Атгасан гар шиг нэгэн байшинд,
Алганы хонхор шиг өрөөндөө
бэхсийг зуурч
багсыг шүүрч амуй, би.
Орхиод явсан хүрэмний чинь дээр
тод шулуун үс зурнам.
Огтор хормойных нь дор
хос шулуун хөл зурнам.
Зурж дуусмагцаа нэрээр чинь дуудахуй
Зугуухан эргэн харах чи,
инээх ч үгүй, уйлах ч үгүй.
Учир нь би инээдийг чинь,
нулимсыг чинь ч зурж чадсангүй
Угаасаа чи хуулбарлахын аргагүй төгс юм.
Үс болоод хөлийг чинь
нулимсаараа баллуурдсаар,
Үүдэнд чимээ гарахыг хүлээсээр байтал
Хоймрын цаг минь амьсгал хураанам.
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
Бурхдын орон Хэмжээс: 600x524 178k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4143
Энэ би л дээ. Ногоочин болох гэж үзэж байгаан Хэмжээс: 600x450 149k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 6508
khongor058.jpg Хэмжээс: 600x460 102k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5275
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: