Уйтгар гунигын далайд живж явахдаа
Ухаангүй дурласан чамайгаа л би бодсон
Уйлаад уйлаад ирэхгүй ч гэсэн
Урсах нулимсаа би хайрлаагүй ээ
Нулимс минь урсан ам руу минь цутгахад
Нууц бишээ тэр далайн уснаас ч шорвог байсан
Хэзээ ч юм тэр хайранд мансуурч явахад
Хэн ч мэдээгүй тэр нулимсыг шорвог гэдгийг
М. Батнайдвар 2011.09.06 00:09
Урд нь би намрын улиралд дуртай байж билээ
Уйтгар гуниг, дурлал хайрыг мэдэхгүй болоод ч тэрүү
Унах навчис хүйтэн бороог хүсч
Уйлахын оронд улам аз жаргалтай байж билээ
Одоо харин би намарт дургүй ээ
Огтоос дургүй бүр үзэн яддаг
Яадгын ингэлээ гээд бурхан намайг гисгээг
Янаг хайрыг минь гандаасан шигээ намайг тарчлааг
Шөнө бүр хүйтэн бороо орох шиг би уйлдаг
Шүлэг бүр тэр нүцгэн мод шиг хоосон байдаг
Шшшшшшшш... над шиг эр ер нь харсан уу.....
М. Батнайдвар 2011.09.06 00:34
Хичнээн чи намайг уучилсан ч гэлээ
Хэлэх үг ярих яриа чинь хөндий болж
Хэтэрхий гүн шаналсан болоод ч тэр үү
Хайрлах хайр, харах харц чинь хүйтэн болж
Намар навчис унадагын адилаар чи надаас холдож байна
Найраг төгсдөгийж ижилээр инээд чинь цөөрч байна
Намайг гэх сэтгэл чинь холдон одсон ч гэлээ
Наран гийж хавар ирдэг гэдэгт би итгэдэг
М. Батнайдвар 2011.09.06 00:36
Надад зориулж шүлэг бичдэг найз охинтой болмоор байна
Намайг гуниглахаас урьтаж инээмсэглэдэг найз охинтой болмоор байна
Нас зүс эд мөнгөнд шунадаггүй тийм л ханьтай болмоор байна
Нар унаж бүрэнхий болсон ч урвадаггүй тийм л ханьтай болмоор байна
Шүлэг тэрлэж шөнө дөл болтол суухад минь
Сүүтэй цайгаар дайлдаг тийм бүсгүйг эхнэрээ болгомоор байна
Шүүдэрхэн талын дээгүүр моринд сундалан давхимаар байна
Шүүрс алдаж гуниг үргээлцдэг тийм л ханьтай болмоор байна
М. Батнайдвар 2011.09.07 01:48
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
zam-076.JPG Хэмжээс: 600x450 52k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4146
Жамуха Хэмжээс: 600x733 213k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5503
uvl-002.JPG Хэмжээс: 600x450 92k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4669
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: