Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч С.Пүрэв баавайд маань уншигч түмний маань тус дэм одоо л хэрэгтэй байна. Нүүрномын ертөнцөд цонхоо нээгээд өдөр бүр залуус бидэндээ ухаан, урынхаа шаглааг өглөөний нартай уралдан хүргэдэг түүнтэй нүүрномын найз больё гэвэл Пүрэв Санж нэрээр хүсэлт илгээгээрэй. Манай цахим залуус хүчтэй шүү дээ. Дунд маань ухаанаа уудлан суугаа утга зохиолын нэгэн суутнаа өргөөд л босгоно доо. Та нар минь ядаж л зурган дээр байгаа утсаар холбогдоод саяхан хэвлэлтээс гарсан шинэ номнуудыг нь худалдан аваарай.
Дансны дугаар:
ХААН банкны данс 503 4402 911. Санжийн ПҮРЭВ.
ТӨРИЙН БАНК 103 200 150 992 Санжийн ПҮРЭВ
Хэрвээ СУВАРГАН ЦЭНХЭР УУЛС киноны гол дүрийн жүжигчин Батцэцэг эгчид тусламж хэрэгтэй байсан бол ард түмэн хуйгаараа босно доо. Гэтэл энд зохиолч нь даруухаан шинэ өглөөний сайхныг тэмдэглэж суух хэрнээ цаана нь үхэлтэй нүүр тулж сууна. Туслаарай монголчууд аа.
Уран бүтээлүүд:
"Эх газрын чулуу", "Эргүүлэг", "Цагийн урсгал", "Усны гудам", "Алаг заяа" зэрэг арваад роман туурвиж олны хүртээл болгож, тууж өгүүллэгээрээ утга зохиолд нэрээ баттай үлдээсэн түүний "Уулын намар", "Их усны хаялга", "Гурван говийн зэрэглээ", "Сүүдэр догшрох цаг "Айлын бүсгүйг мартахгүй", "Гэрэлт маргаашаа угтахсан", "Ухаарч амьдрах орчлон", "Тэнгэрийн сум зүрхэнд тусдаг", "Тоглоомын тойрог" зэрэг уянгын олон арван туужийг уншигчид маань мэднэ. "Азын цэнхэр уул", "Усаа дагаж жаргана "Дайны жилийн хүүхэд нас", "Гандиймаа нутагтаа бий" зэрэг зуу зуугаар тоологдох өгүүллэг бичсэнээс зарим бүтээл нь орос, хятад, англи, франц, испани, вьетнам, япон зэрэг хэлнээ орчуулагдсан байна.
Монголын уран зохиолын дээжис 108 ботийн 77 дахь дугаарыг энэ зохиолчийн шилмэл туужуудаар бүрдүүлэн Гурван говийн зэрэглээ" нэртэйгээр баринтагласнаас гадна "Чулуун хаалга", "Усны гудам" романууд нь БНХАУ-д хэвлэгджээ. С.Пүрэвийн "Суварган цэнхэр уул", "Загийн алим", "Мартагдсан дууль", "Салж чадашгүй хайр", "Тэнгэр мэднэ" бүрэн хэмжээний уран сайхны кино, "Хувьсгалын өлгий нутаг", "Илч гэрлийн эзэн", "Нарны орон Алтай" баримтат кинонууд үзэгч олны талархал хүлээсэн билээ.
Уран зохиолын олон төрөл зүйлээр туурвидаг зохиолч маань "Ням гариг", "Бөглүү газар", "Уйлах миний жаргал гэж үү?", "Явган цэргийн зовлон" зэрэг радио жүжиг бичиж, тууж өгүүллэгүүдээр нь бүтээсэн зохиомжууд нь Монголын радиогийн Алтан санд хадгалагдаж байна.
Шилдэг бүтээлүүдийг нь үнэлж 1980 онд МЗЭ-ийн, 1989 онд МҮЭ-ийн шагнал хүртээсэн байна. Тэрээр сэтгүүл зүйн бүтээлээрээ Монголын хэвлэл мэдээллийн болон Үндэсний радио телевизийн тэргүүний ажилтан цол тэмдэг хүртсэн юм. Зохиолч С.Пүрэвт 1996 онд шилдэг туужуудад нь Д.Нацагдоржийн шагнал хүртээснээс гадна 1999 онд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнаж, 2002 онд Монгол улсын "Соёлын гавьяат зүтгэлтэн" цол олгожээ.
Тэр "Уулын цуурай" 1971, "Эх газрын чулуу" роман 1973 "Оноо илvvдэхгvй" 1974, "Уулын намар" туужууд 1977 "Эх газрын чулуу" роман 1979, "Сэтгэлийн илч" 1979, "Гурван говийн зэрэглээ" 1982, "Азын цэнхэр уул" 1983 "Зvрхний єчил" 1986, "Цаг цагийн урсгал' 1936 "Усаа дагаж жаргана" 1987, "Шинэ єдєр" 1988, "Эргvvлэг" 1989. "Сvнс сvvдэр" 1990. "Усны гудамж" роман 1990, "Чулуун хаалга" роман 1990 "Буурал бvрий" 1992, "Их усны хаялга". "Алаг заяа" роман, "Гурван говийн зэрэглээ" МУЗД 69-р боть, 2001, "Уул усны дуудлага" 2001. "Азын цэнхэр уул" шилдэг єгvvллэгvvд 2003 зэрэг ном бvтээжээ.
Зохиолч Х.Болор-Эрдэнэ
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
orkh-001.JPG Хэмжээс: 600x450 85k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4336
YolHad_33.JPG Хэмжээс: 700x525 89k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4349
mongolia2007year-002.JPG Хэмжээс: 600x450 131k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4147
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: