Камертоны Болд хамтлагаасаа гарч
Карманы хулгайч нар Хонг- Конгоос ирж
Карате, жудо ид монголд дэлгэрч
Карт зурж мөнгө авдаг болсон цаг болж байхад
Би дөнгөж арван найм хүрч байсан
Битүүхэндээ том болсон гэж санадаг байсан
Хар Хамер жийп Монголд элбэгшиж
Хар захын барааг хүмүүс авахаа больж
Харь оронд одогсод онгоцоор нэг дүүрч
Хааяахан жагсаал талбайд өрнөдөг байхад
Би арай гэж насанд хүрч
Билэг оюунаа хөгжсөн гэж итгэж байсаан
Хип хоп урсгал уналтанд орж
Хэдэн цаас аминаас үнэд гарч
Тимон, Далай хайр дуулж
Татарын Си- Ди гадаадад зарагдаж байхад
Би арван жилээ төгсч
Бизнесмен болно гэж мөрөөддөг байсан
Өвгөнтийн архичид нэрээ сольж гомбоочин болсон
Улсын банк дампуурч хадгаламж зээл эрчээ авсан
Яг тийм завсрын үед
Яалтач үгүй миний толгой эргэж байсаан
Пи-Си тоглоомын газар олноороо төрж
Пизда хараал моодноос гарч
Мянгын архи зургаан зуун тавь байхад
Мангар бацаан нэрнээсээ салж билээ
Энэ үед анхны хайртайгаа учирч
Энэ л үед алдаж эндэж
Энэ л үед хагацалыг мэдэрч
Энэ л үед амьдралтай танилцаж байсаан
Аль учраа мэдэхгүй хүүхэд ч байсан юм уу
Ааг омог нь багтаж ядсан залуу ч байсан юмуу
Аавын хаалга татаж ялтан болж
Аз жаргалаас холдож нүхэнд унаж байсан юм
Хуулийг гууль байсан гэж
Худлаа өөрийгөө өмөөрөхгүй ээ
Яг үнэн хэрэгтэй тэр үед
Ялын систем хатуу байсан юм
Бурхан ч мэдэхгүй тэр харанхуйруу
Буртаг суугаагүй залуу нас минь орсон юм
Хэний ч өмнө бөхөлзөж үзээгүй бардам зангийн минь
Хуяг, цагдаагийн өмнө ир нь мохсон юм
Ард үлдэх аав, ээж минь уйлж ах, эгч минь шаналж
Аль болох бүтэхээрээ эргэлт оруулж
Алдрай намайг тэтгэсэн юм
Аяархан миний ч нулимс бас урссан юм
Шорон нэртэй тэр газар
Шоовдор хүүхэд шиг байсангүй
Амьдрал үзээгүй хүүхэд би
Атаман толгой нартай ах дүү байсан юм
Дургүй нэг нь муудалцаж
Дундаа орох нь орж
Дуугүйхэн үхэлд нас минь явж
Дурлал хайрыг мартсан юм аа
Арван жилийн ял сэтгэлийг зовоож
Арай л үхчихмээр хүртэл санагдаж байсан ч
Амьдрах итгэл арай бөхчилгүй
Аажмаар би хатуужсан юм
Нар хэзээд мандаж байдаг хойно
Над дээр бас туссан юм
Таван жилийг ардаа үлдээчихээд
Танхил хүү залуу болон эргээд ирсэн юм
Тэгэхэд бүх зүйл өөр болсон байсан
Тэнгэр л харин цэлмэг хэвээрээ байсан
Ард үдсэн амьдралаа хаяж
Алив бүхнийг шинээр эхэлсэн ч
Амраг хайраас их хол байсан болохоор
Аяа би ганцаар л явна
Хүний нутагт хөл тавьж
Хуучин бүхнээ мартахыг хичээж
Хувь тавилангаа шинээр эхэлж
Хөлсөө гарган ажиллаж байна
Намайг мэдэх нэг нь мэднэ
Намайг мэдэхгүй нэг нь харин хуцна
М. Батнайдвар 2011.09.19 04:16
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
mongolia2007year-012.JPG Хэмжээс: 600x450 74k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4089
mongolia2007year-080.JPG Хэмжээс: 600x450 84k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4183
erd-022.JPG Хэмжээс: 600x450 69k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5992
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: