Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
/www.biirbeh.mn
Twitter
RSS2

Мэйл : info@biirbeh.mn
Утас : 9907-6364

Нэрээр
   ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
   4-н мөртүүд  
   Sienna  
   Window of Mongolian poetry  
   Youtube  
  Цээсүрэн Авирмэд  
  Э Агиймаа  
   Алтангадас  
  А Алтанхундага  
  М Амарбаяр  
  A Амарсайхан  
  Б Амарсанаа  
   Амор Хайям  
   Ардын аман зохиол  
  Б Ариун-Эрдэнэ  
  Энх-Амгалан Ариунболд  
   Афоризм  
   Нямдорж Ачиймаа  
  Г Аюурзана  
  Ц Бавуудорж  
  Н Багабанди  
  П Бадарч  
  Н Базардэрэг  
  А Байгалмаа  
  С.Б. Бат-Эрдэнэ  
  Б Батзаяа  
  Д Батзүл  
  М Батнайдвар  
  П Батнайрамдал  
  Лу Батнасан  
  Б Батрэгзэдмаа  
  Т Батсуурь  
  Ц Баттуяа  
  Батсайханы Баттөгс  
  Ш Батцэцэг  
   Баяр ёслол хурим найр  
   Бодрол  
  До Болдхуяг  
  Х Болор-эрдэнэ  
  Х Болормаа  
  Б Болормаа  
  Э Бум-Эрдэнэ  
  Түмэнбаяр Бум-Эрдэнэ  
   Бусад  
  Ц Буянзаяа  
  С Буянцогт /Цахарын/  
  Жигжид Бямбаа  
  Ц Бямбажаргал  
  Жогноо Бямбасайхан  
  Эрдэнэбаатар Бүжинлхам  
   Гадаадын уран зохиол  
  Тангадын Галсан  
  Б Галсансүх  
  Батсүх Ганзориг  
  Б Ганзориг  
  Дорж Гармаа  
   Гэсэр  
  Ш Гүрбазар  
  Ч Дагмидмаа  
   Далай ламын айлдвар  
  Цэнд Дамдинсүрэн  
  О Дашбалбар  
  Михайлов Дениска  
  Зундуй Дорж  
  Б Дорж  
  Цэндийн Доржготов  
  Ц Доржсэмбэ  
  Ш Дулмаа  
   Дууны үг  
  Ц Дэлгэрмаа  
   Дэлхийн уран зохиол  
  Магтаал Ерөөл,  
  Ц Жамбалгарав  
   Зохиолчдын намтар  
   Зүйр цэцэн үг  
  Б Ичинхорлоо  
  Б Кана  
  Ч Лодойдамба  
  Соном Лочин  
  Отхан Лха  
  Жагдалын Лхагва  
  Балсангийн Лхагвасүрэн  
  Бавуугийн Лхагвасүрэн  
  Ш Лхамноржмаа  
  Н Минжинсайхан  
   Монгол Улсаа хөгжүүлье  
   Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
   Мэдээ, мэдээлэл  
  Бямбадорж Мөнх-Өлзий  
  Ж Мөнхбат  
  Н Мөнхсайхан  
  Г Мөнхтулга  
  А Мөнхтуяа  
  Гомпилдоо Мөнхцэцэг  
  А Мөнхчимэг  
  Д Намдаг  
  Д Намсрай  
  Д Нацагдорж  
  Сайнжаргал Начин  
  Г Номин  
  У Номинчимэг  
  Д Нямсүрэн  
  Н Оюун-Эрдэнэ  
  Д Оюундэлгэр  
  Санж Пүрэв  
  Лувсан Пүрэвдорж  
  Д Пүрэвдорж  
  Соёрхын Пүрэвсүрэн  
  Д Равжаа  
  Б Ринчен  
  Шуурайн Солонго  
  Доржпалам Сумъяа  
   Сургамж  
  Х Сүглэгмаа  
  Шарав Сүрэнжав  
  Ширчин Сүхбаатар  
  Г Сүхзориг  
  Н Тайванжаргал  
  Цэрэнтулгын Түмэнбаяр  
  Загдын Түмэнжаргал  
  Д Төрбат  
  Д Урианхай  
  Б Уугансүх  
  Л Хасар  
  Л Хишигдорж  
   Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Цоодол Хулан  
  Ү Хүрэлбаатар  
  М Хүрэлсүх  
   Хүүхдийн дуу  
   М. Цэдэндорж  
  М Цэемаа  
  Д Цэцэнбилэг  
  Ч Чагнаадорж  
   Энхтайваны Чинзориг  
  Ренчин Чойном  
   Чоно  
  Батмөнх Чулуунцэцэг  
   Шагж гэлэн  
  Youtube Шилдэг ном  
   Шог өгүүллэг  
   Шүлэг  
  Б Шүүдэрцэцэг  
  Балбар Энхбат  
  Энхбаатар Энхболд  
  Д Энхболдбаатар  
  Б Энхтуяа  
  Р Энхтуяа /Эмүжин/  
  Батсамбуу Энэбиш  
  С Эрдэнэ  
  Арлаан Эрдэнэ-Очир  
  Б Эрдэнэсолонго  
  Ж Эрхэмцэцэг  
  Бэгзийн Явуухулан  
   Ярилцлага  
   Үлгэр  
  Э Үржинханд  
   Өвөр Монголын яруу найраг  
   Өгүүллэг  
  Л Өлзийтөгс  
   Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Бүгд  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгүүллэг  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 		 Өгүүллэг: Бадарчийн Дариймаа : Лууны нүд
Оруулсан admin Огноо: 2007-02-15 05:04:16 (11778 уншсан)

Хөнгөн дэгдэх хөлийн чимээ гарч тогос шувуу өд сөдеө намируулан орж ирлээ. Маргад, ялан дийлэгчийн ихэмсэг харцаар түүнийг угтав, Тогос зургийг зэрвэсхэн хараад урамгүй царайлан
- Та ёстой халтуурдах шиг болоо шив дээ! Наад луу чинь амилаагүй байна гэхэд Маргад дурсхийн
- Юу гэнээ чи! Чамд амилсан луу хэрэгтэй юм бол үүнээс өөр яаж зурах юм. Чи сайн хар! Нэг ширхэг татаас зураас илүү дутуу байна уу! Ийм сайхан хэллэгтэй, өгүүлэмжтэй, ийм сайхан бичилттэй, эрчимтэй зураг чи мөн олно оо! Гайгүй байлгүй гэхэд тогос
- Лууг нүдээр нь амилуулдаг юм гэнэ лээ! уг нь та чадна даа! Би мэдэж байна хэмээн гонгинов. - Чи юу мэддэг юм бэ! Чамтай шалчигнаж суух зав надад алга! Зайл чи хэмээн хөөлөө. Гологдсондоо Маргадын уур хилэн дүрэлзэж шар нь гозойв. Ядаж байхад урлангийн нь цонхоор наран шингэх агшины зосон улаан туяа татаж улам бачууруулахад цонхныхоо хэцийг сарр... хийтэл татав. Ертөнцийн гурван хачины нэгэн, шилэндээ уушигтай хөх эрээн луу амьгүй шилэн нүдэн гялтайлган ширтэнэ. Маргад зургийг хуу татан авч урж тасчин хаяв. Тэр тайвширч чадсангүй! Уур цухал, бардам сэтгэлээ дарж цөхөхдөө машинаа асаагаад давхин одов. Зам зуур "Луу нүдээрээ амилдаг" гэсэн Тогосын үг тархи толгойноос нь холдох шинж алга. Маргад уурлаж цөхөрсөн үедээ чимээ шуугиан, хун амьтнаас холдож ганцаар байх дуртайдаа буйдхан голын хөвөөнд ирлээ. Тэнгэрт одод цэцэглэнэ. Гилмэн гилмэн харцаар мэлтрэх голын усанд дүгрэг цагаан саран чимээ аниргүй зөөлөн бөмбөрнө. Хөлийн өлмий дор хөх өвс сэмхэн шивнэлдэх нь Маргадаас эмээсэн мэт.
“Луу нүдээрээ амилдаг” гэсэн үг нэгэн сэрэмж өгнө. Тийм үл мэдэг сэрэмж үүсэхэд би лууг амилуулж чадсангүй гэсэн гунигт анзааралд автана. Хаа нэгтэйгээс би заавал чадна гэсэн бардам сэтгэл хатгана Голын усанд нугас галуу зөөлөн нургилж, сар чимээгүй наадах нь эргэн тойрны юмс түүнийг аргадан тайвшруулах мэт! Харин хааяа нэг "пул" хийн үсрэх чимээ анир эвдэн Маргадын тархины эд эсийг цочрооно. Маргад гэнэт ухасхийн усанд гараа дүрж гулбилзсан мөнгөлөг загас гаргаж ирээд
- Луу хаана байна хэмээн ууртай асуулаа. Тэрбээр хэзээ ч үл цавчрах дув дугараг нүдээ бүлтэлзүүлэн дээшээ харж сөөнгө шивнээ дуугаар
- Хурмастад хэмээн ангалзав. Маргад заасан зүгт өлийн харах хооронд загас ганцхан мурилзаад гэнэ алдуулан гараас нь мултрав. Тэгээд тэр холоос чи одоо намайг яах юм гэсэн шиг
- Yхэшгүй мөнхийн мянган наст загас бээр голын уснаас огшин хөөрч тэнгэр огторгуйг эзэгнэн луу болдог юм даа хэмээн доогтой хэлээд пүл хийн булхав. Маргадын толгойд нэгэн бодол гялсхийн
- Оллоо! Оллоо хэмээн хашгираад машиндаа сууж хар хурдаараа давхин одлоо. Луу амилуулахгүй юм бол зураач гэж бодоод яах юм гэсэн бардамнал төрнө.
- Урт наслахын билэгдэл, хийморийн 4 хүчтэний нэгэн луу авхай бийр будгийн ид шидээр дурайтал буулаа. Тэр ажилдаа шамдсаар үүр цайлгав. Нойргүй хоносондоо нүд нь анилдахад урд оройн ууртай татсан хэцээ зөөлен угзрахад: үүрийн цэгээн шаргал туяатай хамт тогос шувуу дэгдэн орж ирлээ. Маргад
- Ашгүй чи ирэв үү! гэхдээ нэг л итгэл муутайхан дуугарснаа анзаарлаа. Тогос нөгөө зургийг хараад
- Өө муу загас шив дээ! гэх нь Маргадаас аюун гэмэлсэн шинж огт алга. Харин Маргад өөрөө Тогосоос эмээж байв. Түүнийг яг ингэж хэлнэ гэдгийг зөн совингоороо мэдэрч байсан юм. Тогос түүнийг зоригжуулах мэт
- Та чадна даа чадна хэмээн цовоо дуугаар хэлэхэд Маргадын дотор уужирлаа. Маргад
- Хөөе! Чи луу амилуулж яах гэсэн юм гэхэд Тогос дугараг шар нүдээ эргэлдүүлэн аальгүйтэж
- Би луу жилтэй юм аа гэв.
- Худлаа яриад байгаарай! Шувууны жил гэж юу байдаг юм гэхэд Тогос
- Луугийн дуун нүргэлэхэд алтан гүмада цэцэг цомирлогоо дэлгэж, тогос шувуу хээлтдэг юм шүү дээ гэв. Маргад хэсэг зуур бодлогоширон сууснаа
- Аан тийм учиртай юмсан уу! гэв. Тогос Маргадыг царайчлан харж
- Би үртэй болохын хүслэнд автсан амьтан даа. Аргаа барахдаа л ингэж явна. Надаас бусад нь луугийн дуунаар арга билэг хослон алтан бумбан шидэт рашаан дүүрэх мэт заяа тэгшрэх юм хэмээн гуниглав. Маргад Тогосыг өрөвдөн
- Чамд тийм хэрэгтэй юм бол би луу амилуулна. Заавал амилуулна. Чи харж байгаарай гэхэд Тогос баярлан хөөрч өд сөдөө дэлгэн бүжээд
- Та чадна, Танаас өөр хэн ч чадахгүй хэмээв. Тэр өдрөөс хойш Маргад луунд тохирох нүдний эрэлд хатав. Намраар буцах шувуудтай хамт төрсөн нутгийнхаа мөнгөн аяга шиг цаст оргилуудыг нулимстай даван нисэж хүний нутагт хайлаа. Хаврын зөөлөн униарт шаргал салхитай ханьсан хаа сайгүй бэдэрлээ. Лууд тохирох нүд олдсонгүй. Бүр аргаа бараад лууг олж уулзахаар хурмастын усан баригч үүлс хөлөглөн тэнгэр огторгуйгаар аялав. Луугийн дууч энд тэндгүй нүргэлэн, уурсахдаа гал цахилгаанаар шалба ороолгоно. Сайхан загнахдаа мөнгөн дэншиг эгшиглуулэх цэцгийн хур буулгаж энгэр нэвтлэн гэгэлзэнэ. Гэвч Маргад дууг нь сонсовч лууг олж үзсэнгүй ядаж орхив. Маргадыг ийнхүү эрэлд хатан тэнүүчилж явахад тогос шувуу тааралдаж өр авлага нэхнэ. Тэгээд хэзээ нэгэн цагт луу амилан, ялан мандах өдрийн чуулганыг үзэхийн ерөөл талбин одно. Маргад ингэж өөрийнхөө зөнгөөр зовж жаргаж явтал орчлонгийн хүрд нэг бүтэн эргэлээ.
Лууг олж уулзах горь тасраад өвлийн чандган цагаан туйлаастай газар бууж ирэхэд өсөж төрсөн нутгийн тал хөндий бэртчих вий хэмээн нуруу зоогоо хотойлгон тосож авлаа. Маргад үнэхээр цөхөрч ядарчээ. Бор дарсаар сэтгэлээ зогоож, өвлийн хүйтэн харзны усанд тусах дүрсээ харан, Тогосыг ирэхээр юу гэж хэлнэ хэмээн өөрөө өөртөө агсам тавив. Энд луу ичсэн юм биш байгаадаа гэж бодоод ус руу тонгойход болор тунгалаг харзанд гэрэлтэх өөрийнхөө нүдийг олж харлаа. Хар харавтар хонин бор, хүрэн, шаргал, ногоовтор туяатай юм. Хүний нүд ямар олон өнгөтэй байнам хэмээн гайхав. Дүүрсэн хэрэг, тогосонд өөрийнхөө нүдтэй луу зурж өгөөд салж санаа амаръя гэж шийдэв. Олон өнгийн будаг хольж хутгасаар арай гэж нүднийхээ өнгийг оллоо. Эхлээд ямар ч байсан нүдээ зурна хэмээн шийдэв. Хөнгөн бийрийн торгон үзүүр гарын аясаар гүйнэ. Маргад өөрийнхөө нүдний гал бүдгэрснийг олж үзэв. Иш ийм нүдтэй луу гэж хаана байхав дээ! гэж эргэлзсэн ч зурсаар л байлаа. Гэвч Маргадын нүдтэй луу, айхтар догшин хилэнтэй мөртлөө, зөөлөн нигүүлсэнгүй хувилгаан төрхөөр буужээ. Тэр хамгийн сүүлчийн зураас дагнаасыг татаад эцэж сульдаж хөсөр ойчив. Хөнгөн хөлийн дэгдэх чимээ гарч
- Хүүе! Луу амилчихжээ гэж тогос шувуу баярлаж хашгирахад Маргад
- За яамай даа ойрхон байсан юмыг холоос эрж зүдэрлээ дээ хэмээн бодов. Тогос
- Миний заяа тэгширсэн шүү дээ! Наашаа хардаа гэв. Маргад арай ядан зовхио нээхэд тэр үр дэгдээхэйгээ дагуулаад иржээ Маргад хамгийн түрүүн нүдийг нь хараад
- Хүүе! Энэ чинь миний нүд байна хэмээн уулга алдав. Амилсан луу нүдээ эргэлдүүлэн мөнгөн дэншиг эгшиглүүлэн цэцгийн хур буулгав. Манан сарнилаа.
Бадарчийн ДАРИЙМАА

Б.Дариймаа 1952 онд Хөвсгөл аймгийн Тариалан суманд төржээ. 1972 онд Багшийн сургууль, 1977 онд УБДС төгссөн байна. 1970-аад оноос уран бүтээлээ эхэлж “Хөх торгон дээл" анхны номоо хэвлүүлсэн байна. Дариймаа өгүүллэг бичихээс гадна телевизийн баримтат болон уран сайхны киноны зохиол бичдэг.

( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 | Шинэчилсэн огноо: 2007-02-15 05:04:16 )
Facebook Twitter LinkedIn WhatsApp Email Дуртай Хэвлэх Like
Бусдыг хүндэтгэж сэтгэгдэл бичнэ үү.
Санал сэтгэгдэл

 
Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

Одоо онлайнд 365 зочин, 0 гишүүн байна.


Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт



Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-007.JPG
600x450 141k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5121


B3-007.JPG
600x431 135k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5478

Ц.Баттулга Зотон, тос 40x40
Хээтэй зохиомж
597x600 148k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5161


Агуулга
Monday, 2025.12.29
· Мөнх цээжлэх ба хэзээ ч мартуулахгүй арга техник Bias буюу sohor uhamsar-3 business psychology
Sunday, 2025.12.28
· Та үүнийг зөвхөн амьдралдаа ганц удаа хийхэд гайхамшиг үүснэ
Saturday, 2025.12.27
· Та хэдэн цаг унтдаг бэ? Нойр бол хамгийн том хөрөнгө оруулалт- Шинэ төрлийн эмгэг
· Цаг биш булчин бол жинхэнэ алт бөгөөд цорын ганц үнэнч нөхөр
· Жаргал бол усанд сэлж сурахтай адилхан заалгаж байж сурдаг зүйл- Сэтгэцийн эмч олсон 3 аз жаргал
Thursday, 2025.12.25
· Сайхан бүсгүй чамдаа
· Чамайг би боддог
Wednesday, 2025.12.24
· Пүрэв : Чи миний нууцхан ертөнц
· Чамайгаа би дахиад хайрламаар
· Сайхан минь эрхэл
· Уучлаарай болохгүй... Миний үгэнд ор...
Tuesday, 2026.01.13
· Э.Бүжинлхам : Чи юм
Tuesday, 2025.12.23
· Миний дуртай шүлэг
· Охин маань нэг өдөр сургуулиасаа ирээд сургуулийн хоолны газрын нэгэн "хачин" ажилтан эмэгтэйн тухай ярив…
Monday, 2025.12.22
· Загдын Түмэнжаргал : Бага Нас Бидэн Хоёр
· Загдын Түмэнжаргал : Хэрвээ
· Загдын Түмэнжаргал : Чи Бид Хоёрын Хавар
· Загдын Түмэнжаргал : Амьдрал Надад Зүүд шиг Санагдсан
· Загдын Түмэнжаргал : Зүрхний үнэн үгээ чамд хэлмээр байна ...
· Загдын Түмэнжаргал : Бүрэнхийг Сэмлээд Үүр Гийх шиг Тэр минь Ирсэн
· Загдын Түмэнжаргал : Дөчин Мянгатын Хүүхдүүд
· Загдын Түмэнжаргал : Гэгэлгэн Блюз
· Загдын Түмэнжаргал : Хоосон Хорвоо
· Загдын Түмэнжаргал : Ний Нуугүй
· Загдын Түмэнжаргал : Тэр чинь Би
· Загдын Түмэнжаргал : Сүүлчийн Хонх
· Загдын Түмэнжаргал : Харууслын Блюз
· Загдын Түмэнжаргал : Сайн Байна уу
· Загдын Түмэнжаргал : Хотын Блюз
· Загдын Түмэнжаргал : Бүүвэй
· Загдын Түмэнжаргал : Ганц Ганц Ганц
· Загдын Түмэнжаргал : Хагацлын Тухай Төсөөлж Чадахгүй нь
· Загдын Түмэнжаргал : Улаан Навч
· Загдын Түмэнжаргал : Миний Сэтгэл шиг Тэнгэр үү
· Загдын Түмэнжаргал : Сохор Шувуу
· Загдын Түмэнжаргал : Тэнгисийн Цагаан Бороо
· Загдын Түмэнжаргал : Дэлхийн Цэцэрлэг
· Загдын Түмэнжаргал : Дурсгалын Дэвтэр
· Загдын Түмэнжаргал : Найрамдал Зуслангийн Вальс
· Загдын Түмэнжаргал : Бүүвэй Тэнгэр Ээжий

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2026 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn