Бурхан гэж хүн бүр гараа хавсран тэнгэр өөд ширтэх юм Будаг нь ханхалсан шинэ барималын өлмийд сөгдөцгөөх юм Буртаг бузар гэсэн ээ эргэж хараад үйлдэх атлаа Буян үйлдэж байна гэж олсон хэдээ түүнд өргөцгөөх юм Жинхэнэ бурхан чинь чи өөрөө атал Жирийн дарханы бүтээлд мөргөх юм Үнэн гэгээн дүр сэтгэлд чинь орших атал Үзэг цаас барьсан найрагчийн үлгэрт үнэмших юм Санаа чинь сайн явбал чи жаргалыг мэдэрнэ Тэр чинь Диваажин Саар мууг сэтгэж явбал бусдын ад болно Тэр чинь Там Гэрэлт нарыг харах заяа өгсөн ижий, аав чинь бурхан болохоос Гэдэсээ илж ном хурах лам бурхан биш ээ Амаа ангалзуулан уйлахад аргадаж өсгөсөн ах, эгч чинь бурхан болохоос Алив байдаг аа өргөлд өг гэж сургах этгээд бурхан биш ээ Бурханыг би хүмүүн төрлөхтөнөөр төсөөлдөг болохоор Бузар санааг би тамаар мэдэрдэг болохоор Буян тусыг би диваажинаар хардаг болохоор Бие сэтгэл минь өөрөө бурхан Бичсэнийг минь уншиж байгаа та ч бас бурхан
М. Батнайдвар 2011.11.02 10:40
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
zam-020.JPG Хэмжээс: 600x450 60k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4627
mongolia2007year-053.JPG Хэмжээс: 600x450 87k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4026
Ногоочин 2 Хэмжээс: 600x450 119k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5180
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: