Бодлын салхи сэвэлзэж хонгор чамдаа яарсан Бороотой үдшүүд энгэр цээжинд жаргалын туяатай Алдуурсан унага шиг cap жилүүд цахилан цахилан одоод Амьдрал мөрөн долгилсоор байна даа Амраг минь дээ Сэтгэлийн сүү чам руу урсах юм даа Итгэлийн гэрэлтэй амраг чамдаа би хайртай Уруулын баланд согтоож чинийхээ хүзүүнд эрхэлсэн Улирлын сайхан хорвоогийн өдөр бүхэн цэнгэлтэй Харайн холдох шиг cap жилүүд дэгдэн дэгдэн холдлоо ч Хайрын шувууд чамдаа л дэвнэ дээ. Амраг минь дээ Сэтгэлийн сүү чам руу урсах юм даа Итгэлийн гэрэлтэй амраг чамдаа би хайртай Учралын сайхандаа догдолж оддыг хэлхэж ирдэг Уяран гэгэлзэх чи минь гэгээн тэнгэртэй хүн дээ Эргэн буцах cap жилүүд нисэн одлоо ч Энэхэн тавилан насан мөнхийн хайр даа Амраг минь дээ Сэтгэлийн сүү чам руу урсах юм даа Итгэлийн гэрэлтэй амраг чамдаа би хайртай "Болор цом"-ын эзэн яруу найрагч А.ЭРДЭНЭ-ОЧИР
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
mongolia2007year-076.JPG Хэмжээс: 600x450 115k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4025
Нутгийн зах Хэмжээс: 600x357 38k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4780
mongolia2007year-131.JPG Хэмжээс: 600x450 82k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4718
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: