Бүсгүй хүн гэдэг чинь Бүтэн сар шиг нүдэндээ Бүхий л орчлонг багтаадаг юм Зөөлөн бүүвэйн уянгаараа Замба тивийг уяраадаг юм Орчлон дэлхийд эмэгтэй хүн үгүй бол Од мичидгүй огторгуй лугаа адил Хорвоо ертөнцөд бүсгүй хүн үгүй бол Хагдарч гандсан хээр тал мэт Хар цагаан хорвоод өнгө нь тэд болдог Хахир хүйтэн шуурганд нөмөр нь болдог юм Харахад турихан сэтгэл нь эмзэгхэн ч Халширашгүй зоригтой тэвчээрийн туйл юм Урлан сууж зүү сүвлэдэг шиг ээ Ухаанаа урдаа тавьж бүхнийг цэгнэдэг юм Уяхан гараараа цай сүлдэг шиг ээ Уужимхан сэтгэл бодлоороо жолооддог юм Хатуу ширүүн цагт нь Хуягласан баатар мэт байдаг юм Ханилаад суухын тавиланд Хайрын булаг мэт байдаг юм
М. Батнайдвар 2011 он
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
mongolia2007year-024.JPG Хэмжээс: 600x450 120k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4001
zam-038.JPG Хэмжээс: 600x450 104k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4082
mongolia2007year-223.JPG Хэмжээс: 600x450 93k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4065
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: