Үхлээс айдаггүй хэрнээ
Өөрт чинь хаягдахаас тэгтлээ айдаг
Өөдгүй зүрх
Хайрлуулахаас буцаагүй хэрнээ
Хүндлэхээс дандаа хулчийдаг
Өөдгүй сэтгэл
Үнэнээс холдоогүй байхад
Худалд дийлдчихээд байдаг
Өөдгүй амьдрал
Өнөөдөр дуусаагүй байхад
Маргаашийн явдалд түүртэж явдаг
Өөдгүй хүмүүн
Олон учрал таарахад
Орь ганцыг л мартаж чаддагүй
Өөдгүй эр
Орчлон ижил байхад
Очоод уулзчихаж болдоггүй
Өөдгүй тавилан
Онож ганц л төрчихөөд
Олигтой нэг ч шүлэггүй
Өөдгүй найрагч
Одоогоо мэдрэх байтал
Өнгөрсөндөө бэдэрч үлддэг
Өөдгүй заяа
Би өөдгүй ертөнцөд ирсэн
Өөдгүй хүн
Өгөрсөн тархи, цөхөрсөн зүрхтэн
Өрөвдөхөд өр хэмхчих
Өширхөж үйлийн үр сануулах
Өөдгүй амьтан…
Г.Мөнхтулга Tulga.poetry
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
B3-017.JPG Хэмжээс: 450x600 83k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5711
trlj-014.JPG Хэмжээс: 600x450 135k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4470
B2-003.JPG Хэмжээс: 600x450 93k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4867
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: