ШИВЭЭСТЭЙ БҮСГҮЙН ХААЛГА
Ертөнцийн хаалганы наана ер бусын өдрүүд үргэлжилжЕрдийн амьдралыг минь чимсэн шивээстэй бүсгүй чиЕрдөө ч надад хаалгаа тайлахаа болив. Орох хаалга энэЕртөнцөд олон боловч онцгой байсан юм чинийШивээстэй хаалга.Онгон залуу цогцосны амтанд
Шумуул адил шимтэн шунасан юм. Өнгөрчээ. ТэрХаалга бүрмөсөн хаагджээ. Өө. ТэгэвчХөх загалмайтай ялалтын хаалгыг би хөрсөнСэтгэл шиг чинь мартаж чадна. ЯнаглахуйнСэрэл болоод нууц эрдмийг яргуй адил залуу охиндЯг чамд заасан шигээ зааж чадна. Шивээстэй бүсгүйнЯнагийн хаалганы тухай яруу шүлэг шивнэх болно. Түүнд.Тэр үед шивээстэй бүсгүй юу хийж байх болоо?Тэнгэр хараад л, од тоолоод л, үүл сонжоод лТэмдэглэлийн дэвтэртээ юу ч юм бичээд л, тамхиа татаад лТэгээд тэр ээжийгээ үгүйлж, аавыгаа зүхэж, ном уншижЕртөнцийн хаалганы цаана орших ер бусынЕртөнцийн тухай ердийн нэгэнд хууч хөөрч байх биз ээ.Шивээстэй бүсгүйтэй танилцахсан гэв үү? Хэрэггүй, хэрэггүй.Шулам юм тэр, цус сорогч юм тэр, нүдийг чинь ухчихнаШүү тэр. Надад ингэж бодох сайхан санагдсан ....Шулам, цус сорогч, харалган болгогчидтой найзлахаа... БИ БОЛЬСОН ...
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
mongolia2007year-039.JPG Хэмжээс: 600x450 77k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4051
Зохиомж Хэмжээс: 600x521 131k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4133
khongor034.jpg Хэмжээс: 600x429 86k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4314
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: