)

Ховд сумын Батсуурь арслан 

Баруун аймгийн Батсуурь арслан
Баяр наадмын магнай арслан
Баруун зүүн хоёр жигүүрийг
Байс гээд л тэргүүлэн гардаг

Бөхөд байвал зохих шинжүүд
Бүрэн дүүрэн бүрдсэн арслан
Бусгаа хавираа даацтай арслан

Борвидож тахимдан дайрдаг арслан 
Барьмал  юм шиг хатуу арслан
Баяд дөрвөдийн хүчит арслан
Бушуу түргэн барилдаан ч арслан

Барьцнаас дамжих угсраа мэхтэй 
Багаасаа сурсан дархан мэхтэй
Барилдаж  байхдаа хурц шийдэмгий
Барилцаад авахад  зүрх чичирмээр

Бар арслангийн  шинжтэй  хүчтэн 
Баавгайн тэнхээтэй хүчит арслан
Бариагүй азарга шиг омголон бөх
Баруун зүүнгүй гуяддаг арслан 

Баруун монголын  хайртай  бөх
Цэлийсэн цэнхэр увс нуурын
Цэцэг дэлгэрсэн цэнхэр талын
Цэл ногоон алдарт дэвжээнээс

Цойлон тодорсон залуу арслан
Цацаа цалигиа  хурдтай арслан
Цочио нь гарсан  хийгүй арслан
Цээжиндээ бяртай Батсуурь арслан

Цолондоо хүрсэн данагар арслан
Хамаг монголын  ямар ч  хүчтэнтэй
Хав дөрвөлжин  золгоод  барилдах
Халирч байгаагүй эрэмгий дайчин
Ховд сумын  Батсуурь арслан


2015 он 10-р сарын 18-н
Сартуул Б.Улаанхүү
Багануур хот

 



( Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )

4-н мөртүүд 		 Шүлэг: Б.Улаанхүү : Дөрвөн ойрадын даалуу арслан
Оруулсан admin on 2015-10-20 11:53:32 (1359 уншсан)

Хан хөхийн ханагар арслан

Хавчиг соёолон шиг эртэй арслан

Халхын наадмын түрүү үзүүртэй

Халзан тохоотой хүчирхэг арслан

 

Дэвж явах нь дэвжээ дүүргэсэн

Дээшээ хийморьтой босоо арслан

Дөрвөн мөчиндөө тэгш тэнхээтэй

Дархан хутгаатай  даам арслан

 

Дээлэн дээрээ зодгоо бүсэлчихээд

Дэвжээн дээрээ алхаж харагдах нь

Долоон харынхаа шийрийг хатаасан 

Дөрвөн ойрадын  даалуу арслан

 

Дугтарч байх нь тасдаад  байх шиг

Дальдар ч ухармаар хүчтэй арслан

Дээгүүр давуулан гуядаж байгаа нь

Дэндсэн гэмээр хүчирхэг арслан

 

Аатай эртэй  аралтай арслан

Ааархаж  хөөрдөггүй залуу арслан

Амласан бөхөө басаж байгаагүй

Аядуу зөөлөн ухаантай арслан

 

Аавын удмаас залгаж  ирсэн

Аралтай бяртай удмын хүчтэн

Арслан цолоо дахин батлах

Аваргын энтэй хүчирхэг арслан

 

Баяр наадмын одтой арслан

Баядын хошууны  бурхан арслан

Багаасаа барилдсан удмын бөх

Бүрэнтөгс арслан Давстын бөхөө

 

Увс аймгийн  хүчтэн дотроос

Уул шиг түшигтэй сайхан арслан

Ургаа хад шиг  хатуу арслан

Улсын арслан Давст сумынхаа

2015он 10сарын 19 нд


Сартуул Б.Улаанхүү
Багануур хот



( Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : 4-н мөртүүд )

Дууны үг 		 Дууны үг: Д.Доржготов : Эрийн тэнгэртэй аав минь
Оруулсан admin on 2015-10-19 17:13:44 (1651 уншсан)

 Үг.Д.Доржготов    Ая.Д.Батсүх

Эрийн тэнгэртэй аав минь

Ханийхаа итгэлд сэтгэл дулаахан

Үрсийнхээ дуунд хөгжөөн наргиантай

Хайр, энэрлээ харамгүй сөгнөсөн

Хүний хайлан, эрийн тэнгэртэйсэн Та

 

Айлын дайтай өрхөө тэргүүлж

Хүний зэрэгтэй үрсээ өсгөлцсөн

Буурал ээжийгээ өргөж асарсан

Нуруу түвшин, ухааны цараатайсан Та

Пр:Дүрлэгэр алаг нүдэндээ хайр гэрэлтүүлж

Дөлгөөхөн инээж суудаг дүр тань тодхон 

Ааваа таныгаа үгүйлэх юм даа

 



(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Дууны үг | Оноо: 0/0 | Зохиогч : Дууны үг )

4-н мөртүүд 		 Шүлэг: Б.Жавхлантөгс : Дэлхийд дурласан сар
Оруулсан admin on 2015-10-19 12:09:56 (1450 уншсан)

Тээр жилийн нэг өвөл сар надтай ханьсаж

Тэвдүүхэн сэтгэлдээн саранд дурлаж

Тэнгэрт даатгасан хүслээ шивнэж билээ

Тэгэхэд тэр сар ямар гайхамшигтай байсан

Гэтэл тэр сар над дээр биш

Гэрэлт ертөнцийг гийгүүлэх гэж биш

Гэгээ цацруулсаар замхран одход

Тэр нэгэн өвлийн тэргэл сарыг

Тэнгэрт би дахин олж хараагүй юмдаа...

Б.Жавхлантөгс

 

 



( Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : 4-н мөртүүд )

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 82 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Windows XP, 7 үйлдлийн системийн стандарт монгол гарын драйвэр софтверийг ашиглан бичээрэй. Таны оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин : Зам зуур
Замдаа гарнаа
Хэмжээс: 600x450 90k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2784

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-113.JPG
Хэмжээс: 600x450 62k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2487

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-188.JPG
Хэмжээс: 600x450 157k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3432


Агуулга
Бямба, 2018.05.05
· Т. Амар-Амгалан
· Гүрж.Нямдорж" Бэнсэн үлгэрч" номоос
· /Барнангийн Доржпалам/
· Д. Нямдорж: "Хараацай" шүлгийн түүврээс
· С. Дамдиндорж
· Т. Амар-Амгалан
· Я. Баяраа
· Я.Баяраа: Борооны хэлмэр
· Б. Батзаяа: Учрал хагацал
· Яруу найрагч Ш.Хатанбүүвэйбаатар
Пүрэв, 2018.05.03
· Ө. Балжинням: ӨЧИГДӨР
· Х. Доржпалам: СОНГОДОГ ӨДӨР
· Б. Баясгалан
· Т. Амар-Амгалан
Даваа, 2018.04.30
· Гомпилдоогийн Мөнхцэцэг
Лхагва, 2018.04.18
· Лха Отхан : ТОГОРУУН ЦУВААН ДУНД ..
· Лха Отхан : Хоосон дэвтэрт минь өдөлсөн шар шувууны ...
· Лха Отхан : Урсгалд хөвөх навчисыг он жилүүдтэй үдэж ...
· Түмэнбаярын Бум-Эрдэнэ : Хоолны ширээ
Мягмар, 2018.04.17
· Яагаад гэж би өөрөөсөө Яасан олон асууна вэ
Лхагва, 2018.04.18
· Лха Отхан : Монгол нутаг
Мягмар, 2018.04.10
· Хундага нулимс
Баасан, 2018.03.30
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: Загас үнэртсэн үдэш
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Нэргүй ном"-оос
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2018 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn