Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Өгүүллэг 		 Шүлэг: Д.Энхтуяа :Мөсөн хотхон /өгүүллэг/
Оруулсан admin on 2010-12-27 10:48:00 (7743 уншсан)

Бид хоёр хүүгээ хөтөлсөөр, талбай орохоор явлаа.

-Ээжээ! Талбай дээр ёстой гоё мөсөн хотхон барьсан гэнэ лээ. Манай ангийнхан өнөөдөр очиж тоглосон гэсэн. Би зөндөө их гулгана шүү! гэж хүү маань бөөн хөөр. Шинэ жилийн уур амьсгал орж, энд тэндгүй гэрэл чимэглэл анивчин, өндөр ногоон мод чимсэн нь холоос харахад сүрлэг сайхан. Талбайд үнэхээр мөсөн хотхон байгуулжээ. Хүн гэж пиг дүүрэн. Мөсөөр ёстой хийе л гэсэн бүхнээ хийсэн байлаа.

Өвлийн өвгөн, цасан охин, цамхаг, арван хоёр жил, амьтад, мөсөн гулгуур гээд л .. Гулгуур өөд авирсан хүүгээ хүлээн энд тэндхийг сонирхон зогстол

-Эгчээ холдож байхгүй юу! гэсэн цовоо дуу гарлаа. Эргэж харвал, үстэй малгай, хөх хүрэмтэй зургаа долоон насны бүлтгэр алаг нүдтэй хөөрхөн хүү, өөртэйгээ биөэр чацуу цагаан эрээн шубатай охиныг хөтөлсөөр хажуугаар зөрөн мөсөн гулгуур өөд их л сурмаг авирч гараад, охиноо урдаа суулган гулган буулаа. Тэднийг хараад Буумын рашааны мөсөн овоо өөд хөтлөн авирч яваа хоёр жаахан хүүхдийн дүр нүдний өмнө өөрийн эрхгүй тодорлоо.

Тэр жил манайх Пүрэвээ гуайнхтай хамт Буунд өвөлжсөн юм. Хоёр өндөр уулын мухарт барьсан намхан хашааг Бумын өвөлжөө гэнэ. Хашааны хоёр талд буусан хоёр гэрийн хооронд ямар ч их цас орсон байлаа ч, бараан зам дорхноо тодорно. Пүрэвээ гуай гэж, үргэпж алиа хошин юм ярьж, бидэнтэй тоглож инээж явдаг, том алаг нүдтэй өндөр бор ах.

Авгай нь олон таван үггүй, уурлаж хүүхдээ загнах гэж байхгүй, их л тайван, намхан цагаан эгч байлаа. Би тэднийг Пүүжээ ах, Дүүжий эгч гэж авгайлна. Намайг өөрийнхөө охин шиг эрхлүүлнэ. Би голдуу л тэднийд тоглож өнжинө . П үү жээ ах том бор ногоон ачааны машинтай . Дандаа л аймаг , сум , хот руу ачаа тээвэрлэнэ . П үү жээ ахыг тээврээс ирсэн өдөр хоёр гэрээрээ бөөн хөл болно . Аав , П үү жээ ах хоёр хот хөдөөгийн сонин хуучлан ганц шил юм ууна . Д үү жий эгч , ээж хоёр авчирсан боов чихрийг бидэнд х ү ртээн , гурил будаагаа янзалж , даавуу шаавуугаар нь хэнд юу хийхээ ярилцана . П үү жээ ахын бага х үү Баяраа нь надтай чацуу . Хөдөөний х үү хэд гэхэд цав цагаан царайтай , аав шигээ том алаг давхраатай н ү д , өтгөн хар хөмсөгтэй . Урт үстэй бол охин гэж андуурмаар туранхай цагаан баньд байлаа. Баяраа бид хоёр их найз. өглөө хэн түрүүлж боссон нь нэгнийдээ орно.

Голдуу би л тэднийд орно. Намайг орохоор Дүүжий эгч

-Баяраа миний хүү босоорой. Найз нь ороод ирлээ. Цайгаа ууцгаая гэнэ. Баяраа ч намайг хараад хурдан босож хувцаслана. өглөө ээж маань надад өрөм боорцог аяганд хийж тавиад, үнээндээ гарсан байдаг ч би ганцаараа цай уух их дургүй. Дөнгөж босоод л гар нүүрээ угаагаад Пүүжээ ахынд орно. Би айлын ганц охин болохоор тэднийд орж хүүхдүүдтэй нь тоглох, хооллох дуртай. Олуулаа ширээ тойроод хооллохоор тэдний хоол илүү амттай санагдана. өглөөний цайгаа уугаад л Баяраа бид хоёр ажилдаа гарна даа.

Бид хоёрын ажил гэж, бярууны хөмөн дээр үхрийн баас ачаад хотны зах руу зөөх. Хөм гэдэг маань хатсан арьс шүү дээ. Баяраа жолооч болж хөмний оосроор биөэ ороогоод чирнэ. Би замд унасан баасыг ачиж, өгсүүр газар нь хөмнөөс чирэлцэнэ.

-Хэзээ эр хүн чинь охиноос чадалгүй байсан юм. Би бол хүчит баатар гэж онгирно. Бид хоёрыг ажлаа дуусахад цагаан тос, чихэртэй аарц, өрөмтэй боорцог, ёотон гээд л дандаа амттай юм бэлдээд тавьсан байна. Хааяа шажигнуур хийж өгнө. Шар тос, элсэн чихэр, нунтаг ээзгийг холихоор салахын аргагүй амттай шажигнуур болно доо. Баяраа шажигнуурт их дуртай.

Ингээд л бид хоёрын тоглоомын цаг эхлэнэ. Хоёулаа модон чаргаа чирээд, уут дүүрэн хонины хоргол хийж аваад, Буумын рашаан руу явна даа. Манай өвөлжөөнөөс баруун доохно газрын гүнээс гарсан хэдэн рашаан байна. Нутгийнхан тэр рашаануудыг янз бүрийн өвчин анагаах чадалтай гэж ихэд л бишрэн хайрлана. Хангай нутгийн өвөл хэдий хүйтэн ч тэр зургаан рашаан огт хөлдөхгүй, харин ч ус нь амсахад бүлээн юм шиг санагдана. Ус нь хөлдөхгүй болохоор уур нь дээшээ хөөрч царцаад, давхарлан хөлдсөөр рашаан бүрийн дэргэд мөсөн овоонууд наранд гялбан, гялалзсан өнгөтай мөсөн хаднууд шиг их л гоё сонин харагдана. Тэр мөсөн овоонууд янз бүрийн дүрстэй тогтсон байдаг.

Хадан цохио шиг, өндөр уул шиг, амьтан шиг хэлбэртэй. Зарим нь бүр бид хоёроос ч өндөр. Хамгийн өндөр, цохио шиг хэлбэртэй мөсөн овооны дэргэд бид хоёр ээлжлэн зогсоод өндрөө үзнэ. Тэгээд хорголоо усанд норгоод мөсөн дээр нааж өндрөө тэмдэглэнэ. Баяраагийн хоргол минийхээс дандаа л гурван хуруу дээр байна.
Би түүнд атаархаж:
- За яахав арав хоноод л би чам шиг өндөр болно доо гэж бодно . Хоёулаа ууттай хорголоосоо усанд дүрээд мөсөн дээр наан амьтан бүтээж тоглоно. Нойтон хоргол мөсөн хаданд амархан наалдаж хөлдөнө. Түүнд нь урамшаад хоёулаа мөсөн хад болгон дээр хонь, үхэр, хүн, гэр, уул, машин гээд олон дүрс бүтээнэ. Хорголоор наасан зүйлээ холоос харахад хар будгаар зурсан юм шиг харагдана. Нэг амьтан хийж дуусаад хоёул гулгахаар явна. Баяраа намайг нэг гартаа хөтлөн, нөгөө гартаа чаргаа чирсээр гөлгөр том мөсөн овоо өөд авирч гараад, чарганыхаа урд намайг суулган өөрөө ард нь сууж оосрыг нь бариад гулгана. Бид хоёр үргэлж хамт тоглодог ч огт муудалцахгүй. Ганц чихэр олдсон ч хувааж иднэ. Баяраа:

-Би том болоод аав шигээ ийм том машины жолооч болно. Чи миний машинд суугаад сургуульдаа явж байгаарай гэнэ. өдөржин тоглосоор нэг л мэдэхэд орой болж нэг л их ажил хийсэн хоёр хүн шиг чаргаа чирсээр гэртээ харина. Буумд өвөлжсөний хавар би сургуульд суух болж манайх хот шилжсэн юм. Аав ээж хоёр минь ганц охиноо төв газар бараадуулж эрдэм ном сургах гэсэн хэрэг л дээ. Харин Пүүжээ ахынх сумын төв рүү нүүж Баяраа сургуульд орсон гэдэг...

Тэр өвлөөс хойш хорин таван жил өнгөрчээ.

Ай алдрайхан бага нас минь. Буумын рашааны мөсөн хотхон, мөсөн амьтад, алаг нүдэн Баяраа минь, зүрх сэтгэлд минь хэзээ ч мартагдахгүй ариухан дурсамж болон үлджээ.


Зохиолч Данаасүрэнгийн Энхтуяа.

Энэ өгүүллэгийг http://www.mclibrary.edu.mn/MonLit/zohiolch/denkhtuya_buts0.html вэбээс авлаа.



( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 15/4 | Өгүүллэг )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 117 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-120.JPG
Хэмжээс: 600x450 75k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3714

Анхны цас 2005 он
Үүрийн гэгээ
Хэмжээс: 600x449 58k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2810


art_05.jpg
Хэмжээс: 600x446 147k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3792


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2020 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn