Хаваржаа Догины минь уулс Хаврын сардаа нөмөртэй дөө Хайртай буурал ижий минь Хамгаас илүү буянтай даа Ачлалт аав ээж хоёр минь Аминд минь ойрхон санагдана даа Өвөлжөө Сүв нь улааны уулс минь Өвлийн сардаа өнгө нь тодхон доо Өвгөн буурал аав минь Өнгөтийн уулан дээрээсээ дурандана даа Буян ээж аав хоёр минь Бурханаас илүү хүндлэгдэнэ дээ Зуслан Хүнгийн гол минь Зундаа сэрүүхэн тунгалаг даа Зулаа өргөөд ээж минь Зуурдын хорвоог аргадна даа Ачлалт аав ээж хоёр минь Аминд минь ойрхон санагдана даа Намаржаа Баяннуурын ус минь Намрын сардаа бүлээхэн дээ Настай буурал аав минь Нартын жамаар алхана даа Буян ээж аав хоёр минь Бурханаас илүү хүндлэгдэнэ дээ Н.Тайванжаргал
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
zam-063.JPG 600x450 151k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4471
mongolia2007year-156.JPG 600x450 110k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4330
YolHad_45.JPG 700x525 110k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4172
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: