Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Бямбаа 	Жигжид	 Өгүүллэг: Ж.Бямбаа : Газар эх
Оруулсан admin on 2007-05-02 22:56:25 (7738 уншсан)

Писхийсэн чимээ гараад тэрэг зогслоо.
— Ойн цагдаагийнх тэр дээ гээд жолооч голын захын мөнгөлөг цагаан хусан дундуур цухуйж байгаа гэрийг заахад түүнтэй хамт яваа нүдэндээ шилтэй эцэнгэр залуу.
— Та намайг хүргээд өгөхгүй юу. Би том хайрцагтай яваа юмсан гэв.
— Эндээс очих зам байхгүй. Замгүй газраар давхиад хүрвэл Данхар өвгөн тархи хага цохино... Хангай дэлхий хавчсан юм шиг алга дарам газрыг ч бэрд шиг харамлаж байдаг тэр яхир өвгөнтэй мар мар хийж байх гэж хар яршиг. Нэг ам мурийвал амар салдаг хүн биш гэж жолооч тун ч түвэгшээнгүй хэлээд түлхүүрээ хариулж гэдийн суугаад тамхи ороов. Түүний царайд хөдлөх янз огтхон ч үгүйг ажсан залуу тэрэгнээс дуугүйхэн гарч ачаан дээр бөхөлсөн хоёр том хайрцгаа буулгав. Тэгээд ёсыг бодон жолоочид тал өгөөд ойн цагдаа-
гийнх руу хоёр хайрцгаа өргөн гэлдрэв.
Түүнийг байн байн амарсаар гэрт дөхөж очих үеэс нохой хөв хөв хуцав. Гэрээс нэгэн бүсгүй гарч ирээд харан зогссоноо түүний хайрцгандаа түүртэн арайхийн явааг ажсан бололтой тосон хүрч ирлээ. Залуу мэндийн хариу өчөөд бүсгүйг ширтсэнээ гэнэт санаа зовон харцаа доошлуулж:
- Танайх ойн цагдаа Данхар гуайнх мөн үү? гэж асуулаа.
— Мөн мөн... Та манайд ирэх гэж яваа хүн үү гэж хэлэхэд түүний дуу жигтэйхэн уянгалаг сонсдов.
— Тиймээ гээд залуу хоёр хайрцгаа өргөтөл бүсгүй:
-- Би нэгийг нь хүргээд өгье гээд үг хэлэхийн завдалгүй шүүрч авлаа. Тэгээд бүсгүй түүртсэн янзгүй өмнө нь орж алхлаа. «Ийм сайхан амьтан энэ аглаг ойн мухарт юугаа хийж сууна вэ?» гэж залуу бодон хариу эрж, түүний наранд борлосон нарийхан шилбийг нь ширтэн хойноос нь дагав. Тэр хоёрыг гэрт ороход үсээ хусуулсан, мөлжсөн тойг шиг жижигхэн толгойтой намхан өвгөн нохой шиг хэлбэртэй үндэс янзлан хойморт сууна. Том толгойтой болохоор нь Данхар гэсэн юм байхдаа гэж залуугийн санаж байснаас тэс өмнөө хүн байлаа. Өвгөн залууг хааяа нэг ажин, нөгөө л үндсээ оролдон байснаа:
— Залуугийн нэр хэн билээ? гээд
— Уртнасан гэсэнд:
— Ямар хэргээр хаа хүрэх гэж явна даа? гэж асуув.
— Танай энэ хавьд эрдэм шинжилгээний ажил хийх санаатай ирлээ. өвгөн үндсээ тавьж:
-- Заавал манай энд үү? гэж лавлах дуунд нь дурамжхан өнгө илрэв.
— Тиймээ... Энэ хавийн ууланд гэж хэлээд залуу жолоочийн хэлснийг санаж яхир өвгөн гээд байсан нь үнэн байх нь гэж бодлоо.
— Уухай... гэхдээ өвгөний нүүр үрчисхийгээд явчихав. «Эрдэм шинжилгээний ажил гэнэ үү? Нөгөө гайхлын өрөөсөн дугуй байх нь. Энд нэг мунгинасан өвгөн бий гэж зааж өгч нааш нь явуулж дээ.
Мануухай шиг хааш нь ч харуулж тавьсан болно гэж хэлсэн байх даа» гэж санахаас өвгөн хий бухимдаж эхлэв.
— Эрдэм шинжилгээний ажил ий?... Шинжлэх ухаанд хэрэгтэй юм хийх гэж яваа юм биз дээ? гэж өвгөн тохуурхсан янзтай хэлэхэд нүүрэнд нь ёжтойхон инээмсэглэл тодров. Уртнасан өвгөний даажин тохуутай үгэнд битүүхэндээ дургүй байлаа ч гэсэн хариу юу ч хэлсэнгүй халааснаасаа албан бичгээ гаргаж өгсөнд өвгөн авч тамгыг нь нэг харснаа унших дургүйдээ ч тэрүү:
-- Ийм юм авчирдаг л юм гэж тоомжиргүй дуугараад эгүүлэн өгөхөд бүсгүй замаас нь авч үзэх гэсэнд:
-- За чамд ямар хэрэгтэй юм! гэж өвгөн зандрав. Эмгэн өвгөнөө шинэ гийчиндээ юунд ёозгүй зан гаргана вэ гэсэн бодолтой хөмсөг зангидан муухай харснаа залууд: Хүү минь, холоос ядарч ирсэн байлгүй. Цай уу, өрөм ид.
Алив, миний охин гэр дээрх дэлгэцнээс шинэ ааруул авчирч тавь гэж хэлэв.
— Та нарыг би мэднээ, мэднэ гэж өвгөн дуугарахад Уртнасан чухам хэнийг хэлж байгаа, яагаад ингэж байгааг ойлгохгүй гайхахдаа өвгөний царай. руу харлаа.
-- За тэгээд чи чинь эрдэмтэн л болох гэж яваа хүн үү дээ гэж өвгөн асуув. Эвий нь олж аятайхан ярихгүй бол өвгөний гэдэн нь хөдлөөд ажилд саад болж магадгүй гэж Уртнасан болгоомжлон аяыг нь дагуулсан нь дээр гэж бодоод:
-- Одоохондоо судалгааны юм нэлээд хийнэ. Болж өгвөл алсдаа ч цол хамгаалах санаа бий л юмсан гэв.
— Тэгж л таарна. Цалингаа нэмэх гэсэн хүний нэг юм биз дээ гэж өвгөн хэлэхдээ нүд нь сөрвөлзөж нэг л ууртай шиг байхаар нь Уртнасан гайхахын ихээр гайхжээ.
— Өвгөн, та чинь хүнтэй төрхтэйхэн ярьж чадахгүй зөнөж байгаа чинь энэ үү? гэж эмгэнээ тэссэнгүй хэлсэнд:
— Хн... гэж өвгөн эмгэнийхээ үгийг тоосон шинжгүй хамраа дуу гаргаад:
— Хичнээн буга, аргаль, янгир алах вэ? Шилүүс ирвэсний арьс бас л хэрэгтэй биз дээ? ...Танай эрдэмийн ажлын гол юм энэ л байдаг даа. Манай энд ч энэ элбэг... гэв. Бүсгүй, эцгийнхээ үгэнд баахан санаа зовсон бололтой эцэг, эх, залуу гурвыг ингэж ингэж юу л болдог бол гэсэн эмээнгүй харцаар ээлжлэн харна.
-- Надад тийм ан хэрэггүй. Би эмийн ургамал судалдаг хүн гэж Уртнасан түс тас хэлээд ан амьтандаа хайртайдаа л тэгж эртнээс дэмий муу зангаа гаргаж байсан бол одоо санаа нь амрах биз гэж бодлоо.
— Цэцэг ногоо гэхээр яаж ч байсан хамаагүй юм шиг бодож ч болохгүй дээ... Мэдээжээр вансэмбэрүү авч таарна гэж өвгөн нухацтай дуугараад тийм үү гэсзн харцаар ширтэхэд нь залуу.
— Миний! сонирхож байгаа гол эмийн ургамлын нэг дээ гэсэнд өвгөннй нүд илэрхий томроод ирлээ.
— Хот газар вансэмбэрүү их үнэ хүрдэг гэсэн байх аа? гэж өвгөн хүйтэн гөлгөр харцаар ширтэн асуусанд Уртнасангийн уур нь дүрсхийж царай нь улайв. Өвгөн ч залуугийн царай хувьсхийгээд явчихыг ажсан бололтой дахин юм дуугарсангүй. Тэр дөрөв бие биеэ хулгай нүдээр харан нэлээд дуугүй суув. Уртнасан хот суурин газар нүдний гэм болсон сарлагийн даргар өрөм хөвүүлсэн цай амтархан ууж, эцэг, охин, эх гурвыг ажина. Эмгэн өвгөн өөдөө хялам хийх атал Уртнасан дээр зан сайт хүний урьхан харцаа тусгаж ид, уу гэж уриалгахан гэгч нь шална. Бүсгүй санаа зовонгуй, хийх юмаа олж ядсан байртай харагдана. Өвгөн хүрлийчихээд дуугаа хураажээ. «Энэ бас хачин өвгөн юм даа. Жолооч яах аргагүй үнэн хэлжээ. Нэг насаар амьтан хүний бараа харахгүй уулын мухар сахисаар зожиг болчихсон юм болов уу? Ийм зан муутай хүн дээр ирж таарах гэж. Эмийн ургамал элбэг гэхээр нь наашаа зүтгэчихсэн минь гай болов байна. Одоо яана?... Yгүй тэгээд энэ өвгөний үгэнд эрдэм шинжилгээний хүнд дургүй янз цухалзаад байх шиг. Энд өмнө нь ямар нэгэн хүн ирж байсан юм бол» гэж Уртнасан бодоод асуух гэснээ өвгөний эгдүүг хүргэвэл дуугүй сууснаас дор болох биз гэж гэнэт санав. Уртнасан цай ууж ханаад тэдний хэн нэгийг дуугарах болов уу гэж жаахан хүлээзнээд бүтэхгүй болохоор нь хайрцгаа нээж янз янзын чихэр, нэг лонх архины хамт эмгэнд хоёр гардан барьж
— Хотын боов идэцгээ гэвэл эмгэн баяртай тосон авч:
— Буян чинь дэлгэрч яваг хүү минь гэж ерөөлөө. Эмгэн чихэр тарааж архинаас галд өргөөд өвгөндөө жижигхэн мөнгөн хундганд хийж өглөө. Өвгөн архийг уугаад эмгэнээ дахин хийж өгөх гэхэд нь:
— Балагтай хар усаар яах юм гэж ундууцав. Гашуун л юм үзвэл сайхан загнаад нааш нь гэж байдаг өвгөнийхээ амнаас ийм хачин үг гарахад чихэндээ үл итгэсэн эмгэн:
— Өвгөн минь, чи чинь уухгүй гэв үү, үгүй юу?... Эсвэл би буруу дуулав уу? гэж асуусанд.
-- Хэд хэлүүлэх гэсэн юм гэж өвгөн уцаарлав.
-- Yнэхээр тийм бол ч нар ургах зүг солигдож дээ гээд эмгэн жуумалзан архиа хойш тавилаа. Эмгэний үгнээс өвгөний архинд дуртайг гадарласан Уртнасан энэ өвгөний санаанд нийцүүлэх арга ухаанаа олохгүй мухардахдаа гэрээс гарлаа.
Уртнасан ойн цагдаагийнд ирснээс хойш хэд хоног өнгөрөв. Өвгөний орчны нутгийн Эмийн ургамлын тархалт, нөөцийг судлах гэж мэрийжээ. Тэр залуу өглөө эртлэн босоод дасгал хийж буй бололтой жаахан сарвалзаж байгаад цай уусны дараа ургамал хавчдаг том хавтас үүрээд уул руу одно. Эмгэн, охин хоёр түүнд идэх өрөм, ааруул, боож, ширэн дашмагт цийдмэг хийж өгнө. Энэ хэд хоногт тэдний ойр орчны уулсыг бараг гүйцээв. Ажилдаа улайрахдаа хаа хүрснээ ядарснаа ч мэддэггүй бололтой. Зарим өдөр Уртнасан хэдэн уул давж бүр шөнө болсон хойно хоёр хөлөө арай ядан солбиулсаар ирнэ. Тэгэхэд Данхар өвгөн, түүнийг хаврын ногоо хөөсөн мал шиг ингэж шургаж унатлаа тэнэж яана даа гэж бодоод дуугүйхэн байхад эмгэн нь:
-- Хүү минь, битгий ингэж оройтож бай. Манай энэ хавь чинь зэрлэг амьтан ихтэй зэлүүд газар шүү дээ. Осолтой шүү, хүү минь хүнддэнэ гэхгүй бол өвгөний буу үүрээд явж байгаач гэж үглэнэ. Дуугүй мөртөө нэг яривал их яриа байрын энэ төлөвхөн залууг хэзээ, хаанаас гараад ирэх бол гэж бүсгүй битүүхэндээ харуулдана. Хүн цөөн үзэгддэг болохоор хань ижил эрсэндээ ч бус, Уртнасан бүсгүйд цаанаа л дотно санагдаад байх болжээ. Түүний хүслээр болдогсон бол Уртнасан юманд явахгүй гэрт л байж байвал тун таатай санагдана. Гэтэл Уртнасан гэрийн бараа харалгүй эзгүй хээрт тэнэсээр өдрийг барна. Бүсгүй түүнтэй ганц ч атугай явахсан гэж санавч эцгээсээ айх учир хэлж үл зүрхэлнэ.
Бүсгүйн аз болоход Уртнасан нэг өдөр гэрт өнжлөө. Хайрцагнаасаа янз бүрийн шилтэй шингэн бодис гарган ирж, хуруун шилэнд цэцэг, үндэснээс хийж спиртэн дэн дээр буцалган өөр шингэн бодистой холих мэтээр үзнэ. Зарим цэцэг, навчийг өсгөдөг шилээр харна. Энэ бүхэн гэрийнхэнд их сонин байлаа. Уртнасан өсгөдөг шилээ эмгэн, охин хоёрт өгч харуулахад өөрсдийнх нь мэдэх цэцэг энгийн нүдээр харснаас хичнээн ондоо байдгийг үзлээ. Хэнэггүй царайлж залуугийн юу хийж байгааг эс тоосон янзтай суусан өвгөн ч эмгэн, охин хоёрынхоо шагшин яриад байхаар нь тэссэнгүй очиж харлаа. Өвгөн нэг насаар үзээгүй юмаа үзэх нь тэр.
-- Yгүй ерөө, мөн санаанд оромгүй юм хийж суудаг хүнээ чи! гэж өвгөн гайхан дуугарчээ. Уртнасан тийнхүү гэрт өнжсөнд бүсгүй яагаад ч юм их баяртай байлаа. Дуу аялан орж гарна. Залууг юу ч эс анзааран өнөөх цэцэг навчаа оролдон суухад нь бүсгүй тэлмэгэр хар нүдээрээ баясан харж үе үе мишээнэ. Тэгээд залууг өчүүхэн хөдөлмөгц харцаа буруулна.
Өвгөн залууг цэцэг түүдэг хүн гэдгээс өөрөөр бодсонгүй. Учрыг мэдэхийг ч хүссэнгүй. Гэтэл залуу энэ өдөр түүний хэрэгт дурлах овыг нь хөдөлгөж орхив. Залуугийн юу хийж байгааг үдийн хугас дуугүй харж суусан өвгөн тэсгэлгүй.
-- Энэ цэцэг навчаар чи юу хийдэг хүн байна даа. Энэ том хавтсанд хатаагаад байгааг хичээл дээр хүүхдэд үзүүлэх гэж байгаа юм уу?... Ингэхэд чи ер нь ургамал ногоо заадаг багш хүн болж таарав аа? гэж асуулаа.
Уртнасан хийж байгаа юмаа түр орхин ийм сэжүүр гарсан дээр нь тухтайхан ярьж өвгөний санааг мэдэж авъя гэж бодоод түүн рүү эгцлэн харж суулаа.
--Миний энэ түүгээд байгаа чинь дандаа эмийн ургамал. Би эм хийдэг үйлдвэрт ажилладаг хүн.
-- Пээ, ямар буянтай үйл бүтээдэг хүү вэ гэж эмгэн дуу алдав.
-- Бид чинь тэгвэл уудаг эмэн дээгүүрээ л туучиж байдаг улс байх нь ээ гэж өвгөн толгойгоо түнжигнүүлэн халаглан шогшроход
Уртнасан:
-- Хараахан тэр чигээрээ ч эм биш л дээ. Нарийн аргаар боловсруулж байж сая хүн хэрэглэх эм болдог юм гэв. Сөөм газрыг ч хайрлаж, үүгээр түүгээр давхисан жолоочийг тархидаж байдаг нь энэ өвгөний яхир муу зангаас бус, байгалиа хамгаалах гэсэн сайхан сэтгэлийн үр болохыг Уртнасан гадарлах болсон учир өвгөнтэй ний нуугүй ярих хүсэл төрлөө.
-- Данхар гуай, газар дэлхий гэдэг чинь хүний төрж өссөн өлгий нь. Эрт цагаас эх мэт ивээлээрээ хүнийг хооллож, хувцаслаж иржээ. Өвчин эмгэг хүрвэл анагаах эмээ ч ургуулаад өгч байна. Газар шороо баймааж ус ургамал байна. Ус ургамал баймааж амьтан байна. Амьтан баймааж хүн идэх хоол, өмсөх хувцастай байна. Хүн баймааж дэлхий маань улам өгөөмөр баян болж, дэгжин цэцэглэж байна. Энэ дөрөв амин судасны холбоотой юм даа. Тэгэхээр байгаль маань хүний төрсөн эх юм. Хүн байгалиас төрөөд байгальдаа шингэж байгаа юм гэж Уртнасан яриад баахан номчирхчихов уу даа гэж санаа зовсхийв. Гэтэл өвгөн харин ч шаггүй ухаарсан бололтой.
-- Нээрээ л үнэн дээ, хүү минь. Бид чинь эргээд л хөрс шороо болж байгаа юм чинь гэж хэлэв.
-- Тэгэхээр хүн эхийгээ яаж хайрладаг вэ, түүн шигээ нинжин сэтгэлээр газар эхээ хайрлах учиртай юм даа.
-- Хэлээд яах вэ хүү минь гэж өвгөн уриалган хэлээд: «Энэ чинь их ухаантай хүү юм. Хэд хоног дүлий годил шиг сууж байхаар ийм хүүхэдтэй ярьж хөөрч байх минь яалаа! Намайг муухай ааштай өвгөн гэж бодсон байх даа. Яалаа ч өнгөрсөн хэрэг. Тэнэг өвгөнд гомдоогүй бололтой. Одоо ингээд надтай цаанаа юм санасан шинжгүй ярихыг бодоход сэтгэл цайлган, санаа сайтай хүүхэд байх гэж өөрийгөө ихэд зэмлэжээ. Бүсгүй, эцэг, залуу хоёрынхоо ийнхүү санаа нийлэн ярилцахыг үзээд илтэд баясан тэр хоёрыг мишээнгүй харна. Тэдний
хамаг санаа бодол өөр дээр нь тусаж, ихэд сонирхож байгааг Уртнасан мэдээд нэгэнт эхэлснийх жаахан ярихад ч яах вэ гэж боджээ.
-- Хүн ухаант амьтан мөртөө эрт цагаас юм бүхэн төгс бүрдмэл газар эхдээ даанч халамжгүй хүйтэн сэтгэл гаргасны уршгаар маш олон төрлийн амьтан ургамал үгүйрч алга болж дээ. Европ тивд байсан үхрийн өвөг эцэг түүр гэдэг зэрлэг үхрийн сүүлчийг гурван зуун тавин жилийн өмнө устгаснаар удам нь тасарсан байна. Яриад байвал ийм жишээ олон л доо. Байгаль дээр байгаа бүх юм хоорондоо шүтэлцээтэй байдаг. Энэ муу ялаа хэрэггүй гэж болохгүй. Америкийн Калифорни гэдэг мужийн нэг үзэсгэлэнтэй сайхан нуурын дэлэнчийг устгасан чинь загас нь үгүйрч дуусаад шувуу нь нүүж алга болжээ. Яагаад гэвэл, тэр загас, шувуу дэлэнчээр хооллодог байж л дээ.
Шоргоолжийг үгүй хийчихвэл модгүй болох жишээтэй юм. Тэгэхэд манай өвөг дээдэс хорхой шавьжийг битгий ал, шувууны өндгөн дээр сүүдрээ тусгавал эх нь голчихдог юм гэж сургасаар ирсэн маань их нарийн учиртай юм байна шүү дээ гэж Уртнасанг ярихад,
-- Тэгэлгүй яах вэ гэж өвгөн өгүүлэв. «Энэ бас сайхан ярьдаг хүү юм даа. Бид гурвыг голохгүй байна шүү. Гэтэл нөгөө нэг эрдэмтэн...? Ямар учиртай юм хийгээд байгаа залуу вэ гэж асуухаар энэ тун нарийн ухааны ажил даа. Цэвэр эрдмийн ажил гэдэг энэ. Яриад яриад та учрыг нь олохгүй байх даа гэхэд нь, дүү минь тэгээд миний хялбархан ухаж мэдэхээр бол юунд тус болох юм хийж байгаа хэрэг вэ гэж шалгаахад, шинжлэх ухаанд л чухал хэрэгтэй юм гэж хэлж билээ. Мангуу толгой би ч түүнд итгэчхээд өөрт хэрэггүй ч , шинжлэх ухаанд хэрэгтэй юм гэж бодчихоод тус болох гэж хөлөө хугалах шахтлаа харайсны нь яана! Хар моньд чинь миний гараар хүртэл могой бариулсан шүү. Гашуун усанд дуртайдаа л тэгж хүний зууш болсон юм» гэж Данхар бодоод «Бузар золиг» гэж амандаа хараав. Ийн бодол болж суухдаа өвгөний хацар байн байн үрчилзэж байлаа.
-- Манай монголчууд олон зуун жилийн тэртээгээс байгалиа хамгаалж ирсэн түүхтэй улс. Богд хан уул, Отгонтэнгэр, Хан хэнтий чинь өнө эртний дархалсан уулууд. Монгол улс таван зуугаад жилийн өмнө гарсан «Халх журам» гэдэг хуулиндаа байгаль хамгаалах тухай нарийвчлан заасан байдаг билээ.
-- Мөн ч өнийн юм даа. Хичнээн ч үе улираа вэ дээ.
— Манай ард түмэн усанд бохир юм угааж, асгах нь байтугай сүүний савыг зайлдаггүй, нүүхдээ бууриа заавал цэвэрлэдэг, онцын хэрэггүй бол мод огтлох, газар ухаж сэндийлэхийг цээрлэдэг нь эртний сайхан уламжлал юм. Би энэ ойн цагдаагийн ажлыг олон жил хийсэндэз ч тэр үү, ан гөрөөс, мод ургамал гээд л нүдэнд үзэгдсэн бүхнээ харамлахыг яана. Заримтай нь ч галд хийх ганц мод огтолсноос болж тангараг тасрах шахсан удаа бий гээд өвгөн эрүүгээ тулан ширдэг рүү гөлрөх нь энэ насандаа сайдаж муудалцаж явснаа нэхэн санаж байна уу гэлтэй. Бүсгүй эцгээ энэ залуутай ийм элгэмсүү ярилцаж байгаад туйлаас баярлана.
— Сайн юмны төлөө сайдаж муудалцах ч бага хэрэг. Юмаа хамгаалах нь түмэн зөв. Хойч үедээ л элбэг дэлбэг, байсан юмыг байснаар нь үлдээх гэсэндээ л энэ шүүдээ. Манайхны зарим нь арай дэндүү байгаа юм гэж Уртнасанг хэлэхэд өвгөн сэргэж:
-- ёСТОЙ тийм. Чи бүр нэг голоор нь хэллээ. Ан амьтныг чинь зарим нь зугаа гаргаж байх ёстой амьд бай шиг л санадаг бололтой. Эр охин, том жижиг үр төл гэж бодох юмгүй үзэгдсэнээ л буудахыг нь яана! Даанч дэндүү. Гэгээн цагаан өдрөөр амьтан хулгайгаар алчихаад хүний бараанаар ум хумгүй зугтаад алга болно гээч. Энэ насанд есөн жорын амьтантай учирч аль хөглөж явсныг тэр гэх вэ. Хүү минь! гээд Данхар залууд гэртээ ирснээс хойш анх удаагаа нүүр өөд нь харж инээв. Энэ өвгөнийг ерөөс инээдэггүй, баргар царайлчихаад л явдаг юм байх гэж санаж байсан Уртнасан ч инээмсэглэжээ. өВГөН өдрийн од шиг зуудаг гаансаа гарган тамхи нэрж завилан тухлав.
--Би нэг эрдэмтэнтэй ах дүү шиг байваа, чи минь. Тэр хүн манай энд эрдэм шинжилгээний ажил хийж ирсэн юм. Ан амьтан л судалдаг гэж ярьсан даа. Манай энд хоёр удаа ирсэн. Улаанбаатараас захиа занаа бичиж ийм ч арьс, тийм ч эвэр явуулаач гэнэ. Би ч хүний итгэл, ажлын чухлыг бодоод явуулдаг байв аа, чи минь. Цол хамгааллаа л гэж дуулдсан. Тэгээд сураг тасрах нь тэр. Гурван жилийн дараа ч байна уу, би нэг хот орчихоод явж байтал өнөөх эрдэмтэнтэйгээ гудамжинд дайралддаг юм байна. Таргалсан гэж ч жигтэйхэн. Нүдэндээ шил зүүчихэж. Томоо гэгчийн цүнх барьчихсан. Лувсан маань яах аргагүй мөөн. Маиайд заавал оч гээд салдаг юм биш. Гял цал болсон байшин руу ороод л явчихдаг юм байна. Тэгсэн чинь хүүе, эндээс ч бугын эвэр нүд сохолчих гээд тэндээс ч янгирын эвэр сүлбэчих гээд гишгэх газар олддог юм биш. Айлд орлоо гэсэн чинь нэг л бөөн эврэн дунд орчих нь тэр. Арай гэж нэг газар сууж аваад ажсан чинь өнөөх сэрийж сарайсан эвэрүүд чинь дандаа манай эндээс л эрдмийн ажилд хэрэгтэй гээд бодийг нь хөтөлж авч байсан эвэр дүрээрээ байдаг байгаа даа. Гэтэл бас энэгүй л бол миний ажил бүтэхгүй сүйд болно гэж гувшиж, гувшиж байгаад цааш нь харуулсан ирвэс, шилүүсний арьсыг дөрвөн мөчий нь тэлээд ханандаа хадаж орхиж. Цөмөөрөө л миний гараар орсон юм чинь. Би танилгүй яах вэ. Шинжлэх ухаанд хэрэгтэй юм хийх гэж байгаа хүнд тус хүргэх гэсэн сайхан сэтгэл минь ийм болох гэж дээ, тэнэг толгой яасан муухай гэнэдэж хууртав даа гэж санахаас дотор харанхуйлаад явчихлаа. Тэглээ гээд яах вэ, айлд ирсэн хүн чинь дуугүй л суухаас. Эхнэр нь гэж чиний энэ бичээд байгаа хөх бэх шиг юмаар нүдэз тойруулаад будчихсан, зовхи сормос нь хүн хүнийхээс ондоо босож сэрвийсэн жигтэй янзын, гэхдээ харин аюулгүй хөөрхөн ааштай хүүхэн байсан шүү. Эрдэмтэн эхнэр хоёр ч намайг байдгаараа дайллаа. Yзээгүй сонин шилтэй архи ч гаргалаа. Би ч сүрхий халлаа шүү.
— За тэгээд эрдэмтэн боллоо гэсэн, юу бүтээ вэ дээ гэж асуусан чинь эрдэмтэн маань.
— Миний цол хамгаалсан ажил энэ дээ гээд машиндсан тэвхэгэр цаас үзүүлж байна. Тэр нь надад яагаад ч юм бэ нэг л чамлалттай санагдсанд
-- Ердөө л энэ үү? гэсэнд
-- Yүнийг бичнэ гэдэг амар биш. Хуудасных нь тоогоор өвгөний минь толгойд цагаан үс гарсан байх гээд эхнэр нь алиалан инээж байна.
-- Эрдэмтэн болохын ашиг юу байна даа? гэж асуусан чинь бас л эхнэр нь урьтаж.
-- Өвгөн маань цол хамгаалаад цалин нь овоо нэмэгдсэн гэлээ. Миний дургүй хүрч,
-- Цол хамгаална гэдэг чинь цалин л нэмүүлэхийн нэр юм шив гэж хэллээ. Яалаа гэж тэгж хэлж болох вэ, Данхар гуай минь. Шинжлэх ухаанд их нэмэр хандив оруулж байгаа юм гэж эрдэмтэн маань надад дандаа хэлдэг нөгөө үгээ хэлээд,
-- Таны хувь нэмэр ч бас оролцсон. Би танд баярлаж, үргэлж дурсаж явдаг юм гэж ярилаа. Би ч шинжлэх ухаанд нэмэр болохоосоо өөртөө гомдож
-- Эрдэмтэн болсноосоо хойш их юм бүтээгээ биздээ гэвэл, Эрдэмтэн:
--Баахан ном уншлаа. Энэ хэдийг сонин сэтгүүлд бичлээ гээд босож хавтсанд үдсэн дөрөв таван хайчилбар үзүүллээ.
Аа! гэдгээс өөр би юу хэлэх билээ. Миний дурамжхан байгааг гадарласан бололтой,
-- Аргагүй ээ, аргагүй. Данхар гуай эрдэм шинжилгээний нарийн түвэгтэй ажлыг яаж ойлгох вэ гээд эрдэмтэн маань надад уурлах бус, харин ч сэтгэл тайван инээж байлаа. Нөгөө агнаж цуглуулсан юмаараа гэртээ музей байгуулаа шив дээ, эрдэмтэн маань олны төлөө биш амиа л бодож явдаг байх нь ээ гэж санаад баахан урам хугарч билээ. Тэр бүхнийг айлын гэрт биш, эрдмийнхээ кабинетад л байх юм гэж бодсон хэрэг шүү дээ.
-- Түүнээс хойш л элдэв сайхан нэрээр бичиг сачиг өвөртөлж ирдэг хүнд яснаасаа дургүй хүрдэг болчихсон юм даа. Чиний шинжилгээ судалгаа хийнэ гэж хэлэхийг чинь сонсуут л өнөөх эрдэмтэн санаанд буугаад явчихсан хэрэг. Тэгээд л уурлаж хохилзаж байгаа нь тэр. Ийм л учиртай юм даа, хүү минь гээд өвгөн мушилзаж, залуугийн өөдөөс хүлцэл өчсөн харцаар харлаа. Түүний яриаг сонсоход үнэндээ ч өвгөн буруутай биш байлаа. Газар дэлхийнхээ юм юманд хайртай хүн харамлаж халаглахдаа тэгж бодох ч аргагүй ээ. Цол авсан эрдэмгүй хүн жинхэнэ эрдэмтэн хоёрын хооронд алганы ар өвөр хоёр шиг зөрөө байдгийг мэдэхгүй ийм настай хүнийг зэмлээд ч яах билээ.
-- Эрдэмтэн бүрийг тэр хүн шиг бодож яаж болох вэ. Тэгэхдээ олон дотор ганц нэг тийм хүн байгаа л даа... Улс орныхоо тархи нь болсон лут лут эрдэмтэн зөндөө бий гэж Уртнасанг хэлэхэд өвгөн:
-- Би ямар эрдэмтэн мэргэдтэй уулзаж явсан биш. Сохор үзсэнээ мутар атгаснаа гэгчээр өөрийнхөө учирсан ганцаар л жишиж байгаа нь тэр... Тэнэг ч амьтан бол доо гээд өөрийгөө голонгуй инээмсэглэв.
Оройн хоолны дараа өвгөн, Уртнасан хоёр бас хөгжөөнтэй юм ярилцаж суутал бүсгүй шүд шүд гэж ярвайн хацраа дарлаа.
— Өнөө шүд чинь өвдөөд унав уу гэж эхийнхээ асуухад бүсгүй тунирхуу янзтай толгой дохиод орон дээр очиж хэвтэв.
— Одоо яана аа. Өвгөөн? гэж эмгэнийхээ хэлэхэд би яах вэ дээ гэсэн харцаар өвгөн хариулав.
-- Хавирганы бураа халааж жигнэх юм бил үү гээд эмгэн мах гаргасан түмпэн дотроос хавирганы яс авлаа. Уртнасан хоромхон зуур хайрцгаа нээж цаасан хүүдийнээс нэг (жижигхэн бор эм авч бүсгүйн дэргэд очоод биед нь хүрэх шалтаг олдсонд дотроо олзуурхан, шүд өвдсөн талын хацарт нь алгаа нааж: Аль шүд чинь вэ? гэж асуув. Бүсгүй «Аа» гэж аяархан дуугараад өөдөөс нь харахад сайхан дүрлэгэр нүдэнд нь шаналангуй байдал илэрхийг Уртнасан ажаад «өвдөх сургаар л ингэж байдаг юун ч янгууч юм билээ дээ. Хоёр хөгшиндөө эрхэлсээр энэ байх даа» гэж бодоод цоорхой араан дээр нь эмээ тавиад:
— Хөдөлгөлгүй зуугаарай гээд гар хүрч амжсаных гэсэн шиг булбарай харцыг нь энхрийхнээр нэг илбэжээ. Гэтэл хэдэн минутын дараа бүсгүй инээд алдсаар босоод ирлээ.
— Зүгээр болчихов уу охин минь? гэж эмгэн энхрий зөөлөн дуугарав.
-- Өвдөхөө больчихлоо гээд бүсгүй чи ийм ачтай хүн байсан юм уу гэсэн харц, баясгалантай мишээл хоёроор залууг зэрэг шагнав.
-- Сайн эм юм даа... Одооны залууст шүд шүд гэж арзайхгүй амьтан бараг байх биш. Хичнээн хүнийг амрааж байгаа бол доо. Түмний тусыг бодсон нэг буянтан нь л гаргаа байх даа, хөөрхий гэж эмгэн үнэн санаанаасаа сүжиглэнгүй хэлэхэд Уртнасан дуугүйхэн инээмсэглэв.
Урьд нь өвгөний дүнсгэр царайнаас эмээж дуугаа хурааж суудаг байсан Уртнасан оройжингоо сонин юм ярьж тэр гурвыг баясгав. Өвгөн нэгэн насаар ой сахиж суухдаа учирсан хүнтэй паянгаасаа хааяа ярьж инээлгэнэ. Өвгөнийг ийм яриа хөөрөөтэй, сайхан зантай гэж зүүдлээ ч үгүй байсан залуу түүний инээж хөхрөхийг харахдаа сэтгэл тэнүүн баяртай байлаа. Данхар, түүний анхлан бодсон шиг тийм яхир өвгөн биш байжээ. Хэн хэндээ муу санах юмгүй сэтгэл цэлмэсэн хүмүүс үе үе нир хийтэл инээлдэн бие биенээ урьхан харцаар харж хөгжөөнтэй байлаа. Хүн хүнээ ойлгоно гэдэг ийнхүү хүн хүндээ инээд баяр хайрладаг ажээ. Нарлаг сайхан өдөр. Ойн цагдаагийн гадаа бэрзээнтэн дээгүүр өнгө өнгийн цэцэг дэлгэн хатаажээ. Уртнасан цээжээ нүцэглээд наранд шарангаа цэцгээ эргүүлж тойруулна. Сэржмядаг бүсгүй энэ тэр цэцгийг шохоорхон үзэнгээ хатсан цэцгээ савлахад нь тусална. Залуу тун ч нямбай хүн ажээ. Цэцгээ багц болгон боож хүүдийд хийж оёод, цэцгийн нэр, хаанаас хэзээ түүсэн цэцгийг нэгд нэггүй бичсэн пайз зүүнэ. Бүсгүй багцалсан цэцэгнээс авахдаа үүнд чинь энэ хүний гар хүрсэн юм шүү дээ гэж бодно. Тийн бодох тусам үнэр ялдам энэ сайхан цэцгэнд залуугийн үнэр бас шингэсэн юм шиг санагдаж сэтгэл уярна. Тэгээд залууг дөлгөөхөн харцаар сэмхэн харж санааширна. Бүсгүй ягаавтар өнгийн цэцэг багсайтал атган өргөж:
-- Та энэ цэцгийн домгийг мэдэх үү? гэж асуув.
-- Согоо суман уу?... үгүй шүү, дулаагүй юм байна.
-- Эрт л цагт юм байх. Нэг анчин согоо буудаад шархтуулчихаж гэнэ ээ. Тэгсэн чинь хаанаас ч юм янзага нь гүйгээд очиж дээ. Анчин ихэд гэмшин буцжээ. Тэгэвч санаа нь зовж өнөө газраа өдөрт заавал ч үгүй нэг эргэж очдог байж. Шархтай согоо энэ цэцгийг л идэж харагдах юм гэнэ. Хэд хоносны дараа согоо эдгэрээд янзагаа дагуулаад явчихжээ. Тэгээд согоо суман гэж нэршсэн гэж ярьдаг юм билээ гээд бүсгүй яриандаа өөрөө уярч залууг мэлмэрсэн тогтуун нүдээр харав. Хайр гэрэлтсэн тэр сайхан нүд, та надад ямар их янаг дотно харагдана вэ гэж хэлэх байлаа, Залуугийн харц бүсгүйн хайр хүссэн харцтай тулгарав. Бүсгүйг тийм бодолтой байдгийг Уртнасан гадарлаагүй учир далдуур шаналж явжээ. Данхар өвгөнийд ирээд сар шахам болохдоо сүүлийн арваад хоногт эмийн ургамал бодсон сэтгэлийг нь энхрий хонгор бүсгүй эзэлж өдрийн бодол шөнийн зүүд болж байгаа билээ. Гэтэл өнөөдөр бүсгүйнхээ нүднээс бодлыг нь олж харсандаа хязгааргүй баярлахдаа чи минь бас над шиг байсан юм уу гээд ухасхийн тэвэрч авмаар бодогдоод иржээ. Тэглээ ч уулын зэрлэг согоог ухаангүй нэгэн хөдөлгөөн үргээхийн адил болуужин гээд сэтгэлийнхээ хөвчийг чандлан барьж алсад дүнхийх цаст цагаан уулсын толгой харан санаа алдав. Тэгээд жаахан сэхээ орон бүсгүйн, тэрхүү уулсын цагаан тэргүүн гантиг ариухан сэтгэл дээр нэгээхэн ширхэг ч хөө унагаахгүйг хичээхийн учир:
— Чи цэцэг ногоо сүрхий таних юмаа гэж тэс өмнөө юм хэллээ. Залуугийн харцтай мөргөлдмөгц яах ч учраа олохгүй байсан бүсгүйн дотор овоо уужирч:
— Тэгэлгүй яах вэ. Ойн цагдаагийн охин ойгоо сонирхолгүй яах вэ. Тиймдээ ч би ойн сургуульд орсон. Танаас ургамал цэцгийн тухай хичээл дээр сонсоогүй сонин сайхан юм их дуулж авлаа гэж өгүүлэв.
-- Аав шигээ ойн эзэн болох юм биз дээ.
--Эндэхийн зарим хүмүүс аавын хэлдгээр ойн бэрд ч бас болох байх гэвэл бүсгүй нүдээ эрвэлзүүлэн инээлээ. Залууд энэ инээд урьд өмнө огтхон ч сонсогдоогүй тийм л уярсан хайлам уран эгшигтэй сонсоджээ.
Тэр хоёрыг ийн суухад өвгөн эмгэн хоёр мөн л хүүгийн тухай ярилцаж байлаа.
-- Энэ эрдэмтэн залуу юмаа. Таван салааны шүүс гэнэ үү, нэг хүрэн эм өгснөөс хойш миний элгэн дээр данхайж хоолны шингэц муу байдаг чинь гайгүй болчихлоо. Yгүй тэгээд охин бид хоёрт өгсөн эмийг өөрөө хийсэн юм гэнэ үү дээ. Охинд ярьсан байна.
--Энэ тийм амар хүн биш. Эрдэмтэн болоогүй байхдаа ингэж байгаа хүн чинь болохоороо аягүй бол үрэгдсэнийг сэхээх бэрх хүн гарах ч юм билүү яаж мэдэх вэ.
-- Манай өвгөн ч юмыг нэг магтахаараа тэнгэрт тулгаад л нэг муулахаараа газарт булаад л гээд эмгэн үүдэн шүд нь онгойсон улаан буйлаа гарган инээв.
-- Ишш, эмгэн минь, чиний наад ам чинь ч хүний өөдөөс харж мөн инээмээр байна даа гэж өвгөн тохуурхав.
— Өвгөөн, энэ хүү вансэмбэрүү л гэж хааяа дурсаад байх юм. Уушгинд сайн эм хийх санаатай юм байх. Чи бэрдлэлгүй зааж өгөөрэй.
— Тэгнэ ээ, тэгнэ. Ашиг хонжоо эрэгч биш, олонд тусгай юм хийе гэж нэгэн үзүүрт сэтгэл барьсан хүн юм. Харваас андашгүй. Ургамал цэцэг авахдаа ч үрэлгэн сэтгэлээр хүрэхгүй. Би өөрөө газарчилж явна.
-- Овоо доо, өвгөн минь...
Уртнасан наранд байсаар нэлээд халууцсан бололтой хөлсөө арчсаар орж ирэхэд эмгэн аяга дөхүүлж:
— Хүү минь, халуун цай уувал энэ шар данханд байна. Хүйтэн юм залгилбал тэр домбонд хярам бий гэв.
— Хүү минь, чи хуучин монгол бичиг, төвд ном мэдэх үү? гэж өвгөнийг гэнэт асуухад Уртнасан ухаангүй залгилж байсан ундаагаа амнаасаа салгаж гайхасхийн харснаа:
— Аль алий нь бага зэрэг гадарлана аа гэж аяархан хэлэв. Өвгөн дуу шуу ч үгүй хоймрынхоо авдрыг уудалж ёроолоос нь хуучирсан хүрэн баринтагтай хэдэн ном гаргаж ирлээ. Тэгээд залууд:
— Манай эмгэний эх эм барьдаг оточ хүн байсан юм. Зөндөө л ном байлаа. Он жилийн уртад увуу цувуу үрэгдсээр энэ хэд үлдсэн юм. Чи үз дээ. Чиний мэдэх юм байна уу, үгүй юу? гэв. Уртнасан номнуудыг нэг нэгээр нь өвдөг дэрээ тавин баринтагий нь нямбайлан задалж уруул хөдөлгөн үзэж байхад өвгөн нүд салгалгүй ширтэж байснаа.
- Ямар ямар ном байна? гэж асуугаад:
-- «Эрдэнийн увидас гарахын орон», «Хиргүй болор толь>, «Эндүүрэлгүй танигч», «Эмийн дөрвөн үндэс» гэхчилэн зарим нь төвд хэлээр, зарим нь хуучин монгол үсгээр бичсэн эм зүйн талын ном байна даа гэвэл:
-- Ийм хуучин ном чамд хэрэг болох уу? гэхэд нь:
— Манай хуучин эм судлалыг одооныхтой харшуулан үзэхэд хэрэгтэй байлгүй яах вэ. Энэ чинь чухаг ховор ном шүү дээ гэж залуу учирлав.
— Эд эзнээ хүлээж байдаг гэж үнэн юм даа... Хүүдээ өгөлгүй яахав гээд өвгөн өнөө номнуудаа давхарлан барихад Уртнасан хичээнгүйлэн авч:
-Гялайлаа. Эх орныхоо эмийн ургамлыг хичээн судалж ариглан хайрлаж, хүн арддаа тус болох сэтгэлийг үүрд өвөрлөж явъя аа гэв. Сар дээр хөөрчээ. Тэргэн дээр зэрэгцэн суусан Уртнасан, Сэржмядаг хоёрын царай сарны тунамал гэрэлд бодлогошронгуй харагдана. Ойр саахалтын дайтай урсаж байгаа уулын голын чимээг чагнасан юм шиг хоёул дув дуугүйхэн. Уртнасан бүсгүйн мөрөн дээр гараа аяархан тавьж:
— Сэржмядаг минь, эмийн үнэрээс хол, балын амтанд ойрхон байсан хэд хоног өнгөрч, буцах маань хаяанд ирж дээ гээд шүүрс алдахад бүсгүй:
— Та тэгээд хотоо санаад бушуухан харихсан гэж яараад л байна уу? гэж хэлэхдээ хоолой нь чичигэнэв.
— Болдогсон бол... гээд залуу хөгжмийн утас гэнэт тасарсан мэт таг дуугүй боллоо.
Сарны сүүн цагаан гэрэлд улиаснууд мөнгөөр цутгачихсан юм шиг цайрна. Салхины хөдлөхөд улиасны навчис сэрчигнэх нь ЖИНГЭНЭСЭН чимээ л гарахгүй байгаагаас биш, мөнгөн зоос хэлхээд зүүчихсэн юм шиг гялалзана.
— Эндээс буцахад ганцхан л юманд сэтгэл хоргодоод байна даа гэж залуу зүрхшээсээр хэлэхэд бүсгүй ойлгоогүйдээ ч тэр үү, зориуд дүйвүүлэх гэсэндээ ч тэр үү,
— Вансэмбэрүү юу?.., Маргааш очоод авахын хооронд санаа зовоод яах вэ дээ гэв.
— Вансэмбэрүү ч биш л дээ.
— Тэгээд юу юм бол доо гэж бүсгүй хайнгадуу хэлээд залуугийн өөдөөс дүрлийтэл харлаа.
-- Сэржмядаг цэцэг... гэж хэлэхдээ залуугийн харц бүсгүйн харцтай эсрэг ширтэлцэв. Бүсгүй түүний үг цэцэгний тухай бус гэдгийг юу эс андах вэ.
— Та чинь өвс ногооноос өөр юм боддог хүн байсан юм уу?
— Бодолгүй яах вэ дээ. Сэржмядаг минь гээд залуу бүсгүйн бэлхүүсээр тэвэрсэнд:
— Би таныг боддоггүй юм байх л гэж санасан, гэж бүсгүй гэрийн хаяагаар урсаж байгаа бяцхан горхины шивнээ шиг дуулдах төдийхөн хэлээд тэрэгнээс үсрэн бууж гэр рүүгээ алхав.
— Сэржмядаг гэсэн энэ сайхан нэр шигээ аглаг ойд ургасан анхилуун цэцэг шиг танхилхан хонгор юм даа, чи минь гэж Уртнасан бодон түүний араас харна...
Дөнгөж үүр хаяарч байхад Данхар өвгөн Уртнасан, охин хоёртойгоо хөдөллөө. Сэржмядаг хамт явж газар үзнэ гэсэн учир түүнийг хорьсонгүй. Түүнтэй холын замд дөрөө нийлүүлж явах нь хэзээ хэзээгүй буцах болсон Уртнасанд олдошгүй завшаан байлаа. Уртнасан ингэж яваадаа хязгааргүй баярлаж бүсгүйг байн байн уриханаар ширтэхэд Сэржмядаг баяр хөөр нь багтаж ядан байгаа хирнээ ичингүйрэн эмээлийнхээ бүүргийг гөлөрнө. Олон уул, олон гол өнгөрөв. Их уулсын биед дөхөх тусам ургамал ногоо сийрэгшин хад асга элбэгшин, наран холдоод байгаа мэт сэрүү татна. Уул эгц цавчим болж, хад асга ааглаад морьд явж чадахгүй боллоо. Зарим газар морио хөтлөөд ч явж үзэв. Морьд усан хулгана болтол хөлөрч амьсгаагаа багтааж ядан гаргах мэт хамар нь сарталзана. Тэд мацуулсаар байж өвгөний заасан онь дээр гарлаа. Уулын цаана уул дүнхийнэ. Уулын дээгүүр онгоцны хошуу шиг шомбогор цагаан орой цухуйх нь Отгонтэнгэр уул .
-- Хүүхдүүд минь, энэ хоёр таширласан уулыг давахад Отгон тэнгэрийнхээ наахан, бага Отгоныхоо ар тушаа нэг уул бий. Тэнд л вансэмбэрүү байгаа даа... Тун мэдээтэй яваарай. Асга нурж сүйд
болов гэж өвгөн захилаа.
Тэр хоёр хөтөлцөн уруу буулаа. Эхний уулны дээр гарахад өвгөн гурван морьдоо бариад суусан чигтээ харагдана. Салхи сэнгэнэж бөөн бөөн үүл уулсын толгой шүргэх шахам нүүнэ. Уртнасан зүрх сэтгэлийнхээ нууцхан дэнлүү болон гэрэлтэж байгаа энхрий бүсгүйн жижигхэн булбарай гараас хөтлөн уулнаас уул дамжин яваагаа нэгэн насныхаа аз жаргалыг эдэлж байгаа мэт санана. Тэр хоёрын явсан газар бүхэнд ус жүржигнэн урсах сонсдоно. Энэ гол хаана байна гээд ийш тийш харахад ус үл үзэгдэнэ. Тэгээд хэвтэн чагнавал, яг доогуур ус шуугин урсах нь усан дээр яваа юм шиг санагдана. Анхны хайрын жолоо алдан тэмүүлж байгаа залуугаа дагаж хүний хөл ховорхон хүрсэн байгалийн сүр жавхланг бишрэн бахдаж яваа бүсгүй хүний хөхөж хөөрсөн сэтгэл далай мэт долгилж энэ чигтээ ертөнцийн хязгаар хүрэхээс эс буцна. Тэгэвч сэтгэлийнхээ угт «Энэ хүн вансэмбэрүүгээ аваад хот руугаа буцахаар өчүүхэн намайг мартчих байх даа» гэсэн бодол зурсхийж зүрх нь эмзэглэнэ. Хорвоод өнөөдөр шиг жаргалтай өдөр үзээгүй юм шиг санаж яваа бүсгүйн баяр хөөр бялхсан сэтгэлд муу бодол орогнох зайгүй болохоор түүнээ дорхноо мартаж дандаа цэнгэлийн сайхныг мөрөөдөнө.
— Сэржмядагаа чи айж байна уу?
— Бороо зогсохгүй шөнө болчихвол яана!
— Эндээ л унтахгүй юу.
— Аав минь санаа зовж сүйд болно доо. Морьдоо орхиод тэсэхгүй бид хоёрын хойноос явна шүү.
— Нээрээ л тэгнэ дээ... Тэгсэн чинь би охины нь хулгайлаад явчихсан байвал яах бол? гээд тонгойхдоо Уртнасангийн уруул бүсгүйн хацарт хүрчихсэнд Сэржмядаг цочин навтгасхийж:
-- Арай ч дээ гэв. Тэр хоёрыг уул өөд хүч шавхан авирч алхам алхамаар ахиж байхад үүл нүүдэллэн ирж замыг нь байн байн харанхуйлна. Тэр хоёр үүлний нүүдэл харан амран суутал нэгэн хэсэг үүл бөөгнөрөхөд авирч байгаа уулынх нь оройд наран туслаа. Тэнд гурав дөрвөн настай бүсгүй хүүхэд зогсож байна уу даа гэмээр сагсайсан бөндгөр толгойтой юмнууд харагдахад Уртнасан:
— Вансэмбэрүү! гэж дуу алдлаа.
— Ер гээч! Тэр!... гээд бүсгүй ч олж харснаа баярлан босон харайлаа. Тэгээд мацсаар вансэмбэрүүнд хүрэв. Хос хосоороо ургасан
тэрхүү ховор нандин ургамлыг сонирхон үзэж хайрлахдаа гараа хүргэж ядна.
-- Бид хоёр шиг хослон ургадаг юмаа гэж Уртнасанг хэлэхэд бүсгүй ялдамхан инээмсэглэв. Залуу вансэмбэрүүний толгойг зөөлөн илбэхэд түүний хөвсгөр цагаан сэвлэг нь бүсгүйн намирсан хар үс шиг уян налархай санагдсан учир «Хүний гараас даажих гэж ийнхүү хэн ч хүрэмгүй аглаг дайд уулын тагтад ургасан юм байх даа» гэж, бодлоо. Тэгээд сэтгэл ихэд хөдөлсөндөө:
- Хангайн сүрлэг уулсын дундаас хүний бяцхан үр Сэржмядаг,
үлэмжийн сайхан вансэмбэрүү хоёрыг ингэж л олох учиртай бодож дээ гэж хэлээд бүсгүйг цээжиндээ наан тэврэхэд Сэржмядаг талимаарсан дүрлэгэр нүдээр өөдөөс нь харлаа. Түүний тэлмэгэр хархан нүднээс янагийн халуун оч бадарна.
— Тэр хоёрын зүүн өмнө Отгонтэнгэрийн зүрхэн цагаан оргил 'гялалзаж, хэсэг хэсэг үүлс түүнийг тойрон салхин хөгжмийн аясаар бүжин наадна. Орчны их их уулсын орой цайран үзэгдэх нь бишрэм
сүрлэг агаад гайхам үзэсгэлэнтэй ажээ.
— Вансэмбэрүү... үү!
-- Сэржмядагааг... ааг! гэж Уртнасан хашгирахад уулын цууриа давтан түгээнэ. «Вансэмбэрүү» гэхэд «үү, үү» гэж, «Сэржмядаг» гэ-хэд «Аа, аа» гэж цуурианы төгсгөлд удтал хүнгэнэнэ. Уулнаас уулсад дамжин холын холд жингэнэн одож байгаа цууриаг дахин сонсоход сонин байхаар нь Уртнасан хоёр нэрээ давтан хашгирч улам улам цууриатуулна. Газар эх энэчлэнгээр хүний сэтгэлийг хөвсөлзүүлэх түмэн гайхамшгийн увидас төгөлдөр буюу.

 
ЖИГЖИДИЙН БЯМБАА

Зохиолч Ж. Бямбаа 1934 онд Завхан аймгийн Ургамал сумын нутагт төржээ.
1956 оноос уран бүтээлээ эхэлж, «Талын цэцэг», «Хүний хүүгийн хүслэн», «Улаалзай», « Бүлээн чулуу», «Ийм нэгэн хайр», « Хөлсний үнэ» зэрэг тууж, өгүүллэгийн ном «Хорвоогийн өнгө», «Их аяныхан», « Энэрэлгүй хорвоо» роман бичжээ.



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бямбаа Жигжид )




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 266 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Ө. Одхүү 1986	40х40х20, холимог техник
Их талын хэнгэрэг
Хэмжээс: 600x800 133k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4458

Должин : Зам зуур
Ий
Хэмжээс: 600x450 68k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3743


B2-004.JPG
Хэмжээс: 600x450 123k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3923


Агуулга
Лхагва, 2023.10.18
· Т.Дарханхөвсгөл : Бидний намар
· А.Сүглэгмаа : Навчисын шуурганаар
· Ц.АВИРМЭД : ТЭР НАМАР
· Д.Бямбажав : НАМАР
Ням, 2015.10.25
· Зундуйн Дорж
Бямба, 2023.10.14
· Зундуйн ДОРЖ : Өглөө болгон эрт босч
· Батсайхан Баттөгс : Миний нутгийн намар
Мягмар, 2023.09.12
· Ц.Бавуудорж : МЭДРЭМЖИЙН ТУХАЙ ШҮЛЭГ
· Ц.Бавуудорж : ИТГЭЛ
· Ц.Бавуудорж : ТОМЪЁО
· Ц.Бавуудорж : НАМРЫН ӨВСӨН ДУНД
· Ю.БАЯН-ОЧИР : МАШИН
· Ю.БАЯН-ОЧИР : ЦЭН ТОГОРУУ
· Ю.БАЯН-ОЧИР : ЖАРГАЛ НЬ ТЭР
· Ю.БАЯН-ОЧИР : ӨНӨӨДӨР
· Ю.БАЯН-ОЧИР : Миний ертөнц
· Ю.БАЯН-ОЧИР : ӨМГӨӨЛХҮЙ
· Ю.Баян-очир : Мод
Мягмар, 2023.08.22
· Б.Болормаа : Намайг явсны маргааш
Даваа, 2023.05.15
· П.Бадарч : Нулимст борхон болжмор
Ням, 2023.02.19
· Цагаан сар – Хүүхдийн үг, шүлэг Хүүхдүүд:
Даваа, 2023.02.20
· Цагаан сарын мэндчилгээний үгс
· Цагаан сарын мэндчилгээний үгс
Мягмар, 2023.01.24
· Д.Энхболд: "Хар хүн" Өгүүллэг
Лхагва, 2023.01.04
· Сааюугийн Баттулга : ТЭНГЭР ҮР
· Эрдэнэ-Очирын Ганболд : АЛГЫН ЧИНЭЭХЭН ГАЗАР
· Долгорын ЦЭНДЖАВ : “ЦАГААН НОХОЙ”
· Ням-Очирын Баасанжав : АЛТАН ЗУУЗАЙ
· Лхагвагийн Дайриймаа : ГАР ХӨРӨӨ
· Наваанжамбын Мөнхсайхан ДАРДАС
· Битогтохын Цогнэмэх Ай, Сүнжидмаа минь ээ, хө!
· Баянмөнхийн Цоожчулуунцэцэг : ХИШИГ
· А.Ивээл : БУЙД СУМЫН НААДАМ
· Х.Эрдэнэцэцэг : ГЭРЭЛТЭГЧ ХУЛС МОД
Даваа, 2022.11.28
· Д.Галсансүх : ХЯТАД СУРГУУЛЬ
Баасан, 2022.11.25
· Д.Галсансүх : СЭТГЭЛЗҮЙН ТУУРИУД Ц. Буянзаяа-д
· М.Амархүү: УРГИЙН МОД
Пүрэв, 2022.11.24
· До. Болдхуяг : ХААНЫ САНААШРАЛ (Монологи)
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2022.11.22
· ЗАЛУУ НАСНЫ АЛДАА

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn