Үе үехэн сэвэлзүүр салхитай, дэн бүрээстэй гэрт бол жиндэж хонохоор намрын энэ сэрүүхэн өдрүүдэд би өөрийн дуугаа дуулмаар байна. Түм бужигнасан Улаанбаатарын хөл үймээнээс тэртээ зайдуу, Мэнэн, Тамсагийн их талын хормой дэрлэн орших бяцхан хотоосоо, эрх чөлөөтэй амьдрахын жаргал, зовлонг мэдэрсэн аз хийморь дүүрэн хорин жилийнхээ тухай нэгээхэн ч гэлээ сайхан үгийг хэлмээр байна. Хорин жилийн өмнө барагшин цардмал ханын хүйтэн чулуу, хүрэн улаан тоосгыг нүцгэн гараараа нүдэн байж нураасан, тэглээ гээд хэнд ч ялархаж тунирхалгүй борогхон амьдралаа эзний ёсоор мэдээд явчихсан эгэл жирийн олон олон анд нөхдийнхөө тухай ганц нэгэн шадыг удам залгах хойчис, үр ач нартаа үлдээмээр байна. Энэхүү номын шүлгүүд бол зүдэргээнт их талын хүү миний хувийн эрх чөлөө юм. Гоо сайхны дээд эрэмбэнд хүрэх замын дунд яваа, хорвоогийн гэрэл гэгээ, сэтгэлийн гэгээрэл, бодрол бясалгалын аян замд нэгэнт гарчихсан хүмүүст дайж байгаа миний бяцхан ачаа юм. Баянтүмэний тоост нарийн гудамжинд тал юмны мөнгө гуйгаад зогсож буй эртний танил нөхрийн минь шарыг тайлах жаахан хатуу идээ юм. Арал хойгийн даржин эрсийг дагаж амьдралын эндүүгээр тэнүүчлэн одсон хайр энэрлийн гачлантай мянга мянган бүсгүйчууд, тэдний настай ээждээ даатгаж үлдээсэн зуу зуун жаалуудад өгч байгаа даруухан ч гэсэн бэлэг юм. Улс гүрэн дамжсан урт холын аянаасаа буцаж ирээд Хэрлэнгийн задгай эрэгт цээж нүцгэлэн амарч хэвтээ нутгийн залуу чамд аминчлан хэлэх хэдэн цөөн үг төдий юм. Юутай ч болтугай, болгоотугай хэмээн ерөөж сүүдэрт талын сүүн замаар шүлэг хэдийг илгээв. Хүлгийн тэнгэртэй, дэлхийн халгиатай ахан дүүс минь ээ.
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
uvl-005.JPG Хэмжээс: 600x450 121k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5019
YolHad_16.JPG Хэмжээс: 700x525 76k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4358
mongolia2007year-015.JPG Хэмжээс: 600x450 139k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 3941
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: