Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Бусад 		 Нийтлэл: Ч. Өлзийням : “Намайг хайрласан хайрыг чинь хойд насандаа хариулна аа...”
Оруулсан admin on 2013-07-07 20:25:07 (2642 уншсан)

Таван хэмжээст ертөнц

Ч. Өлзийням :  “Намайг хайрласан хайрыг чинь хойд насандаа хариулна аа. . . ”

Уулын цас шиг ариухан, талын цэцэгс шиг хээнцэр гэгээхэн нас руугаа эргээд нэг очоодхооч, хүмүүс минь. Зөөлөн бороонд хамтдаа алхаж, гэгээн мөрөөдлөөр амьдралаа зурж, асаж агсаж явсан хорин хэдхэн нас. . . Анхны цас шиг  цав цагаан хүсэлдээ нисч явсан үе. . . Уншигч таны дотор одоо ямархан симфони эгшиглэж, ямархан романс хөвөрч байгааг таашгүй нь. . . Харин. . .

Монгол цус судсанд нь буцалж, Монголоо гэсэн ээнэгшил сэтгэлийг нь эзэмдэн таны, бас миний хүүтэй адил хэнд ч буруугүй нэгэн залуу нуурандаа хүрэлгүй жигүүрээ буудуулсан ангир мэт хүний нутагт ганганан байна.   Гэхдээ бидний Монголын зөв бодол, зөв сэтгэлээр дутаж байна. . .

Одоогоос 2 сарын өмнө Монголын чөлөөт сайтуудын нэг www.cekc.mn хуудаснаас нэгэн ил захидал олж уншаад захидлын мөрөөр удаан хайсны эцэст энэ хүүтэй ярилцах болсон юм. “Үхэл эсвэл амьдрал” гарчигтай тэрхүү ил захидалд хүү өөрийн хүсэл мөрөөдөл, өвчин шаналалаа бичиж сэтгэлийн дэм хайн,  ганцаардсан сэтгэлээ бичсэн байсан боловч  дээрх холбоос дээр үлдээсэн монголчуудын сэтгэгдлийг уншаад “яана даа” гэдэг бодол төрснөө нуумааргүй байна. Өвчиндөө шаналсан хүүд биш сэтгэлийн хоосролоо эрээ цээргүй харуулсан хүмүүсийн “өвчлөлд” хүү хичнээн шаналсныг хараад ийн харууссан билээ.

Аавын ээжийн сайн хүү байж хичээл номоо хичээнгүйлэн сурч ирсэн энэ хүү “хээрийн галуу нисэн үл хүрэх газар луу” дунд сургуульд байхдаа явжээ. Найзуудынхаа хувьд эелдэг тусч энэ хүү бусдаас илүүг ухаарч мэдрээд ихийг хийх хүсэл мөрөөдлөөр эх нутгаа орхисон байна. Сонингийнхоо булангаар оруулж ярилцлага авах тухайгаа эхлээд хэлэхэд “ Эгч ээ би танаас нэг юм асууя. Монголд Гэгээлэг зүйл хэр их байдаг вэ?” гэж асуув. Хариулж амжаагүй байхад минь тэр “ Дотроосоо гэрэлтэх хүн хэр олон бэ?” гэж дахин асуусан юм. Өвчиндөө  биш тэс өөр зүйлд сэтгэл нь зовж байгаа хэрэг шүү. Монголчуудын дотроосоо гэрэлтэхэд л илүүтэй санаа нь зовнисон энэ ухаалаг хүү хэн бэ? Багаасаа элэгний вирус тээж улмаар элэгний хорт хавдраар өвдөж, Хятад улсад осолд орсноосоо болж анхны тусламж авахдаа бохир тариураас ДОХ-ын вирус авч цэл залуухан насандаа аймшигт өвчнөөр эд эс бүхнээ дотроосоо идүүлж байгаа хорин гуравхан настай залуу. Долоо хоногтоо 3 удаа цусаа сэлбэж, жилдээ 9000 америк долларыг эмчилгээндээ зарцуулж, өвчин намдаагч эм тариагаар өдөржин бөмбөгдүүлж, хүндэрсэн үедээ хиймэл амьсгалаар хүчээр амьсгалж байгаа хэдий ч Монголдоо очиж хүссэнээ хийхсэн, Монголчууд намайг зөв ойлгох болов уу, яадаг бол гэдэгт л илүүтэй зовниж байгаа нь ярилцах явцад мэдрэгдэж байлаа. ДОХ-той хүмүүсийг ялгаварлан гадуурхах үзэгдэл Монголд л илүүтэй байдаг гэнэ. Яаж яваад энэ өвчнийг олсон ч бай,  жаахан уужуу бодоход зайрмаг идээд хоолойгоо өвтгөж, даарч яваад ханиад хүрэхтэй л адил хэлж ирдэггүй өвчин юмсанж уг нь.  

Монголынхоо хөдөө очиж нэг хонохсон

“Би дэлхий дээрх ДОХ-той бас хавдартай хамгийн сүүлийн хүн баймаар байна” гэж ярьж эхэлсэн энэ залуутай ярихад өрөвдөхөөсөө илүүтэй ухааныг нь биширч байсан юм.  “Монголд очоод хийх 4 ажил байгаа. 1. Залуусын боловсролыг дэмжих залуучуудын холбоо байгуулах, 2. Гэр хорооллын иргэдэд туслах олон улсын төсөл хэрэгжүүлэх, 3. Монголын их сургуулиудад очиж илтгэл тавих, 4. Монголын хөдөө очиж гоё нэг хоёр хонох / хамгийн хүсч байгаа зүйл/” хэмээн чаталж, удахгүй сонинд маань ярилцлага өгөхөөр  тохиролцсон хүн 14 хоног интернетэд тааралгүй таг болов. Тэгсний эцэст намайг байхгүйд нетэд ороод  англиар “ Эгч ээ, сонингийн нийтлэлийн тухайд уучлаарай. Одоо надад ямар ч хүсэл мөрөөдөл алга аа. Хөл дээрээ босч чадах эсэхээ мэдэхгүй байна. Надад бүх юм хоосон утгагүй санагдаж байна. Амьсгалын аппараттай олон хоног байсан болохоор танд бичиж чадсангүй. Би одоо сэхээний орон дээр байна. Өвчин намдаагч тариагаа хийлгээд танд үүнийг бичиж байна. Уучлаарай эгч ээ. Монголд тань шиг эмэгтэй олон байгаасай” хэмээн бичиж үлдээсэн байв.

Маргааш нь өдрийн цагаар бид нетэд таараад хэдхэн үг сольсон байх. Гэтэл нэлээн удсаны эцэст би ийм нийтлэл бичлээ гээд кириллээр бичиж өгснийг нь нэг үг ч нэмэлгүй шууд хуулж уншигч танд харуулъя.

Тиймээ би тэмцэж байна.

Би 20 хэдэн настай боловч элэгний хавдраар шаналж байгаа нэгэн. Гэхдээ миний хувьд энэ бол огтхон ч асуудал биш. Би аль хэдийнээ үхсэн хүн. Надад энэ хорвоод сонирхолтой зүйл гэж байхгүй. Би зүгээр л үхдэл болсон. Надад мөрөөдөл ч байхгүй. Энэ хэсгийг уншаад хүмүүс намайг Өрөвдөлтэй сул дорой хог гэж бодно байх. Хэрвээ ингэж бодож байгаа бол андуурч байна хөгшөөн. Надад мөрөөдөл байхгүй, мөрөөдөх эрх байхгүй боловч зорилго бий. Мөрөөдөлгүй зорилго гэж байдаг билүү гээд бодож байна уу? Хавдрын хүчтэй өвдөлт өгч байхад миний нүдний өмнө аав, ээж, ах эгч болон намайг хайрладаг бүх хүмүүс харагддаг. Тэд надад мөрөөдөлгүй зорилго өгсөн юм. Битгий үхээч гээд сэхээний орны хажууд шөнөжингөө уйлж суусан хайрт найз , миний төлөө намайг төрүүлж ихийг хийсэн аав ээж минь, намайг хайрлаж өрөвдөн нулимсаа нуудаг ах эгч гээдбүх хүмүүс надад зорилго өгсөн.

Тиймээ нэгэн хүн надад Мөрөөдөлгүй зорилготой хүн бол ЗОМБИ гэж хэлж байсныг би санаж байна. Би бол ЗОМБИ мөнөөсөө мөн. ЗОМБИ нарт ганцхан л зорилго бий тэр бол Хэн нэгэн эрүүл хүний цусыг нь уух ч юмуу алах. Тэд зорилгодоо хүрэхийн тулд юу ч хийхээс буцдаггүй. Би бас мөн адил. Хайртай хүмүүсийн төлөө хэдхэн юм хийж дараа нь хорвоог орхих зорилготой. Гэхдээ тэд ЗОМБИ нараас ялгатай нь би зүрх сэтгэлтэй. Миний бие эрүүл биш боловч миний сэтгэл эрүүл хэвээрээ. Миний бие маш их хүчтэй өвдөлтийг мэдэрч байгаа хэдий ч миний сэтгэл зүрх хайртай хүмүүсийн маань төлөө л гэж цохилж байна.

Ааваа ээжээ хүүгээ уучлаарай. Хүү нь жирийн нэгэн айлын хүү шиг та нарт гэрлэж, хүүхэдтэй болох зэрэг сайн зүйлсээ харуулж чадаагүй. Магадгүй дараагийн амьдралд би дахин та 2-н хүү болж төрөх аз олдох л юм бол БИ хавдар тусахгүй сайн хүү байх болно. Мөн тэр үед би сургуулиа төгсөөд, гэрлэж хүүхэдтэй болох болно. Тэгээд жирийн хүн шиг ажил хийж мөнгө олж та нарыгаа амраах болно.  Хавдар болон ДОХ намайг дотроос минь алж байна. Хэрэв эмчилгээ байсан бол би тэсэх л байсан. Энэ бол их аймшигтай өвчин. Ямар их аймшигтай гэдгийг би яс махаараа мэдэрч байна. Хамгийн сүүлчийн уушигны хатгаа авч хүндрээгүй бол би хэдэн сар эсвэл жил амьдрах тавилантай байх ч юмуу. Амьдрал минь ийнхүү дуусч байгаад харамсаад ч барахгүй байна. Зүгээр л сэхээний оронд амьд үхдэл болсон намайгаа уучлаарай. Чадвал алс хол байгаа дүүгээ нэг үнэрлэх юмсан, чадвал 5 жил уулзаагүй найзтайгаа нэг уулзах юмсан, чадвал эх орондоо очиж хөрсөнд нь наалдаж хэвтэх юмсан.

Би амьдралд хайртай.

The end

Хорвоогийн “хатуу тоглоомд” арай л гомдмоор өртсөн энэ хүү уншигч таны хоёрхон минут гүйлгээд харчих энэ хэдэн өгүүлбэрийг ямар тэнхээгээр бичсэнийг төсөөлөөд үздээ. Үлдэж хоцрох хүмүүсээ гэсэн сэтгэлийн тэнхээгээрээ дэмнүүлж, гарынхаа тэнхээг баран байж сэхээний орон дээр бичсэн энэ нийтлэлээсээ хүү дахин буцав. “Эгчээ ерөөсөө болилоо. Би маргааш тариагаа хийлгэж байгаад дахиж нетэд ороод өөр нийтлэл бичье. Тэр нийтлэлээ “ Би ДОХ-той ч гэсэн. . . ” гэж нэрлэе. Учир нь хүмүүс ДОХ-той хүмүүсийг ялгаварлан гадуурхаж байна. Би Нигерт очоод буцаж ирсэн Монгол эмэгтэйн талаархи нийтлэлийг олж уншлаа. Монголчууд бие биенээ ямар муухайгаар хэлснийг харлаа. Тийм хүмүүст хандаж өөр нийтлэл бичнэ” гэж хэлээд нетээс гарсан юм. Гэтэл бас хэд хоног таг болов. Биеийн байдал нь маш хүнд байгаа болохоор нетэд орж яахан чадах билээ.

Харин 5 хоногийн өмнө мөн дахин таарлаа.   Тэгэхдээ надаас насаа, бас одоо байгаа улсаа нууцлахыг гуйв. Эм тариа эмчилгээг нь хийж байгаа тэр улсын нэрийг , мөн Монголд байгаа ах дүү хамаатан саднаа бодсон гэнэ. Надаас болж миний аав ээж ах дүү нар адлагдах ёсгүй гэж тайлбарлаж байх юм. Сүүлдээ бүр: “Эгчээ би Монголчууддаа хэлэх зөндөө юм байгаа. Даанч тэдний буруу бодож муухайгаар хэлэхээс айгаад байна. Ярилцлагаа бүр больё” гэж дахин санаагаа өөрчлөв.

Юу ч гэхэв дээ Монголчууд минь. Хүний нутагт үхлүүт байж элэг нэгтэндээ эцсийн үгээ хэлэхээс айж суугаа энэ хүүг хэн ийм болгочихов оо. Өвдөж зовохыг нь бид мэдээж ингээгүй. Харин харийн нутагт нутгийнхаа ардаас халширч үгээ залгиж суух нь ёстой хүүгийн хэлснээр “дотроосоо гэрэлтэх” зүйлгүй сэтгэлийн хоосролд авсан хүмүүс бид биш гэж үү?

ХАВДАР өөрөө ДОХ тусч үхээсэй. . .

 “ Эгч ээ, би Монголд очвол заавал тантай уулзана аа. Энэ уушигны хатгаа аваагүй байсан бол 4 сардаа Монгол орох байсан юм. Энгийн хүмүүсийн вирус эсэргүүцэх чадвар /CD4/  800-1500 байдаг. Харин минийх 110 байгаа юм. Тэгэхээр босч чадна гэж найдах хэцүү байна. Хавдар өөрөө ДОХ тусч үхээсэй. . . Энэ удаа босчих юм бол биеэ гамнаж байгаад Монголдоо очоод найзуудтайгаа уулзаад бүгдэд нь хайртай байсан гэдгээ хэлнэ. Уржигдар Монголоос ааруул ирсэн. Хуруу шиг цагаан ааруул. Идэхэд маш исгэлэн ч их гоё байсаан. Эгч ээ би Монголоо үнэхээр санаж байна аа. Сонинд нийтлэл тавих эсэхээ шийдэж чаддаггүй ээ. Яахыгаа та өөрөө мэдээрэй.   Энэ удаад бие сайн болвол намайг хайрласан тэр охиныг заавал баярлуулна. Тэр миний амьдралын нэг хэсэг байсаар ирсэн.   Бас хойд насандаа түүний хайрыг хариулна гэж хэлнэ. . . Баярлалаа эгч ээ бие гайгүй болохоор тантай дахиж жаахан ярина аа. . . ”

Ингэж бичээд хэд хоног өнгөрлөө. Баяртай гэж хэлээгүй төгссөн бидний яриа дахиж өрнөх эсэхийг би үл мэднэ. Мөн хүлээж бас төвдөхгүйнэ ээ. Тиймээс залуугийн хүсэл сэтгэл шингэсэн ярианы нэгээхэн хэсгийг уншигч танаа хүргэлээ.    10 гаран жил Монголдоо ирээгүй энэ залуу хэн болох, одоо бие нь ямар байгаа эсэхийг уншигч та надаас битгий асуугаарай.

Уг нь “ Миний Монголын тэнгэрт өссөн бүргэд Будант газар ясаа тавьдаггүй гэсэн” сайхан шүлэг бийсэн дээ. Нутгийн тэнгэр ивээж эх орондоо ирж гэмээнэ Монголчууд минь үл гадуурхаг. Монгол шороондоо ирж сунайж гэмээнэ ямархан мөрөөдлөөр анхны хайрын болзоонд зогсож, ямархан шүхрээр анхны бороог угтах юм бол доо. Хариултаа та харин одоо өөртөө үлдээгээрэй.



( Сэтгэгдэл бичих? | Нийтлэл | Оноо: 0/0 | Бусад )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 52 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-207.JPG
Хэмжээс: 600x450 53k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2802

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-201.JPG
Хэмжээс: 600x450 52k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3374

Өвөрхангай
ubr-005.JPG
Хэмжээс: 1280x960 609k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2729


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn