Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лха Отхан  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Өгүүллэг 		 Шүлэг: С.Б.Бат-Эрдэнэ: НУТГИЙН ШУВУУ НЬ НУУРАНДАА ОЧНОО
Оруулсан admin on 2008-11-27 22:19:35 (4393 уншсан)

ОХИН САНДАРГАВ
Өөдөсхөн охин нь учиргүй уйлсанаа бяцхан бие нь ядарсан уу, түрхэн зуур жаал шуухтинсанаа дахиад л дуу тавин уйлж эхлэхэд Үжин үнэндээ яахаа ч үл мэдэн хий дэмий л “бүүвэй, бүүвэй” аялан энгэртээ тас тэврэн хий л хөхүүлэх гэж оролдовч үл чадан өөрөө ч мөн халуун нулимсаа харамгүй асгаж, гадагшаа чимээ чагнан суулаа. Эднийх Хайлаастад хашаа байшин аван, (Аваад ч гэж дээ, угийн хатуу чанд зантай хадмууд нь авч өгч тусд нь гаргаад) бие даан тусдаа гараад ердөө л долоохон хонож байгаа билээ. Энүүхэн долоо хоногт хөршүүдтэйгээ танилцаж амжаагүй байдаг, айл хөршийнхнөөсөө тус дэм гуймаар байдаг ч ямаршуухан зан авиртай, ямаршуухан хүмүүс байдгийг мэдэхгүйн учир эс чадна. Утсаар яримаар, түргэн дуудмаар байвч хамгийн ойрын утастай газар болох хороо хориныхон аль хэдийн харьчихсаныг орой охиноо салхилуулж явахдаа хашаан дээгүүр харсан билээ. Тэр үед охин нь зүв зүгээр үнэгчлэн унтаж байснаа гэрт орж ирээд удаагүй байхад гэв гэнэтхэн зүүгээр хатгуулсан мэт орь дуу тавин бархирч эхэлсэн билээ. Хэрвээ халаасандаа тавин мөнгөтэйсэн бол охиноо сайн өлгийдөж аваад ээжийнхрүүгээ гараад гүйчихмээр байдаг ч, даанч мөнгө байдаггүй. Ядаж байхад Боргио уг нь өдийд ирчих болчихсон байдаг ч байдаггүй. Цагийн зүү аль хэдийн хорин хоёр цаг гучин минутыг заажээ. “Үгүй ээ, энэ Боргио яачихваа, ес хагас гээд л ороод ирдэгсэн, зүгээр л байдаг байгаа даа” хэмээн ганц түшиж тулах хүн, нэгэн насаараа ханилна гээд шинэхэн ханилсан ханьдаа бас л сэтгэл нь зовно. Уржигдрийн авчирсан хоёр цувдайны нэгийг өчигдөр орой цэвэрлэж чанаж идээд, үлдсэн дээр нь атгахан хонины мах хөшиглөн хийсэн хуушуур хэдийвээр хоёр давхар саванд хийсэн ч хөрөх тийшээ хандаж байгааг мэдэхийн хувьд дахин, дахин халаасаар богшиж орхисон цайнаасаа ганц аягыг оочилсоноо шинээр цай тавихаар тасралтгүй уйлсаар дуу нь гарахаа байн шуухитнах охиноо өрөөсөн гартаа тэвэрсээр бостол ашгүй хашааны хаалганы хонх дуугаран төд удалгүй Боргио орж ирлээ. Даарсандаа минчийтлээ улайчихаж дээ хэмээн дотроо шоолонгуй хартал нэг л хэрэг хийчихсэн хүүхэд мэт аль багын сурсан зангаараа шилээ нэг маажсанаа:
-Өнөөдөр манай дэлгүүрийн аваанз (аванс- урьдчилгаа. Тухайн үед албан газрууд цалинг сард хоёр удаа тасалж өгдөг байсан юм) буугаад, тэгээд хамт олон маань жаахан сууя гээд болдоггүй, найз нь томчуулын өөдөөс, ялангуяа эрхлэгчийн үгнээс зөрж чадсангүй... Үжин:
-За тэр яах вэ найзаа, оройноос хойш охин аг, даггүй уйлаад сандаргаж байнаа. Боргиогын царай хувьсхийн:
-Чи дааруулчихаагүй биз, ханиад энээ тэрээ хүрээд халуураад байгаа юм биш биз дээ? Хэмээн ар, араас нь дуржигнууллаа. Үжин:
-Халуун нь ч уг нь гайгүй л байх шиг байгаа юм, гэхдээ л үе үе часхийтэл уйлсаар байгаад одоо бүр дуу нь ч гарахаа байлаа, яах вэ? Ээжийнхрүү дөхөх үү? Боргио ханын хуучин цагруу нэг хялам хийсэн ээ:
-Харин ээ, автобус бараг зогсчихсон байна шүү дээ, найз нь эргээд дэлгүүр лүү гүйгээд түргэн дуудах уу? Аль эсвэл зам дээр гараад юмыг яаж мэдэх вэ, 03-ын машин явахыг хүлээх үү? Хэмээн сандачлаа. Амнаас нь нэг л эхүүн үнэр үнэртэхэд Үжин:
-Чи чинь архи уучихаа юу даа? Боргио:
-Ах эгч нар шахаад, галзуу Дууяа гээд махны тасгийн худалдагч галзуу шар авгай, эрхлэгчтэй нийлж шахсаар байгаад гурав татуулчихсан юмаа, найзаа. Үжин:
-Тэгээд гуравхан хундага уухад ингэж их үнэртдэг юм уу? Одоо байтлаа архичин болох нь дутаж гэнэ дээ, чамайг ерөөсөө аавд хэлнээ хэмээн ширэв татахад Боргио сандран:
-Үжээ, тэгж болохгүй шүү дээ, найз нь ямар ууя гэж уусан биш. Харин хоёулаа охиноо аваад ээжийнхрүү явъяа. Түргэлээрэй! Одоо сүүлчийн автобус эцсийн буудалруу явах ёстой. Найз нь шууд гараад дээшээ явахад нь суучихъя, миний найз охиноо сайтар өлгийдөөд зам дээр гараад ир, гадуур нь одъяалаар давхар өлгийдөөрэй гэсээр хоёр хуушуур барин гүйхээрээ гарлаа.
Үжин цаг харвал арван нэгт аравхан минут дутуу байлаа. Охиноо яаран өлгийдөөд ээжийнхээ авч өгсөн, октябрийн баяраар ангийнхантайгаа уулзахдаа өмсөнө гээд хайрлаад ер өмсөөгүй байсан цоо шинэхэн дөчин тавын гутлаа өдийд өөр өмсчих юмгүйн эрхэнд углан, хавар намрын пальтогоо хальт углаад яаран гарч гүйх, алхуулах хослуулсаар зам дээр очвол дээрээс уруудан сунадаг улаан автобус яг л цаг тааруулсан мэт ирэн урд нь хаалгаа нээн зогслоо. Урьд өмнө огт зүс үзэж, харагдаагүй хорин долоо, наймтай болов уу гэмээр жолооч ах хангитал дуу аялан жолоогоо мушгин явсанаа:
-Өдөржин ингээд хангинатал дуулаад явдаг алсын тээврийн жолоогоо аргагүйн эрхэнд автобусныхаар солилоо доо, хэн эгчээ... хэмээн ээрсэнээ урдаа хавчуулаастай байгаа замын хуудаснаасаа нэрийг нь харсанаа сая:
-Пагма эгчээ. Үдүүлчихсэн юм шиг таг дуугүй явах ч ёстой там юмаа. Орой ажил тарах үеэр ч бас л бажгадуулж байна шүү, өглөө ажил цуглах үеэр бас ийм байх уу? Кондуктор авгай:
-Ээ ямар зүг байх вэ, өглөө чинь оюутнууд, бас арван жилийн хүүхдүүд нэмэгдээд ирэхээр чи яадаг гэж санана. Чи чинь харь гаригаас буугаад ирсэн л хүн шиг юм ярих юм гэвэл жолооч ах:
-Тэгэлгүй яах вэ дээ, хэн эгчээ гэснээ “За тэр ч яах вэ, хоёр дүү хаахна бууна гэлээ?” гэж асуухад бүр хүүхэд байхын л зүс мэдэх настайвтар аманцар кондуктор авгай:
-Зайлуул, охиных нь чих өвдчихөж. Өөрсдөө хүүхдээрээ болоод ингэж сандарч явахгүй юу. Ердөө л дусалхан шар тос халаагаад л халуун бүлээнээр нь чихэнд нь дусаачих газар ингэж ч сандарч явах гэж. Миний хүүхдүүд, охиноо салхилуулахдаа хоёр чихийг нь хөвөнгөөр сайн бөглөж байгаарай. Чихээрээ салхи авчихаар л ингэдэг юм, аргагүй ээ аргагүй өөрсдөө хүүхдээрээ амьтад чинь. Юун ч эрт айл гэр болж тоглосон юм бэ дээ, ээ дээ одооны энэ хүүхдүүд үү... хэмээн завсар зайгүй ам хуурайгүй үглэх завсраа жолоочдоо:
-Гурвын урд буулгачихад болох юм байна гэлээ.

* * *

ЖОЛООЧ АХЫН ЯРИА
Үжин хүүхдээ тэвэрсээр орж ирэхэд кондуктор авгай моторын таган дээр элэгдэн хагас хэвтээд, цүнхтэй орлогын мөнгө болон үлдэгдэл билетээ эмхлэх зуураа ер ам хуурайгүй явах ажээ. Боргио жолоочын хажуугын суудалд сууж байснаа эхнэртээ суудлаа өгөөд өөрөө ард нь багана түшин зогслоо. Яагаад ч юм бүү мэд, үл таних дөнгөж анх удаа л зүс үзэж байгаа хүн хирнээ жолооч ах нэг л танил, бүр өөрийнх нь хамгийн дотнын хүн шиг санагдахад “Үгүй, энэ чинь юу билээ? Би чинь яагаад энэ үл таних ахыг ингэтлээ танимхайрч бодоод байгаа юм бол оо, яах аргагүй л анх удаа харж байгаа хүн хирнээ нэг л их дотно танидаг хүн шиг санагдаад байх юм даа, хачин юм аа” гэж бодсоноо бодлыг нь хэн нэгэн нь, бүр Боргио таагаад уншчихаагүй байгаа даа хэмээн сандран сэм анзаарвал жолооч замаа ширтэн ярисаар, кондуктор авгай ч мөнөөх л мөнгө төгрөг, үлдэгдэл билет цэгцлэх ажлаа хийсээр, харин Боргио босоогоороо багна түшин зүүрмэглэн явна. Жолооч ах жолоогоо сурамгай гэгч нь мушгих зуураа кондуктор эгчид ярьсан нь:
-Хэн эгчээ, хэн эгчээ гэнэ шүү, залуугаараа зөнөх нь үү дээ би чинь гэснээ Пагма эгчээ. Дүү нь уг нь металлистыг (Металлистын ТМС) сургуулиасаа ганцаараа дөрөвдүгээр зэрэгтэй жолооч мэргэжлээр төгссөн юм шүү дээ. Жолоочын гуравдугаар зэрэг гэсэн үг л дээ. Тэгээд тэжээл тээврийн ... дугаар баазад хувиарлагдлаа. Очоод л монхор ногоон ЗИЛ-ийн жолоон дээр суух юм бодсон байдаггүй ээ, эхний жил заавал дагалдан слесарь хийж дадлагажих ёстой гээд слесариар дагалдлаа. Багш маань харин хаа очиж сайн хүн таарлаа. Намын гишүүн, бас ч гэж болоогүй “Социалист хөдөлмөрийн төлөө” бригадын ахлагч, гавшгайч лут хүн байсан юм. Уг нь ч засварчин биш автын механикч хүн боловч хэтэрхий шулуун шудрага үгтэй, дутагдлын хажуугаар дуугүй өнгөрч чаддаггүйгээсээ болоод механикчаа хийж чаддаггүй байсан хэрэг л дээ. Машиныг дуугы нь нэг л сонсоод энд нь ингэчихэж, тэнд тэгчихэж... тэрийг нь тэг, энийг нь ингэ гэнэ. Яг л мэддэг лут хүн байсан юмсан. Би ч багшаасаа мөн ч их юм сурсандаа. Намайг слесарь биш жолооч болгох гэж их ч үзсэн, чадалгүй явсаар уржнан жил өвчнөөр өөд болсондоо гээд нэг гүнзгий санаа алдсанаа үргэлжлүүлэн:
-За тэгээд дагалдангын хугацаа дуусаад шалгалтаа өгөн жинхэнэ слесарь боллоо.
Нөгөө жолооч болох хүсэл маань дарга, даамлуудын “Чи ганцаараа жолооч юм уу? Цаана чинь чамаас өмнө ирсэн тэр, тэр нар одоо хир нь жолооч болж чадаагүй л байна. Машин тэрэг ч хүрэлцээгүй байна, ажлаа сайн хийж л бай очероороо явна шүү хө”-г мөргөж буцсаар дахиад гурван жил слесарь хийлээ. Мань мэтийн харж хандах хүнгүй, өнчин өрөөсөн амьтан дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуудсаар дуртай юм яах вэ, машин тэрэгтэй ноцолдсоор улам л дадлагажиж байлаа. Анхандаа жижиг сажиг эд анги тайлах, зассаныг нь эргүүлж угсрах зэрэг гарын үзүүрт зарагддаг байснаа сүүлдээ өөрөө ч засдаг боллоо. Хоёр жил слесариар дагнаад муу өвгөн багшдаа хэлж байж арай гэж баазын хоёр моторчны нэгийг дагалдан ямартай ч өөрөө бие даагаад мотор боохтойгоо боллоо. Гэвч аль хар багын минь мөрөөдөл жолоо мушгих байдаггүй. Нэг анзаарвал харин сүүлийн үед надаар дандаа гавшгайч, аваргуудын тэргүүдийг засуулдаг болсоныг бодож үзчихээд бас дахиад л өвгөн багшаа гуйж, хоёул өргөдөл бичин баазын захиргаанд өглөө. Ингээд дахин, дахин үндсэн мэргэжлээр минь ажиллуулж өгөөч гэж өргөдөл, гомдол болсоор багшыг бүрлээч болсоны дараахан л нэг юм, бүтэн дөрвөн жил слесарь хийгээд арай гэж нэг юм машин хүлээж авлаа. Машин ч гэж дээ хэн нэгний өмнө нь унагаагаад, өнхрүүлээд орхисон хагархай, бүтэн нийлсэн дөрвөн дугуй, дөрвөлжин раам, унаж яажийсан ямбий бүхээг, аль хэдийн хэрэгтэй эд ангийг нь тайлж авсаар бүрэн тоногдсон, асахгүй моторын сэгийг нийлүүлээд хэрвээ машин гэж хэлж болдог бол тэр шүү дээ. Бүтэн хоёр жил номын дууг нь сонсож, бүтэн дөрвөн жил слесарь хийж дадлагжсан хүн гурван сар гаран сэлбэгийн нярав, хуучин архаг жолооч нарын хөлд эвтэйхэн сууж, өдөр шөнөгүй ноцолдсоор байгаад ямартай ч нэг л өдөр моторын дууг нь сонсож, хүрд араагы нь хөдөлгөж үзлээ дээ. Дахиад хэд хоног ноцолдож, нилээн сайн юм хийж аваад анхныхаа замдаа гарлаа. Анхны зам маань баруун аймгуудад Улсын Фондын өвс, тэжээл хүргэх компанит ажил байлаа. Хэдийвээр шил толь болсон цоо шинэ машин биш ч миний муу ЗИС-164 сайн тордсоны хүчинд бас ч гэж өнгөлөг харагдаж байлаа. Манай бригад, манай цуваанд энэ удаагийн цувааны даргаар нь улсын аварга болохоор үүрэг амлалт авсан Нямхүү “Ударник” гээд ид дунд насны яралзтал инээсэн гялалзуур хүн болон, нэг нь надтай хамт төгссөн, нөгөө нь манай дараагийн төгсөлтын хоёр слесарь, Суурь гээд гуншигнасан дуутай өвгөжөөр механикч гэсэн засварын бүрэлдэхүүнтэйгээр, нийт хорин нэгэн тэрэг замд гарлаа... гэснээ жолооч ах халаасаа уудлан момпасай-ны төмөр дугуй хайрцагтай дүнсэн тамхи гаргаж ирэн сонины цаас таслах зуураа охиныг нь нэг өнгийж харсанаа:
-Хүү чинь овоо унтчихав уу даа, бяцхан амьтан ядраа байлгүй дээ гээд тамхиа сурмаг гэгч нь ороон шүлсдэн наагаад асаах зуураа:
-Хэн эгчээ, үгүй яасан барагддаггүй хэн эгч вэ дээ, манай баазад нэг Лхамаа эгч байсан юм, Лхамаа эгчийн нэр л аман дээр гарч ирээд болдоггүй... Кондуктор эгч:
-Лхамаа эгчдээ сэтгэл алдарчихаад салсан өдрөөсөө л санаад эхлэв үү дээ гээд тас, тас хөхөрсөн өө,
-Маргааш өглөө гурав дугаар тэрэг, уртын хувиартай юм байна, өглөө зургаа арван тавд эхтэй яах вэ хө, ядаж байхад өглөө манайх хойноосоо Хайлаастаас эхтэй байдаг, танайх чинь хаана гэсэн билээ? Жолооч ах:
-Өө, дүүгийнх нь саяхан барааны хоёрын ард нүүж ирсэн л дээ. Хэн эгчээ уртын хувиартай гэхээр өглөө зургаагаас орой арван нэг хүртэл явна гэсэн үг үү? Кондуктор:
-“Харчуул”-д байх нь ээ, манайхтай ч ойрхон юм. Тэгвэл хоёулаа энэ хүүхдүүдийг гурвын үүдэнд буулгачихаад бааз орон диспетчерээр замын хуудсаа хаалгачихаад, маргаашын замын хуудсаа авчихаад ирье, тэр нь дээр. Тэгэхгүй бол жижүүрийн унаагаар хүргүүлэхээр хотоор нэг тойрч явсаар байгаад хоёр хагас гурав дөхүүлж гэртээ ороод, эргээд дөрөв гэхэд зам дээр товшлуур бүжиг товшлоод зогсох болно шүү гэхэд нь Үжин яаравчлан:
-Тэгвэл ахаа, эгчээ! Бид гурав эргэж ирэхэд чинь буучихъя. Манай ээжийнх “Баруун харчуул”-д байдаг юм. Охин маань ч унтаад өглөө, ядрав бололтой. Аягүй л бол гадаа гараад дахиад салхи авхуулчихна гэлээ. Боргио одоо бол бүр босоогоороо хурхирах ажээ. Пагма эгч Боргиог босоогоороо хурхирхыг харчихаад:
-Ажлаасаа шууд яваа хүн бололтой, хаана ажилладаг юм бэ? Үжин:
-Уг нь ч оюутан юмаа, хичээл тараад үдээс хойш гучин хоёрт гүрүүшэг (грушк-ачаа буулгагч), мах цавчигч хийдэг юм. Өнөөдөр шинэ бараа татаад гээд нилээн оройтоод дөнгөж орж ирээд л буцаад гараад гүйсэн юм л даа хэмээн нөхрөө архи ууж оройтсоныг нь нуун хаацайллаа. Кондуктор эгч жолооч ахад хандан:
-Уртын тэрэг гэхээр тийм орой болтол явахгүй ээ. Маргааш манайх гуравдугаар тэрэг гэхээр орой долоо өнгрөөгөөд багшийн дээд дээр замын хуудсаа хаалгах юм байна. Манай шугаманд өдөрт арван тэрэг гардаг. Сондгой тэрэгнүүд нь урт явж, тэгш тоотой нь өдөр ээлж сольдог юм. Манайх өнөөдөр хоёрдугаар тэрэг байгаа биз? Ингээд өдөр өдрөөр хойшлоод явчихна. Долоо хоногтоо хоёр өглөө, хоёр орой, хоёр урт гэсэн хувиараар явдаг юм. Өглөө урдаасаа эх авсан бол хойно дуусч, хойноосоо эх авсан бол урд дуусч замын хуудсаа хаалгадаг юм даа. Жолооч ах:
-Ёстой мэдэхгүй юм чинь энэ дээ гэж, эхлэх дуусах нь нь ч яах вэ. Цаг барьж, цаг минутаар явна гэдэг чинь л хамгийн хэцүү юм нь байна. Бас тэр ажил тарах үеэр зогсоод байж болохгүй, хүмүүс зүүгдүүлээд явах хэцүү, хэцүү юм ч их байна шүү хө. Кондуктор эгч:
-За тэгээд нэг л мэдэхэд сурна даа, сурна. Сунадаг улаан нэрэндээ таарсан сундаг юм шиг сонин тэрэг шүү. Гэхдээ автобус сунана ч гэж юу байх вэ, явах тусам хүмүүс зайгаа олоод, эвдээ ороод байна гэсэн үг л дээ. Жолооч ах:
-Харин тэгэх бололтой юмаа, багтаж ядаад л зүүгдээд явсан улсууд чинь ганц, хоёр зуун метр явахад л багтаад орчихсон байх юм, сонин юм аа гэснээ түрүүчийн яриагаа цааш нь үргэлжлүүлэн:
-За тэгээд хууччуул, хашрууд голдуу л савалгаа багатай, үнэлгээ сайтай шуудайлсан багсармал тэжээл ачиж, мань мэтийн шинэ цэрэг бүү хэл тав, зургаан жил жолоо мушгисан ч нас залуу жолооч нар ч боодлын өвс дүнхийтэл нь ачсан чиргүүлтэй, чиргүүлгүй хорин нэгэн тэрэг гуулин хөгжмөөр үдүүлэн замд гарлаа. Сэтгэл догдолсондоо болоод хаазаа тааруулалгүй хөдлөн хүч алдуулан унтраачихаад түлхүүрээ түлхсэн ч, хуучин муу аккумлятор тэгэхээс тэгэх гэсэн юм шиг дийлж асаасангүй. Суганыхаа булчирхайг цочтол нь манивийлдаж байж арай хийн асааж аваад цувааныхаа араас хөдөллөө. Баазын удирдлагууд болон тээвэрт яваагүй бусад дотор үлдсэн ажилчин албан хаагчид “митинг” хийн үдэж өгснийг хэлэх үү, тэр үед нүүрэнд минь тамхи наагаад асаасан ч болохоор улайн халсан санагдана.
Жолооч боллоо, ганган жолооч болноо, тостой хар жолооч болохгүй юм шүү гээд өчнөөн жил тэрэгний дотортой ноцолдсон ч, тэрэгнийхээ голт зүрх болсон мотор, хорооп (кроп- хурдны хайрцаг), бөгс гээд гурван хэлхээндээ анхаарал тавилгүй гадаад өнгө үзэмжиндээ л анхаарал тавьж явсанаа одоо бодохоос инээд ч хүрэх шиг. Аргагүй л юм мэдэхгүй, насан багын л алдаа юм болов уу даа. Бүтэн дөрвөн жил тэрэгтэй ноцолдож хашир слесариудаар өч, төчнөөн юм заалгаж, бүр өөрөө мотор бөөрөнхийлээд (мотор боох) байх болсон хирнээ нарийн ширийнийг нь сураагүй л байгаа байхгүй юу.
Цуваанаасаа олны нүдний өмнө хоцорсондоо шаралхан хаазаа чинээнд нь тултал нь ёнгинуулан гишгэн зүтгүүлсээр ямартай ч цуваагаа гүйцлээ. Уг нь би дугаараараа бол арван долоо дугаарт дугаарлагдсан ч хоёр тэрэг зөрөхийн төдий хар зам дээр гүйцэж түрүүлэх арга ч байсангүй, бас ч гэж хүч тогтоож амжаагүй дөнгөж шинэхэн боосон мотор тэгж чадах ч үгүйг багцаалах учир тэгсхийгээд цувааны арыг даган зүтгүүллээ. Явсаар Шар хөвийн дөрвөлж дээр эхний тэрэг гаран зогсон, ар арынх нь тэрэгнүүд зайгаа эзлэн зогссоор миний тэрэг дээр нь гарч багтсангүй нилээн доох нь зогсож таарлаа. Зогсоод тэргээ асаалттай нь гар кардаанаа чинээнд нь тултал татаад, үсэрч буун бэлээхэн байх ивээсний чулуунаас хоёрыг ч авчирч арын хоёр дугуйн доороо чадлаараа жийн ивчихээд алхсаар ах нар дээр очлоо. Өвгөн механикч болон ахмад жолооч нар аль хэдийн завилан тухалж арай залуус нь тойрон зогсоод, нэгэн сэнжтэй сияан аягаар архи тойруулан алтан шар замаа ерөөж байлаа. Бас ч гэж баазад дөрвөн жил слесарь хийснийх, намрын тариа будаа болон бас бус компанит ажлууд, дайчилгаанд ах нартай хамт явж, муудаад унасаных нь хэн нэгний нөхөөсөнд гүйж бөгсний хорхойгоо дарж байснаа бодвол одоо өөрөө жинхэнэ эр хүн, жинхэнэ жолооч болсон санагдан өөрт ирсэн хувийг архагуудыг дуурайн сэржимдэн “Алтан шар зам минь, аяны жолоо өөдөө байх болтугай!” гээд татаж орхилоо. Нэг их ч удсангүй дахиад тойроод ирэхэд нь татгалзсан боловч “Наадамд гурван даваа, найранд гурван дугараатай байх ёстой” гэж шахсаар гурав татуулж орхилоо. Дотор халан сайхан ч юм шиг, дуу аялмаар ч юм шиг болон тэргэндээ орж суугаад өгсүүр газар ёнгинуулан хөдөллөө. Даваа даваад цаашаа уруудан араагаа хөнгрүүлж гуравтаа хийх гэтэл араа хаашаа ч орохоо болин гацаж орхилоо. Зогсон хамгийн арын тэргийг хүлээж байгаад ирэхэд нь Суурь гуайд хэлтэл “Чи чинь баазын урдаа барьдаг слесарь биз дээ, өөрөө янзалчихаад араас түргэн яваад очоорой” гээд тоож харсан ч үгүй яваад өглөө. Хороопоо дээрээс нь задаллаа араа давхардчихсан ажээ. Хоёр гурван цаг ноцолдож байж арай хийн аргалаад цааш хөдөллөө. Муу тэрэг бол муу л тэрэг байдаг хойно юуны чинь тэр цуваа, юун тэр компанит ажил байх вэ. Дахин дахин эвдэрч, тэр бүрийд нь ноцолдсоор энгийн явахад хоёр долоо хоногт туулдаг замыг бүтэн сар гэлдрүүлсээр арай хийж хотын бараа харлаа. Тэргээ оруулж хаячихаад баазын ажилчдын хашаанд байх муу дөрвөн ханатаа дүүгтэл нь галлан ус халааж аваад усанд орчихоод, баазын гуанзнаас хэдэн хуушуур авчран идчихээд үхсэн юм шиг нам унтаж байтал нойрон дунд хаалга тогшин “Бүх ажилчдын хуралтай, хуралдаа суугаарай...”-г хэдийвээр сонссон ч үнэхээр нойроо дийлсэнгүй, тэр чигтээ нам унтчихаж. Маргааш өглөө нь л ажилдаа очлоо. Хагас сайн өдөр учраас “Сонин уншлага”-тай байж таарлаа. Харин энэ удаагийн сонин уншлагаар нэг их олон улсын байдал, тойм ярисангүй намайгаа баалж эхэллээ. Баазын намын үүрийн даргын яриагаар бол би чинь “Баазын удирдлагууд итгэл хүлээлгэн сайн тэрэг өгтөл харин би түүнийг нь унаад улсын компанит ажлаас хойш суун, хувийн жаргал хөөн айраг архи эргүүлээд бүтэн сар зугаалаад” ирсэн болж таарч байна. Бүр гэрч баримттай гээч. Гэрч нь Суурь механик, би дөнгөж Шар хөв даваад л ганцаараа уугаад суугаад үлдсэн болж таарч байна. Залуу насны ааг амтагдан омог хөдлөн нэг л мэдэхэд босоод индэр дээр гарчихсан сэлбэгийн нярав, механик, бригадын дарга, мастеруудыг баахан бөмбөгдчихөөд тэр сэгээ аваарай гэчихээд гараад алхчихлаа. Ямар худлаа ярисан биш, нярав хэн, хэнд шинэ сэлбэг өгдөг, механик хэн, хэний тэргэнд анхаарал тавьдаг, бригадын дарга, мастерууд хэнийг дэмжиж, хэнийг хясаж шахдаг гээд байгаа үнэнийг өөрсдийнх нь нүдэн дээр аваад хаячихсан хэрэг шүү дээ... Энэ үед автобус бааз дээр ирлээ. Жолооч ах, Пагма эгч хоёр буугаад диспетчрийн өрөө руу явахад нь араас нь ширтэн суусан Үжин бахиалан гутлын түрийг шагайнд нь тултал эргүүлэн жийж, хар шарвааран өмд сул тавин өмсөж, толгой дээрээ “амины цагаан” духдуулсан амандаа улаан тамхи зуусан жолооч ахыг хараад сая л арав гаран жилийн тэртээд талийгч болсон аавтай нь хичнээн адилыг мэдэрч, аавыг нь л санагдуулаад байсныг сая мэдэхүй доор өөрийн эрхгүй хэдэн нулимс дусаалаа. Хэдийзавандаа очоод хэвтчихсэнийг ч анзаарсангүй Боргио аль хэдийн сандал дээр атиралдан хурхирах ажээ.
... Суурь механик миний муу багштай хонь чоно хоёр шиг таардаггүй байсных л намайг тэгж матсан хэрэг л дээ. Миний муу талийгч багш маань үнэхээр мэдлэгтэй чадвартай, хүнийг ихий нь их, багы нь бага гэж ялгаж үздэггүй, хийх ёстой ажлаа хийсэн шиг хийдэг, хэлэх гэсэн үгээ хэний ч өөдөөс шулуухан хэлчихдэг, шулуун шудрага хүн байсан бол Суурь гуай яг эсэргээр байсан юм. Дарга нарын өмнө эрх хав шиг, аварга, гавшгайчдын хэдэн тэргийг л бөөцийлээд байна уу гэхээс биш бага залуусыг бол “Өөрөө ухаад нухаад сурчихвал алсдаа чамд өөрт чинь л хэрэгтэй” гэсэн үгээр хуураад өнгөрнө. Дарга нарт далдуур алтан хушуу өргөж матаасаар л өөрийгөө аргалж яваа долигнуур бялдууч нэгэн л дээ. Уг нь Суурь гуай, манай багш хоёр нэг голын хүүхдүүд, тоолвол нас чацуу, төөлвөл бие чацуу хоёр гэсэн. Гэвч хонь, чоно хоёр явсаар муу багш маань өөд болсондоо. Дөнгөж гэртээ ортол конторын цэвэрлэгч хүүхэн ирж баазын намын үүрийн дарга дуудаж байна гэлээ. За ингээд тойрохоо авах хэрэг гарч дээ гэсэншүү юм бодсоор ортол баазын эвэртэн туурайтангууд бүгд цуглаад “шуурхай” зөвлөлгөөн хийж байлаа. Баазын намын дарга босоод ширээнийхээ араас:
- Тиймээ, нөхөд өө. Талийгаач Цэрэн механикчаас хойш манай баазын ажил нэг иймэрхүү байгаа нь үнэн. Цэрэн гуай ч хийхээ ч хийдэг, хэлэхээ ч хэлдэг ёстой жинхэнэ ахмад сурган хүмүүжүүлэгч, манай урдаа барьдаг тэргүүний “кадр”, боловсон хүчин байсан юм шүү. Өнөөдрийн сонин уншлаган дээр Готовын хэлдэг ч яг үнэн гэдгийг та бүхэн хэнээр ч хэлүүлэлтгүй өөрсдөө мэдэж л байгаа шүү дээ. Аль вэ нөхөр Готов бос! Гээд намайг босгосоноо:
- Ухамсартай эвлэлийн гишүүн хүнийхээ хувьд бусдын дутагдлыг социалист аж төрөх ёсоор ил, тод шүүмжилж байгаа чинь сайшаагууштай ч их зан гарган улс төрийн сонин уншлагыг дур мэдэн хаяж гарч яваа чинь улс төрийн хувьд нилээд ялзарч байгааг чинь харуулж байна. Иймээс баазын намын үүрийн даргын хувьд албан ёсоор хатуу донгодож байна. Нөхөр Готовыг бага, залуу хүнийх нь хувьд анх удаа юм гээд хатуу донгодоод өнгрөөх нь зүйтэй гээд бэлтгэгдсэн мэргэжилтэй боловсон хүчнийх нь хувьд бригадын дарга, мастер болон бусад холбогдох хүмүүст ажлын уялдаа холбоотой ажиллаж дэмжихийг үүрэг болгосугай!
- Мөн механикч нөхөр Суурьд, намын гишүүн ахмад ажилчин, манай тэргүүний кадрынх нь хувьд нөхөр Готовыг батлан дааж авахыг үүрэг болгосугай! Гэсэн шийдвэрийг шуурхайгаас гаргаад би гэж хүн ажилдаа орлоо доо. Тэр өдрөөс эхлэн ажил маань ч цэгцэрлээ. Урд өмнө хуучин архаг жолооч нарын солиод тавьсан хуучин сэлбэг арайхийж олж авдаг байсан бол одоо үлгэрийн юм шиг өөрчлөгдөн складнаас тос нь ханхалсан цоо шинэхэн сэлбэг зарлагын падаан бичээд л авдаг болсоных тэрэг маань ч жинхэнэ тэрэг боллоо. Тээвэрт явахад ч нэг л урамтай. Хагас жилийн төлөвлөгөөгөө давуулан биелүүлсэн өдөр Суурь гуай баяр хүргээд, гэртээ очиж цай уухыг урилаа. Толгойтод худалч хүнд манай баазын аж ахуйн хашаа шиг том цэлийсэн хашаатай дүнхийсэн том шавар байшин, бас хоёр ч том зуны амбаартай мундаг баян айл байлаа. Энэ яваа насандаа анх удаа л тийм гоё айлд орж үзэж байгаа минь тэр. Цай хоол бууз, архи дарс болоод л явчихлаа. Хот дотор тэрэгтэй яваа учир би архинаас нь амсаад л тавилаа. Суурь гуай:
- Өө, энүүхэн хооронд яав л гэж ганц татчихгүй дээ гээд янз, янзаар шахсан ч би дахиж уруул ч хүргэсэнгүй. Тэгсхийгээд харилаа. Хариад муу дөрвөн ханатаа хараад өөрийн эрхгүй “Суурь гуай ч амьдарч чаддаг хүн юм даа, яах аргагүй л амжиргааны ухаантай хүн юм даа” гэж бодлоо. Харин тэгж гэртээ хүн аваачаад дайлж, цайлчихаад араас нь алтан хушуу өргөөд үгүй дээ л хагас жилээр эрхийг нь хасуулчихдаг гэсэн үнэн болов уу гэж бодоод л өнгөрлөө. Намайг дайлж байхдаа:
- Чи залуу хүн, алийн болгон бага дөрвөн ханатад амьдрах вэ дээ. Эхнэр авна, хүүхэдтэй болно. Гэр чинь багадна. Мөнгө хэрэг болно, одооноос хурааж эхлэх хэрэгтэй шүү дээ. Чи чинь хэддүгээр зэрэгтэй билээ гэснээ өөрөө, өөртөө гуравдугаар зэрэгтэй гэж хариулсанаа, Чам шиг авъяас чадвартай жолооч хүн одоо шалгалт өгөөд зэргээ ахиулах хэрэгтэй, хоёр болго. Ингэхэд л цалин чинь хамаагүй нэмэгдээд явчихна шүү дээ, Готов минь. Миний муусайн хүүхдүүдээс ялгаа юу байх вэ... Гэж байсныг нь санан, “Манай Суурь гуай ч ёстой хайр нь дотроо, хал нь гаднаа хүн байна шүү. Ийм сайн хүнийг би тэгж буруугаар ойлгож, тэр олон хүний нүдэн дээр шүүмжилж ч явах гэж” өөрийгөө зүхэж байлаа.
Пагма эгчээ, тэгээд шалгалт өгөөд зэргээ ахиулсаны шанд нь өнөөдрөөс эхлэн ингээд богино рейсны жолооч боллоо доо гээд улаан тамхиа нэгэнтээ гүнзгий сорон утаагы нь хамраараа сийгүүлэн гаргаж хэнгэнэтэл санаа алдлаа. Пагма эгч:
-Хаа газар тийм муухай хүмүүс байх юм даа. Чамайг ч мөн цэвэрхэн өөрөөсөө холдуулсан байна шүү. Готов оо, миний дүү сэтгэлээр унах болоогүй шүү. Эгч нь нэг насаараа л кондуктор хийж явна. Дайн дууссаны дараахнаас брезентэн бүрхүүлтэй ЗИС-5 автобуснаас эхлээд өдийг хүртэл дөчөөд жил хүн арддаа үйлчилж явна даа. Яарсан хүн зондоо үйлчилээд өдрийн газрыг цагаар, цагийн газрыг хормоор дөхүүлж яваагаа эгч нь их л буянтай үйлс гэж боддог доо. Удахгүй ээ, Готов минь чи ч гэсэн нийтийн тээврийн автобусны жолоочын ажилдаа дасна даа. Манай автобус баазын хамт олон ч сайхан хамт олон шүү, чи даснаа дасна. Гэхэд Готов ах:
- Пагма эгчээ, та дүүдээ сайн хэлж, зааж зөвлөж байгаарай даа, дүү нь таны зааснаар хичээн ажиллах болноо гэснээ Үжинрүү харан:
-Аль вэ миний дүү, гэрээ заагаарай хүрээд ирчихлээ гэхэд Готов ахын ярианд автан, муу аавыгаа санан, санан сэм сэмхэн нулимс дуслуулж явсан Үжин нулимсаа сэм арчин өндийлөө.







ҮЖИН

Ээжийнхээ “Урт цагаан”-ы хоршооноос худалдан авч ирээд өгөхөд л ганц удаа углаж үзсэн, өсч яваа хүүхдэд удаан эдлэхийг нь бодолцож жаахан элбэгдүүлэн авсан хар өнгийн формын даашинз, мөн л цоо шинэхэн цав цагаан боловч захын дамын наймаачнаас үнэ хайрлалгүй худалдан авч өгсөн нейлонон өргөн дэрэвгэр мөртэй “союз” ёслолын хормогчоо өмсөөд, цоо шинэхэн дотоод үйлдвэрийн сурагч савхин хар цүнхээ хэдийвээр ээж нь барьяа гэсэн ч “Би өөрөө барина” хэмээн зөрүүдлэн хаяа нэг газар шүргүүлэн чадлаараа дээшээ өргөн алхсаар сургууль дээр ирлээ. Урьд өмнө нь ухаан орсон цагаасаа л энэ сургуулийн сүрлэг байшингын дэргэдүүр өглөө, орой болгон заримдаа аавынхаа мөрөн дээр суун, заримдаа ээждээ хөтлүүлэн цэцэрлэгтээ явдаг байснаа бодон өөрийн эрхгүй “Хэрвээ аав минь байсан бол...” хэмээн өөрийн эрхгүй хоёр нүдийг нь усан нулимс бүрхэхэд өөрөө ч мэдэлгүй таварцаглан арайтай л тэрий хадчихсангүй, ээж нь хөтөлж явсан тулдаа л унагачихсангүй татаж тогтоосоноо ээж нь:
-Хүүе, сургуульд орж байгаа том хүн чинь уйлдаг юм уу, хүүхдүүд шоолно шүү дээ, миний охион гээд ааваас нь хойш, гараасаа салгадаггүй гартаа үргэлж атгаж явдаг болсон жижигхэн эрээн нусны алчуураар охиныхоо нулимсыг арчихдаа өөрөө ч бас тэсгэлгүй ганц доголон нулимс унагах нь Үжинд харагдлаа.
Үжин айлын том охин. Уг нь ч Үжин биш л дээ, Бүжин байх ёстой байсан ч, дуугүй, ноомой хүний үгээр аавынх нь буруугаас гэх үү, районы тоо бүртгэгч дүлий дүмбэ ч дураараа дээрэлхүү байцаагч түшмэл авгайн буруугаас ч гэх үү Үжин болж хувирсан юм гэнэ билээ.
Аав нь Үжинг төрсний дараа төрсний гэрчилгээг нь авахаар районы гүйцэтгэх захиргаан дээр Үжингийн гар картыг барин очиход уруулаа час улаанаар нялайтал будаж, өөртөө “одеклон” духи хамар сэтэртэл харамгүй цацсан ганган, ихэмсэг дүртэй байцаагч авгай Үжингийн гар картыг шүүрч аван хэдэн тоо, хэдэн үсэг тулган бичиж авсанаа буцааж шидэж өгчихөөд:
-Эцгийн нэр? Үжингийн аав сандран:
-Манай аавыг Буд гэдэг гэхэд байцаагч түшмэл, ганган авгай тасхийтэл намжирдан, шилбэлзэж:
-Чиний эцгийг асуугаа юу? Охины эцгийн нэрийг асууж байна, шалавла! Ганц танай хүүхдийн гэрчилгээ бичдэггүй, цаана чинь өчнөөн ажил байна гэж ширүүлэхэд аав нь дахин загнуулахаас хальшран бэргэж дорой дуугаар:
-Эрдэнэ гэж хэллээ. Ууртай ширүүн байцаагч авгай:
-Хүүхдийн нэр? Гэхэд аав нь:
-Бүжинлхам, Эрдэнийн Бүжинлхам! Хэмээн өөрөөрөө овоглох охин үртэй болсондоо баярлан, бахархалтайгаар хэллээ. Харамсалтай нь дүлий толгой юу, аль эс бөгөөс тэгэхээс тэгэх гэсэн үү, байцаагч авгай дүрдэг үзгээ баалган байж “Б” үсгийг нь танаж Үжинлхам гэж тодоос тодоор бичсэнээр Үжин маань ийм нэртэй болсон хэрэг л дээ. Угийн дуу муутай аав нь “Үжин биш Бүжин” гэж мянгантаа учирласан ч “Албан бичиг засахгүй, та яагаад албаны хүнээр тоглоом, тохуу хийгээд байна? Таныг албан үүргээ гүйцэтгэж байгаа албан хаагч хүний ажилд саад болсон гээд 02-д залгаад сэргийлэх дуудчихна шүү! Чам шиг хөдөөний хөөсөн мантуу юу олж долоох юм, сэргийлэхээр дүүрэн манай ангийнхан байхад чамайг албан конторт албаны хүний ажлыг хийлгээгүй, саад тотгор болсон гээд зуун арван нэгд хийлгэчихнэ шүү! Гэснээр Бүжинлхам биш Үжинлхам болж хувирсан юм гэдэг. Үжин төрөхдөө дөнгөж хоёр кило гуравхан зуун граммтай дөчөн дөрөвхөн санжтай өөдөсхөн хүүхэд төрсөн бөгөөд, дүрлийсэн том алаг нүдтэй эгдүүтэй бяцхан амьтан байсан болохоор Бүжин гэж өхөөрдөн, Үжинг төрөхөөс өмнөхөн талийгч болсон аавынх нь ээж, эмээгийнх нь нэрийг дагуулан нэр өгсөн юм гэдэг. Харин талийгч аав нь байхдаа ч тэр, ээж нь ч тэр хэзээ ч Үжинг Үжин гэж дуудаж байгаагүй бөгөөд зөвхөн Бүжингээр нь л дууддаг байсан ч сургуульд орсон энэ цаг мөчөөс эхлэн ангийнхан нь болон багш нар нь бүгд Үжингээр нь дуудсаар байгаад аав, ээжийнхээ өгсөн нэрээр биш, байцаагч авгайн танаж өгсөн албан ёсныхоо нэрээр нэрших замдаа орсон билээ.
Үжингийн аав ч, ээж нь ч хоёулаа жолооч улсууд. Аав нь шуудангын хоёрдугаар баазад ГАЗ-51 маркын “Зараа ногоон” хочтой кауз автобусны жолооч, хот хоорондын тээвэрт гүйнэ. Харин ээж нь Үжинг ухаан орохын л гэртээ дүү нарыг нь харж байсан билээ. Ойрхон төрсөн болохоор нэгийг нь гараас гаргаж амжаагүй байхад л дараагынх олдчихоод байдаг байсан хэрэг л дээ. Харин аавыг нь автын ослоор талийгч болсоноос хойш хөөцөлдсөөр хоёр дүүг нь есөн сарын нэгнээс эхлэн Үжингийн цэцэрлэгийн багшаар нь гуйлган байж өөрийнх нь явж байсан цэцэрлэгт оруулсан билээ. Хэд хоногоос бага дүүг нь ч мөн яслид өгөхөөр болон өөрөө эргэж ажилдаа орохоор болсон болохоор ажилдаа орохоос өмнө дөрвөн хүүхдийнхээ хагархай, цоорхойг нөхөж оёж шидэх, хир тоосноос нь салгах гээд хэрхэндээ завгүй байгаа учир Үжин хичээлээс орж ирээд л бяцхан биенийхээ чадлын хирээр ээждээ туслана. Хичээл эхэлсэнээс хоёр долоо хоногийн дараа ээж нь тохирсон ёсоороо ажилдаа орж автолак хэмээх авто худалдааны кауз машины жолооч болсоноор гэртээ орох завгүй болж, гурван дүүгээ цэцэрлэг, яслид нь хүргэж өгөх, авах, хоол ундаа хийж дүү нараа хооллож ундлах, гэр орноо цэвэрлэх, дүү нарынхаа хувцас хунарыг угаах гээд хамаг л гэрийн ажил Үжингийн толгой дээр бууж билээ.
Есдүгээр сарын нэгний өглөө ээж нь бага дүүг нь унтаагаар нь бүсээр сайтар гэгч нь алдуурахгүйгээр хананаас уяад, хоёр том дүүгий нь баруун айлын ахыг гуйн цэцрлэгт нь хүргүүлэхээр явуулсан нь дөнгөж саяхан сургуулийн булангаар тойрон далд орсон билээ. Өнгөрсөн хавар Үжинг, энэ жилээс эхлэн шинээр буй болсон “бэлтгэл анги” гээчид сууж гар зүгшрүүлэх зурлага, нэгээс арав хүртэлхи тоо заалгаж байсан тэр л үед аав нь автын осолд өртөж хатуу хорвоогын жамаар хар нялхаар нь өнчрүүлж орхисон билээ.
Анхны хичээл эхэллээ. Хавар бэлтгэл ангид хичээл заасан настайвтар багш ангийн багш нь ажээ. Дунжаа багш:
-За хүүхдүүдээ, ингээд та нар минь ардын сургуулийн алтан босгыг алхан орлоо. Алтан номын анхны үсэг ямар үсэг байдаг билээ? Хэлэх хүүхэд байна уу? Гэхэд Үжингийн араас “Аа” гэж уртаар цангинуулан хашгирах сонсогдлоо. Багш:
-Багш нь хавар бэлтгэл ангид асуултанд яаж хариулахыг зааж өгсөн дөө. Сая хэн хашгирсан бэ? Хэмээн намдуухан асуухад хойгуур суусан хүүхдүүдээс нь нэг нь гараа өргөв бололтой багш:
-За, Туяа босоод хэлээрэй гэхүй цангинсан тод дуугаар Туяа:
-Үжинлхамын арын танихгүй хүүхэд хашгирсан гэхэд нь Үжин тэсгэлгүй эргэж харахад, өглөө хичээлийн нээлт хийж байхад час улаан “союз” үүрдэг цүнх үүрчихсэн ийш, тийшээ үсчсэн томоогүй байрын тогтож ядан байсан дэлчгэр шар банди байлаа. Эхний цагийн хичээл завсарлах хонхон дуунаар багш нь:
-За хүүхдүүдээ, бүгдээрээ журамтайхан босоод гараад завсарла даа, битгий үймж шуугиараа гэхэд нь Үжин бусдын адил босох гэтэл өөрөө ч мэдэлгүй гэзгэндээ татагдан суудал дээрээ лаг хийтэл суучихав. Гайхан эргэн хартал хоёр салаа сүлжсэн үснийх нь нэгнийх нь туузыг аль хэдийн задлаад партных нь суудлын түшлэгэн доогуур нь ороогоод нөгөө гэзэгтэй нь уячихсан байх нь тэр. Энэ л өдрөөс эхлэн Үжин Боргил гэдэг нэгэн дайсантай болсон билээ. Байсхийгээд л “Багшаа энийгээ хараачээ”, “Багшаа энэ Боргил чинь тэгээд байна”, “Багшаа энэ Боргиогоо хараачээ”- гүй өдөр тун цөөхөн тохиосон байхаа даа. Ямартай ч байсан дөрөвт орох хүртлээ сав л хийвэл Үжинг оролдож байдаг сонин хүүхэд байж билээ. Боргил хэдийгээр хөдөлгөөнтэй, ихээхэн дүрсгүйтдэг хүүхэд байсан боловч хаа очиж сурлагаараа хэнийг ч дагуулахааргүй толгойтой нэгэн байсан бүлгээ.

ШААГАА БАГШ

Боргио хавар бэлтгэлд хамт суугаагүйн шалтгаан нь ердөө л хичээл эхлэхээс хэдхэн хоногийн өмнө хөдөөнөөс шилжиж ирсэнийх л дээ. Аав нь нэгэн аймгын намын хорооны хоёр дугаар нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад доороос матаас орсон уу, яасан юм бүү мэд, НХШХ (Намын хянан шалгах хороо)-ы гэнэтийн шалгалтанд бүдрээд, намын ажил унагаасан донготойгоор нэгдүгээр нарийн бичгийн дарга нь говийн нэгэн аймагт сум нэгдлийн даргаар тушаал буун томилогдож, Боргиогын аав ч мөн адил тушаал буун эдний сургуулийн хичээлийн эрхлэгчээр томилогдож ирээд удаагүй байгаа билээ. Боргиогын ээж нь ч мөн багш боловч энэ жилийн хувьд аймгын арван жилийн сургуульд багш хүрэлцээгүйн улмаас аймагтаа өвөлжөөд, ирэх хичээлийн жилээс хотруу шилжиж ирэхээр аймгын гүйцэтгэх захиргааныхантай ярьж тохиролцон, ам өчгийг нь авсанаар үлдсэн юм.
Хичээл эхэлсэн өдрөөс эхлэн хичээлийн эрхлэгчээр шинээр ирсэн Шагдарсүрэн багш гээд залуугаараа урдаасаа халцарч яваа гучин тав, зургаа эргэм насны гялалзуур намхан бор хүн шаардлага хатуутай, шудрага үгтэйгээрээ сургуулийн багш нарт алдаршиж, ямар ч багш, тэр бүү хэл сургуулийн захирал багш, намын үүрийн дарга нар ч гэсэн мань хүнээс жийрхдэг болсон байлаа. Үжинг дөрөвт ордог жил Шаагаа багш эдний ангид түүх болон газар зүйн хичээл заадаг болсон бөгөөд тэр л үед Шаагаа багшын хичээл хэрхэн гоё, ойлгомжтой заадаг болон харин гэрийн даалгаварт өгсөн зүйл дээ үнэхээр нэхэл хатуутай, өнөө биш ч маргааш, маргааш биш ч хэзээ нэгэн цагт заавал шалгаж мухарлаж байж салдаг хатуу занд нь дассан билээ. Үжингийн ангийнхан ч тэр, ер нь сургуулиараа Шаагаа багшаас гөл авах боловч Шаагаа багшын хичээл тасалдаг ганц ч хүүхэд байсангүй. Хичээлийн эрхлэгч, багш гэдэг сүрдэм нэр, алдартаа биш хэдийвээр сурах бичгэнд албаны хуурай үгээр өгүүлсэн сэдэвийг ч ойн тойнд буутал, ерөөсөө л хүний толгой гээч дээрээ онгойдог хавхлагтай байсан бол тэр хавхлагыг нь нээн сурах мэдэх ёстой зүйлийг нь зүгээр л уудалж хийчэхээд, эргэж яагаад ч гарахгүйгээр таглан хав даран цүүлэх мэт, маш энгийн үгээр уран гоё ярьж, заадагт нь хүүхдүүд маш дуртай байлаа. Хүүхдүүдэд тэгтлээ ширүүлээд, тачигнатал нь загнаад байхгүй ч хүүхдүүд Шаагаа багшаас нэг л жийрхэн ерөнхийдөө маш их биеэ барина.
Нэгэн удаа ийм явдал болсон юм. Тав дугаар ангид байх үед, нэгэн өдөр зургаа дугаар цагийн хичээл буюу сүүлчийн цагийн хичээл, газар зүйн хичээл дээр Боргио асуугдах боллоо. Самбарын өмнө гармагц л ямар ч хичээл байсан дуржигнатал нь яриад, заримдаа шохой шүүрэн авч багшын юм бичээгүй хоосон зайд бүдүүвч зураг, томъёо гээд ойлгомжтой нь аргагүй тод гаргацтай бичин яриад алтан тавыг авсан шиг авдаг хүн энэ удаа амнаасаа ганц ч үг унагаасангүй, шир шир хийтэл нусаа татан, хар цагаан таг дуугүй, чив чимээгүй зогсож орхилоо. Шаагаа багш хэд, хэдэн удаа асуултаа давтаад ер дуугарахгүйг нь мэдэв үү яасан “Сурлагын хүснэгтээ” гэсэн ганцхан үг хэлэхэд Боргио буцаж очин сурлагын хүснэгтээ авчран анхны удаа”0” тавиулж билээ. Урьд өмнө “0” бүү хэл дунд ч тавиулж үзээгүй, тоотойхон ганц нэг дөрөв тавиулж байсан хүн чинь ингэж анх удаа, бүр өөрийнхөө төрсөн эцгийн гараар “0” тавиулсан юм.
Нэхэн өгүүлвээс: Боргио бага ангид байсан шигээ, чухамдаа бол нэг дүгээр ангийн эхний улиралд сахилгагүйтсэн шигээ сахилгагүйтэж, дүрсгүйтэн үймүүлэх нь эрс багассан нь ч үе, үехэн тэснэ, тэснэ гэхэд яаж тэсэх вэ гэгчээр гэнэт гэнэт зангаргатай хэрэг тарьж орхидог хэвээр л байв. Нэг дүгээр ангид байхад нь эхний улирлын дүн гарах дөхөж байсан үед Дунжаа багш нь хичээлийн эрхлэгчийн өрөөний хаалгыг зөөлхөн тогшоод:
-Орох уу багшаа? Хэмээн зөвшөөрөл аван ороод:
-Багшаа, тантай ярилцах хувийн ч юм уу гэмээр яриа байна, та завтай байна уу? Гэхэд Шаагаа багш:
-Өө, Дунжаа багш, та ийшээ суугаач, бага зэргийн завтай байна гэснээр дараахь яриа өрнөжээ. Дунжаа багш:
-Шаагаа багшаа, Боргиогын талаар тантай сайтар ярилцах хэрэг гараад байна. Тун удахгүй эхний улирлын дүн гарах гээд байдаг. Манай Боргио ч сурлагаар бол алзахгүй ээ, энэ эрчээрээ явах юм бол сургуулиа алтан медальтай төгсөх хүүхэд яах аргагүй мөн. Шаага�

( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 227 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Б. Энхбат 1981	, зотон тос
Надаас зугатах цаг хугацаа
Хэмжээс: 600x545 170k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4019

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-080.JPG
Хэмжээс: 600x450 84k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3834


erd-006.JPG
Хэмжээс: 600x450 61k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4736


Агуулга
Бямба, 2024.03.30
· Лха Отхан : ЗАМЫН ТУХАЙ ШҮЛЭГ
Даваа, 2024.03.04
· Б.Явуухулан: Сонин сурвалжлагчид ярьсан нь
Пүрэв, 2024.01.25
· Г.Мөнхтулга : ХАЙР
· Г.Мөнхтулга : ТҮҮНД
Пүрэв, 2023.12.21
· Г.Мөнхтулга : ХОТЫН ШӨНӨ
· Г.Мөнхтулга : ЧАМД
Мягмар, 2023.12.12
· Долгорын Цэнджав : ТАМГА
Мягмар, 2023.12.05
· Г.Мөнхтулга : Зүүд
· Г.Мөнхтулга : ХЭДЭН ҮГ
· Г.Мөнхтулга : ДҮРСГҮЙ БОДОЛ
· Г.Мөнхтулга : БҮСГҮЙ ЧИ НАМАЙГ ХҮЛЭЭДЭГ ҮҮ
· Г.Мөнхтулга : БИ ХИЙСЭЖ БУЙ НАВЧ
Даваа, 2023.11.27
· С.Начин : Уучлалын шүлэг
Пүрэв, 2023.10.19
· А.Эрдэнэ-Очир : АЯЛАГХАН ЗАЛУУ НАС МИНЬ
· Ц.Доржсэмбэ: ЧИНИЙ САЙХАН ГАРЫН ХҮЙТЭН
· Ц.Доржсэмбэ: ЦАС БОРОО
Лхагва, 2023.10.18
· Т.Дарханхөвсгөл : Үхэр огдой
· Б.Явуухулан НҮҮДЭЛЧНИЙ НАМАР
· А.Эрдэнэ-Очир : Тунгалаг гунигийн улирал
· Ц.Доржсэмбэ : НАМАЙГ ХАРСАН НҮД
· С.Ууганбаяр : НАМАРТ БИ ДУРГҮЙ
· Т.Дарханхөвсгөл : Бидний намар
· А.Сүглэгмаа : Навчисын шуурганаар
· Ц.АВИРМЭД : ТЭР НАМАР
· Д.Бямбажав : НАМАР
Ням, 2015.10.25
· Зундуйн Дорж
Бямба, 2023.10.14
· Зундуйн ДОРЖ : Өглөө болгон эрт босч
· Батсайхан Баттөгс : Миний нутгийн намар
Мягмар, 2023.09.12
· Ц.Бавуудорж : МЭДРЭМЖИЙН ТУХАЙ ШҮЛЭГ
· Ц.Бавуудорж : ИТГЭЛ
· Ц.Бавуудорж : ТОМЪЁО
· Ц.Бавуудорж : НАМРЫН ӨВСӨН ДУНД
· Ю.БАЯН-ОЧИР : МАШИН
· Ю.БАЯН-ОЧИР : ЦЭН ТОГОРУУ
· Ю.БАЯН-ОЧИР : ЖАРГАЛ НЬ ТЭР
· Ю.БАЯН-ОЧИР : ӨНӨӨДӨР
· Ю.БАЯН-ОЧИР : Миний ертөнц
· Ю.БАЯН-ОЧИР : ӨМГӨӨЛХҮЙ
· Ю.Баян-очир : Мод
Мягмар, 2023.08.22
· Б.Болормаа : Намайг явсны маргааш

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn