Ханат монгол гэрийнхээ дулаан халуун голомтон дээрээ мөнх амьдармаараа Хангал адуу булгисан юм шиг тарлан манханы таанын амтат уусмаараа Харлаг тэх ч хальтирмаар хадан хавцлын орой дээр салхи сөрж үүрд зогсмоороо Хаана ч байхгүй нутгийнхаа халуун элгэн дээр нь үүрд үлдмээрээ Тэнгэрээр дүүрэн оддын дунд тэр чигтээ түгэж үлдмээрээ Тэлмэн жороо морины тэнэгэр сайхан явдал дунд нь уусаж ундармаараа Тэрлэгэн дээр туссан нарыг тэнд нь тогтоож үүрд тусгамаараа Тэмээн дээрээс тэнгэрт тэмүүлж тэндээ шувуу шиг үүрд халин нисмээрээ Үүдээр орж ирсэн нарыг өдөржин хоймороо тахиж шүтмээрээ Үгийн сайханд урам үзэгний үзүүрийг үл амраамаараа Үрээ морьд өтгөн ижил дундаа харагдах нь өвгөн адуучины сэтгэлийг үүрд хөглөмөөрөө Үүлэн дээр нар сууж үзэсгэлэн төгөлдөр миний нутгийг үүрд гийгүүлмээрээ Холын зэрэглээн дундаас адуу тодрон гарч ирэхийг үүрд хармаараа Хот айлуудын хооронд хонхны дуутай алхаж явахыг өхөөрдмөөрөө Хонь хотолсон үдшээр хоймор суух аав хүүдээ үлгэр ярихыг үргэлж сонсмоороо Хорвоод ганцхан нутгаа хойшид ч гэсэн үүрд хайрламаараа Н.Тайванжаргал
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
Хатад 475x600 168k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5804
Зохиомж 600x521 131k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4540
mongolia2007year-271.JPG 600x450 81k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5561
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: