Тэнд үгүй юм гэж алга, өвгөн гадаадад очсон юм шиг л үүнийг ч өлийж. түүнийг ч бөхийж харсаар их хашааг нэгэнтээ тойров. Гэтэл эрэг боолт, зэвтэй зэвгүй хадаас, хаалганы замган түгжээ сэлтийн дунд хэдэн энгэрийн тэмдэг, тэр дотор нь "Бид ялав" медаль харагдах нь хар захын бор лангуун дээр дэндүү гялгардсан зүйл байлаа. Өвгөн хоёр дайнд оролцсон, "Бид ялав'' медаль нь орон нутагт төөрсөөр өөрт нь очоогүй, харин сэлэмт морьтон бүхий "Халх гол" тэмдгээ ямагт зүүж явдаг нэгэн билээ. Дайны гавьяаг худалдаж болох юм гэж санаанд нь багтаагүй өвгөн цааш нэлээд явснаа тэр сайхан медаль элдэв муу хүний гарт оруужин гэхдээ мөнгө хүрвэл өөрөө худалдаад авчихъя гэж бодоод нөгеө лангууг хайсаар эргэн ирэв. - Энэ тэмдэг ямар үнэтэй юм бэ? гэж өвгөнийг асуухад лангууны ард суугаа дэрчгэр хөх залуу хяламхийн харснаа дуугарсангүй. Өвген өөрт байгаа 800 төгрөгийг бэлнээр гарган харуулж - Алив наад тэмдгийг чинь би авья - Төгрөгөөр өгөхгүй ээ! - Тэгээд юугаар өгөх юм бэ? Ийнхүү ойлголцож ядаж байтал элдэв зургийн аппарат, дуу хураагч сэлтийг өвч биендээ ёлкны мод шиг санжигнуулсан гадаадын бололтой хүмүүс чанга чанга дуугаран явснаа мөнөөх тэмдгийг харж хоорондоо шулганалдан хэсэг зогсов. Тэгснээ цагаан толгойтой өвгөн нөгөө тэмдгийг зааж юм хэллээ. Yнийг нь асууж байгаа бололтой. Дэндэв ч тэднийг япончууд байна гэж танилаа. Дэрчгэр хөх цаасан дээр бэлэн зурсан юм харуулсан нь 10 - ын тоо, ард нь зуузай тамганы дундуур босоо хоёр чагт хийсэн юм шиг зураг байлаа. Буурал япон ч түрийвчээ гаргаж 10 доллар өгөөд нөгөө тэмдгийг авч хөдлөв. Дунд зэргийн насны нэгэн япон нөгөөх тэмдгийг энгэртээ зүүгээд чанга инээсэн нь Дэндэвийн дайнд олсон шархыг сэдрээж орхих шиг боллоо. Дэндэв "Уг нь бид ялсан юмсан" хэмээн үглэсээр олны урсгалд хавчуулагдан захын хашааны үүдэнд ирсэн байлаа. Түүнд нунтаг саван, тогооны угаалтуур авах хүсэл нэгэнт алга болжээ. Автобусанд далан төгрөгөө хураалгаад буцаж явахдаа "Цагаан тугтай давшаад ирэхэд нь бид ялсан нь үнэн, ногоон мөнгөтэй явж ирээд тэд ялах гэж үү?" хэмээн бодож хэнд уурлаад байгаа нь мэдэгдэхгүй замын турш хилэгнэсээр явлаа.
ЖАГДАЛЫН ЛХАГВА Ж.Лхагва 1942 онд Дорноговь аймгийн Хөвсгөл суманд төржээ. 1966 онд Киевийн политехникийн дээд сургууль, 1987 онд Москвад утга зохиолын дээд курсийг төгссөн. 1960 оноос уран бүтээлээ эхэлжээ. 1991 оны Монголын зохиолчдын эвлэлийн шагналтан. Хот хөдөөд эрчим хүчний байгууллага болон "Техник технологийн мэдээ", "Yнэн', "Бодлын солбицол" зэрэг сонин сэтгүүлийн газар ажиллаж байв. Тэр орос, испани хэлнээс олон ном орчуулж, хэд хэдэн кино зохиол телекино ба теле жүжиг бичсэн. Тэр “Саарал даага" 1970, "Толгодын цаана ингэ буйлна” 19?2, "Сарны шороо" өгүүллэг тууж 1977, "Хулангийн тоос" 1978, "Шинэ ногоо ургадаг" 1983, “Ахыг даасан хүн" 1985, "Атга чулуу" 1990, "Алаг чулуу" 1991. "Дутуу хөрөг" 1994 ээрэг ном бүтээжээ,
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
mongolia2007year-123.JPG 600x450 79k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4858
mongolia2007year-093.JPG 600x450 106k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5050
mongolia2007year-032.JPG 600x450 87k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4910
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: