Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Өгүүллэг 		 Өгүүллэг: С.Б.Бат-Эрдэнэ : Хүний араншин буюу муухай Монгол зан 17 (Бодрол)
Оруулсан admin on 2007-06-21 06:39:00 (3545 уншсан)

ХОРЧИН
2007 оны 6-р сарын 13-ны лхагва гариг.Пакистан улсын Тэнгисийн цэргийн "Балтика".../Шал завхарчихсан юм.Ганц цээжилж тогтоосон усан хөлгийн нэр,нутагт байхдаа шимэх дуртай байсан шар айрагны нэрээр аваад хаях гэж байна хө/.За энэ ч яах вэ,үнэхээр энэ хөлөг онгоцны нэрийг хэрэг болгож тогтоосонгүй.Пакистан улсын Тэнгисийн цэргийн нэгэн хөлөг Иока-Хамагын усан зогсоолд зангуугаа буулган зогслоо.Тэнгисийн цэргийн дүрэмт хувцастай усан цэргүүд Токио хотоор аялан Аки-Хабарагын цахилгаан барааны дэлгүүрээр бараа сонирхон явж байгаа тухай мэдээгээр гарч байна...

Харин хоёрхон хоногын дараа байдал буруугаар эргэн 11 усан цэрэг Аки-Хабарагаас алга болсон тухай шум дэгдэж Япончууд зангуугаа өргөөд хөдлөх гэж байгаа хөлгийн ахмадаас "11 усан цэргээ яах гэж байна?Ингээд орхиод явчихаж болж байгаа юм уу?" хэмээн хэвлэл мэдээллийнхэн шууд бүх сувгуудаар цацлаа.
Хамгийн гол нь Япончуудын санаа зовниж байгаа асуудал бол "ЖҮ ИЧИ НИНДЭ ГҮНЖИН" /11 цэргийн хүн/
алга болсонд л байлаа."Ямар зориулалтаар,ямар зорилготой үлдэв ээ?" гэсэн асуудалд л их нухацтай хандаж байх шиг байна.Харин миний бодлоор бол зүгээр л энгийн 11 Пакистан залуу харлах мөнгөө төлөөд л усан цэргийн дүрээр орж ирээд харлаад үлдчихэж байгаа нь тэр.Үүнээс өөр ямар ч тайлбар байхгүй,маргаангүй үнэн нь л энэ.
Эдүгээгээс нилээн хэдэн жилийн өмнө хар гонжуум /костюм/,цагаан цамц, ялааны алуур /зангиа/-аар гангарч дипломат цүнх барьсан нэгэн Монгол ноёнтон "Бизнес аялал"-ын 90 хоногын визтэй,Монгол улсаас Наран улсад суугаа элчин сайдын урилгатайгаар Наран нутагт хөл тавьсан юм.Аялалын зорилго нь хувьдаа хир тааруухан Япон машин авах.Харамсалтай нь санаандаа хүрэх сайхан машин ололгүйгээр өдийг хүргэж дээ.
Энэ ноёнтонг та бүхэн одоо бараг хэн гэдгийг нь гадарлаж байгаа байхаа.Өөрийгөө өхөөрдөөд ч байгаа юм уу,өөд нь татаад ч байгаа юм уу ямар ч байсан анх яаж орж ирсэнээ л хүүрнэх гэсэн юм.Анх гадагшаа гарах арга зам хайж эхлэхдээ тэр виз гаргаад байгаа хүмүүсийг /Визний хорчин/ би нэг л том алба хаадаг,яам тамгын газраар суудалтай нэг л том түшмэл,нэг л том лаг эрхэм байх юм боддог байлаа.Гэтэл үгүй юм байж.Энэ тухай хойно өгүүлэх болохоор одоо ингээд түр орхичихъё.
Нэг нөхөр надад виз гаргаж өгөх болоод "Хугацаа нь болоогүй ямар нэгэн зөрчилгүй гадаад паспорт,5000 ногооноос дээш мөнгөтэй хадгаламжын дэвтэр" байхад л болно гэлээ.Шинэ паспорт аван,найз нөхөд,ах дүүсээсээ хамж шимээд "шаардлага хангасан" хадгаламжын дэвтэртэй болзсон цагтаа уулзав.Материалыг чинь өгчихөөд утасднаа гээд үлдэв.Гурав хоногын дараа утасдлаа.Очтол "Маргааш чи өөрөө ярилцлаганд орно шүү.Элчингийн урилгаар ердөө л 14 хонохоор,өөртөө унах машин авахаар явж байгаа шүү" гээд нэгэн Англи,Японоор бичсэн хэдэн хуудас цаастай хавтас өглөө.Осолдохгүй л миний мэдэхээс тэнд миний овог нэр болон өөр нэгэн Монгол хүний нэр харагдаж байна,бодвол тэр элчингийнх нь нэр бололтой.Ёстой нөгөө ална ч гэж байгаа юм уу,шудна ч гэж байгаа юм уу бүү мэд.Заасан цагт нь Япон улсын элчин сайдын яаманд очихоор явлаа.Худалч хүнд амьдралдаа өмсөж үзээгүй гэж хэлж болохоор гонжуум,зангиагаар гангаран нэг л жентелмэн гараад өгөв.Орлоо.Үүдний хүлээх танхимд дараалсан хүмүүсийн ард очиж зогслоо.Урагшилсаар нэгэн цонхонд тултал нүдний шилтэй Наран түшмэл,орчуулагч залуугын хамт суугаад хавтастайг минь дэлгэн харж байснаа "...-ын /Элчин сайдын/ юу нь юм бэ?" гэж байна."Таньдаг юмаа" л гэж авлаа."Ямар танил нь юм бэ?Хамаатан садан нь юм уу?Аль эсвэл найз нөхөр нь юм уу?" гэсэн асуулт араас нь угсруулан тавьж нуман тулгуурт орууллаа.Хэдий хир насны ямархуухан хүн байдгыг ч төсөөлөхгүй би дэмий л "Ажил хэргийн шугамаар таньдаг юм" гэхэд орчуулагч түшмэлд хөрвүүлж хэлэх тэрхэн хурамд "Мэдээж элчин хүн,энд байхдаа ямар нэгэн яаманд ажиллаж байсан л байж таарна даа" гэсэн бодол гялсхийн орж ирэхээр нь араас нь "Яаманд ажиллаж байхад нь би жолооч нь байсан юм.Би Засгийн газрын авто баазад жолооч байсан юмаа" гэхэд хэлмэрч залуу хөрвүүлж хэлээд хоорондоо хэдэн үг солилцсоноо Японоор нэгэн бичиг таталган бичиж өгөөд тэдэнд ирээрэй гээд гаргалаа.
Би анхлан ярилцлаганд орно гэхээр нь нэг л том өрөөнд олоон албаны хүний өмнө л номхон зогсоод л ярилцаад байх юм бодсон чинь нөгөө ярилцлага нь ердөө л энүүхэн байж.Хамгийн гол нь миний тавьсан сум голоор нь тусчээ.Ир гэсэн өдөр нь очвол Наран түшмэл нэгийг хэлэхэд хэлмэрч нь "За та 14 хоногын виз хүссэн.Бид 90 хоногын виз дарлаа.Та 14 хоногтоо амжихгүй бол 7 хоног ч юм уу,цаад тал 14 хоног хэтрүүлж болно.Та заавал эргэж ирнэ шүү!За ингээд сайн яваад,зорисон хэргээ бүтээгээд ирээрэй" гээд миний паспортыг өглөө дөө.Гэвч бадарчин баярлах бас болоогүй ээ.Мэдээж Япон нутагт буугаад хил гаалиар гарсан хойноо л ИРЧИХЛЭЭ гэж санаа амрана шүү дээ...Харин одоо бол визний хугацаанаас ердөө л дөрөвхөн жил л хэтэрч байна.Даанч санаанд таарсан сайхан амьтан /машин/ олдохгүй хайсаар л...
Гэх мэтчилэнгээр хүний ам ч ангайлгаж үзээгүй шүдний их эмч хаана байсан Герман улсад хуралд оролцохоор Наритаагаас дамжиж суух гээд энд нисэж ирээд л төөрчихнө.Төөрчихсөн юм чинь аяаа бодохоос өөр аргагүй."Ум-хум" ч байхгүй мөртлөө улаан орхимж хэдэрсэн ламхай шашны шугмаар ороод л ирнэ.Сонирхогчдын сумо бөхийн аварга шалгаруулах тэмцээнд ирээд нэг,нэг мөнгөн медалийг нь цохиж өгчихөөд харлачихсан хоёр ч бүсгүйг би танина л даа.Гэхдээ энэ хоёр бол жинхэн тамирчид л даа.
Тай /Тайланд/-руу эмнэлгийн төхөөрөмжийн үзэсгэлэн худалдаанд явж байсан хоёр ажил хэрэгч бүсгүй зураглаачтайгаа гурвуулаа 3 хоногын дамжин визтэй орж ирээд л онгоцоо олохгүй будилчихна.Венесуэл руу гольф тоглож амархаар явж байгаа лаг бизнесмэн ноёнтон ч энд унтаад хоцорчихно.Нэгэн мэргэжлийн сумо бөх залуугын ээж гурван ч удаа ирээд буцахад /буцахад???/ гурван өөр хүүхэн л байсан юм.Дээхэн үеийн зургыг нь сольж болдог пас байсан болохоор л тэр л дээ.Лав л нэг ээжийг нь ирэхэд би хамт арбает хийж байсан юм.Одоо ч энд байж л байгаа.Надтай суудал зэрэгцэж ирсэн хөөрхөн улаан хацартай хүү бол ердөө л мал дээрээс бүр жинхэнэ хөдөөнөөс ердөө л 7 хоногын өмнө хотруу орж ирэн энд суралцдаг ахынхаа пас-аар "Цэцгийн хурал"-д ирсэн юм.Гааль дээр хавтастай хэдэн бичиг үзүүлээд л "Тас" шүү дээ.Миний хувьд бол жаахан эргэлзээтэй онгоцны тийз,пас хоёроос өөр юу ч үгүй буусан юм.Хэл мэдэхгүй,өөдөөс юм асуугаад байдаг...Хөлс асгаран хий л ганцхан хальт мулт ойлгодог гадгаад хэл болох Оросоор хэдэн үг хэлнэ,байцаагч түшмэл нь ойлгохгүй бажгадлаа.Сандран эргэж харан "Хүүе,хэлтэй хүн байвал туслаарай!" гэтэл нэгэн гоймон шиг нарийхан /Одоо бодох нь ээ яг л Японжсон бүсгүй байж дээ/ хүүхэн ирж байцаагчын хэлсэнийг сонссоноо "Таныг ямар зорилгоор ирж байгаа юм бэ?" гэж байна."Ах нь элчингийн урилгаар машин авах бизнес аялалаар" гэтэл цаашаа ярилцсанаа "Хаана буух юм бэ?" гэв."Элчингийн жолооч тосч байгаа,найз /элчин/-ынд бууна" гэтэл хөрвүүлж хэлчихээд буцаад өөрийн зогсож байсан дараалал руугаа орчихлоо.Байцаагч шилэн дээгүүрээ шагайн пас-руу нэг,над руу нэг харьцуулан нягтлан харахад "Яах бол оо?" гэсэн түгшүүр зүрх түг,түг түншин энэ ганц нэгхэн хором цаг зогсчихсон мэт өчнөөн удах шиг санагдлаа.Тэгээд сая пас дээр тамга дараад зүүн гар тийш гараараа заан хүндэтгэлтэйгээр толгой дохин /Манай хилийн цэрэг,гаалийнхан шиг харцаараа тас шилбүүрдэн зодсонгүй/ эелдэгхэнээр инээмсэглэхэд л цаашаа гарлаа.ИРЧИХСЭН ажээ.
Жич:Анх Наран нутагт ирэхэд тосч авсан залуу "За та одоо ингээд ажил хийхээрээ мал гэдгээ мэдэрч,гадуур дотуур үйлчлүүлэхдээ хүн гэдгээ мэдэрнэ дээ" гэж ярьж байсан нь санаанаас ер гардаггүй юм.Үнэхээр өөртөө таарсан хувцасыг би энд л худалдаж авч үзсэн.Нутагтаа байхад хаа нэг гангархаар срочка авахад зангиа зүүхээр тааруулбал их бие,ханцуй хоёр нь дах болчихоод цээжин биеий нь тааруулхаар ханцуй нь ч юм уу,хоолой нь ч юм уу багадчихдаг байсан юм.Харин Наран нутагт бол дэлгүүрт ороод л "Би тийм хувцас авна.Миний биеийг хэмжээд өгөөч" гэхэд л яг л 100% тааруулаад аваад өгнө.Хэрэв яг таарах нь байхгүй бол уучлалт гуйгаад,сандраад сүйд болно доо.За үүнийг үл өгүүлэн ярьж байсан сэдэв рүүгээ эргэн оръё.
Харин одоо би энэ бүх АЛТАН БОЛОМЖ-уудыг олгогч эрхэм хүндэт буянтан бүхий л ВИЗНИЙ ХОРЧИН-гуудад өөрийн зүгээс баярлалаа гэх гэсэн юм.Та нар бол худлаа хоосон амлаж хулхидаж гарчихаад 250 саяыг тойрогтой авахаар улайран зүтгэсэн 76-аас тэс өөр,өөрийн хир чадлаар нэг хэсэг хүмүүст буян болж наандаж хэлбэл өөртөө ч ашигтай, өрөөлд ч тустай үйлс бүтээн цаанадаж хэлбэл улс эх орондоо ногоон төгрөг,ээнэ /иен-ээнэ гэж ярьдаг юм/,вон,фунт гээд гадаад валют оруулах их үйлсэд өөрийн хирээр хувь нэмрээ оруулж байгаа буянтнууд билээ.Хэдийвээр харьд хараар ажиллаж байгаа хүмүүс зөвхөн өөртөө мөнгө хийж,өөртөө хөрөнгө оруулалт хийж байгаа мэт харагдавч цаад утгаараа тэр бүх валют чинь Монголд л орж байгаа шүү дээ,худлаа гээд хэлээд үз дээ!
Энэ Наран нутагт хараар ажиллаж байгаа хоёр ч визний хорчинг би танина л даа.Цагийн сайханд нэг нь Солонгос руу,нөгөө нь АНУ руу хүн чирж гаргаж байгаад,ямарваа нэгэн юм цаг хугацаатай,хэмжээ хязгаартай байдаг болохоор цаг болсоны учир өөрсдөө гайгүй мөнгө хийх боломжтой Япон улсыг сонгон /мэдээж наашаа орж ирэхдээ ч ганцаараа орж ирээгүй ганц,хоёр хүн чирээд л орж ирсэн/ орж ирэн харласан хэрэг л дээ.
Энэ хоёр залуу бол жирийн л нэг мэргэжлийн хөгжимчид.Нэг нь нэг их нарийн ширийн юм ярьдаггүй юм.Бодвол хэзээ нэгэн цагт дахиад өөр аргаар үзээд алдах санаатай байх шиг байдаг юм.Үнэхээр санаанд нь багтаад болж бүтвэл хэдэн хүн ч гэсэн аль нэг тийш нь гаргаж чадвал би баярлах л байна,үйлс бүтэг гэсэн өлзийтэй ерөөл дэвшүүлье!
Нөгөө нь харин шилэн бүрээгээ үлээгээд,шингэн хоолой нь бүдүүрээд /архи уугаад дуу нь чангараад/ ирсэн үедээ дараах түүхийг ярьсан юм.Мань хүний ах нь АНУ-д сурч байсан юм байж.Аймшигт 9-р сарын 11 өдөр өнгөрснөөс хэдэн сарын дараа дүү рүүгээ залгаад "Наашаа гараад ирэх арга байна" гэсний маргаашнаас ээж нь АНУ-ын ЭСЯ-нд "Хүү маань 9/11-ээс хойш сураг тасарлаа.Амьд үхсэн бүү мэд,би явж хүүгээ хайж олж уулзмаар байна" гэсэн хүсэлт гаргажээ.Хүний эрхийг дээдэлдгээрээ бахархдаг Америкчууд хүсэлтийг тэр дор нь биелүүлэв.Хэл мэдэхгүй ээж хэлмэрч хөлслөх мөнгөгүйгээ учирлаад хэлтэй устай дүүгий нь дагуулж явж хамт хайх хүсэлт тавив.Ингээд мань эр алсын Америкт хөл тавьжээ.Хангалттай ярианы хэлтэй болохоороо өөртөө ажил хайж яваад санаандгүй нэгэн нээлт хийсэн нь арван жилийн визээ ашиглаад эргэж буцан хүн чирж ирэх шаанс байгааг ойлгожээ.Ийнхүү ажил хайж явсан хүн чинь санаандгүй визний хорчин болох нь тэр.
Яаж гээд асуу даа.Энгийн гэхэд дэндүү энгийн аргаар хүн чирж болдог аж.Ямар нэгэн пүүс компани ч юм уу жижиг,дунд үйлдвэрийн газар ороод танилцуулгатай танилцаад л тэр үйлдвэрийн чиглэлээр ажилдаг болоод хувирчихдаг байж.Мэдээж ганц нэг компани биш нилээн хэдэн үйлдвэр,компаниар ороод ярилцаад эргэж уулзах,утсаар ярих ч юм уу эсвэл факсаар холбоо барихаар тохирчихдог байж.Ингээд Монголд ирээд нөгөө газрууд руугаа "Танай тийм бүтээгдэхүүн ч гэдэг юм уу аль эсвэл тийм техникийг сонирхож байна" гээд факсыг овоолоод өгдөг байж.Хэд,хэдэн удаа факсаар харьцаад утсаар ярьсаныхаа дараа "Би зөвхөн менежэр болохоор сайн мэдэхгүй байна.Мэргэжилтнүүдээ явуулж үзүүлж харуулъя" гээд тохирсоныхоо дараа нөгөө л хүний ам ч ангайлгаж үзээгүй шүдний эмч ч юм уу аль эсвэл хүүхдийн угсардаг тоглоом ч угсарч чадахгүй нэгэн инженерийн нэрийг өгөөд урилга хүсчихдэг хэрэг л дээ.Элчинд виз хүсээд ороход нөгөө олон факс болон бас бус цаасан буугаар зэвсэглээд,цаана байгаа ХОЛБООТОН /АНУ-д байгаа компаний эзэдтэй/-тойгоо яриулж шалгуулаад л тас! Тэдний өдөр тийм,тийм хүнтэй тэдүүлээ очино,"А" хаалган дээр тосоорой гээд "Б" хаалгаар гараад л гүйцээ...
Мэдээж бүх л бүтэн улс гүрэн,тэр дундаа Америк болохоор дандаа тэнэгүүд байдаггүй нь лавтай болохоор "Энэ нэг Баагий яагаад ингээд холхиод байна?" гээд аль хэдийн шалгаад эхэлчихгүй хаачих вэ дээ.Ингээд л цаг болсоны учир Наран нутагт хараар ажиллаж байгаа ажээ.
Харин эрхэм уншигч авхай танд сануулхад "Царайлаг,бие хаа сайтай,залуу бүсгүйчүүд"-д гадаадад өндөр цалинтай ажил амлагчдыг би яагаад ч "ВИЗНИЙ ХОРЧИН"-нд оруулж яриагүй шүү!Ярих ч үгүй.
За ингээд сэтгээ сайтай ВИЗНИЙ ХОРЧИД-доо бүүр олон хүнд замы нь зааж өгөөрэй,өшөө /ешё гэсэн орос үг яг л Монгол үг шиг болж дээ/ олон аавын хүүг аль болохоор мөнгө хийх өндөр хөгжилтэй орнууд руу гаргаж өгөхийг хүсэн ерөөе!

С.Б.Бат-Эрдэнэ.Япон,Ивай 2007-06-19



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 5/1 | Өгүүллэг )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 188 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог


B2-021.JPG
Хэмжээс: 600x400 114k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3577

Зураач : Б.Хонгорзул
khongor050.jpg
Хэмжээс: 600x416 91k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3144

Должин : Зам зуур
zam-071.JPG
Хэмжээс: 600x450 80k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3903


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2020 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn