Морины уяан дээр монгол орон оршино Морины уяан дээр морь босоогоороо унтана Морины уяан дээр ардын дуу аялагдаж аялгуу дэвэрнэ Морины уяан дээр аархал дэвэрч ааг омог үнэртэнэ
Морины уяан дээрээ монгол хүний хийморь сэргэнэ Морины уяан дээр сүүдэр тусахгүй хиймориос нь үргэнэ Морины уяан дээр үдийн нар өтлөхгүй үргэлж залуугаараа байна Морины уяан дээр сайн мэдээ дуулгах гэж шаазгай л сууна
Морины уяаг нар зөв тойрохдоо жаргаж чадахгүй хоргодно Морины уяан дээр хараал урсахгүй ерөөл дэвэрнэ Морины уяаг хөлсөнд дуртай талын салхи тойрч хургана Морины уяаны дэргэд өвс ногооны шимтэй нь ургана
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
Ноён Гудены хөрөг 600x800 87k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4583
mongolia2007year-188.JPG 600x450 157k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5440
Зулзаган хус 488x600 57k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4888
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: