Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лха Отхан  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтулга Г  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Солонго Шуурай  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 		 Өгүүллэг: Цэндийн Доржготов : Yдшийн үлгэр
Оруулсан admin on 2007-01-30 02:27:29 (8680 уншсан)

Уулын мухрын гүнзгий хунхуйн ёроолд, өтөг хөглөрсөн хар өвөлжөө саргүй шөнө тас харанхуй. Том дүгрэг хөрзөн хороонд хотолсон хонин сүрэг харанхуй жалгын ёроолд бяцхан цагаан тойром адил цайрна. Хотны баруун, зүүн талд өтөг шороонд халтартсан хоёр цагаан гэр байх агаад тооноор нь гэрэл улалзана.
Жижигхэн мулзан толгойтой хүдэр залуу Идэрбаатар тарган мах том томоор огтлон амандаа чихэж, түүшингийнхээ булчинг гүрэлзүүлэн, хурц шүд хур хур дуугарган хэд зажилснаа, их алаг нүд эргэлдүүлэн байж, аман дахиа арай чүү залгин гүрдэгнэнэ.

Том цагаан нударга эргүүлсэн бяцхан хүү өдрийн ажил тоглоом хоёрт ядраад бурхны урдуур бүх л хувцастайгаа нойрсчээ.
0дмаа зуухны амаар дүрэлзэх галын гэгээнд арьс нухлана. Ходоодоо хагартал цадсан Идэрбаатар төмпөнтэй махаа ад үзсэн мэт огцом түлхэн зайлуулаад,
- За, больдог ч юм уу даа гэж эргэлзэнгүй өгүүлснээ, гарынхаа тосыг арчих зуур,
- Нөгөө хоёр чинь орж ирж жаахан хуучлахгүй нь ээ?... Шөнийн уртад нойр ханачихаад хэцүү юм гээд гаанс тамхиа барьж авлаа. ТОМ гаансны төмөр толгойд нойтон бохь шоржигнон буцлах агаад басхүү Идэрбаатарын мэнгэртсэн уушиг хяхатнан шуугина.
Тэгтэл нөгөө гэрийн хос залуу орж ирлээ. Тэд өнгөрч буй өдрийн ажил явдлаа хэдхэн үгээр солилцоод таг чиг болов. Дөрвүүл чимээгүй нэлээд суулаа. Хар хялгасан ногттой мэт хууз Сүмбээ тэнэг дүйнгэ царайлан дуугарахгүй суух нь уйтгарыг улам хөдөлгөнө. Чингэтэл Идэрбаатар тэссэнгүй,
- Аль вэ. та нар сонин юм яриач гэж шаардав. Нөгөөдүүл нь "Бид сонин юм юугаа ярих вэ?...Ярьсаар, дахин давтан ярьсаар байгаад ярих юм аа барчихсан хүмүүс" гэж учирлалаа. Идэрбаатар өндийснөө,
- Зугаатай сонин юм жаахан хөөрөлдөж суугаад унтахгүй бол евлийн шөнө барагдахгүй юм. Та нарт ярьчихмаар юм бүр алга уу? … Эсвэл цугаараа худлаа ярьцгаах уу?... Уг нь сайхан худлаа ярих ч бас зүгээр шүү. Алив Сүмбээ чи нэг сайхан худлаа галлаад, уйдаа гаргаад өгөөч гэхэд нөгөө гэрийн эзэгтэй, нөхрөө өмөөрч,
- Заавал манай Сүмбээгээр худал яриулаад чи сонсож суухдаа яадаг юм бэ? Анх сэдсэн хүн чи өөрөө худлаа ярь. Миний хувьд юу ч хамаагүй сонсмоор байна гэв.
Нөгөө гурав ам амандаа Идэрбаатарыг худлаа ярихыг шаардлаа. Хууз Сүмбээ "аймаар юм ярь" гэж шалахад, Урантогос "элэг хөштөл хөхөрмөөр юм зохио” гэнэ. Харин 0дмаа 'өрөвдөж уйлмаар юм гоё' гэсэн санал гаргав. Идэрбаатар,
- Би ч уг нь худлаа залмаар л байна л даа. Тэнэг новш чинь даанч зохиож чадахгүй юм. Өнөөдөр би хонь хариулж явахдаа та нарт зориулж худал яриа зохиох гэж өдөржин оролдоод бүр цөхөрлөө гэснээ Урантогост хандаж,
- Чи биднийг бодвол гуравдугаар анги төгссөн, сонин гарчиглачихдаг хүн байна, нэг хөөрхөн юм зохиогоод ярьчих байх аа гэж горьдонгуй өгүүлэхэд,
- Тэр сонин хэвлэл чинь хаана байна? гээд Урантогос том алтан ээмгээрээ "зүгээр суухаар зүлгэж сууя" гэхчээр оролдов. Тэгтэл 0дмаа,
- Балайрсан биш худлаа ярьж яах юм бэ? Бүгдээрээ сайхан үлгэр ярьцгаая гэсэн санал гаргахад бүгд “тэгье, тэгье" гэж дэмжив. Тэгээд "хэн үлгэр ярих вэ" гэтэл үлгэр мэддэг хүн байсангүй. Тэд бас л Идэрбаатараас шаардлаа. Тэр гэдрэг авдар налж хэвтэнгээ,
- Би үлгэр мэддэггүй өлийсөн сохор, оньсого мэддэггүй олийсон сохор гэж зарлав. Дараа нь Сүмбээд тулгалаа. Сүмбээ ширүүн сахлаа тэмтрэнгээ,
- За байз би бодъё. Багадаа нэг үлгэр мэддэг байсан санагдана Харин юу гэж эхэлдэгсэн билээ?...гээд нүдээ аниснаа.
- Таван хар ямаатай юмсанж, тангад шар нохойтой юмсанж гэсэн үгнээс өөр толгойд юу ч үлдсэнгүй гэхэд Идэрбаатар ухасхийн өндийж,
- Уухай ... тэгээд цааш нь ... Наанаас чинь нэг юм цухуйх гээд байна. Сүмбээ минь сайн бод гэж олзуурхан хэлээд, арьс нухалж суусан эхнэртээ,
- Чи наадахь арьсаа боль гэм. Хүний бодол битгий сарниулаад бай гэж зандрав. 0дмаа арьсаа хойш тавиад банхар эсгий гутлынхаа цоорхой хоншоороор бултайсан ороолтоо цааш нь хуруугаараа чихээд гэмшингүй сууна. Идэрбаатар алгаа үрэнгээ,
- Сүмбээгээс минь ч нэг үлгэр гарах нь дээ, хөөрхий гэвэл, 0дмаа
- Хүүгээ сэрээх үү? Хөөрхий минь үлгэр сонсог гэлээ; Урантогос,
- Хүүхэд сэрээгээд хэрэггүй, жаахан байзна гэж тэднийг хориглоод нөхрийхөө хууз нүүрийг горьдонгуй ажив. Гүн бодлоосоо болоод Сүмбээгийн царай сахлаасаа ялгарамгүй болтлоо харлаж эхэлмэгц, түүний гэргий нөхөртөө дэм өгөхөөр
- Ээж минь уг нь надад зөндөө үлгэр ярьж өгдөг байж билээ. Би даанч бүгдийг мартчихаж. "Дэрсэн тэрэг дэн дэн. бөөр алаг бяруу бөн бөн, шар нохой туу туу" гээд л ээжийн минь ярьж байсан нүдэнд харагдах шиг боллоо гэхэд 0дмаа,
- Урантогос минь сайн бод. Наадах чинь лав сэтгэл сэргээх үлгэр шиг байна гээд бодолд дарагдсан эхнэр нөхөр хоёрт тэнхээ нэмэхээр сүүтэй цай аягалж өгөв.
- Ядаж ганц сайхан үлгэр сонсох аз байх байлгүй гээд Идэрбаатар чихээ хумсаараа ухлаа.
Эхнэр нөхөр хоёрын толгойд юу ч орсонгүй Шөнө яагаа ч үгүй эрт. Найдвар тасарсан Идэрбаатар гаанс тамхиа шүүрч авах зуур
- Сайн эрийн тухай сайхан үлгэр байдагсан гэхэд Сүмбээ,
- Сайн эр гэснээс золбин Гүдээ гэгч нөгөө хулгайч чинь үхсэн гэнэ гэж уулга алдах шахам мэдэгдэв. Идэрбаатар.
- Юу гэнэ ээ?... Арай үгүй байлгүй дээ гэж дуу алдсанаа царайгаа үрчигнүүлэн хуйсагнаж, Сүмбээ чи ийм сонин юм дуулсан мөртлөө түрүүнээс хойш ярихгүй биднийгээ зовоогоод л, чи бас тэгж байгаад янзын золиг байна шүү гэв. Сүмбээ,
- Золбин, баруун аймгийн тууварчин өвгөний хайртай морийг хулгайлчихсан юм гэнэ гэлээ.
- Уухай хэмээн Идэрбаатар дөхеж суув. Сүмбээ,
- Тэр тууварчин янзтай хараалч хүн байж. Тэгээд золбингийн гэдсийг дүүргэж ална гэж олонд зарлаад хэлсэндээ хүрдэг хүн гэнэ. Золбингийн гэдэс дүүрээд, сүүлдээ бүр тэнгэр шиг цэндийгээд өвчүүний нь бүдэрхийнүүд пүд пүдхийн мултраад мажийсан гэнэ. Хавирганы нь бураа мултарч байгаа чимээ айлынх нь айлд сонсогдож байсан гэж ярьцгааж байна гэж хуучлахад 0дмаа,
- Пээ бүү үзэгд. Тэр муухай амьтан нутаг руугаа тонилоо болов уу? гэж дуу алдаад итгэмтгий гэнэн нүдээр бусдыгаа ажиглаж, Арай худлаа болов уу? гэж эргэлзэв. Урантогос,
- Юу гэж худлаа байдагийм бэ? гэж нөхрийнхөө ярьсныг хамгаалаад, Жинхэнэ хараалч хүн чадаж л таарна гэж мэдэмхийрэв. Тэгсэнээ бас болоогүй,
- Идэрбаатар минь, чи л хараал жатгаас болгоомжтой явж үзээрэй дээ гэж сануулаад доогтой хөхрөв. Идэрбаатар,
- Ха, ха. Танай Сүмбээ бид хоёрын хэнийнх нь гэдэс эхэлж дүүрдэг бол? гээд таг дуугүй бодлогошронгуй царайлснаа,
- Хараал аа гэж?...Нөгөө гэдсий нь дүүргэж ална гэдэг чинь тэр дээ. Хараал ч тэгж алдаг, хавирга ч тэгж мултардаг гэж байгаа юм гэлээ.
Яриа цааш өрнөсөнгүй. Бүгд унтахаар шийдэж гадаа гарлаа. Хонь хороондоо налайж үхэр зэлэндээ тухтайяа хивнэ. Идэрбаатар,
- Мичид марал тонгойчихож. Ашгүй шөнө овоо орой болсон байх аа гэснээ, Хүмүүн төрөлхтөөн гэж ... элдвийн сонин хачин юм сонсох донтой, янзын амьтан юм даа. Тэгэхэд та нар энэ малыг хар даа. Гэдэс цатгалан хэвтэр дулаан бол сонсох мэдэх гэсэн хүслэн байхгүй, нэг бодлын сэтгэл амар сайхан ч юм уу даа хэмээн дулаан хэвтэрт хивэх хонь үхэртээ атаархсан янзтай өгүүлээд, шенийн харанхуйд их л гунигтай барайлаа.

Хашаат. Архудагийн өвөлжөө. 1995

ЦЭНДИЙН ДОРЖГОТОВ

Ц.Доржготов 1940 онд Архангайн Хашаатад төржээ. Луу жилтэй, бага, дунд сургууль, Москва хотын хэвлэлийн дээд сургууль дүүргэсэн.
Шог хошин зохиолын ''Дусал инээд", "Мөнхийн ус", "Бор морь", "Будааны хүүхэд", “Хүүхнүүдийн дунд ганцаараа", "Бодлын хулгай", "Ярьдаг дэвтэр”, "Шог зохиолч тэнэг байдаг". “Туулайн зүрхтэн”. "Бурхны ходоод лонх биш", "Хамба дээлт буюу дэлхий даахгүй баян" зэрэг ном мөн "Шим мандал' "Тэнгэр дуугарахын өмнө". "Yр удам танаа" роман тууж " Нарт өндөр" боть хэвлүүлж. “Тойрох хуудас” кино. "Шуурга” жүжиг бичиж. олны хүртээл болгосон байна.
Доржготов 1975 онд олон улсын шог хошин зохиолын "Алеко" уралдааны "Мөнгөн зараа” шагналыг монголоос хүртсэн анхны зохиолч. 1990 онд Д.Нацагдоржийн шагнал түүнд олгосон.



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 10/2 | Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 )




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 187 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Зураач : Б.Хонгорзул
khongor001.jpg
Хэмжээс: 600x800 159k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5096


art_13.jpg
Хэмжээс: 600x799 159k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4613

Зураач : Б.Хонгорзул
khongor052.jpg
Хэмжээс: 600x756 160k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5133


Агуулга
Monday, 2024.07.01
· Э.Үржинханд : Он цагийг өртөөлсөн ...
· Э.Үржинханд : ӨӨРИЙН МИНЬ АХАН ДҮҮС
· Э.Үржинханд : БАЙГАЛИЙН БОЛЗООНД
· Э.Үржинханд : ҮЗЭГНИЙХЭЭ ҮЗҮҮРЭЭР
· Э.Үржинханд : ДЭЛГЭР ЗУНААР
· Соёрхын Пүрэвсүрэн : НААДАМ ДӨХЛӨӨ ДӨӨ... ХАНЬ ГЭЖ...
· Э.Үржинханд : ТАНИЛ ГУДАМЖААР
· Соёрхын Пүрэвсүрэн : НҮҮДЭЛ
· Г.Мөнхтулга : ДУРЛАЛ
· Г.Мөнхтулга : “293”
· Г.Мөнхтулга : . ӨӨДГҮЙ АМЬТАН
· Г.Мөнхтулга : ХАЙР УДАХГҮЙ ИРНЭ
Saturday, 2024.03.30
· Лха Отхан : ӨӨР ДУУНД УЯРАХГҮЙ
· Лха Отхан : ЦАСНЫ УТГА УЧИР
· Лха Отхан : ХАРААЦАЙ НАС
· Лха Отхан :ӨНГӨРСӨН БҮХЭНД УТГА УЧИР
· Лха Отхан : ДУРСАН САНАХ БАЛЧИР НАС ...
· Лха Отхан : ҮХЛИЙГ ҮЗЭХ Л ҮЛДСЭН...!
· Лха Отхан : ЭЛСНИЙ ЧИМЭЭ
· Лха Отхан : АМЖИЖ ХАЙРЛАХААР ХОРВОО ДУТДАГ
· Лха Отхан : ГИТАРЫН УТСАН ДАХЬ САРНЫ СОНАТ ...
· Лха Отхан : ДӨЧИН ДӨРВӨН НАМРЫН ДУУ
· Лха Отхан : БУРХАНГҮЙ ЕРТӨНЦИЙН УУЛС
· Лха Отхан :ШУВУУД ИРЖ БАЙНА
· Лха Отхан : СҮҮЛЧИЙН ТУХАЙ ХҮНИЙ ЗҮҮД ...
· Лха Отхан : ДУУСАЖ БАЙГАА БИДНИЙ АМЬДРАЛ
· Лха Отхан : Урсгалд хөвөх навчисыг он жилүүдтэй үдэж ...
· Лха Отхан : ӨВСНИЙ АМЬДРАЛ
· Лха Отхан : ЭХ НУТГИЙН ТУХАЙ ДӨРВӨЛ БОДОЛ
· Лха Отхан : Шөнийн ганцаардал минь
· Лха Отхан : БҮҮДГЭР ТЭР ХОТ МИНЬ
· Лха Отхан : ХУУЧИН ХАЙР ...
· Лха Отхан : ЗАМЫН ТУХАЙ ШҮЛЭГ
Monday, 2024.03.04
· Б.Явуухулан: Сонин сурвалжлагчид ярьсан нь
Thursday, 2024.01.25
· Г.Мөнхтулга : ХАЙР
· Г.Мөнхтулга : ТҮҮНД
Thursday, 2023.12.21
· Г.Мөнхтулга : ХОТЫН ШӨНӨ
· Г.Мөнхтулга : ЧАМД
Tuesday, 2023.12.12
· Долгорын Цэнджав : ТАМГА
Tuesday, 2023.12.05
· Г.Мөнхтулга : Зүүд

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2025 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn