Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Өгүүллэг 		 Өгүүллэг: П.Батхуяг : Мөсөн уул
Оруулсан admin on 2008-08-07 02:30:44 (2748 уншсан)


Хүйтэн тивээс тасарсан аварга том мөсөн уул хязгаар хярхаггүй мэт санагдах их далайн мандалд хөвж явна. Хэрэв алсаас зэрвэс харвал уур утаагаа савсуулан урагшлах олон мянган зорчигчтой хөлөг онгоцтой адил төстэй үзэгдэнэ. Чухам хэдэн тонн жинтэй болохыг багцаалж хэлэхийн аргагүй юм. Замдаа тааралдсан өөрөөсөө бага мөсөн уулуудыг их биедээ нийлүүлэн сүр бараа нь улам томрох билээ. Хөвж яваа энэ мөсөн уул эхэндээ хүмүүсийн анхаарлыг төдий л татсангүй.

Харин урагшлах тусмаа улам томорч Австрали тивээс бараг дутархааргүй болох үед эрдэмтдийн анхаарлыг татаж эхэлсэн гэдэг. Хамгийн аймшигтай нь энэ уул хаана хүрээд зогсох нь тодорхойгүй байв. Ганцхан долоо хоногийн дотор далайн усны төвшин арван долоон сантиметрээр нэмэгдэв. Энэ хэвээрээ урагшилсаар байвал хоёр сарын дараа далайн эрэг орчмын бүх улсууд усанд автагдах нь тодорхой болов. Одоо яах вэ?
* * *
Өнөөх аварга мөсөн уулыг телевизийн бүх сувгаар нэгэн зэрэг үзүүлэв. Уулга алдангаа ухаан алдаж унасан хүмүүсийн тоо нэг тэрбум хол гарчээ. Хүмүүс айж эхэллээ. Усан галав юүлж, ертөнцийн төгсгөл ирлээ гэж шашны номлогчид айлдан тайван амгалангаар “шүүх өдөр” ирэхийг хүлээцгээхийг хүмүүст санал болгов. Гэтэл нэг хүн тэр мөсөн уулын оргил дээр ямар нэгэн зүйл байгааг олж харжээ. Бүх хүн тэр зүгт анхаарлаа хандуулав. Үнэхээр нэг юм байлаа.
Чухам юу болохыг нь мөсөн уулан дээр ажиллаж байгаа эрдэмтэд ч тогтоож чадсангүй. Тэр зүйл огт хөдөлгөөнгүй, ямар ч тодорхойлох хэлбэр дүрсгүй, тэгээд хий хоосон бүтэцтэй, хүнээр бол суугаа юм уу? босоо юм уу ? гэдэг нь мэдэгдэхгүй, ёстой л тийм нэгэн ер бусын зүйл байв. Харин хэд хоносны дараа мөсөн уул оройгоосоо хайлмаглаж, өнөөх зүйл ялимгүй дүрсжиж эхлэв. Хэн ч харсан гонзгойвтор, цагаан, жижигрүүлсэн мөсөн уул гэж барагцаалан хэлэхээр болж ирэв. Зарим нь мөсөн уулын эзэн савдаг цагаан баавгай мөн хэмээн айлдаж тэрхүү мөсөн уулыг уул овоо тахих ёсоор тайллага тахилга үйлдвэл буцаж их мөсөн тивтэйгээ нийлэх болно гэв.
Олон хүн энэ үгэнд итгэж улс бүхэн л хамгийн эрхэм сайхнаа түүнд зориулж өргөхөөр болцгоов. Тахилганд хэрэглэх юмс амархан олдсон нь гайхалтай. Бараг л өнөөх мөсөн уул шиг хэмжээтэй өргөл барьц цуглав. Чухам юу юу цугласан гэдгийг хэлж барагцаалах, хэмжиж тооцоолох боломжгүй байв. Тэр хэд хоногт өнөөх уулын орой дээрх дүрс улам бүр тодорч ямар нэгэн баавгай бус харин хүний дүрс болох нь хэн ч харсан ойлгомжтой болж байлаа. Энэ үед “Өндөр биетэй, шар царайтай европ хүн байна. Яах аргагүй Христос мөн” гэсэн саналыг үнэн алдартны шашны хуврагууд дэвшүүлэв. Харин Төвдийн нэг лам хаанаас нь ч харсан завилж суугаад бясалгаж буй бурхан багш мөн болохыг олж хараад гэмгүй олон шавь нартаа залбирч мөргөхийг уламжлав.
Аллах болоод бусад шашныхан ч хоцорсонгүй өөр өөрийн шашны гол шүтээн мөн болохыг ээлж дараалан баталж эхлэв. Мөсөн уул урьдын адил урагшилсаар, далайн төвшин бүр өдөрт хорь, гучин сантиметрээр нэмэгдэж байв. Харин хүмүүст өөрсдийг нь зүглэн яваа аварга том мөсөн уул бус тэр уулын орой дээрх хүний дүрс чухам хэн болохыг олж мэдэх л чухал болжээ. Маргалдсаар, маргалдсаар ээлж дараалан бие биенийгээ үгүйсгэсээр байлаа.
Мөсөн уулан дээр ажиллаж буй эрдэмтдийн баг бүр дэргэдээс нь зураг бичлэг хийж, мөснийх нь хэсгээс дээж аван судлаж байв. Мөсний найрлаганд ямар нэгэн илүү зүйл байсангүй, зүгээр л цэвэр ус байсан нь олон эрдэмтдийн сэтгэлийг гонсойлгов. Гэвч найрлаганд нь ямар нэгэн ер бусын зүйл байсан тухай судалгааны багийн эрдэмтэн бүхэн нэг нэг санал дэвшүүлж, алдаршиж Нобелийн шагнал хүртэхийн тулд хэвлэлийн бага хурал хуралдуулж, хүмүүсийн толгойг бүрэн эргүүлж орхив. Зарим нэг хүрээлэн, лабораторууд санхүүжилтээ цааш нь найдвартай үргэлжлүүлж, ивээн тэтгэгчдийнхээ аргыг олох зорилгоор ДОХ өвчнийг эдгээх эмийг энэ мөсөн уулын цаснаас гаргаж авах тухай шуугиан тарьсан мэдээг дэлхий даяар цацав.
Сүүлийн үед алдаршиж яваа Английн залуу хамтлаг “Аврагч минь-Мөсөн уул минь” нэртэй рок дуу зохиосон нь хөгжмийн хитуудыийг хэдэн долоо хоног тэргүүлж байлаа. Энэ мэтээр дэлхий даяараа мөсөн уулан дээрх хүн дүрсийг хэн болох ямар учиртайг олж мэдэхээр улайран шашин хоорондын зэвсэгт мөргөлдөөн болоход тун ойрхон болов. Цөмийн хошуутай пуужингуудаа хүчирхэг улсууд өөд өөдөөсөө харуулан зоожээ. Зөвхөн улаан товчин дээр хурууны өндөг хүрэх л дутуу болов. Одоо яах вэ?
* * *
Дэлхийн халуун бүс рүү дөхөх хирээр далайн бүлээн усанд мөсөн уул маань сууриараа хайлж, нэгэн цул байдлаа алдан таван том хэсэг болон салав. Харин өнөөх тайлагдашгүй хүн дүрс бусдаасаа арай том мөсөн уулын орой дээр урьдын адил олны анхаарлыг татсаар оршин байлаа. Хэлбэр дүрс нь уулын орой хайлмагтах тусам улам тодорхой болж, зүрхэн дээрээ гараа тавиад тэнгэр өөд ширтэн суугаа мэт эртний бясалгагчдын дүртэй тун төстэй болж ирэв. Дахиад л ноцтой маргаан шашин хооронд улс хооронд өрнөж эхлэв. Хүмүүс тэр зүгт хамаг анхаарлаа хандуулж орхив. Харин энэ үед нэг эрдэмтэн таван хэсэг болсон мөсөн уулуудыг бөх гинжээр оосорлоод олон хөлөг онгоцны хүчээр нэг нэгээр нь буцааж чирэх тухай санал дэвшүүлэв.
Алдартай том эрдэмтэд түүний саналыг техник дэвшлийн зуунд бүхэл бүтэн гурван зуунаар ухарсан бүдүүлэг механик арга хэмээн үзээд зад шүүмжилсэн тул хэн ч тоож авч хэлэлцсэнгүй. Мөсөн уул хэдий таван хэсэг салсан ч урьдын адил урагшилсаар далайн эрэг орчмын бүх амралт сувилалын болоод бүр зарим улсын газар нутгийн бараг 50 хувь нь усанд дор оров. Дүрвэгсдийн асуудал дэлхий дахиныг донсолгов. Гэвч түүнээс илүүтэйгээр өнөөх эртний бясалгагчийн дүр бүхий мөсөн уулын орой, дэлхийн бүх хүмүүсийн сонирхолыг юунаас ч илүү татсан хэвээр байв.
Мөсөн уул улам урагшилсаар нарны илч гэрэл нэмэгдэж нэг л өдөр орой дээр нь овойж байсан хүний дүрс хайлж эхлэв. Эхнээсээ хүмүүс тэр зүйл зүгээр л нэг мөс, цас, салхи гурвын урласан байгалийн тогтоц байсныг ойлгож, гол зүйл болох мөсөн уулаа анхаарч эхэлсэн ч бүх юм нэгэнт оройтсон байлаа.

* * *
Эрдэмтэд дэлхийн шинэ газрын зургийг зурж, шинэ бөмбөрцөг худалдаанд гарч, өндөрлөг газруудад бөөгнөрөн амьдрах дэлхийн хүмүүс ой доторх шоргоолжны үүрийг эрхгүй санагдуулахаар болжээ. Мөсөн уул хэдийнэ хайлжээ. Орой дээр нь байсан зүйлийн тухай одоо хэн ч дурсахаа байж. Энэ явдлын дараа бурхан бийд итгэдэг хүмүүсийн тоо цөөрсөн юм даг.

( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 263 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-261.JPG
Хэмжээс: 600x450 73k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2664

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-132.JPG
Хэмжээс: 600x450 100k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2394

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-088.JPG
Хэмжээс: 600x450 94k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2714


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2020 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn