Нууц амрагтаа бичсэн нь
Гил хар гэзгээ шилсээр чи минь наддаа ирдэгсэн
Гэрийн чинээ хайраараа өлгийдөн бүүвэйлдэгсэн
Гэрэвших сэтгэлийн нандин утсыг цочоон байж
Гэнэтхэн ирж сэмхэн үүрээр буцдагсан
Хоёргүй сэтгэл минь ганцхан чамдаа гэчихээд
Хайрын мананд төөрүүлчихээд ханьдаа чи яардагсан
Халуу бутарсан хацараа цээжинд минь наачихаад
Хариу бүрийн үдшээр үрдээ чи буцдагсан
Алиман сартай үдшээр амрагын жаргалд мансуурахдаа
Аль хэдийн минийх байсан юм шиг хувцасаа чи тайчдаг
Ард чинь амьдрал буйг умартан би хайрлахад
Амсаад шаналах зөөлөн гуниг бодлоос минь дэрхийдэгсэн
Бусдаас далдуур амрагын цэнгэл мэдэрдэг шигээ
Бурханаас хүртэл нуугдаж хөнжилд минь шургадаг
Бүүвэйн дуу аялаж үүрээр хүүгээ аргаддагч
Буртаггүй залуу насанд минь онгон охин шиг аашилдаг
Гараас чинь хөтлөөд амьдралд өөд алхахгүй шүү дээ
Ганцхан шөнөөр л чи минийх юм шиг амрагладаг
Энэ шөнө сүүлийнх үү...эхнийх үү... хэн ч үл мэднэ
Энэ жаргал үүрдийнх биш гэдгийг харин хэн хэн маань мэднэ
Өнө мөнхийн орчлон бишээ бурамхан минь
Өлгийгөөс авс хүртэлх л зам юм шүү дээ
Өвлийн шөнө урт ч гэлээ ганцхан
Өрнийн шаргал наран мандахад алга болно
Нууц байж хань минь хэзээ ч болохгүй
Нүгэлгүй, зөвхөн баланд дурласан амраг минь
М. Батнайдвар 2011.09.21 03:40
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
orkh-008.JPG Хэмжээс: 600x450 108k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4570
Бүрэн бүтэн Хэмжээс: 600x333 42k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5687
mongolia2007year-042.JPG Хэмжээс: 600x450 98k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4911
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: