Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лха Отхан  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Өвөр Монголын  яруу найраг 		 Шүлэг: Х.Бөхманд: Чөдөр өвс / цуврал дөрөв/ 
Оруулсан admin on 2015-08-26 09:59:59 (3738 уншсан)

Хар гол

 
Шувуугаа шимсэн
Хар гол
Тэнгэрээ ч хатаажээ.
***
Харц эсгэсэн онгоц
Хар голын дээгүүр өнгөрнө.
Хар шувуу сүүдрийг нь урна.
***
Хар голын ус
Хашлага дамжин урсана...
Хагас бичсэн шүлэг энэ аж.
***
Малын цуваа хэрчсэн
Засмал зам
Билүү шиг...
***
Ургасан цэцгээс илүү
Ургасангүй цэцгийг тод санадаг
Ургах гуниг минь...
 
Яруу найргийг хэн бичиж чаддаг юм бэ
 
Бурхан
Эсвэл
чөтгөр 
***
Тэнгэр дүүрэн шувууд
Тэр чигээрээ цэцэг
Гундах зун...
 
Хоёр мод
 
Хорвойсон мөчрөөрөө
Зун дуудна,
Хугарсан салаа нь Бураалчихжээ.
***
Чамд гологдсон
Пальто-г харсаар
Чиний зун болчихлоо би
***
Миний бичсэн шүлгийн цаасаар
Аав тамхи ороож татлаа
Уухилж байгаа шүлэг тэр ээ...
***
Урт намар
Чиний юүпүгээс
Богино...
***
-Л.П-д зориулав
 
Хонь чоно шиг болохоор
Хургыг дөхүүлэхэд
Яадаг бол?
***
Модон дээр 
Тоншуул уйлна
Нулимс нь өд билүү?
***
Авгайтай чинь уулзаад
бээлий зүүхээ мартав.
Хөлөөр энэ үдэш өгсөнө...
***
Гандсан дарцаг шиг үүлсийг
Нүдээрээ хүвэрдэх ээж минь-
Дөрвөн цаг...
 
Галуун зэл - суугдал
 
"...
   ?
..."
 
Нугасчины үлгэр
 
Нугас шарсаар
Нугас болсноо
Мэдсэнгүй...
***
Ус цол хийх нь
Яг би зүүдлээд
Сэрэх мэт...
 
Хүн хэрэв мод байвал...
 
Үхэл нь - үндэс
Амь нь - мөчир
Заяа нь - иш
 
Бүрд
 
Дэргэд нь
Ингээ саахад
Ус нь сүү
***
Салхи хэнтэй уулзах гэж
Ингэтлээ
Жихүүн исгэрээ бол?
***
Өрөөлийн авгайтай
Өвсөн дунд...
Үрийнхээ ирж явааг мэдсэнгүй
-Л.П-д зориулав
 
Хэрэгт хүрнэ гэдэг энэ
 
Модондоо хоргодсон алимий
Хэрээ аваад явахад
Би баярладаг...
 
Өвс
 
Салхинд ирлүүлж
Бөхөлзөх тусам
Салхи нь илүү бөхөлздөг.
2014.01.12
Tokyo
***
Үхсэн амьдын ялгаагүй
Тавганд загас
Амаа ангайж байдаг.
2015.05.23
Tokyo
Ханьтай болсон гэдэг гурван сар
 
Түрийвчээ
Цөнхөндээ биш
Дагуулж явсан юм аа чи минь...
2015.03.05
Tokyo
***
Чиний сэтгэлгүй бие
Над
мэлхий сүүдэр урахыг санагдуулана...
2015.03.06
Tokyo
Чинийхээ нүдэнд
Өөрийгээ харлаа.
Атийгаад байгаа юм шиг...
2015.03.06
Tokyo
***
Дээвэр нэвт бороо орсон
Дэрээ дэвттэл чи минь уйлсан
Хайртай хүндээ хүн тэнэг ханддаг аа...
 
Цусаа хуваахад үхсэнийг чинь яамай даа
 
Хар дуутай
Шар ялаа
Улаан гэдэстэй
***
Нөмрийн навч шиг
Цэцэрх тусмаа
Өвөлд би хайртай...
***
Сайн ирэв үү хүү минь гэх шиг
Салхи исгэрэх нь
Бурхны алтан мутар...
***
Бороо ганц хоёр туслах нь
Шувууны баас унах мэт
Лайтай...
 
-Яруу найрагч Р.Цэцэнцогт ахдаа зориулав
 
Алтанхуа цэцгэн дунд
Ах минь сууна.
Ард нь уул ор шиг харагдана...
***
Тансаг найрнаас
Харьж амрахад
Тайчисан өмд завилсан хэвээрээ...
 
Мэнгэ
 
Сэтгэлийн минь алдааг тэмдэглэх гэсэн шиг
Биед минь 
Хэчнээн мэнгэ гардаг юм даа...
2015.03.05
Tokyo
***
Хасын чимхэлсэн банш
Хайрынх нь
Уруул шиг харагдана...
2015.03.29
Tokyo
***
Сэтгэлээ дүүргэх гэж
Үлдээсэн хогыг чинь
Хадгалмаар...
***
Бороогоор
Өвс цэцэг хоёр ургах нь ээ...
Эрвээхий хоргодсон нэгэндээ атаархах нь ээ...
2015.06.10
Окинава
***
Үсээ би будсан юм.
Үг ярьдаг болохоор нь
Уруултайгаа ижилхэн болгох гэж...
2015.06.10
Okinawa
***
Тараанд орсон өт
Намайг хүртэл
Хялайна...
2015.07.02
***
Нисэхээс
Нисэхийг
Бодох нь нисэх...
2015.07.02
Хоёр шаазан шувуу
 
Хайрын гэрч -
Хоёр шаазан шувуу
Толгой толгойгоо иджээ.
2015.07.03
***
Буянтай хүний тарааг
Шувуу цөмөөд
Үрлүүлэнэ...
2015.07.03
 
/ Түмт шинэ хөрвүүлэв/
 
 


( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 0/0 | Өвөр Монголын яруу найраг )




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 268 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин : Зам зуур
zam-042.JPG
Хэмжээс: 600x450 75k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4430

Ёл хад
YolHad_27.JPG
Хэмжээс: 700x525 89k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4080

Должин : Зам зуур
Ий
Хэмжээс: 600x450 68k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3763


Агуулга
Бямба, 2024.03.30
· Лха Отхан : ЗАМЫН ТУХАЙ ШҮЛЭГ
Даваа, 2024.03.04
· Б.Явуухулан: Сонин сурвалжлагчид ярьсан нь
Пүрэв, 2024.01.25
· Г.Мөнхтулга : ХАЙР
· Г.Мөнхтулга : ТҮҮНД
Пүрэв, 2023.12.21
· Г.Мөнхтулга : ХОТЫН ШӨНӨ
· Г.Мөнхтулга : ЧАМД
Мягмар, 2023.12.12
· Долгорын Цэнджав : ТАМГА
Мягмар, 2023.12.05
· Г.Мөнхтулга : Зүүд
· Г.Мөнхтулга : ХЭДЭН ҮГ
· Г.Мөнхтулга : ДҮРСГҮЙ БОДОЛ
· Г.Мөнхтулга : БҮСГҮЙ ЧИ НАМАЙГ ХҮЛЭЭДЭГ ҮҮ
· Г.Мөнхтулга : БИ ХИЙСЭЖ БУЙ НАВЧ
Даваа, 2023.11.27
· С.Начин : Уучлалын шүлэг
Пүрэв, 2023.10.19
· А.Эрдэнэ-Очир : АЯЛАГХАН ЗАЛУУ НАС МИНЬ
· Ц.Доржсэмбэ: ЧИНИЙ САЙХАН ГАРЫН ХҮЙТЭН
· Ц.Доржсэмбэ: ЦАС БОРОО
Лхагва, 2023.10.18
· Т.Дарханхөвсгөл : Үхэр огдой
· Б.Явуухулан НҮҮДЭЛЧНИЙ НАМАР
· А.Эрдэнэ-Очир : Тунгалаг гунигийн улирал
· Ц.Доржсэмбэ : НАМАЙГ ХАРСАН НҮД
· С.Ууганбаяр : НАМАРТ БИ ДУРГҮЙ
· Т.Дарханхөвсгөл : Бидний намар
· А.Сүглэгмаа : Навчисын шуурганаар
· Ц.АВИРМЭД : ТЭР НАМАР
· Д.Бямбажав : НАМАР
Ням, 2015.10.25
· Зундуйн Дорж
Бямба, 2023.10.14
· Зундуйн ДОРЖ : Өглөө болгон эрт босч
· Батсайхан Баттөгс : Миний нутгийн намар
Мягмар, 2023.09.12
· Ц.Бавуудорж : МЭДРЭМЖИЙН ТУХАЙ ШҮЛЭГ
· Ц.Бавуудорж : ИТГЭЛ
· Ц.Бавуудорж : ТОМЪЁО
· Ц.Бавуудорж : НАМРЫН ӨВСӨН ДУНД
· Ю.БАЯН-ОЧИР : МАШИН
· Ю.БАЯН-ОЧИР : ЦЭН ТОГОРУУ
· Ю.БАЯН-ОЧИР : ЖАРГАЛ НЬ ТЭР
· Ю.БАЯН-ОЧИР : ӨНӨӨДӨР
· Ю.БАЯН-ОЧИР : Миний ертөнц
· Ю.БАЯН-ОЧИР : ӨМГӨӨЛХҮЙ
· Ю.Баян-очир : Мод
Мягмар, 2023.08.22
· Б.Болормаа : Намайг явсны маргааш

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn