Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Алтангадас 		 Нийтлэл: Хулгай хийж хөгжих нууц
Оруулсан admin on 2006-12-27 22:54:14 (5390 уншсан)

Төрөлх Монголынхоо хөгжил, амжиргааны түвшинг хэдхэн жилийн дотор Япон, Швейцарь, Израйл шиг болгох бүрэн бололцоо бий гэдэгт та итгэх үү? Хэрэв үгүй бол шатаар дээш алхам алхмаар өгсөж буй мэт түргэн хөгжлийн нууцыг танд баримттайгаар дэлгэе. Энэ бол нийтийн сургууль курсээр заадаг маркетинг, менежментийн улиг болсон хичээл биш хэдий ч таны сонирхлыг татах, биелүүлэх боломжтой шинэ санаа юм Өөрсдөө шинийг санаачлах бус бусдын технологийн нууцыг мэдэж, нэвтэрч, орчин нөхцөлдөө тохируулан хэрэгжүүлж чадсанаар арлын Япон эдүгээ өндөр хөгжилд хүрснийг та бид мэдэх билээ. Тэгвэл миний хэлэх гээд байгаа хөгжлийн гарц бол “хулгай” юм.
Та үүнийг жинхэнэ хулгайтай эндүүрэв? Ер нь богино хугацаанд хүчирхэгжсэн улс орнуудын хөгжлийн нууц “технологийн хулгай”-д оршиж байдаг аж. Бүх эриний хөгжлийн жор технологийн нууцад л оршиж байдаг. Ирээдүйд энэ хамаарал улам ихсэнэ. Тэгвэл яаж тэрхүү нууцыг мэдэх вэ?

НУУЦАД НЭВТРЭЕ
Өнгөц харахад учрыг нь олохын аргагүй ээдрээтэй технологийн тагнуулын үйл ажиллагааг хялбархан хийх аргыг хүн төрөлхтөн аль хэдийнэ сэджээ. Энэ нь тагнуудын тогтолцоо буюу өөрөөр хэлбэл тийм хүмүүсийг тухайн улсын санхүү, бизнесийн янз бүрийн нэгтгэлүүдээс болон хувийн компаниуды зүгээс бэлтгэж, үүнийг нь олон нийтийн, мөн шинжлэх ухаан, төр засгийн бүтцүүд дэмжин зуучилж, хулгайлсан технологийг нь баяжуулан боловсруулдаг байна. технологийн хөгжлийн зүгээс манай гариг дээрх улс орныг 3 хэсэгт хуваах боломжтой. Үүнд:

  1. Технологийг бүтээгчид
  2. Түүнийг нь хулгайлж завшигчид
  3. Бэлэн бүтээгдэхүүн хэрэглэгчид

Гэтэл амьдрал дээр технологийг бүтээгч улс орнууд хөгжлийнхөө хурдаар тэгтлээ манлайлаад байдаггүй. Учир нь тэдний бүх хөрөнгө баялаг, оюуны эрчим хүч нь чухамхүү бүтээх үйл ажиллагаанд зарцуулагддаг. Харин түүнийг нь санаанд оромгүй замаар хулгайлах тогтолцоог бий болгочихсон улсууд олон зууны туршид ашиглаж, үйлдвэрлэл, худалдаа, мөнгө болгоход зарцуулдгаара асар их давуу талыг бий болгодог байна. Жишээ нь, өмнө үеийн ихэнх технологийг Ази тив, тэр дундаа Хятад, Персүүд бүтээжээ. Загалмайтны аян дайны ар хударгаар баруун Европын улсууд урьв нь төсөөлдөг ч үгүй байсан хив торго, шаазан ваар, дарь, ган, эм үнэртэн, гоо сайхны бүтээгдэхүүн, хэвлэл, цаас, архи хийх жоруудыг мэдэж аваад нутагтаа очжээ. Энэ үеэс л баруун улс орнууд хөгжлөөрөө манлайлах болсон.

СУУРЬ МЭДЛЭГТЭЙ НЬ БҮТЭЭДЭГ
Суурь мэдлэг, соёлтой нь бүтээдэг, түүнийг нь хулгайлсан хэдий ч улам боловсронгуй болгож ашигласан нь түрүүлэн хөгждөг зарчим бий. Өрнөд Ази, Хятадаас баруун Европ ч хулгай хийсэн. Тэд хожим нь бүтээгчид болжээ. Харин түүнийг нь Америк завшиж хөгжлөөрөө дэлхийд манлайлсан бол сүүлд нь Японд нэвтэрч, одоо эргээд Ази буюу Хятад руу шилжиж байна. Ухаантай нь бүтээж, овжин нь завшдаг. Нөгөө хэрэглэгч хэмээх гурав дахь ангиллын улс орнууд түүнийг нь худалдан авагчид тул тэд бусдаас шууд хамааралтай, хамгийн буурай хоцрогдонгуй хэсэг болдог. Өнөөдрийн байдлаар манай улс энэ гурав дахь ангилалд багтаж байна. “Тагнуул”-ын аргаар Японы гадаадад амьдрах суурин иргэд АНУ болон Недерландаас электрон ба цахилгаан техникийн нууцыг, Хятад цагаачид, ажилчид нь Герман, Чехээс шар айраг, Францаас дарс болоод үнэртэн, гоо сайхны бүтээгдэхүүний нууцыг, Швейцараас чихэр, шоколад, хүнсний бүтээгдэхүүний нь технологийг гэмгүй царайлан дэлссээр байна. Тухайн үедээ хөнөөх чадвар, тусгалаараа тэргүүлж байсан АКА-автомат бууны технологийг Израйлчууд хулгайлж, түүнээс дутахааргүй, ИҮЗИ-автомат бууг эх орондоо үйлдвэрлэн АНУ, баруун Европыг зэвсэглэж эхэлсэн байдаг. Хятадууд Чехийн дэлхийд амт чанараараа гайхуулдаг Пэльзень шар айрагны технологийг ийм замаар мэдсэнээс хойш уг бүтээгдэхүүнийг зөвхөн Хятад, Чех хоёр л үйлдвэрлэдэг болжээ.

НЭРЭЭ МӨНХӨЛСӨН “ХУЛГАЙЧ” НАР

Япончууд илд хийдэг технологио улам боловсруулахын тулд нэгэн гэр бүлийг насаар нь хүнд ажилтай Дамаскад цөлж, тэд ердөө ганцхан хольцыг эх орондоо аваачихийн тулд амиа өгч байсан гэдэг. Технологийг хэрхэн хулгайлсан тухайгаа дэлхийд ердөө ганц хүн л илчилсэн байдаг нь Америкийн тэргүүн тэрбумтнуудын нэг, “Оксидентал” компанийн босс Арманд Хамер ажээ. Тэрбээр дэлхийд харандаагаараа зартай Фаберийн үйлдвэрээс харандаа хийх технологийг нь хулгайлах гэж хэрхэн уран нарийн хор найруулснаа номондоо бичсэн байдаг. Өнөөдөр хятадууд гангар шаазан, цай хоолныхоо жороор, Япон керамик эдлэл болон электрон техник, автомашин, ган, хөлөг онгоцоороо дэлхийг бишрүүлж байна. Бургунд дарс, Шотланд виски, Швейцарь цаг, Чех шар айраг, Америк жийнс, пуужин гээд л дурьдаад байвал барагдахгүй. Цай гэж огт мэддэггүй байсан Англичууд Цейлон, Энэтхэгээс цайг нь зөөж жор технологийг нь улам нарийсгаж жасминь, бергамоттой хольж найруулаад өнөөдөр хол тасраад байна.
Веьетнамд гэхэд иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлж ажлын байраар хангах нэрийдлээр Засгийн газар нь гадаадад ажилчин гаргах асуудлыг дэмжиж 2003 онд 31 мянга, 2004 онд 37 мянган хүнийг гадаадад ажиллуулахаар гаргажээ. Өнгөрсөн жилд энэ тоо 50 мянгад хүрсэн байна. Цаашдаа уг тоог нэмэх чиглэл барьж байгаа ажээ. Япон хөгжсөний гол шалтгаан нь тэр үеийн ган үйлдвэрлэлийн мангасууд болох Англи, Герман, Орос руу технологийн тагнуулчдаа илгээж, тэр бүхний давуу талыг нийлүүлж боловсруулаад хамгийн шилдэг сайн ганг бүтээжээ. Өдгөө бид цаг, хутга, ахуйн хэрэглэл зэргээс мэдэх болсон “Стэнлс Стийл” гэх нэртэй тэрхүү ган дэлхийд ноёрхож, Японы 4 трилон хүрсэн агуу төсөвт хувь оруулж байсан. Өнөөдөр “Ниппон Стил” компанийн жилийн худалдаа 30 тэрбум давж байна. Төмрийн хүдэргүй, ган хийх хүдрээ хаа холын Бразил, Перу, Австралиас далай гатлан нийлүүлдэг атал ийм амжилтыг бий болгож байна.

“БАЛГАС БОЛОГСОД” ДАХИН ХӨГЖДӨГ…

Бидний өнөөдөр дагаж дууриагаад байгаа Солонгос 1961 онд ДНБ-ээр дэлхийн хамгийн буурай оронд тооцогдож байсан. Япон дэлхийн II дайны дараа цул балгас болж, үйлдвэрлэл нь сүйрч дайны өмнөх үеийнхээ 10 хувьд ч хүрэхээ больж байсан. Ийм үед тэд бүх сургуульд хүүхдийн мэргэжилийн болон технологийн талын мэдлэгийг хөгжүүлж шинэ санаа гаргаж, хүн бүр оюуны болоод биеийнхээ бүх нөөц бололцоог шавхаж хаана ямар дэвшил гарна түүнийг шүүрч даруй ажил болгож эхэлсэн. 1949 1954 оны хооронд шинэ технологийн хойноос улайрсаныхаа шанд хүн амд ногдох орлого, үйлдвэрлэлээрээ дайны өмнөх түвшингээсээ хол давж эдийн засгийн хувьд бие дааж чаджээ. Дараагийн зорилт нь хөгжингүй орны түвшинд хүрэх явдал болон тавигдсан ба 1955-1970 онд эдийн засгийн өсөлт нь 10%-иас даваж 20 доллар байсан нэг хүнд ногдох ДНБ 1968 онд 1000 долларт хүрч эдийн засгийн бүх үзүүлэлтээр ХБНГУ-ыг хол орхижээ. Өдгөө Японы нэг хүнд ноогдох ДНБ 40 мянган долларт хүрснийг бид мэднэ. Герман улс дайны дараа 12 хүний дунд 1 гутал, 50 хүний дунд 1 костюм ноогдож байсан. Өр нь 377 тэрбум маркад, инфиляци нь 600 хувьп хүрсэн энэ улсад аврах юм юу ч үлдээгүй байв. Мөн Тайван манай багахан аймаг шиг газар нутагтай, байгалийн баялаг гэх юм юу ч үгүй, гадаад валютын ямар ч нөөцгүй, төсөв нь тэр чигээрээ алдагдал, экспортлох зүйл юу ч үгүй, бүхнийг гаднаас авдаг байв. Тэд өндөр технологийг нэвтрүүлж хөдөлмөрлөснөөр валютын нөөцөө 150 тэрбум долларт хүргэж дэлхийд гуравт орж чаджээ. Гэтэл манайд нэг өрхөд 60 мянган мал ноогдож, урдчилан тооцсоноор 100 гаруй тэрбум доллар хөрсөндөө агуулсан улс. Бидэнд гагцхүү чадах хэрээрээ сайн технологи хулгайлж, түүнийгээ “чулуу болгох”-ын төлөө хөдөлмөрлөх дутаж байна.

ГЭТЭЛ БИД…

Дэлхий дахин баян тансгийн үндэс болсон технологийн хөгжлөөрөө өрсөлдөж байхад бид малынхаа таваарлаг чанарыг бус зөвхөн тоо толгойг нь эрхэмлэж, айргаа хүрэл зэвсгийн үеийн технологоороо эсгэж, ааруул цагаагаа нутаг бүрт хамгийн бүдүүлэг нэг л аргаараа шахаж, ногоо цагаагаа ч шороонд булж азотоор бордож, усаар услахаас өөр технологийн хөгжил хийхгүй байна. Жирийн төмс хүртэл аманд оронгуутаа шаржигнан уусдаг болтлоо технологи нь хөгжиж, генетикийн ухаан эд эсийг хувилан хүнийг хуитлж, шавар керамикаар шил зүсч, ган хайчилж, үхрийн ширийг торго шиг нимгэн мяндаслаг болгож, ердийн оньсон хүрднээс комьпютер интернэт хүртэл хөгжичихөөд байхад бид яах ёстой вэ?
Иргэдийг баян байлгахын тулд тэдний ухамсар оюуныг бүтээлч болон технологи, үр ашгийн ухаанаар тэтгэн боловсруулах ёстой. Ийм сэтгэлгээг тэд өөрсдөө суралцах боломжтой. Жишээ нь, канадууд өндөр үр ашигтай технологиор нэг үнээнээс жилд 20000 гаруй литр сүү сааж байхад манайх 2000 литр хүрэхтэй үгүйг л саадаг. Яг л адилхан хүнс, тэжээл, арчилгаа шаардах хэрнээ тэд манайхаас даруй арав дахин илүү ашиг олдог. Тухайлбал манай 200 үнээтэй нэг аж ахуй жилд 80 сая орчим төгрөгийн орлоготой гэж тооцвол үр ашигтай үүлдэр технологийг ашигласнаар 200 үнээний зөвхөн сүүнээс л 800 сая гаруй төгрөгийн ашиг олох боломжтой. Мөн канадууд өндөр технологийг АА-даа нэвтрүүлснээр нэг үнээнээс амьдрах хугацаанд нь 50-60 тугал гаргаж өсгөдөг бол манайх дөнгөж 5-6 тугалтай л хоцордог. Түүнчлэн нэг га газраас бид 7 центнер, тэд 70 центнер ургац авдаг. Жирийн нэг өрх нэг бутнаас 3 орчим кг улаан лооль авдаг бол өндөр технологи АА-даа ашигласанаар 20 гаруй кг лооль авдаг. Энэ жишээнээс бид ашигтай ажиллах боломжийг олж харах ёстой юм.

АРГА ЗАМ

Өндөр хөгжил, баялгийг өөр рүүгээ юүлэх хэрэгтэй. Бидэнд АНУ-аас тамхи, ундаа, Японоос ган боловсруулалт, радио техник, бүс нэхмэлийн технологийг, Хятадаас торго шаазан, Даниас сүүн бүтээгдэхүүнийг нь Францаас дарс, гоо сайхны бүтээгдэхүүнийг нь, Швейцариас чихэр шоколад, хүнс, эмийг нь Италиас шир, ноолуур боловсруулах технологийг нь, Австриас гутал, Герман Чехээс шар айрагных нь технологийг суралцах боломж нээлттэй болсон. Өөрөөр хэлбэл гадаад руу чиглэх урсгалын хааж хорих хэрэггүй гэсэн санаа юм. Монглчууд тухайн салбартаа ажиллаж, сурсны дараа эх орондоо ирэх нь ойлгомжтой. Харин тэр үед нь тэдний санаа, зүтгэлийг ашиглах боломжийг бүрдүүлэх нь чухал гэдгийг гадагшаа чиглэсэн монголчуудын ихэнх нь хэлдэг. Тухайлбал, манай ЗУА-ийн нэгэн хэсгийг технологи, үр ашгийн судалгаа, боловсруулалтын газар болгож, тэндээ манайд хөгжүүлж болох бүх салбаруудын чиглэлээр авъяас чадвартай залуусыг сонгон тодорхой нэг технологийн мэргэжлээр боловсруулж бэлдээд, элчин консулаараа дамжуулж тэднийг зохих нүхэнд нь “шургуулах”. Мөн эх орондоо хөгжүүлэх боломжтой тухайн салбарын дагуу ЕБС-иудыг бүсчлэн хувааж, ирээдүйн хөдөлмөрийн нөөцийг бэлтгэх бодлого барих.

АЛДАА

Хэдийгээр Японы эдийн засаг 90-ээд оноос хямралд орж дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвараа алдаж эхэлсэн ч тэд гол алдаагаа ойлгосон. Энэ нь эрчимтэй хөгжиж байсан технологийн хөгжил нь хоцорч цөөхөн аварга корпорациуд эдийн засгийг атгаж төр засгийн бодлогод ч нөлөөлөх болсноор шинэ зүйл гарахаа больсон явдал байжээ. Мөн шинэ технологид болон үйлдвэрлэлд бус үнэт цаасны зах зээлд илүү хомхойрох болсонтой ч холбож тайлбарладаг.

БИД ЯГ ЮУ ХИЙХ ВЭ?

Монголынхоо эдийн засгийг тэргүүн технологи, өндөр үр ашигтай систем болгох, хүмүүсийнхээ амьдралыг өөд татах дараах боломжууд байна. Үүнд:

  1. Технологийн “тагнуул”-ын далд сүлжээг бий болгох. Монгол орны онцлог, чадамж, түүхий эдийн нөөцийг харилцаа, тээвэр болон татварын хувьд боломжтой гэж үзсэн гадаадын улс орнуудын хэрэгцээтэй хавсарган тооцоолсоны үндсэн дээр нэн түрүүнд шаардлагатай чиглэлүүдээр технологийн тагнуулчдыг сурган бэлтгэх.
  2. Олж ирсэн технологид тохируулан нэмэлт боловсруулалт хийх, үр ашгийг нь дээшлүүлэхийн тулд ШУА-ийн нөөц бололцоонд тулгуурлан технологи, өндөр үр ашгийн судалгаа шинжилгээний хүрээлэн байгуулах
  3. Өрхийн хүмүүжил, ухамсрын тогтолцоог өнөөгийн нөхцөлд тохируулан сэргээж бий болгох
  4. Технологийн дэвшилттэй өрхийн аж ахуйг хөгжүүлж, өрхүүдэд таниулж нэвтрүүлэх.

Ингэснээр бид өөрийн ахуй амьдрал, улс орныхоо хөгжил баялгийн шавхагдашгүй ундаргыг бий болгож чадах юм. Хөгжлийнхөө хурдаар манлайлж буй улс орнуудын хөгжлийн нууц энд л хадгалагдаж байдаг. Бид бусдын түүхий эдийг хямдаар нийлүүлдэг бааз байснаар хэзээ ч урагшлан хөгжихгүй, баяжихгүй. Хэн сайн технологи эзэмшиж байна, тэр хөгжин хүчирхэгжиж бусдыг манлайлна. Хэн түүнийг нь хэрэглэж байна тэр эдийн засгийн хувьд түүхий эд нийлүүлэгч төдий хараат, колоний хувь заяаг эдэлнэ. Өндөр технологи бол эрин зууны хамгийн хүчирхэг зэвсэг юм. Иймээс өндөр технологи манай улсын стратегийн гол нөөц болох ёстой. Ямар ч онцгой баялаг, нефть, алт өндөр технологийг орлож чадахгүй. Энэ бол Монголчуудыг ирээдүй, хөгжил хүчирхэгжилтэй холбох гүүр юм.



( Сэтгэгдэл бичих? | Нийтлэл | Оноо: 9/2 | Алтангадас )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 59 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-216.JPG
Хэмжээс: 600x450 40k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2760


art_08.jpg
Хэмжээс: 600x598 145k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2924

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-039.JPG
Хэмжээс: 600x450 77k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2658


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn