Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Дорж 	Б	 Шүлэг: Б.Дорж : Тэр үдэш
Оруулсан admin on 2009-03-26 22:25:49 (3851 уншсан)

Польшид “Эв санааны нэгдэл” хөдөлгөөнийг нухчин дарж цэргийн байдал тогтоосон 1980 оны үйл явдалтай холбогдсон нэгэн шүлгийг болон зохиогчтой хийсэн ярилцлагыг “Задлан шинжилгээ” хэмээх номоос хэсэгчлэн орчуулснаа толилуулъя.

Б.Дорж

 

Юлиа Хартвиг1

 

Тэр үдэш

Тэр үдэш зочид ирэхийг дохиолж
Утас тасралтгүй хангинаад
Тамхи улалзан, утаа нь
Тасалгаанд багтахгүй суунаглаж байсансан


Бага зэрэг дарс
Бас дээр нь даруулга байсан
Краковаас Ежи ирсэн
Харин түүнтэй уулзахаар Адам ирсэн
Анджей Катятай цуг, Жолибожоос2 Мачей
Адамд материал барьж нэгэн оюутан бүсгүй ирсэн

Адам Ежид дөхөж суугаад
Аанай л нөгөө янзаараа хөнгөхөн эхлэж
Хурц түргэн яриад
Ежи чимээгүйхэн
Едийн төрхөөрөө анхааралтай сонсоод...

Хүний эрхийг хамгаалах нь сүм хийдийн үүрэг үү?...

Өө гэхдээ өнөөгийнх шиг тод сайхан хариулт
Үнэндээ тэр үед байгаагүй юм
Сүм хийдэд ардчилал тогтоохтой адил
Сүрхий хүнд асуулт байсан юм

Өндөрлөж, шөний хоёр цагийн орчимд гарцгаахад
Өрөөний цонхыг дэлгэн тамхины утааг гаргангаа
Салхины мөсөн савслага дунд гадаах машинаас
Савхин дээлтэй бахим “илжиг”-нүүд үсрэн бууцгааж
Тэднийг минь барин
Тэргэнд чихэхийг харсансан

Хүнгүй хоосон гудамжинд Ежи ганцаар үлдэж
Хөдөлгөөнгүй, ээлжээ хүлээх мэт
Тэнд удаан зогсож зогсож ...
Тэгээд гэнэтхэн сэхээ орсон мэт Новы Швиатыг3 зүглэн одсонсон
Ган хийх чимээгүй бүх зүйл болж өнгөрөхөд
Ганц ч цонх гэрэлгүй байшин даяраа харанхуй байсансан.

 

ШҮЛЭГЭЭР ИЛЭРХИЙЛЭМГҮЙ ҮДЭШ
Ямар нөхцөлд та энэ шүлгээ бичсэн бэ?
Энэ шүлэг олон жил дуншсан юм. Цэргийн байдал тогтоосон тэр үйл явдал болсон тэр үеэс гэх үү дээ. Энэ шүлгийг бичиж чадахгүй юм шиг санагдах ч үе байлаа. Шүлгээр илэрхийлж болохгүй гэж бодож байв. Үнэндээ юу хийхээ мэдэхгүй байв. Тухайн үед бичиж байсан тэмдэглэлээ олон жилийн дараа нэгэн өдөр олж, тэгээд уншиж суугаад энэ шүлгийг бичсэнн юм. Тэр нэгэн үдэш болсон үйл явдлыг л өгүүлсэн.
Яагаад энэ шүлгийг бичив? Ямар тодорхой үйл явдлыг та бичсэн бэ?
Шүлэгт цэргийн байдал тогтоосны эхэн үеийн өвлийн үдшийг өгүүлнэ. Хачирхалтай үдэш байсансан. Эцсийн эцэст миний гэрээс миний нөхөд гараад миний цонхон доор баривчлагдсан тохиолдол олон тохиолдоогүй юм. Шөнийн нэг эсвэл хоёр цаг байсан санагдана. Маш хүйтэн байв. Тэд бүхий л үдэш биднийг отож байсан байгаа юм. Тэд бүхнийг мэдэж байв. Хэн манайд байсныг, хэр удсныг хүртэл. Зочид маань төдийлөн болгоомжтой байгаагүйг хэлэх хэрэгтэй. Утсаар хэдэн цагт уулзах, хэн яг ирэх, хэн ирж магадгүйг ... ярьцгааж байв. Тэд энэ бүхнийг нууцаар сонсож болохыг төдийлэн тоогоогүй. Сонсоно гэж ч толгойд ороогүй байх даа.
Шүлэгт орсон нэрсийн талаар тайлбарлахгүй юу?
Тэр үдэш манай гол зочин Ежи Турович байлаа. Ежи гээд байгаа чинь түүнийг хэлсэн хэрэг.
Тыгодник Повшехны” /Бүх нийтийн долоо хоног дутмын мэдээ – Б.Д/ сэтгүүлийн Ерөнхий редактор байсан Ежи Турович уу?
Тийм ээ. Миний бодлоор тус сэтгүүлийн ёстой жинхэнэ редактор байсан юм. Дайны дараагаас Пивоварчик хуврагийг орлон тэнд ажиллах болж нас барах хүртлээ бараг хагас зууны турш тус хэвлэлийг толгойлсон доо. Дараа нь түүний оронд Бонецки хувраг томилогдсон. Ежигийн үзэл бодолд эргэлзэх зүйл байгаагүй боловч голч төлөв байдлаараа ялгагдаж байв. Нийгмийн дунд нэртэй, сайн хүний туйл байсан гэж хэлж болно. Сталиныг үхсэнтэй холбогдуулж тус хэвлэлийн редакц эмгэнэл нийтлэхээс татгалзсан тул сэтгүүлийн удирдлага нь солигдож байв. “Тыгодник Повшехны” сэтгүүл католик шашныг нээлттэй төлөөлж байсан бөгөөд Туровичийн үеэс янз бүрийн санаа бодолтой зохиолчдын өмнө үүдээ цэлийтэл нээсэн юм.
Ежи Турович тэгвэл таны шүлгийн гол баатар юм байж. Өөр тэнд хэн байсныг Та шүлэгтээ дүрсэлсэн бэ?
Адам Михник.
Тухайн үед Михник хэн байсан юм бэ?
Яг тухайн үед суллагдаад байсан юм. Адам нь Курон, Модзелевски нарын адил нууц байгууллагын идэвхтэн байлаа. Үргэлж л тэмцээд, үе үе хоригдоод, гарч ирээд нүдэлцээд ахиад л баригдаж хоргидоод байдаг байлаа. 68 онд түүнийг Варшавын их сургуулиас хөөчихсөн юм. Тэгээд Познаньд очоод үйлдвэрт ажиллаж байгаад Адам Мицкевичийн Их сургуулийг хуулийн мэргэжлээр төгсөж билээ.
Ежи Турович, Адам Михник. Өөр хэнийг бичив?
Ежи Турович ирэхийг дуулаад Адам Михник өөрийн найз болох Анджей Киёвскиг эхнэр Кажятай нь бас мөн Мачекийг урисан юм.

Анджей Киёвски гэдэг чинь нөгөө нэрд гарсан шүүмжлэгч үү?
Тийм ээ, Шүүмжлэгч, зохиолч хүн. Нэрт хэл судлаач Краковын Кажимеж Выки профессорын сурагч даа. Ян Блонски, Анджей Киёски зэрэг мундаг шүүмжлэгчид профессорын гараар дамжсан гэж хэлж болно. Харин Кажимера Киёвска нь нэгэн сонины газар ажиллаж байсан юм. Анджейгийн эхнэр нь. Харин Анджей манай хамгийн ойр дотно найз, бараг л өдөр тутмын зочин, “утасдагч” байсан даа.
Мачек хэн байсан юм бэ?
Мачей Райзачер. Адамтай хамтран ажилладаг байсан. Жолибож дүүргийн сөрөг хүчний идэвхтэн. Мачекаас гадна Краковаас Адамд зориулж нууц дээд сургуулийн материал барьж нэгэн оюутан бүсгүй ирсэн. Түүнийг сайн танихгүй. Хичээл нь янз бүрийн хотуудад ордог байсан бөгөөд Варшав, Краковынхан их ойр хамтран ажилладаг байлаа.
Оюутан бүсгүй хамгийн сүүлийн зочин байж. Тэгээд юу болсон бэ?
Бүгд цугларлаа. Чухал уулзалт байв. Адам Ежид сүм хийдийн тухай яриад л... Түүний бодлоор сүм хийд хүний эрхийн асуудлаар төдийлөн хөдөлж өгөхгүй байсан юм. Ежи чимээгүй сонсож суусан бөгөөд дотроо сэм таашааж байсан биз. Тэгээд л гарцгаасан. Тэднийг минь баривчилж машинд чихэхийг би цонхоор харсансан. Ежигээс бусдыг цөмийг барьж, харин түүнийг орхисон бөгөөд нэр хүнд, алба ажлыг бодож халдахаас жийрхээ биз. Тэр яахаа ч мэдэхгүй гудамжинд зогсохыг би харж байлаа. Тэгснээ нэг тийшээ явж одсон. Түүнийг ийнхүү “ялгаварласан” нь түүнд тийм ч сайхан байгаагүй байх. Бусдыг нь Вилча дахь цагдаагийн хэсэгт аваачсан юм. Дараа өдөр нь суллаж билээ.

Орчуулсан Варшав дахь ЭСЯ-ны зөвлөх, яруу найрагч Бархасын Дорж
2009


1 Польшийн зохиолч, яруу найрагч, орчуулагч, хүүхдэд зориулж олон ном бичжээ.

2 Варшав хотын нэгэн дүүрэг

3 Варшавын төв хэсэг дэх худалдааны гол гудамжийн нэг



( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 6/2 | Дорж Б )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 86 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-028.JPG
Хэмжээс: 600x450 136k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4398

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-103.JPG
Хэмжээс: 600x450 107k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2373


khuv5-034.JPG
Хэмжээс: 600x450 60k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2883


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn