Хуримандаа намайг уриарай Хуруунд чинь бөгж зүүхийг харах гэсэн юм Ялдам цагаан гаранд чинь эрдэнийн шигтгээ амилахыг Янаг улаан уруулд чинь баярын мишээл тодрохыг Баярлуулж үзээгүй хайртынхаа жаргалд умбан цэнгэхийг Баясгаж чадаагүй сэтгэлийг чинь догдлон догдлон дэрвэхийг Би зүгээр л харахыг хүснэм ээ Хуримандаа намайг уриарай Хуруунд чинь бөгж зүүхийг харах гэсэн юм Уулзах тавилан ноогдсон ч учрах нь үгүй төөрөгтөйгөө Ухаан болоод зүрх сэтгэлээ эвлүүлэн би тайвширсан болохоор Миний хүрч чадаагүй чамайг хэн нэгэнд уусахыг харах гэсэн юм Мэлмийнээс чинь баярын нулимс унахыг үзэх гэсэн юм Хуримандаа намайг уриарай Хуруунд чинь бөгж зүүхийг харах гэсэн юм Цасан цагаан даашинз чамд минь ямар сайхан зохихыг Захирч чаддаггүй зүүдэндээ олон шөнө харсан ч Заяасан ханийг чинь харин өөрөөрөө л төсөөлж асан болохоор Зангирсан бодлуудаа хөвөхийг л хүснэм ээ би
Хуримандаа намайг уриарай Хуруунд чинь бөгж зүүхийг харах гэсэн юм
Амьнаас минь үнэтэй чамдаа аз жаргал хүсэх л гэж Амьдралын чинь хуудас шинээр эхлэхэд хайр ерөөх л гэж......
М.Б https://www.facebook.com/M.Batnaidүar
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
zam-097.JPG Хэмжээс: 600x450 110k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5331
mongolia2007year-269.JPG Хэмжээс: 600x450 77k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4100
uvl-008.JPG Хэмжээс: 600x450 101k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5340
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: