СОНГОДОГ АВАНГАРД-ХҮН СУДЛАЛ
Нэг дэлбээ, хоёр дэлбээ, гурван дэлбээНадад цэцгээр мэргэлэх сайхан байна.Үхэх үү? Эсвэл амьдрах уу?Үйлийн үр үү? Эсвэл зурсан зураг уу?
Нэг амьдрал, Урьдах амьдрал, Хойд амьдралНадад энд амьдрах сайхан байна.Тэгээд Үхэх үү? эсвэл Амьдрах уу?Тэндхийн диваажин дээр үү? эндхийн там дээр үү?Нэг мөрөөдөл, нөгөө хүсэл, өөр найдварНадад өөр зүйл хэрэггүй нь сайхан байна.Амьдрах уу? Тэгвэл үхлийг үзэн яд.Үхэх үү? Тэгвэл амьдралыг үзэн яд.Нэг хайр, бас шохоорхол, нууц тачаалНамайг энэ бүхэн нь хүрээлдэг нь сайхан байна.Үйлийн үр үү? Тэгвэл хүлцэн тэвч.Зурсан зураг уу? Тэгвэл ерөөлөөрөө болог.Нэг амьдрал, өөр мөрөөдөл, бас шохоорхолНадад цэцгээр мэргэлэх сайхан байна.Үхэх үү? амьдрах уу? найдах уу? хайрлах уу?Үйлийн үрээ эдлэх үү? Нөгөө хүслээ гүйцээх үү?
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
Гудамж 2 Хэмжээс: 600x480 151k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5004
mongolia2007year-031.JPG Хэмжээс: 600x450 85k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4251
zam-028.JPG Хэмжээс: 600x450 136k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4167
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: