Гашуудлын өтгөн мананд бүхнийг умартан
Гуниж суухад дэргэд минь ирсэн шувуухайг би үргээчихжээ
Гашуун боловч үнэн үгээр түүнийг би үдчихсэн
Гал шиг дүрэлзэх сэтгэлийг унтраачихсан
Одоо би шөнөөр уйлан сууж
Орь ганцаар үлдсэндээ шаналан хэвтэнэ
Одод хүртэл гунигыг минь таах шиг
Ойр ойрхон нэг нэгээрээ нулимс шиг харвана
Учир болоод шалтгааныг мэдэх болохоор
Уйлахаас өөр юу хийж чадах билээ
Амиа егүүтгэн хорвоогоос халия гэвч
Аймхай зүрх минь тас харанхуйгаас чичрэх юм
Өвдөгөө тэврэн дэмий л чиний дүрийг бодолдоо бясалгах юм даа
Өнө мөнхийн гэж үгүй орчлонд
Өөрөөс чинь өөр хэнийг ч би хайрлахын билээ
Өнчин нулимсаа хэний энгэрт хатаах юм бэ.
М. Батнайдвар 2011.10.24 01:10
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
khongor034.jpg Хэмжээс: 600x429 86k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4363
zam-069.JPG Хэмжээс: 600x450 135k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4997
khongor014.jpg Хэмжээс: 600x595 108k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4825
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: