Өнгө мөнгө шүтэгсэдийг үргэлж сайн явсан гэж дуулаагүй Өвгөн буурал аавыгаа шүтэгсэдийг өөдөлсөнгүй гэж сонсоогүй Өндөр албан тушаал шүтэгсэдийг дэвжсэн гэж дуулаагүй Өнө мөнхөд эх нутгаа шүтэгсэдийг уруудсан гэж сонсоогүй Алт мөнгийг шүтэгсэдийг Аз жаргалыг олсон гэж дуулаагүй Ачит аавыгаа л шүтэгсэдийг Алив сайхан орхисон гэж сонсоогүй Эд хөрөнгийг шүтэгсэдийг дэвжсэн гэж сонсоогүй Энэрэлт аавыгаа шүтэгсэдийг уруудсан гэж дуулаагүй Эрх мэдлийг шүтэгсэдийг өөдөлсөн гэж сонсоогүй Эх нутгаа шүтэгсэдийг буруудсан гэж дуулаагүй Аавыгаа л шүтэгсэдийн сэтгэлээс Алив муу бүхэн гарсан гэж дуулаагүй Аавыгаа л дуулагсадын зүрхнээс Аялгууны сайхан нь холдсон гэж сонсоогүй Харийн бурхан шүтэгсэдийг гэгээрсэн гэж сонсоогүй Харин аавыгаа шүтэгсэдийг алдсан гэж дуулаагүй Хаа холын мэргэдийг шүтэгсэдийг оносон гэж сонсоогүй Хайртай нутгаа шүтэгсэдийг уруудсан гэж дуулаагүй Алдар нэрийг шүтэгсэдийг Аз жаргал таалсан гэж дуулаагүй Аавыгаа л шүтэгсэдийг Аз жаргал орхисон гэж сонсоогүй Н.Тайванжаргал
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
IMG_1138.jpg 600x800 106k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5914
zam-077.JPG 600x450 76k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4677
Шөнө 600x474 149k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5123
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: