Ээж минь анх сүүгээр чулууг нь зөөллөж Эцэг минь өргөсийг нь түүсэн цэцэгт зам Үйлийн үрийн усанд эвдэгдсэн эхлэлтэй Уулзахын баярт эгцэрч яараад Хагацлын гунигт донсолсон донхолтой Учир байдлын хорвоод гэнэн сэрэмжгүй төөрсөн Униарт мушгиа хавцал дээр Ухаантан тэнэг хоёр ээрсэн Миний зам
Хажуу бургасанд гөрөөс янзагалж Асга хаднаас янгир хальсан энэ замд Хаврын толгод дунд ингэ гунганаж Зээр зэрэглээ сүвлэн цахилсан энэ замд Тал санаашрал намрын тэнгэр уйлагнаж Тогоруу буцсан энэ замд Тавилан заяаны харгуй дагаж Ноход хуцсан энэ замд Салаа гэзэгтэй охин амраг болон учирч Үрийн баяр хотолж хамт алхая Салхины буруу зүүдэнд аавыгаа алдаж Нулимас хамт асгав Сүүлчийн ганц дэлхий цагийн хязгааргүйд уусахад ч Сүү татуулан гэрэлтэх тодын тод зам Энэ миний хувьхан заяаны зам аа
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
Хар ус нуур Хэмжээс: 600x352 135k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5411
mongolia2007year-205.JPG Хэмжээс: 600x800 165k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4243
Гуталчин Хэмжээс: 476x600 80k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4237
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: