Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  
Вэб сайт хийнэ, байрлуулна ...

Domain, Host, Web ... : BBS Soft LLC by Bataka

Хайх

Та эндээс шүлэг өгүүллэг хүссэнээ хайж болно.

Бусад 		 Шүлэг: П. Бадрал
Оруулсан admin on 2018-03-02 15:13:53 (456 уншсан)

Нэгэн цагт намар дуусна гэж,

Нэгэн цагт нар хүртэл бөхнө гэж,
Нэгэн цагт намайгаа та минь орхино гэж
Нэгэн цагт андуухан бодож явжээ, би.

Санааны амьсгалд навчис алдуурсан хэвээр,
Сансрын эс бүхэнд гэрэл хувилан бүжсээр
Сая сая галвын шаргал ай дунд
Сайхан мэлмий тань үргэлж ширтээстэй.



( Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )

Бусад 		 Шүлэг: П. Бадрал: Бүгдэд талархъя
Оруулсан admin on 2018-03-02 15:10:46 (532 уншсан)

Гэрлийг тодруулахын тулд харанхуй байдаг

Гэгээрлийг тодруулахын тулд төөрөгдөл байдаг
Бурханыг тодруулахын тулд буг байдаг
Буяныг тодруулахын тулд нүгэл байдаг
Тийм болохоор бүгдэд талархъя

Цэцгийг мэдрүүлэхийн тулд өргөс байдаг
Цэнгэлийг амтлуулахын тулд нулимс байдаг
Сэрэхүйг тодруулахын тулд нойр байдаг
Сэтгэлийг тодруулахын тулд нисваанис байдаг
Тийм болохоор бүгдэд талархъя

Хаврыг авчрахын тулд намар байдаг
Хайрыг сэнхрүүлэхийн тулд хал байдаг
Нөмрийг мэдрүүлэхийн тулд жавар байдаг
Амрыг амсуулахын тулд алжаас байдаг
Тийм болохоор бүгдэд талархъя



(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )

Бусад 		 Шүлэг: П. Бадрал
Оруулсан admin on 2018-03-02 15:05:43 (464 уншсан)

Алсхан оддын амьсгал өвсөнд лугшихыг мэдрээд,

Анир гүмийн аялгуу зүрхэнд дуурьсахыг сонсоод,
Аяс аясын салхинд чинь ариусч л явъя, хорвоо минь.
Цэн цэнгийн бороонд чинь цэлмэж явъя, тэнгэр минь.

Чин хайрын сэтгэлд алслал байдаггүйг мэдрээд,
Зөн сэрэхүйн амьдралд төгсгөл байдаггүйг ойлгоод,
Жам жамын урсгалд чинь уясч л явъя, хорвоо минь.
Өнгө өнгийн учралд чинь дэлгэрч явъя, заяа минь.

Өргөс харгана дотроо жимс нь нуугдахыг таниад,
Үржин хандын орныг холоос хайлтгүйг ойлгоод,
Өдөр өдрийн наранд чинь гийж л явъя, хорвоо минь.
Үдэш үдшийн намуунд чинь тайтгарч жаргая, тэнгэр минь.



( Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )

Бусад 		 Өгүүллэг: Т. Бямбасүрэн: Нар цагтаа мандана
Оруулсан admin on 2018-03-02 15:02:59 (809 уншсан)

Усан бороон дундуур эмгэн хөл нүцгэн гүйж явлаа. Гүйх ч гэж дээ! Байдгаараа хурдлахыг хичээн халтирч тусна. Гэлээ гээд ийм мөчид өөр яах ч билээ. Шавар бялдсан гараараа байшингийн хаалгыг татвал түгжээтэй байсанд:

- Энэ хавьдаа л хүн бүлтэй айл эднийхээс өөр байхгүй хуна, ээ тэнгэр минь, эжий уул минь! Зүүд нойрыг нь үргээж хайрла! гэж бувтнасаар байх ажгуу. Хур үүл зузаан ч тэнгэрийн сонорыг хаашгүй хойно доо. Босгон дээрээ нойрмоглон зогсох Бат, эмгэнээс цочисхийснээ сая гүйцэт сэргэсэн бололтой бүлтийтэл ширтэв.
-Өвөлжөө нурчихлаа, манай мал дарагдчихлаа. Хөөрхийс минь, үр минь шалавлаарай, ганц ишиг ч болохнээ мэнд гаргаж алиач! гэж эмгэн хоолойгоо шахан бархирч, хариу хүлээхгүй дахиад л бархирч, дэмий тэвдэн хөлөө дэвсэлсээр хэдэн хором өнгөрхөд гурван хүүгээ дагуулсан Бат, эмгэний ирсэн жимгүй усан талаар Баруун Сантын хойд булан руу гүйж одов оо. Батын эхнэр пингээс хуурай мод зуухлаж гал асаан хоол, цай хийхээр босохдоо эмгэнийг ятгасан ч тэрээр үлдэхийг хүссэнгүй. 


(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Өгүүллэг | Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )

Пүрэвсүрэн 	Соёрхын 	 Шүлэг: Шинийн нэгний өглөө хавар ирдэг
Оруулсан admin on 2018-02-24 23:20:55 (676 уншсан)

Шинийн нэгний өглөө хавар ирдэг....

Хөлчүү намрын агсамнал, хөнөгтэй айрганд далбилзаж 
Хөх дуртадмал салхи сэвэлзэсхийн үлээхэд
Хавар ирчихсэн байдаг.
Шижир нарны цацраг зэрэглээ гижигдэн сэрээх
Шинийн нэгний өглөө 
Хавар ирчихсэн байдаг
Нандин бэлэг өвөртлөж, золгуут хийх айлчин
Намба төгөлдөр өвгөддөө хацар дэвсэн үнсүүлэхэд 
Хавар ирчихсэн байдаг
Наадам зүүдэлсэн морьд уяан дээр үүрсэлдэж
Нас буян хуршмал ерөөлийн хадаг дэлгэхэд



(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Пүрэвсүрэн Соёрхын )

Пүрэв 	Санж	 Өгүүллэг: Бүсгүй ухаан
Оруулсан admin on 2018-02-24 23:16:44 (1086 уншсан)

Мөндөртийн зүүгээр хэдэн бөрлөн үүл усанд цувсан сарлаг лугаа бөртөлзөв. Тэр бараанаар багачуул аргал түлшээ бүтээн жирийж, гурав хоног эхлээр явсан Баржав амнаасаа исгэл үнэртүүлэн “Ээж чинь хаачив?” гэж хүүгээсээ асуухдаа орныхоо өмнө хаясан гаанс тамхиндаа гараа явууллаа. “Мэдэхгүй ээ!” гэж жаал хүү хэллээ.

Хотондоо хоёрхон гэрээр тул ээж хаа л холдоо аж, адарч байгаа нь тэр.

Баржав тамхиа нэрж нээлттэй үүдээр тэртээ доод хөндийд зодуулсан гөлөг шиг хэвтэх өнчин ганц толгойг харжээ “Энэ бид хоёрын байж байгаа. Уг нь сайн хүний удам, сайхан уулын тасархай юмсан” гэж санав. Тэнгэр нижигнэн бороо асгарахын түрүүчээр аянга цахилгаан тэр өнчин толгойг хайр найргүй шавхуурдан нанчдаг. Тэгвэл Баржавыг хааяа ингэж хорхойсч яваад ирэхэд Доржмаа эм л амьтан болсон хойно яаж дуугүй өнгөрөхөв. Тэр өнчин ганц толгой, Баржав хоёр ийм цагт адилдаа адил. Харин тэр өнчин толгой Баржав шиг морь унаж, мод тохоод тэнэхгүй юм даа. Баржавыг ийн бодож байтал үүдээр нэг их цэлсхийсэн хөх шуурга орж ирсэн нь Доржмаа. “Одоо ч эхэлнэ дээ, хөөрхий!” гэж санасан Баржав гаанс тамхиа газар хаяад, дээлээ толгой дээгүүрээ нөмрөн буруу харж өнхрөхийг харсан жаал хүү цатгалан зурам шиг час часхийлгэх эгдүүтэй.

Өөрийгөө “Энэ улаан гол согтуудаа хүүхдийн дэргэд бас юу гэж солиороо бол” гэхээс Баржавын яс хавталзана. Тэгж байтал Доржмаа дуудлаа. “За, босч л болохгүй шүү, толгойгоо ч бүү цухуйлга, энэ хүүхэн хулхиар чинь сүнгэнүүлэх гэж байна!” хэмээн хөнжлөө улам битүүлэв.



(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Өгүүллэг | Оноо: 0/0 | Зохиогч : Пүрэв Санж )

Пүрэвсүрэн 	Соёрхын 	 Өгүүллэг: Өвгөн маарамбын удам.
Оруулсан admin on 2018-02-24 23:13:19 (984 уншсан)

Уулын оройд будан сууж, цасан хялмаа хаялсан намрын мөнгөн өглөө нар хүртэл жижигхэн болчихсон мэт цаанаа л нэг уйтай.

Өвсний сөл тасарч, гандаж цайсан уулын хэцийн намхан цохионы нөмөрт өвгөн маарамба Санж, зээ хүүгээ салхинаас хаацайлан суугаад бохиндоо тагжирсан, муу мод толгойгоо сэтгүүрдэн ухаж, гутлынхаа ээтэн хоншоорт пүд пүд хийтэл цохиж, күд күдхийлгэн үлээх зуур
-Хялмаа ихэдвэл зуд
Хялар ихэдвэл сохор гэгчээр энэ тэнгэрийн царайг хараад байгаарай.
Мичин жилийн зуд миний чинийгүй цөлмөх нь дээ гэж уцаарлан хуйцаганаж, ганцаар үглэнэ.

Харин газар дээрх галын ганц зээ хүү нь сайртаж холцруутсан тайранхай шантгар хамраа гарынхаа араар үрчин, гомдол, тунирхал дүүрэн хорголон хар нүдээр халцарч цайсан гутлынхаа хоншоорыг ширтэн сууна.

Өвгөн өнөөдөр ааш муутай байгаа бөгөөд бойтогны хонх шиг шулганасан, божин бор хүүтэйгээ түнжин хагарч, загнаж уйлуулсандаа зүрх нь хөндүүрлэвч, өрөвдсөн харцаа аньсагандаа нууж, ууртай царайгаар уруулаа чимэн тамшаалах бөлгөө.



(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Өгүүллэг | Оноо: 0/0 | Зохиогч : Пүрэвсүрэн Соёрхын )

Бусад 		 Шүлэг: Н. Хүслэн: Би тэнд очмоор байна
Оруулсан admin on 2018-02-24 18:20:55 (846 уншсан)

Би тэнд очмоор байна

Бодол минь цагаан өнгөтэй

Зүлэг нь ногоон өнгөтэй

Бороо нь солонгын өнгөтэй

Би балчирхан гэнэн

Бусад хүмүүс ч амар тайван

Тэнгэр хөв хөх

Үүлс цав цагаан

Тээр тэндэх уул цэнхэр

Тэрний наадах горхи тунгалаг

Би тэнд очмоор байна



(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )

Бусад 		 Шүлэг: Д. Нямдорж
Оруулсан admin on 2018-02-19 23:44:54 (678 уншсан)

Худаг руу шидсэн 

хуучин модон ховоо шиг 
би чам руу унана.

Хүч хүрэлгүй алдсан 
ховоо дүүрэн ус шиг 
чи надаас асгарна.

Аян замын улс 
цангаагаа тайлдаг 
ХУДАГ юм, 
ЧИ!

Асгарыг чинь түшин 
харангадаж үхсэн 
ГУЙЛГАЧИН юм,  

БИ!

Хараацай 2015



( Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )

Бусад 		 Шүлэг: Д. Нямдорж
Оруулсан admin on 2018-02-19 23:40:13 (497 уншсан)

Цочмог амьсгалахад л

нисчих вий гэмээр
цонхон дээр туссан 
навчсын сүүдэр
харахаас халшрам, 
харахаас халшрам...

Унаасай гэтэл удна, 
удаасай гэтэл унана.
Унах нь үзэгдэхгүй, 
удах нь мэдэгдэхгүй
уйтай хар навчис,



(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )

Бусад 		 Шүлэг: Цэнд-Аюуш Оюун: Нутаг
Оруулсан admin on 2018-02-19 23:29:30 (535 уншсан)

Манай нутгийн шувууд

Манан зүсээд нисэлдэж байна
Жаахан жаахан үрсийнх нь далавч
Жагарын орноо орхиод
Хорвоо шиг хоосон манантай
Холилдоод нисч байна 
Зунжин тэднийг бөөцийлсөн өндөгний
Зулай шиг эмзэг хальс
Эндэж хагалсан дун шиг 
Эвлүүлж болохгүй үзэгдэж байна

Аварга том бүргэдүүд дотроос нь
Амилж ниссэн тэр жижигхэн дэлхийнүүдийг 
Амьсгал шиг зөөлөн салхи 
Амьдралын альхан зүгт хийсгэх юм болдоо 
Хөөрхий

Манай нутгийн буга, согоо
Манан зүсээд зогсож байна 
Үрт амьтдын янзага нь 
Үнэг чоныг мэдэхгүй



(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )

Бусад 		 Шүлэг: Х. Лхамжав: Үзгээ тэр
Оруулсан admin on 2018-02-19 23:22:00 (458 уншсан)

Үзгээ тэр бэхэнд биш

Өнжүүлийн хөх уулсдаа дүрж бичсэн байх нь

Хатан Бөзөнхийн гол нь анир цочоон шулганаж
Хиад Боржигоны талаас нь адуу тургилж сонсогдоно 
Урд Рашаантын салхиар хуримын зар сэрчигнэн
Улихын цагаан дэрсэнд ингэ ботголж үзэгдэнэ

Зоргол хайрханы өвөрт янзаган хүрээ үүсч
Зогсоо хүрэн байцнаас буурал угалз халина
Бид ялавтай эрийн амрагийн дууны исэгчээнд
Бэлчээрт яваа бүсгүйн алчуурын сэжүүр сэрчигнэнэ

Үзгээ тэр бэхэнд биш
Үр эхийн хүйн холбоонд дүрж бичсэн байх нь

Үрээ тэвэрсэн эхийн аялсан бүүвээнд уяран
Үнэнд гүйцэгдсэн нэг нь сэмрэн сэмрэн бороошино 
Бурхадын хөхнөөс ч ивэлээ нь үгүй сүүнд
Булхаж хүн болсноо нөгөө нь ухаарч уярна



(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )

Бусад 		 Шүлэг: Ц. Отгонбаатар: Нууц амраг
Оруулсан admin on 2018-02-19 23:16:45 (727 уншсан)

Заавал сүүлдэж ирдэг амьдралын их үнэн

Заяа нийлэх тавилангүй алагхан зүрхний учрал
Өр эмтлэж дутуухан жаргаадаг сэтгэлийн их гачлан
Өөрөөсөө хүртэл нууж хайрламаар нэг тийм их хайр
Нуух тусам ил юм шиг санаа дагах хачирхал
Нуурын хоёр эрэг шиг хэзээч уулзахгүй хазгайрал
Тэнгэр газар шиг нэгэндээ хүрч үл болох тэмүүлэл
Тэгсэн ч хэн хэндээ татагдах их орон зай
Үүсэл нь үл мэдэгдэх амьдралын дагуул
Үнэнээс хол алслагдсан,үнэний их өчил
Сүүдэр нь хүртэл сүүдрээсээ эмээх араншин
Сүнсээ хүртэл нэгэндээ өгчихмөөр биений их таталцал



(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )

Бусад 		 Шүлэг: Жагаа: Хайрлахуй
Оруулсан admin on 2018-02-19 23:10:56 (525 уншсан)

Хайрлахуй чамайгаа

Хайрлахдаа нэг мод болж
Харамлахдаа нэг навч болж
Хатаж гундахгүй тавиланг зурж
Ханилахуйн барилга барихсан

Үсэнд нь тогтсон чимэгээ
Гараар чинь илбүүлж
Үнэрлэхүйн мэдрэмжинд
Үс гэзэг юутэйгээ 

Үнэгчилж нэг эрхлэхсэн 



(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )

Бусад 		 Өгүүллэг: Энхболд Доржзовд: Жаргалмаа
Оруулсан admin on 2018-02-19 22:57:52 (828 уншсан)

Дэндэв юунаас ч болсныг бүү мэд гэнэт сэржээ. Гэрт нь жавар хургаж дух зулай руу нь сэрүү татна. Хотон дахь малаа ямар нэгэн юм болсон байх вий хэмээн чимээрхэн чагнаархвал нам гүм. Зүүн урд зүгт хүрэн шарынх нь хүүгтэл амьсгал татах нь даавуу цуулах мэт тод сонсогдоно. Энэ ч гарцаагүй гявантай мал юм даа гэж бодлоо. Гявантай үхэр ийнхүү хөр цасан дээр хэвтдэг, хэвтрийг нь үзвэл цас ногоон туяатай болж хайлмагтсан байдаг гэж сонинд бичсэнийг уншаад хүрэн шарынхаа хэвтрийг очиж үзвэл цас нээрэн л ногоон туяатай болчихсон байсан сан. Тэгсэн үхрийн гяван гэдэг асар үнэтэй түүхий эд гэсэн сонины үсэг харагдах шиг болоод хүрэн шараа хайрлахдаа нулимс нь гарахаа шахжээ. Юуных нь түүхий эд байхав дээ. Ээж нь яалаа даа. Хэдэн жил зовж шаналан явснаа хот орж цөснөөсөө шүдэнзний толгойн чинээ хоёр гурван чулуу авахуулсан, мэс заслаас гарч ирээд тэнхэртлээ мөн ч зүдэрч удаж билээ. Тэгтэл тэр муу үхээрийн гурван чулуу хүний гяван болох нээ. Мөн ярьдаг улс шүү. Эмч залуу тэр чулуунуудын нэгийг хямсаагаар чимхэн байж харуулаад "За, ээжийн чинь зовлон энэ дээ. Энэ л цөсний амыг таглаад зовоогоод байж. Одоо айлтгүй ээ" гэж инээмсэглэн хэлсэн сэн. "Харин энэ, одоо бол зовлон биш, ердийн л нэг алаг чулуу. Ээжийн минь биед байсан юм даа гэж бодоод авч хадгалбал хадгал, гаргаад хаячихвал ч хаячих, юутай ч хүүд нь өгчихье" гээд Дэндэвт нөгөө гайтмаруудыг өгч билээ. 



(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Өгүүллэг | Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )

Бусад 		 Бусад: Шагж Гэлэн
Оруулсан admin on 2018-02-19 22:52:14 (602 уншсан)

Шагж таргалаад алдаж онож явсан түүх нь ард үлдэх нь байна. Сүүлийн 7 хоног 3кг турлаа. Намайг турахад статистик яаж өссөнийг харья

Эхнэр над руу өдөрт хам хум нэг хардаг байсан бол одоо зүгээр гөлрөөстэй. Бодлыг нь уншвал биений юм хурдан яваасай эдр...

Хажуу айлын авгай хүүхнүүд хашаан дээгүүр өндөлзөх нь ихэслээ. Бодлыг нь уншвал “Харахын заяа байхаас хазахын заяа байх биш” гэжийнэ.

Мөн тэдгээр хүүхэнүүдийн найзууд худлаагаар манай ойр орчмоор эргэлдэх боллоо. Бодлыг нь уншвал “Ёооё ядаж Шагжийн хөрш болоод төрчихиймсан” гэжийнэ.

Сүх, хөрөө, хүрз гуйхдаа хүүхдээ гүйлгэдэг байсан Долгор эгч юм л бол өөрөө ирэх боллоо. Бодлыг нь уншвал “Ядаж арван насаар залуу байсан ч болоосой”

Нөхрөө эзгүй хойгуур ДДИШ тааруулаад өгөөч гэж дуудах хагас нүцгэн хүүхнүүдийн тоо бас л өслөө. Бодлыг нь уншвал “гүлдийчээд юу ч ойлгохгүйм” гэжийнэ.

Өглөөд намайг ажилдаа явахад тааралддаг хүүхнүүдийн тоо бүүр огцом өслөө. Бодлыг нь уншвал “Тааралдахын заяа байхаас биш таалуулахын заяа байхгүй юмдаа эдр”



(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Бусад | Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )

Бусад 		 Шүлэг: Бумба овогтой Баасанбадам: Монгол үргэлжлэл
Оруулсан admin on 2018-02-19 22:47:37 (374 уншсан)

Ханын толгойноос уяуулж галын бурханг харж өссөн

Халтайсан гартаа сүүл барьж өдөржин өег өнжсөн
Хөл нүцгэн өвс туучиж ишиг хургатай наадсан
Хөрслөг Монголын үр удам ийм л хээгүй торнидог юм

Гэрийн хаяанд сууж үлгэр сонсож томоожсон 
Гэдэс чанасан шөлөнд будаа хаяж бондойсон
Төлийн дуу цангинасан малчны хотонд мөлхөж

Төөрөг цэнхэр орчлонд монголд төрсөн өлчирөө



(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )

Ерөөл,  	Магтаал	 Ертөнцийн : ЦАГААН САРЫН ЕРӨӨЛ
Оруулсан admin on 2018-02-15 10:13:28 (484 уншсан)

Монгол түмний уламжлалт баяр болох “Цагаан сар” болж буйтай холбогдуулан та бүхэндээ “Цагаан сарын ерөөл” дэвшүүлж байна. Хотол олноороо сайхан шинэлээрэй!

ЦАГААН САРЫН ЕРӨӨЛ

Зээ,

Цагаа айраг цалгиж ирсэн

Цагаан сарын шинийн нэгэн

Цагийн уриныг аваад ирсэн

Цадиг түүхийн нэгэн үе

Хатуу өвлийг халаад ирсэн

Хаврын эхэн сарын шинийн нэгэн

Хамаг бодис төлжин дэлгэрэх

Хамгийн сайхан цагийн эхэн

Монголын цагаан сар гэж

Түүхийн хуудсанд бичигдсэн

Монгол овогтон бидний

Түмэн үедээ уламжилсан

Энэ сайхан өдрийн

Нар нь ургаад мандахад

Байгаль дэлхийн гоёмсог

Наранд цонх нь гялалзсан

Байр сууцууд гоёмсог

Хүрдэт тоонотой өргөөнүүдийн

Эдлэл хогшил гоёмсог

Хүн зон олны минь

Эдэлсэн өмссөн нь гоёмсог

Хүүхэд багачууд бүгдээрээ

Эрээн мяраан гоёмсог

Хүлэг сайхан морьдын

Эмээл хазаар гоёмсог

Хүрэн улаан тэмээдийн

Тохом ногт нь гоёмсог

Хүж дэлхийн орнуудаас

Монгол орон минь гоёмсог

Буянтай буурал аавдаа

Бурхантай хадгийг дэлгэн золгоно

Бурхантай хадгийн өнгөн дээр

Буман үйлсийн ариун сэтгэл дэлгэрнэ

Ачтай буурал ээждээ

Аюуш хадгийн өнгөн дээр

Хамгийн сайхан бэлгэтэй

Ерөөл учрал дэлгэгдэнэ

Найз анд нөхөдтэйгөө

Намгар хадаг барин золгоно

Найман тахил дэлгэгдэнэ

Хамаг монгол даяар

Хадаг бүхэн дэлгэгдэж

Хадаг бүхний өнгөн дээр

Амар мэндийн ерөөлтэй

Ариун үйлс дэлгэгдэнэ

Алтан төлийн эзэд

Аймаг сумандаа тодорч

Аваргын цагаан гэрүүд

Малчны суурьт бөмбийлцөнө

Агт сайхан морьд

Уяа шондоо бөмбөлзөж

Атан олон тэмээ

Зэл дүүрэн дүүхэлзэж

Айл айлын гадуур

Төлөг борлон тоглож

Арай жаахан цаана нь

Тором бяруу тонгочиж

Арын уудам бэлчээрт

Эрдэнэт сүрэг ярайж

Танан цагаан гэрүүдэд

Таван тансаг бүрдэж

Талын малчин монголчуудын

Есөн хүсэл бүрдэж

Зочин гийчин морилон ирцгээж

Гэр гэрээр дүүрэн байна

Зочилж дайлан хүндэлцгээж

Хөөр баяр дүүрэн байна

Хуран цугларан золгоцгоож

Баяр цэнгэл дүүрэн байна

Хувьтай сайхан монголчуудад

Аз жаргал дүүрэн байна

Хул хундага болгонд

Айраг архи мэлтэлзэж

Хуучин цагаас уламжилсан

Амтат шүүс нь өрөгдөж

Цагаан сүү мэлтэлзэн

Цагаалга тэргүүнд тойрно

Цай идээ дараа нь

Дэг жаягаа дагана

Хаш цагаан хөөргүүд

Гэр дамжин зөрнө

Хамгийн бэлгэтэй үгс

Ам дамжин яригдана

Хамаатан саданууд шинэлээд

Айл дамжин явна

Хадаг хоргой дэлгэгдээд

Хүмүүсийг дамжин зөрнө

Айл хотын хооронд

Агт мориор уралдаж

Ариун сүргийн бэлчээрт

Амар мэндээ айлтгацгааж

Цаг эриний тоолол ёсоор

... жил морилон ирлээ

... морилон ирэхдээ

Өөдрөг сайхан бүхнийг

Өргөн дэгжин ирлээ

Морилон хүрч ирсэн

Энэ жилийн хур бороо

Алаг эрээнгүй жигдхэн байхын

Энэ жилийн үр тариа

Амтлаг болоод арвин байхын

Энэ жилийн төл мал

Үй түмээр өсөж үржихийн

Энэ жилдээ монгол улсын

Үйлс бүхэн дэлгэрч байхын

Өлзий бэлгийн ерөөлийг

Өргөн барьж дэвшүүлье. 

“МОНСУДАР” хэвлэлийн газраас эрхлэн гаргаж буй ардын аман зохиолын “УТГА СОЁЛ” цувралын VIII дахь боть “ЕРӨӨЛ, МАГТААЛ” номоос бэлтгэв.

эх сурвалж : IKON.MN



( Сэтгэгдэл бичих | Ертөнцийн | Оноо: 0/0 | Зохиогч : Ерөөл, Магтаал )

Ерөөл,  	Магтаал	 Ертөнцийн : Сар шинийн мэндчилгээний үгс
Оруулсан admin on 2018-02-15 09:49:11 (441 уншсан)

Монгол түмэн минь уламжлалт баяр болох сар шинээрээ бэлэг дэмбэрэлтэй гэсэн үйлс бүхнийг хийж, үг бүрийг хэлэхийг зорьдог. Энэ нь дараа жилийн өнгөө засч, шинэ оныг сайхан угтаж буйн бэлэгдэл билээ.

Монгол түмний уламжлалт баяр болох сар шинээрээ бэлэг дэмбэрэлтэй гэсэн үйлс бүхнийг хийж, үг бүрийг хэлэхийг зорьдог. Энэ нь дараа жилийн өнгөө засч, шинэ оныг сайхан угтаж буйн бэлэгдэл билээ. Улмаар шинийн нэгний өдөр аав, ээж, ах, дүү хамаатан садныдаа очиж золгохдоо ч ерөөлийн үг, бэлэг дэмбэрэлийн үг айлтгадаг учиртай. Мөн цагаан сарын өмнөх өдөр сар шинийн мэндчилгээг ах, дүү амраг садандаа явуулж хүндэтгэл үзүүлдэг. Тиймээс уншигчдадаа хэрэг болох болов уу гэдэг үүднээс цагаан сарын бэлэг дэмбэрэлийн үг, мэндчилгээний үгс, ерөөл магтаалыг цуглуулан хүргэж байна.

            *             *             *

Ургах улаан нарнаасаа цог хийморийн илчийг авч,
Уудам хөх тэнгэрээсээ уужрал ухаарлын ухаанаа сэлбэж,
Учран золгох хүн бүртээ сэтгэлийн сайхан үгийг бэлэглэж,
Ургаж байгаа шинэ жилдээ сайхан шинэлээрэй

            *             *             *

Найман зууны түүхийг
Нар зөв хурайлсан
Намхан хүлэгээ унаж
Дэлхий зулайд омoгшсон
Нар сүлдтэй Монгол түмэн минь Тахиа жилээн үдэж
Настан буурлаан цэнгүүлэн Нохой жилээ угтаж байна
Нар хурайлж цэнгэлдэх дэлхийд ганцхан монгол заяа
Наран тойрогт алдарахгүй Эзэн Чингисийн угсаа
Сааршгүй сайныг билэглэх эцэг дээдсийн заншилтай
Сайхан бүхнийг ерөөх энх мэндийн учиралтай
Монгол түмэн минь сар шиндээ сайхан шинэлээрэй.

            *             *             *

Аманд нь амар мэнд бялхаж
Атганд нь азын дөрвөн бэрх багтаж
Айл гэрт тань инээд хөөр цалгиж
Амар сайхан шинэлээрэй

            *             *             *

Хатуу өвөл харьж, урин хавар айсуй
Хамаг бэрхшээл үлдэж, угтах баяр айсуй
Буурал жил улирч, буянт жил морилох нь
Өвгөн жил харьж, өлзийт жил золгох нь
Дорнын зурхайгаар мөрөө гаргаж
Долоон бурхандаа дээжээ өргөж
Дээдэс өвгөддөө хүндэтгэн золгож
Дүүрэн жаргалтай түвшин амгалан
Сар шинэдээ сайхан шинэлээрэй

            *             *             *

Дэлгэр сайхан сэтгэлтэй
Дээл бүсэн гоёлтой
Дэлхий тэнийм баясгалантай
Дээдэс нялхаст бэлэгтэй
Хоймортоо нарны бурхадтай
Хажуудаа насны бурхантай
Эрүүл энх саруул сайхан
Эрч дүүрэн сэтгэл түвшин
Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

            *             *             *

Шижир цацрагт нараа дэлхий тойрч нас нэмсний дан баяр
Шидрүүн мөнгөн өвлийг өнтэй давсны давхар баяр
Шинэхэн цэцэглэх хавартай энх золгосны гурвалсан баяр
Шинийн нэгэн гэмээн эгнэн давхацсан дөрвөн баяраа сайхан тэмдэглээрэй.

            *             *             *

Үйлс бүтээл нь монос цэцгийн дэлбээ шиг дэлгэрч, үр удам зандан модны мөчир шиг эрүүл чийрэг торниж юу санасан 9-цагаан хүсэл нь биелэн буян заяа нь булаг мэт дүүрэн хурж байхын ерөөлийг өргөн дэвшүүлье.
Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

            *             *             *

Төрлөөрөө түвшин амгалан
Элгээрээ энх амгалан
Төр улсаараа элбэг дэлбэг
Төрөл садан хотлоороо сайхан шинэлцгээгээрэй!

            *             *             *

Буян номын гэгээ тооноор чинь цацарч
Бурхад инээмсэглэн хаалган дээр чинь бууж
Буурал өвгөд халуун ам бүлээрэй цуглан
Бүхнээс элбэг сайхан шинэлээрэй

            *             *             *

Буян номын гэгээ тооноор чинь цацарч
Бурхад инээмсэглэн хаалган дээр чинь бууж
Буурал өвгөд халуун ам бүлээрэй цуглан
Бүхнээс элбэг сайхан шинэлээрэй.
Шижир цацрагт нараа дэлхий тойрч нас нэмсний дан баяр
Шидрүүн мөнгөн өвлийг өнтэй давсны давхар баяр
Шинэхэн цэцэглэх хавартай энх золгосны гурамсан баяр
Шинийн нэгэн хэмээн эгнэн давхацсан дөрвөн баяраа сайхан тэмдэглээрэй

            *             *             *

Дээрээ тэнгэрийн нартай
Дэргэдээ ханийн нартай
Өвөр дээрээ үрийн нартай
Өөдлөн дэвшиж, өсөн дэвжиж яваарай

            *             *             *

Элгээрээ энх амгалан
Төр улсаараа элбэг дэлбэг
Төрөл садан хотлоороо сайхан шинэлцгээгээрэй!

            *             *             *

Дорнын зурхайгаар мөрөө гаргаж,
Долоон бурхандаа дээжээ өргөж,
Дээдэс өвгөддөө хүндэтгэн золгож,
Дүүрэн жаргалтай түвшин амгалан
Таваг овоолон идээтэй, цараа бүрхсэн ууцтай
Жигнүүр дүүрэн буузтай, жүнз хальсан сархадтай
Элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин жаргалтай
Сар шинэдээ сайхан шинэлээрэй!
Шороон нохой жилдээ баясал дүүрэн уулзая!

            *             *             *

Хоймортоо нарны бурхадтай
Хажуудаа насны бурхантай
Эрүүл энх саруул сайхан
Эрч дүүрэн сэтгэл түвшин
Сар шинэдээ сайхан шинэлээрэй

            *             *             *

Саран хэлбэртэй малгайгаар тэргүүн юугаан гоёод
Сайхан жилийн өглөөг амар мэнд угтаад

Аагтай шаргал цай нарны туяатай самарч
Алтан төрийн сүлдтэй хойморын бурхандаа дээжлээд

Ирэх жилийн төөргийг итгэлийн өнгөөр сүлж
Идээ шүүснийхээ дэргэд эрхэмсэг залрах аав ээждээ

Тэнгэрийн өнгөтэй хадгаар ерөөл золгож үнсүүлээрэй
Тэргүүн сарын шинийн нэгэндээ энх мэнд золгоорой

                    *             *             *

Мөнгөн хөх тэнгэрээ шүтэн хувь заяагаа даатгаж
Мөнгөн сарны тойргоор цаг хугацаагаа хэмжие
Хадган цэнхэр тэнгэрийг эвхэн золгох учрал дээр
Хатан өвлийн жаврыг уяраан золгох ерөөлөөр
Буурал өвгөд халуун ам бүлээрээ
Буян заяагаа тэгшитгэн
Бүхнээс элбэг сайхан шинэлээрэй

            *             *             *

Жаран жараны түүх жаргал хурайлж уухайлна
Жаахан шаргын аялгууг гэгэлзүүлсхийгээд уяруулна
Жавар салхины үзүүрийг анхны төл амирлуулна
Жалгын цасыг сөхөж яргуйн зүүд өндөлзөнө
Гартаам манан хөөргийг голомт тойруулан зөрүүлээд
Гарч байгаа жилийн өнгө төрхийг хэлэлцэнэ үү
Гадаа гэртгүй гоё дээлтэй хүүхдүүд тоглоод
Ганцхан Монгол орны тэнгэр хангай уярна уу
Тэнгэрийн өнгөтэй хадгаар ерөөл золгож үнсүүлье
Тэргүүн сарын шинийн нэгний энх мэндийг эрье.

            *             *             *

Ургах улаан нарнаас улам эрчийг хүчийг авч,
Уулзалт бүрд түүнийгээ улам илүү баяжуулж
Учрах бүрдээ хэн нэгэндээ урамыг үг хайрлаж,
Угтан ирж буй шинэ ондоооооооо
Ураг төрлөө барилцаж
Тоонот гэрт дэрээ нийлүүлж
Тостой тогоондоо махаа идэж
Хоёр идэхгүй ч хоосон хааяаа хонож
Хол газар явавч хоёр биенээгээ хуурахгүй
Залуу сайхан хосууд болоорой гээд
Зуу барин мэндчилж байна.

            *             *             *

Есөн товчтой дээлээ эвхээсийг нь гаргаж өмсөөд
Нарны өнгөтэй дурданг зөв эргүүлж бүслээд
Саран хэлбэртэй малгайгаар тэргүүн юугаан гоёод
Сайхан жилийн өглөөг амар мэнд угтаад
Аагтай шаргал цай нарны туяатай самарч
Алтан төрийн сүлдтэй хойморын бурхандаа дээжлээд
Ирэх жилийн төөргийг итгэлийн өнгөөр сүлж
Идээ шүүснийхээ дэргэд эрхэмсэг заларах аав ээждээ
Тэнгэрийн өнгөтэй хадгаар ерөөл золгож үнсүүлээрэй
Тэргүүн сарын шинийн нэгэндээ энх мэнд золгож
Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

            *             *             *

Угтан золгож буй Шороон нохой жилд төр маань түвшин, түмэн олон маань амар амгалан байж, эх орны минь хөгжил дэвшилд дориун ахицтай, амжилт бүтээл арвин байж Монгол түмэн минь элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин сайхан, юу санасан есөн цагаан хүсэл нь сэтгэлчилэн бүтэж байхын өлзийтэй ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье.

Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

            *             *             *

Ирэх жилийн төөргийг итгэлийн өнгөөр сүлж
Идээ шүүснийхээ дэргэд эрхэмсэг залрах аав ээждээ
Тэнгэрийн өнгөтэй хадгаар ерөөл золгож үнсүүлээрэй
Тэргүүн сарын шинийн нэгэндээ энх мэнд золгоорой.



( Сэтгэгдэл бичих | Ертөнцийн | Оноо: 0/0 | Зохиогч : Ерөөл, Магтаал )

Бусад 		 Шүлэг: Баасанбадам: Өрх толгойлсон ээжүүд
Оруулсан admin on 2018-02-11 12:02:25 (497 уншсан)

Өөрийнхөө хүслээр сонгоогүй юмаа энэ хатуу амьдарлыг

Өв тэгш явах гэж хүний ёсноос гажихгүйг хичээсэн юм
Өнчин зулын гэрэл шиг сүүмэлзэх төдий найдварт итгэж
Өрх гэрийнхээ галыг өрдөж хэрсүү сууж хатуужиж яваа юм

Амьхандаа л болгох гэж гэрт гадаагүй хүйсээ сольсоор
Алга хөрвүүлэх шиг нүүрээ буруулсан хорвоотой тэмцэж
Аз жаргалтай өдөр ирнэ гэж үрсдээ ярьж тайтгараад
Айл гэрээ толгойлж биеэ даасан сэтгэл дүүргэх ээжүүд

 

 



(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 83 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Windows XP, 7 үйлдлийн системийн стандарт монгол гарын драйвэр софтверийг ашиглан бичээрэй. Таны оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог


Энэ бороо ч аймаар бйанаа
Хэмжээс: 600x450 105k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4126

Ц.Баттулга Зотон, тос 40x40
Хээтэй зохиомж
Хэмжээс: 584x600 168k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2695

Зураач : Б.Хонгорзул
khongor005.jpg
Хэмжээс: 600x538 120k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3781


Агуулга
Бямба, 2018.05.05
· Т. Амар-Амгалан
· Гүрж.Нямдорж" Бэнсэн үлгэрч" номоос
· /Барнангийн Доржпалам/
· Д. Нямдорж: "Хараацай" шүлгийн түүврээс
· С. Дамдиндорж
· Т. Амар-Амгалан
· Я. Баяраа
· Я.Баяраа: Борооны хэлмэр
· Б. Батзаяа: Учрал хагацал
· Яруу найрагч Ш.Хатанбүүвэйбаатар
Пүрэв, 2018.05.03
· Ө. Балжинням: ӨЧИГДӨР
· Х. Доржпалам: СОНГОДОГ ӨДӨР
· Б. Баясгалан
· Т. Амар-Амгалан
Даваа, 2018.04.30
· Гомпилдоогийн Мөнхцэцэг
Лхагва, 2018.04.18
· Лха Отхан : ТОГОРУУН ЦУВААН ДУНД ..
· Лха Отхан : Хоосон дэвтэрт минь өдөлсөн шар шувууны ...
· Лха Отхан : Урсгалд хөвөх навчисыг он жилүүдтэй үдэж ...
· Түмэнбаярын Бум-Эрдэнэ : Хоолны ширээ
Мягмар, 2018.04.17
· Яагаад гэж би өөрөөсөө Яасан олон асууна вэ
Лхагва, 2018.04.18
· Лха Отхан : Монгол нутаг
Мягмар, 2018.04.10
· Хундага нулимс
Баасан, 2018.03.30
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: Загас үнэртсэн үдэш
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Нэргүй ном"-оос
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2018 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn