Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Өгүүллэг 		 Нийтлэл: С.Б.Бат-Эрдэнэ :Төрийн төлөө оготоно боож үхэх цагаар
Оруулсан admin on 2008-07-15 01:12:08 (3726 уншсан)

“Төрийн төлөө оготоно боож үхнэ” ...Энэ юу гэсэн үг вэ? Зүйр цэцэн үг үү? Мэргэн сургаал уу? Аль эсвэл үе, үеийн ихэс дээдэс хэмээгдэгч ноёд, төр баригч авилгалчидын (Авилгалч л гэхээр одоо энэ цаг үеийн төрийн түшээд өөрийн эрхгүй нүдэнд тань харагдаад эхлэхвий дээ, үгүй шүү. Аль эрт дээр үеэс л “Ноён урваач, нохой шарваач” гэгдэн урвагч ноёд өөр хоорондоо тохиролцон хахууль зөрүүлэлцэж сэм хуйвалдан, нам зохицон энгийн ядуу ард түмнийхээ эрх ашгийг уландаа гишгэж ирсэн нь маргахын аргагүй үнэн бөгөөд, үе үеийн ихэс дээдэс гэгдэгчдийн үнэн дүр төрх бүлгээ) энгийн ардуудаа, ард түмнээ хоньчлон номхон хүлцэнгүй байлгах гэж зохиосон орчин үеийн хэллэгээр бол тархийг нь угаах хэлц үг үү?

За даа, бараг л сүүлчийнх нь биз дээ.
Шууд утгаар нь бол оготоно боож үхдэг байж гэмээж нь хөеө, ноохойгы нь юу ч үгүй булаан дээрэмдээд амьдрах аргагүй болговол тэгдэг байж болох л юм. Тэгвэл нээрээ төрд падлий ч байхгүй л дээ. Харин олон түмэн ардуудад бол гэр бараагы нь ноохойлох оготоно байхгүй болчихвол харин ч сайн юм болно. Гэвч энэ хэлц үг маань оготноор энгийн ардыг төлөөлүүлж “та нар муусайн бидэнтэй тэрсэлдээд хэрэггүй л, хохь чинь л болно шүү” гэж үеийн үед тархи угаан сүрдүүлээд байгаад л гол учир нь оршино.
Гэвч жинхэнэ утгаараа төрийн төлөө оготоно боож үхдэг болоод даруй арван найман жил, чухамдаа бол арван зургаан жил болжээ хөөрхий. Энэ нь аргын тооллын нэгэн мянга есөн зуун ер дүгээр оны цагаан морин жилийн Ардчилсан хувьсгалын үр шимээр, ардчилсан ёсоор ард түмэн сонгуульд саналаа өгдөг болсон 1992 оныг л хэлээд байна л даа.
Түүнээс өмнө өнгөрсөн соц- нийгмийн үед сонгууль гэдэг чинь урьдаас томилоод батлаад гаргаад ирсэн нэгнийг сонгодог байсан л даа. Сонгох ч гэж ямар нэгэн сонголт байхгүй, саналаа өгөхгүй байж болохгүй, саналаа өглөө гээд хэний төлөө саналаа өгч байгаагаа ч мэдэхгүйгээр товлосон өдөр, заасан цагт нь нүүр гараа угааж, нөгөө хувцасаа өмсч очоод л өгсөн алгын чинээхэн ам цаасыг нь заасны дагуу ганц нугалаад л саналын хайрцаганд хийчэхэд л болчих нь тэр. Бодож санах ч, шаналах ч, хардах ч юмгүй тэр нь ч бараг амар байсан юм уу даа... Үгүй ээ, тэр дэмий тал нь дийлэх юм байна.
Түүнээс өмнөх үед буюу соц- нийгмээс өмнө, 1921 оны ардын хувьсгалаас өмнө пийдаалын нийгмийн үед ямар сонгууль энэ тэр гэж байсан биш. Тэнгэр заяат, удам сайт, угсаа залгамжилсан ноёд төр барьж байсан болохоор муусайн харц ардууд ёстой яршиг л байв. Гэвч хичнээн хүлцэнгүй номхон байя гэвч тэсрэх үедээ тэсэрч, тэрсэлдэх үедээ ноёд ихэс дээдэстэй тэрсэлддэг сайн эрчүүл өч төчнөөнөөрөө байв. Ганц сайн эрс ч биш бүлгэм дугуйлан байгуулаад тэмцдэг одоогынхоор бол улс төрийн тэмцэгчид ч байв. “Цэцэг нуурын дугуйлан”, Ард Аюуш гэвэл мэдэхгүй, сонсоогүй, дуулаагүй Монгол хүмүүн гэж үгүй. Ганц ихэс дээдэс гэгдэгч ноёдуудтай ч биш гадаадын (за даа гадаадсаад ч байх юу байх вэ, хар хятадын мөнгө хүүлэгч данжаад, наймаануудтай) элдэв мөнгө хүүлэгч наймаачин, шулаачингуудтай ч өрийн дансыг нь галдах, пүүс хоршоог нь галдан түйвээх зэргээр тэсэрдэг, тэмцдэг л байв…За даа, би ямар түүхч биш дээ, тэр өөрийн сайн мэдэхгүй өнгөрсөн баларсан үеийн тухай худлаа бураад яах вэ гэж, өөрийн нүдээр үзэж, чихээр сонсож байгаа, арай багцаалдах, арай баримжаатай бурах өнөө үерүүгээ оръёо.
Хамгийн анхны арчилсан сонгуульд би ардчилсан намын саналаа өгсөнсөн. Ардчилалын төлөө саналаа өгсөн маань ч учиртай байсан юм. Цагаан морин жилийн хавар цагт талбай дээр анх Ардчилсан холбооныхон тэр үеийн эрх баригчидад шаардлага өргөн барьж, өлсгөлөн зарлачихаад байх тэр үед хүн бүхний анхаарал тэнд төвлөрч байсансан. Орой ажил тарахад л намын дарга (манай үйлдвэрийн, манай үйлдвэрийн ч гэж тэр үед байсан бүхий л албан газруудын МАХН-ын үүрийн нарийн бичгийн дарга нар бүгд адилхан) ямар нэгэн хурал цуглаан, лекцтэй тасалбал арга хэмжээ авна энээ, тэрээ гэж цензурддэг байсан ч бид яаж ийгээд л бултаж зугтаад л Сүхийн талбай ордог байсансан. Жанжины хөшөөний хойдтой олс татаж тусгаарласан өлсгөлөн зарлагчидын эргэн тойрон сонирхогч, тэднийг эсэргүүцэгчид- бодвол МАХН-ын гишүүд голдуу тусгай даалгавар авсан нөхдүүд, ахмадууд голдуу болон тэдний нөгөө талд нь өлсөгчдийг, шинэчлэл хийхийг хүсэгчдийг дэмжсэн залуус гээд ямар ч зар суртачилгаагүй өөрийн сэтгэлийн дуудлагаар ирсэн мянга мянган хүмүүс хэсэг бүлгээрээ тойрон зогсон хоорондоо өөр, өөрийн үзэл бодлоо хуваалцан маргалдаж байдаг байлаа. Орой тав өнгрөөж ирээд л орой автобус зогсох хүртэл маргалдан маргалдан ардчилал гэж юу болох тухай ойлголтыг зохих хэмжээгээр авч байсан нь саяхан мэт. Маргааш нь ч мөн адил ажил тараад л талбай зүглэнэ. Талбай дээр “Хонхны дуу” цуурайтаж номхон хүлцэнгүй нүд нь аниастай, ам нь таглаастай, гар нь хүлээстэй, хөл нь хориотой байсан ард түмэнд ардчилал гэж юу байдгыг тэр хэдхэн хоногт л ойлгуулсан. Жинхэнэ утгаараа сонгох, сонгогдох эрхтэй, дарга даамал гэгдэгч ихэс дээдэст санасан бодсоноо хэлэх, шаардах эрхтэй, хамгийн гол нь ардчилсан нийгэмд хэнбугай нь байсан ч бодсон санасанаа хэвлэн нийтлэх эрх чөлөөтэй гэдгийг л ойлгуулсан.Тэр л үеэс элдэв шар хэмээгдэгч сонин сэтгүүлүүд, одоо бол цагийн эрхээр цахим ертөнцнөө вэб хуудас, блогууд гээд хөгжсөөр ирсэн, түүний үрээр ч ардчилалын буянаар амьдрал хөөн ажиллахаар, суралцахаар гадагш гаран даян дэлхийн дайдаар нэг тархсан Монголчууд бид яг л Монголдоо, гэртэй байгаа юм шиг мэдээ, мэдээллийг цаг тухайд нь хүртсээр л…
Тэгсээр тэр үеийн улс төрийн товчооны гишүүд шаардлагыг хүлээж авч хэлэлцээний ширээний ард сууснаар коммунист дэглэмийг оготны хамраас ч цус гаргалгүйгээр чөлөөт ардчилсан нийгмээр сольсон Ардчилсан хувьсгал гэж гайхуулан ярьдаг тэр үйл явдал болсонсон. Тиймээс ч би 92 оны сонгуульд Ардчилагчдад саналаа өгсөн нь үнэн түүх. Харамсалтай нь тэр үеийн нийгмийн уур амьсгал бас ч гэж хуучинсаг үзлээсээ салж, хагацаж хараахан амжаагүй байсан болоод ч тэр үү, залуус ихэнх нь аав, ээж, өвөө, эмээгээ дагаад өгчихсөн ч юм уу МАХН ямар нэгэн гацаа тээглээгүйгээр гараад ирсэн юмсан.
Хоёр дахь сонгуулиар харин хүмүүс Ардчилсан намд саналаа өгсөнөөр түүхэнд анх удаагаа Монголын төрийг Ардчилсан хүчнийхэн буюу шинээр гарч ирсэн залуу улс төрчид барилаа. Тэд туршлагагүйдсэн. Алдсан юм ч их бий, оносон юм ч бас их бий. Ардчилсан Монголын нийгэмд 1996-2000 оны хооронд, энэ дөрөвхөн жилд л Ардчилсан хүчнийхэн төрийн эрхийг барьсан нь маргаангүй үнэн түүх.
Гуравдахь ардчилсан сонгууль буюу 2000 оны сонгуулиар би нутагтаа байлаа. Бүр яг ард түмнийхээ дунд. Сонгууль дөхөөд ирэхээр хүссэн ч, эс хүссэн ч өөрийн эрхгүй сонгуулиар амьсгалаад ирдэг болохоор уулзсан, тааралдсан хүн болгон л сонгууль ярина. Гарсан ч сонгууль, орсон ч сонгууль. Харин тухайн цаг үед аль ч нам эвсэл нь байсан ч сүүлийн хоёр сонгууль шиг мөнгө амалдаггүй байсан санагдана. Тэр үед би хувийнхаа тэргээр халтуур хийж талхны мөнгөө зулгаадаг байсных гар өргөөд суусан бүхэнтэй хэзээний л нөгөө сонгуулийн яриа дэлгэчихдэг байлаа. Би хичнээн улс төрөөр оролдоогүй ч цаг үе, улс төр хоёр надаар оролдоод байгаа нь тэр л дээ. Тэр олон үйлчлүүлэгчдийн амнаас сонссоноороо дүгнэлт хийвэл яах аргагүй Ардчилсан хүчнийхэн олонхи болох нь ээ. Харамсалтай нь сонгууль өнгөрхөд ямар үр дүнтэй гарсныг эрхэм уншигчид ямар мэдэхгүй биш дээ. Гэвч сонгууль болоод өнгөрсөн ч сонгуулийн үр дүнгийн талаар нэг хэсэгтэй л шуугидаг тэр л жамаар урьд нь “За аль намын төлөө өгөх гэж байна даа?” гэдэг байсан маань “Аль намын төлөө өгөв дөө” болон хувирсан ч хариулт нь нөгөөх л “Ардчилалын төлөө” л байсан юм. Гар өргөөд суусан хүн болгон л “Уг нь ч ардчилалын төлөө л өгсөн юмсан, энэ ч нэг ноотой нь ноотой болсон шүү” гэж байсан нь өчигдөрхөн мэт тодоос тод санагдаж л байна. Гайхалтай хэрэг шүү, тэр олон хүн бараг л 100% ардчилалын төлөө саналаа өгнө гэж ярьж байсан ч, сонгуулийн дараа ч бүгд л “Ардчилалын төлөө л өгсөн юмсан” гэгээд Ху намын төлөө саналаа өгсөн хүн олдохгүй сэтгэл нь өвдөн тачаадаж байсан ч МАХН үнэмлэхүй ялалт авсан нь үнэхээр гайхалтай. Би чинь цагаан цамц, гонжуум, зангиа болсон албаны судалаач, эрхтэн, дархтан судлаач биш шүү дээ. Жирийн л нэг тостой хар жолооч, байдаг л нэг халтуурчин халтар царайт Баагийд тэр олон хүмүүс худлаа хэлэх, ярих шаардлага байгаагүй л байж таараа.
За тэгээд сүүлийн хоёр сонгуульд амьдрал хөөж гадагшаа гарсанаараа саналаа өгч чадсангүй. 2004 оны сонгуулиар ирээд жил гаранхан л болж байсных, таньж мэдэх хүнгүй хүний газар хөлөө олох гээд мунгинаж явсан тэр үед юун тэр сонгууль, монгууль гэж… Ямар нэгэн мэдээлэл ч байхгүй таг шүү дээ. Мянган ээнээр (Ойролцоогоор 10$) олон улсын ярианы KDDI карт авна. Энэ нь ердөө л зургаан минут 22-хон секунд ярина. Орой наймаас хойш бол найман минут жаахан гаран болно. 500 ээнээр 10 минут ярьдаг “онгоцтой” BRASTEL (Энэ нь SMART PIT-ийн карт л даа) карт байх боловч тэр болгон олдохгүй. Ганц нэг хүн л авчирч зардаг байсан нь хөөрхөн бизнес байсан юм билээ. Халтруудаас 250 ээнээр аваад нугалаад зарчихаж байгаа нь тэр. Тийм хомсхон ярих эрхтэй хүн чинь амжуулаад л гэр бүлтэйгээ л хальт яаран сандран түгдчээд ярихдаа лав л сонгууль ярьж байгаагүй санагдана. Гэхдээ мэдээж дүн нь тодорхой болохоор хальт асуугаад авалгүй л яав гэж. Айл амьтанд ороод азтай явах үедээ ганц нэг сонин олно. Гурав, дөрвөн сарын өмнөх сонин бол цоо шинэ сонинд тооцогдоно гэхээр сонгуулийн тухай хэзээ олж уншиж болохыг тооцоолоорой доо. Олж унших сонин нь өдөр тутмын сонин бараг үгүй дээ, ихэнх нь элдэв шар сонингууд. Тийм сонингуудаас юу л олж уншаа аж. Бараг хагас жилийн дараа шахуу азаар хэдэн “шинэ” сонин оллоо. Ид л сонгуулийн үеийн сонин байлаа. МАХН булхайцлаа, сонгууль хуудуудтай боллоо… энээ … тэрээ л байсан юм. Хэрэв тэр үед ардчилсан хүчнийхэн гарчихсан бол мөн л АН-ынхан булхайцлаа, сонгууль хуудуутай боллоо… энээ … тэрээ л байсан байх нь ч ёс. Ер аль ч үед ялагдсан тал нь, сөрөг хүчин нь ялсан, эрх баригчдынхаа эсрэг тэмцсээр л ирсэн, хойшид ч тийм л байх болно. Элдэв шар сонингууд дээр ихэнхдээ хов живийн чанартай мэдээ байдаг болохоор нэг их онцын ач холбогдол өгөөгүй ч “Олны яриа ортой” байж л таараа гэж дүгнээд л өнгөрсөн юмсан.
Шар нар бор хоног ээлжилсээр нэг л мэдэхэд дөрвөн жил харвасан сум шиг өнгөрч дахиад л сонгууль боллоо. Харин энэ сонгуулийн хувьд бол интернетийн хэрэглэгч болоод муу ч сайн ч хоёр жил болж байгаагынх урьдынхыг бодвол бас ч гэж мэдээлэл сайтай байлаа. Мэдээж ямар ч бөх унах гэж биш давах гэж барилддаг болохоор улс төрийн гол хоёр хүчний сурталчилгаа ч бид ялах нь тодорхой боллоо хэмээн өөр, өөрсдийнхөөрөө л сурталчилахын хажуугаар эсрэг хүчнийхнээ хайр найргүй газарт ортол нь мяалах нь залхмаар. Мэдээллийн ямар л хэрэгсэл байна, тэр болгоноор залхтал сонгууль… сонгууль… сонгууль… Сүүлдээ залхан мэдээ ч үзэхээ байв. Тэгсээр ямарч байсан сонгууль болоод өнгөрлөө.
Харин дараа нь юу боловоо? Юу л болоод өнгөрчихөв дөө?
За, ямар ч байсан өөрийнхөө ажигласан, үзсэн, харсан, дуулсан, уншсанаа эрэгцүүлэн бодоод, нэгтгээд дүгнээд үзье хө. Гэхдээ би улс төрч, тоймч, судлаач еөр хэн ч биш. Жирийн л нэгэн хар ажилчин хүн. Тэр дундаа амьдралын мөр хөөж эх орон, элгэн нутаг, хань ижил, хайртай хүүхдүүд, хамаатан садан, найз нөхөд гээд хайртай бүхнээ орхин гарч харийн нутагт хар ажлын барлаг болон зүтгэж байгаа Монголын мянга мянган, түг түмэн эрчүүдийн л нэгэн. Нутгаас гарсаар даруй хагас арван өнгөрчихжээ. Түүнийхээ хирээр нутагаа санах, эх орныхоо өнөөгийн байдалд санаа зовнин байдаг болчихож. Ядаж байхад саяын хар дарсан зүүд шиг явдалаас хойш яаж ч бодсон тайван амгалан байж хэн чадах билээ дээ. Хэн гуай нь аль өнцгөөс нь харж, хэрхэн яаж дүгнэх нь тэр хувь хүний л эрх. Миний харах өнцөг, дүгнэх дүгнэлт ч мөн л хувь хүн минийх л байх болно. Хэн нэгэнд нь таалагдахгүй байх магадлал маш өндөр ч байх магадлалтай. Бас миний дүгнэсэнтэй санаа оноо нийлэх нэгэн хэсэг нь ч байх л ёстой.
2008 оны 6-р сарын 30. Сонгуулийн дүн гарахыг тэсэн ядан хүлээж байлаа. Энэ удаагийн сонгуульд минийхээр бол Ардчилсан хүчин ялах, олонхи болох магадлал нилээд өндөртэй байлаа. Элдэв сайтуудын мэдээлэл ухаж, ар гэр лүүгээ, найз нөхөд, ах дүүстэйгээ холбогдон ярилцах зэргээс хийсэн хувь хүн миний дүгнэлт энэ байлаа. Үдийн цайны хомсхон цагаараа нет орж үзвэл улс төрийн гол хоёр хүчин маань аль аль нь л “манайх өнгөлж байна” гэсэн амтай байлаа. Харин СЕХ-ны мэдээлэл гэх юм алга, хариу маргааш л гарах магадлалтай байна... Үүнээс хойш нетрүү нэг их орсонгүй. Маргааш гарах хариуг өнөөдөр хүлээгээд яах вэ. Гэвч гэрлүүгээ утас цохивол “МАХН-ынхан ялчихсан гээд намын байрандаа ялалтаа тэмдэглэж байна”, “Гадуур хүмүүс их бухимдалтай байнаа” гэсэн яриа сонсоод эргэж нет орон сайтууд ухсан боловч ямар нэгэн шальтай шинэ мэдээлэл олсонгүй.
7-р сарын 1-нд байдал хэрхэн яаж өрнөснийг оллоо, гө гө, нюйс болон сонин энээ тэрээ гэсэн өчнөөн сайтуудаар хурдан шуурхай хүргэж байсных яаж өрнөснийг, эцэст тавын таван хүний эрдэнэт амь цагдаагын (Цагдаагын гэх учир байна хө. Босогчид гэж сүр бадруулан нэрлэж, онц байдал зарлан чулуугаар зэвсэглэсэн гар хоосон гэж болохоор ард түмнийхээ эсрэг галт зэвсэг, цэрэг цагдаа гээд хүчний байгууллагуудын хүч хэрэглэн номхруулаад, 700-800 гаад хүн хоморголон баривчилахад тэднээс нь ганц ч галт зэвсэг бүү хэл, ядаж хийн буу, газ энээ тэрээ гараагүйг та бүхэн санаж байгаа байхаа) суманд өртөж, МАХН-ын цагаан байр балгас болсоныг та бүхэн ямар мэдэхгүй биш дээ. Тэр болгоныг энд нуршаад юу хийх вэ. Харин яагаад ийм байдалд хүргэчихэв ээ?
Тухайн үед Монголын ард түмний билэгдэл гэгддэг, хүчтэй ерөнхийлөгчийн засаглал тогтоох гээд санаархаад байдаг ерөнхийлөгч маань болон улс эх оронд үймээн самуун дэгдээд байхад Монгол улсын ерөнхий сайд хоёр хаана юу хийж байв аа? Яагаад жагсаал цуглааныг үймээн, самуун, хүчирхийлэл болохоос нь өмнө намжааж, эвээр шийдэхийг хүссэнгүй вэ гэдэг сонирхолтой.
Тиймээ, тэр орой Монгол улсыг эзэнгүй, эзгүй байсан гэж хэлэхэд болно. Ерөнхийлөгч таг чиг, ерөнхий сайд гэж байхгүй зүгээр л нэг намын дарга л байсан. Уг нь С.Баяртан намынхаа байранд намынхаа арьсыг авч үлдэх гэж биш, Монгол улсын ерөнхий сайдын байр суурьнаас хандсан бол тийм айхтар юм болохгүй л байсан болов уу гэж би бодоод байгаа юм.
Жирийн тайван замаар эхэлсэн жагсаал цуглааныг ингэж хөөргөдөн хурцатгаж үймээн болгох, түүнийгээ “бослого” боллоо хэмээн дэвэргэн нэрлэж хүчний байгууллагуудын хүч хэрэглэн онц байдал тогтоох хэнд, чухам хэнд хэрэгтэй байв аа?
Ердөө л МАХН-ын олигархууд, эрх баричгдад л хэрэгтэй байсан. Тэд өндөр хэргэм зэрэг, ус шиг урсан орж ирж байдаг барагдахгүй арвин их авилгал, хээл хахуулиасаа салан, өндөр сэнтийнээсээ буухыг огт хүсээгүйд л гол учир нь байх шиг.
Ингэж хэлэх учир бас байнаа. Монгол улс маань 1921 онд хийсэн ардын хувьсгаалын үрээр, коммунистууд засгийн эрхийг гартаа авсанаар үндэсний хөрөнгөтөнгүй бүгд ижилхэн хөл нүцгэн люмпенгүүд болсон нь үнэн түүх билээ. Тэгвэл ардчилалын үр шимээр иргэн хүн баяжих, баян байх эрхтэй болсон. Гагц хүү өөрөө хөдөлмөрлөн толгойгоо ажиллуулан худалдаа, наймаа, үйлдвэрлэл, үйлчилгээ гээд ямар ч салбарт өрсөлдөн чаддаг юм бол саятан болох, бүр Билл Гейтс шиг хагартлаа баяжих эрхээр хангагдсан. Тэр дагуу ч зөв буруу, ямар нэгэн аргаар хөлжиж баяжсан баячууд ч олонтой болсон.
Нэг хэсэг нь хагартлаа баяжиж байхад нөгөө хэсэг нь чухамдаа бол жирийн ард иргэд, ард түмэн үгүйртлээ хоосрон ядуурч элгээрээ мөлхөхдөө тулж байгаа нь ч бас л үнэн.
Эндээс би нэг л юм эрхэм дээдсүүдээс, ерөнхийлөгч, ерөнхий сайд хоёроос асуумаар санагдаад байх юм. Энэ хоёр хүн бол бизнесмен биш, улс төрчид. Үүнтэй маргах хүн гарахгүй л болов уу. Үйлдвэр үйлчилгээ явуулж байгаа үйлдвэрлэгч, наймаа худалдаа эрхэлдэг наймаачин бизнесменүүд ямар замаар хөлжиж баяжиж байгааг ойлгож болно л доо. Тэгвэл улс төрч хүн юугаар, хэрхэн яаж ингэж баяждаг, бүр хагартлаа баяжчихдаг юм болоо? С.Баяртанг намын дарга болж, ерөнхий сайд болж байх үед дөрвөн зуун тавин сая амайрах дойлуурын хөрөнгөтэй, түүнээс ч хавьгүй их гэж хүмүүс болон сонин хэвлэлүүдээр ярьж шуугиж байсан. Одоо Сүхийн талбайн урд айхтар их мөнгөөр мундаг том зочид буудал баригдаж байгаа нь эрхэмсэг ерөнхийлөгчийнх гэж шуугиад байгаа. Олны яриа ортой л байж таараа. Энэ толгой эргэм их мөнгийг тэд яаж олсон юм бол гэдгийг эрхэм уншигч авхай нар нэг бодоод үзээрэй хө.
Энэ бүхнээ алдчихалгүй тэр дээрээ заларч байхын тулд өөрсдийн гол зэвсэг болсон хувьсгалт намаа л ямар нэгэн аргаар ялуулахын төлөө, бүр болохгүй бол өдөөн хатгагчидаар турхируулан үймээн самуун болгоод өөрт байгаа эрхээ урвуугаар ашиглан хүч хэргэлж цэрэг зэвсгийн хүчээр дарах, ард түмнийг дахин өндийхгүй болтол нь нухчин дарах ийм л аргыг хэргэлчих шиг болдог юм. Бослого гээд өргөмжилөөд байгаа нь ч цэрэг зэвсэг, хүч хэрэглэх нэг л арга. Бослого гэдэг чинь жирийн жагсаж цугласан олон ч хийчэхдэг дангийн жа биш байхаа. Урьдчилан төлөвлөдөг, бэлддэг, тохиромжтой цаг үеийг хүлээдэг, тааруулдаг, бусад гадаад дотоодын дэмжигчдын дэмжлэг авдаг гээд хувьсгал, бослого гэдэг бол шал ондоо л доо. Хувьсгал гэснээс хаа нэгтэйгээс уншиж байсан юм байна, “Аливаа хувьсгалыг жинхэнэ эх орончид хийж, харин хувьсгалын үр шимийг жинхэнэ луйварчид, муу хүмүүс хүртдэг” гэж. Нээрээ ардчилсан хувьсгал хийж байсан тэр ерөөд онд одоогийн энэ эрх баригчид хаана юу хийж явсан юм бол, тэр дундаа одоогийн энэ төрийн гурван өндөрлөг. Лав л тэр үед Энхбаяр жагсав, Баяр өлсгөлөн зарлав гэж сонссон хүн байхгүй л байхгүй юу. МАХН бол зэвсэгт бослого хийж, засгийн эрхийг цэрэг зэвсгийн хүчээр авч сурсан олон жилийн бүр наян хэдэн жилийн түүхтэй туршлагатай улс төрийн хүчин л дээ. Хорин нэгэн оноо санаарай. Хүрээний, Консулийн гээд нууц бүлгэмүүд байгуулж улмаар нэгдэн, урьдчилан гаднаас цэрэг зэвсгийн хүч дэмжлэг авч хугацаа заан товолж байж зэвсэгт бослого гаргаж улмаар ялж явсанаа санаарай хө. Түүнээс биш энэ ноёд нэг л бишээ, хашааных нь үүдэнд очиж асууя гэж очоод чулуун байлдаан хийчихээд түүнийгээ бослого гэж нэрлээгүй чинь үнэн түүх шүү. За даа, үнэн түүх гэхээр “МАХН-ын түүхийг зохиосугай” гээд л түүх зохиочихдог улсуудын багаас тархи угаасан гоёмсог түүх нь энэ болохоор хэцүү л дээ. Түүхийг бичдэг л болохоос түүх зохиодоггүй л байхгүй юу. Саяын долдугаар сарын нэгнийг ч намынхаа түүхэнд ямар сценараар найруулан бичих нь сонин л санагдаж байна. Бодвол арт түмнийхээ төлөө зүтгэж байгаад намын байраа эцсээ хүртэл улаан цусаараа хамгаалан тэмцэж аргагүйн эрхэнд хүчинд автан энээ, тэрээ гоёо, гоё. Гоё түүх зохионо доо…
Ард түмний тархийг бол гайхамшигтай угааж сурсан нь саяын энэ хэдхэн хоногт шууд мэдэгдэж л байгаа байхгүй юу. Нетэд “2 минутын өмнө” гээд шинэ мэдээ шуурхай ороод ирэхээр нь уншиж л таарнаа даа, сэтгэгдэл ч бичнэ. Тэр мэдээ нь хурдан уншдаг хүн минутанд гүйлгээд харчихаар, удаахан уншдаг хүн бол 3-4 минут уншихаар. Сэтгэгдэл бичээд оруулахад л нөгөө мэдээ маань “9 минутын өмнө” харин оруулсан эхний сэтгэгдэл нь “8 минутын өмнө” л байгаа байхгүй юу. Үгүй мөн хурдан уншиж дүгнэлт хийж, сэтгэгдэл бичиж байна шүү. Харамсалтай нь тэр сэтгэгдлүүд нь
…БАТЗАНДАН, МАГНАЙ 2-ООР ХЭРГИЙГ НЬ ХҮЛЭЭЛГЭ. ЦААЗААР АВААЧ. МУУСАЙН ХУЖААНУУДЫН ГАР ХӨЛ БОЛОГСОД. ДЭЭР НЬ НЭМЭЭД ЭЛБЭГДОРЖИЙГ БАРИВЧЛАХ ХЭРЭГТЭЙ. УЛС ОРНЫГ ҮЙМЭЭН САМУУНД АВТУУЛЧИХААД ОДОО БОЛОХООР БИД НАР 16 ЦАГТ ТАРСАН Ч ГЭХ ШИГ. АРД ТҮМЭН БҮГДИЙГ НЬ ХАРАА БИЗ ДЭЭ…
…маш зөв юм хийжээ, ард түмэн үүнийг хүлээж байгаа шүү, ганц худагт насаар нь хорих хэрэгтэй…
…Цаашид эд нар шиг өөрөөр хэлбэл Батзандан , Магнай , Буянгийн Жагаа мэтийн хүмүүсийг улс төрд гарвал ямар аюултайг үргэлж санаж байх хэрэгтэй. Эд нарт зөвхөн амин хувийн ашигсонирхол л байхаас улс орон ард түмний төлөө гэсэн санаа өчүүхэн ч байхгүй. Тэгээд ч эд нар юу ч хийж чадахгүй. Хүнээ сайн судалж таниж мэдэж байхыг ард түмэндээ захиж хэлэх байна…
...Хариуцлага тооцох ёстой. Хууль ёс гэдэг юм байдаг л юм бол энэ хулигаануудыг шийтгэх ёстой…
…Цаашид эд нар шиг өөрөөр хэлбэл Батзандан , Магнай , Буянгийн Жагаа мэтийн хүмүүсийг улс төрд гарвал ямар аюултайг үргэлж санаж байх хэрэгтэй. Эд нарт зөвхөн амин хувийн ашигсонирхол л байхаас улс орон ард түмний төлөө гэсэн санаа өчүүхэн ч байхгүй. Тэгээд ч эд нар юу ч хийж чадахгүй. Хүнээ сайн судалж таниж мэдэж байхыг ард түмэндээ захиж хэлэх байна…гэсэн нэгэн хэвийн нөгөө л ху намын захиалгат сэтгэгдлүүд. Гэхдээ бүгд биш л дээ, арай эрүүл саруулаар:
…Айгаагүй юм бол ард түмнээр шалгуул!!!
Болсон хэргийг эрх баригчид өөрсдөө шалгахаар юу илрэх юм? Хүний эрхийн хорооных нь байж багаа царайг хар л даав Би өөрөө Төрийн албан хаагч ч гэх шиг хүний эрх нь иргэний төлөө биш төрийн төлөө үйлчилдэг болчхоор ардчилал яриад яадаг юм. Эрүүдэн шүүсэн зүйл байхгуй ч гэх шиг, тэнэг хүмүүс гэж бодоо юу! Ар гэрийнхнээс нь ярилцлага аваач!!! Цагдаагийн машинаар хөөж буудсаныг хөндлөнгийн гэрч, эмнэлгийн ажилтнууд харсан штээ. ТВ ийнхэн болсон явдлын талаар хангалттай бичлэг хийсэн, түүнийгээ ил гаргаач, Ху намынхан устгацымуу? Цагдаа нар өөрсдөө дунд нь орчихсон турхирч байсан нь үнэнв Зарим хүмүүс СБД ийн цагдаа нарыг таньсан, өөрсөд нь шууд хэлсэнВ Тэгсэн чинь шууд зугтсан штээ. Магнай жагсагчдыг үймээнд автахгуй байхыг уриалаад байсан ч хүмүүс улангассан байсанв Ийм байдал руу МАХН өөрөө зохион байгуулалттайгаар турхирсан. Юм нэгээр дуусдаггүй гэдэг байхаа. Коммунистууд ард түмнийг яаж хядаж, өв соёлыг яаж устгаж, өмч хөрөнгийг яаж хурааж, биднийг хэдэн жил яаж дарангуйлж байлаа. Гэлээ ч ард түмэн уучилж, өршөөсөн, гэхдээ бид мартаагүй. Монголын шилдэг сэхээтнүүдийг устгаж нийтээр нь коммунизмын махны машины эд анги болгон хувиргасан. Тэр сүүдэр өнөөг хүртэл арилаагүй. Төрийн албан хаагчид дарга нарыг зусардаж, бие биенийхээ бөгсийг ухажь хувь заяагаар нь тоглож түүн дээр дөрөөлөн өөрт ашиг хонжоо олдог нь бүр бидний цусанд шингэчихсэн. Бүгд хэлэх үг, хийх үйлдлээсээ айдаг. Хийж бүтээх чөлөөт сэтгэлгээ дарагдан устаж далд хэлмэгдүүлэгт байнга өртдөг. Харин энэ удаад ард түмний нүдэн дээр хядлага явуулсаныг чинь бид өршөөхгүй!!! 10 жил болсон ч 20 жил болсон ч ТА НАРААС ЯЛ НЭХНЭ!!! БИД АМЛАЖ БАЙНА!!! Тэр үед танай намыг мэдэх ч хүнгүй болно!...
…Би энэ асуудалд аль нэг намыг буруутгах талаас нь биш зөвхөн эдгээр боловсрол мэдлэг дулихан хэрнээ өррсдийгөө хэн бүхнээс илүү гэж ойлгосон Батзандан , Элбэгээ , Буян Жагаа , Магнай гэсэн этгээдүүдийн хувь хүн талаас нь хандах хэрэгтэй гэж бодож байна. Намуудын хувьд бол тэд бүгд адилхан шударга бус үйлдлүүдийг ард түмний эсрэг хийсээр л байгаа. Гэхдээ үүнийг зогсоох арга зам ийм байж таарахгүй. Эдгээр нэр бүхий нөхдүүд ч үүнийг зогсоож чадахгүй…гэх мэтчилэнгээр арай өөр өнцгөөс харсан сэтгэгдлүүд ч дүүрэн.
Иймэрхүү хурцадмал байдалтай байснаа наадам болон арай нам жим болох шиг вэ. Энэ бас их зэвүүн тактик шүү. Яагаад сонгууль заавал наадмын өмнөхөн болдог юм бол? Мэдээж олон хавар нэгэндээ гэгчээр хэзээ нэгэн цагт ард түмэн ингээд тэсрэх учраас л эрх баригчид яг нэг ийм намжаах шаанстай цаг үеийг л сонгодог юм болов уу даа. Ард түмнээ тэнэг гэж бодвол эндүүрэл. Саяын тэсрэлт бол зөвхөн эхлэл ч байж магадгүй. Энэ бол ардчилалд шүтэгч ард түмний тань эрхэм дээдэс, эрх баригчид та бүхнийгээ шудрага байгаасай, худлаа хоосон хошгоруулаад байлгүй ард түмнээ хаяа ч нэг, бага боловч бодож байгаасай гэсэн чин хүү хүсэл нь үзэн ядалт болон тэсэрхэд, бүр тортой дарь шиг авалцахад бэлэн болгочихсныг л сануулаад байх шиг санагдаж байна шүү. Түүнээс биш хэн нэгний өөрийн бодож санасанаа өөрт нь хаяглан цахим мэдээллээр илгээхэд (“С.Баяр гуайд хэлэх хэдэн үг” гэх мэтийн нилээн хэдэн нийтлэлүүд) гялс кнопдон устгуулсанаар ард түмнийхээ тархийг угаана гэвэл ёстой гонжийнжоо л байлгүй гэж. Энэ ёстой л нэг ямар ч үр дүнгүй барааны савангаар бараантуулахаас л хэтрэхгүй л дээ. Батзандан, Магнай хоёрыг хэлмэгдүүлээд нухчихлаа гэхэд тэднээс ч илүү, бүр илүү туршлагажсан тэмцэгчид ч мянга, мянгаараа төрөн гарах байхаа. Эрхэм ерөнхийлөгч өө, эрхэм ерөнхий сайдаа, эрхэмсэг эрх баригчид аа, эцсийн эцэст хэлэхэд ард түмэн чинь харалган сохор ч биш, харанхуй бүдүүлэг бол бүр ч биш! Ард түмэн тань та бүхнийг тольдон харж өөрсдийнхөөрөө дүгнэх чадвартай юм шүү.

С.Б.Бат-Эрдэнэ. Япон, Ивай. 2008-07-15



( Сэтгэгдэл бичих? | Нийтлэл | Оноо: 0/0 | Өгүүллэг )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 50 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-244.JPG
Хэмжээс: 600x450 85k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2569

Б. Баярсайхан 1975	24х26х11, холимог техник
Домог
Хэмжээс: 600x449 73k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2853


erd-011.JPG
Хэмжээс: 600x450 169k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3483


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn