Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Дэлхийн уран зохиол 		 Өгүүллэг: Хорхе Луис Борхес : Медаль
Оруулсан admin on 2008-09-01 22:18:08 (7115 уншсан)

Хорхе Луис Борхес

Аргентины зохиолч Хорхе Луис Борхес нь постмодерн зохиолын нэг эцэг гэгддэг бөгөөд насныхаа эцэст хараагүй болсноороо “ХХ зууны Хомер” гэж нэрлэгджээ

Би түлээчин хүн. Нэрээ хэлээд ч дэмий биз дээ. Төрсөн, мөдхөн дотор нь үхэх овоохой минь ойн захад байдаг юм. Энэ ой, бүхий л хуурай газрыг хүрээлэн байдаг тэнгис далайг хүртэл үргэлжилдэг, тэр тэнгисийн мандлаар минийх шиг овоохойнууд хөвж явдаг гэлцэх юм билээ. Хэн мэдэх вэ, ямар нүдээр харсан биш. Энэ ойн нөгөө талд ч гарч үзээгүй хүн шүү дээ, би . Бүр жаахан хөвгүүн байхад л, ах минь намайг албадаж байгаад, энэ ойн сүүлчийн модыг хүртэл хоёулаа хөрөөдөж дуусгана гэсэн тангараг өргүүлчихсэн юм. Ах минь нэгэнт нас барчихсан л даа, гэхдээ миний толгойд өөр нэгэн зүйл эргэлдэх болсон бөгөөд түүнийг л эцэж цуцахаа үл мэдэн хайсаар л явна. Нар шингэдэг тэр зүгт нэгэн бяцхан горхи урсдаг, би нүцгэн гараараа загас барих гэж тийшээ явдаг юм. Ойд чоно элбэг. Гэвч би чононоос айдаггүй, миний сүх намайг нэг ч удаа гонсойлгож байгаагүй юм чинь. Насаа би тоолдоггүй. Цөөнгүй болсныг нь л мэднэ. Нүд минь юмыг дөнгөж үзэхтэй үгүйтэй. Төөрөхөөс айгаад тосгон руу явахаа ч больсон. Намайг хорголоо тоолсон харамч нарийн, мөнгө хураахын донтой л гэцгээдэг юм. Түлээчин хүн арвитай юм хуримтлуулж чадна гэж үү?
Цас шууруулахгүйн тулд би овоохойныхоо үүдийг чулуугаар даруулдаг юм. Нэлээд орой болсон хойно нэгэн хүнд алхаа, дараа нь хаалга тогших чимээ дуулдав. Онгойлготол, огт танихгүй хэрмэл эр орж ирлээ. Тоонолжин хээтэй цув нөмөрсөн, өндөр нуруутай, хөгшин хүн. Нүүрэндээ сорвитой юм. Өтөл нас түүнийг бөгтийлгөж гундаагаагүй, харин ч хүч тэнхээ нэмсэн мэт харагдавч, тэрээр таяг тулахгүйгээр явж чаддаггүйг нь би анзаарав. Бид хэдэн үг солилоо. Юун тухай билээ дээ, сайн санахгүй байна. Дараа нь тэр:
Надад орон гэр байхгүй. Хаа тааралдсан газраа л хонож явна. Би бүх Саксонийг хэрэн тойрлоо гэж хэлэв.
Энэ нэр түүний насанд тохирч байлаа. Одоогийн хүмүүс Англи гэх болсон Саксоний тухай эцэг минь дандаа ярьдаг сан.
Надад загас, талх байсан юм. Бид нэг ч үг солилгүй, нам жим хооллоцгоов. Бороо шивэрнэ. Би ахынхаа амьсгал хураасан тэр л газар ангийн арьс дэвсэн ор засаж өглөө. Шөнө болмогц бид унтав.
Биднийг гэрээс гарахад, аль хэдийн өдөр болчихжээ. Бороо арилж, газар дэлхийг шинэхэн цас бүрхсэн байлаа. Түүний таяг нь гараас нь гулган унахад, “Аваад өг” хэмээн надад тушаав.
- Яагаад чи надад тушааж зарлигдаад байна вэ? Гэж би асуулаа.
- Яагаад гэвэл, би өнөө хэр нь хаан! Гэж тэр хариулав.
Би түүнийг галзуу солиотой юм байна гэж бодлоо. Таягийг нь авч өгөв. Тэр эрс өөрчлөгдсөн дуугаар:
- Тийм ээ, би Секхений хаан байна. Тэднийг би хэдэн мянган удаа хүнд бэрх тулалдаанд удирдан орж, ялалт байгуулж явлаа. Гэвч миний хүч чадал доройтож, хаант улсаа алдсан юм даа. Нэрийг минь Изерн гэдэг. Би Одины угсааны хүн хэмээн ярилаа.
- Би Одиныг мэдэхгүй ээ, Христийг л хүндлэн шүтдэг гэж би хэлэв.
Тэр миний хэлсныг огт сонсоогүй мэт цааш үргэлжлүүлэн:
Би хөөгдөж зугтан яваа ч гэсэн, хаан хэвээрээ л байна. Надад медаль бий. Үзэх үү? Гэлээ.
Тэр ясархаг гарынхаа алгыг тэнийлгэв, гэвч юу ч алга. Хоосон алга л үзэгдэнэ. Тэгэхэд л би түүний зүүн гар байнга чанга атгаастай байсныг гэнэт санав.
Тэр над руу эгцлэн ширтээд:
- Гараа хүргэж үзэж болно шүү гэлээ.
Би тэнийлгэсэн алганд нь хуруугаа болгоомжтой хүргэв. Ямар нэгэн хүйтэн юм тэмтрэгдэж, гэрэл цацрахыг үзлээ. Тэрээр бушуухан эргээд атгачихав. Би дуугарсангүй. Тэр надад эгээ л жаахан хүүхдэд сургамжлах мэт:
- Энэ бол Одины медаль. Энэ медаль ердөө л нэг талтай юм. Энэ хорвоо дээр үүнээс өөр ганцхан талтай зүйл гэж үгүй. Энэ медаль миний гарт байсан цагт би хаан хэвээрээ үлдэх болно гэж ярилаа.
- Тэр чинь алтаар хийгдсэн үү? Гэж би асуув.
- Мэдэхгүй. Энэ бол Одины медаль. Цорын ганцхан, нэг талтай.
Тэгтэл надад гэнэт мөнөөх медалийг авах хүсэл төрлөө. Хэрэв энэ медаль минийх сэн бол, би түүгээр уул шиг их алт олж, жинхэнэ хаан болох байсан сан.
Би өнөө хэр нь үзэн ядсаар байгаа тэнэмэл эрдээ:
- Овоохойд минь зоосоор дүүргэсэн авдар нуугаастай байгаа. Тэр зооснуудыг алтаар цутгасан болохоор сүхний ир шиг л гялалздаг юм. Хэрэв надад Одиныхоо медалийг өгвөл, би чамд авдраа өгье гэв.
- Үгүй ээ гэж тэр эрсхэн татгалзлаа.
- Тэгвэл, өөрийнхөө замаар тонил доо гэж би хэлэв.
Тэр цааш эргэлээ. Сүхээр шилэн хүзүүн дундуур нь ганц дэлсэхэд л тэр гуйван унаж, алгаа сарвайв. Тэрхэн агшинд агаарт гэрэл цацраад явчихыг би олж харсан юм. Би сүхээрээ ойн зөрөг дээр тэмдэг тавиад, урьд нь бүр ч их гүнзгий байсан гол руу хүүрийг чирч аваачлаа. Тийш нь түлхчихсэн л дээ.
Гэрийнхээ ойр хавиар нөгөө медалийг тэмтчин хайв. Гэвч ер олсонгүй. Түүнийг хайж л би энэ бүх он жилүүдийг энд өнгөрөөсөн юм даа.



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Дэлхийн уран зохиол )




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 341 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог


art_03.jpg
Хэмжээс: 600x353 102k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4869

Зураач : Б.Хонгорзул
khongor065.jpg
Хэмжээс: 600x229 76k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4803

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-110.JPG
Хэмжээс: 600x450 97k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3833


Агуулга
Лхагва, 2023.10.18
· Т.Дарханхөвсгөл : Бидний намар
· А.Сүглэгмаа : Навчисын шуурганаар
· Ц.АВИРМЭД : ТЭР НАМАР
· Д.Бямбажав : НАМАР
Ням, 2015.10.25
· Зундуйн Дорж
Бямба, 2023.10.14
· Зундуйн ДОРЖ : Өглөө болгон эрт босч
· Батсайхан Баттөгс : Миний нутгийн намар
Мягмар, 2023.09.12
· Ц.Бавуудорж : МЭДРЭМЖИЙН ТУХАЙ ШҮЛЭГ
· Ц.Бавуудорж : ИТГЭЛ
· Ц.Бавуудорж : ТОМЪЁО
· Ц.Бавуудорж : НАМРЫН ӨВСӨН ДУНД
· Ю.БАЯН-ОЧИР : МАШИН
· Ю.БАЯН-ОЧИР : ЦЭН ТОГОРУУ
· Ю.БАЯН-ОЧИР : ЖАРГАЛ НЬ ТЭР
· Ю.БАЯН-ОЧИР : ӨНӨӨДӨР
· Ю.БАЯН-ОЧИР : Миний ертөнц
· Ю.БАЯН-ОЧИР : ӨМГӨӨЛХҮЙ
· Ю.Баян-очир : Мод
Мягмар, 2023.08.22
· Б.Болормаа : Намайг явсны маргааш
Даваа, 2023.05.15
· П.Бадарч : Нулимст борхон болжмор
Ням, 2023.02.19
· Цагаан сар – Хүүхдийн үг, шүлэг Хүүхдүүд:
Даваа, 2023.02.20
· Цагаан сарын мэндчилгээний үгс
· Цагаан сарын мэндчилгээний үгс
Мягмар, 2023.01.24
· Д.Энхболд: "Хар хүн" Өгүүллэг
Лхагва, 2023.01.04
· Сааюугийн Баттулга : ТЭНГЭР ҮР
· Эрдэнэ-Очирын Ганболд : АЛГЫН ЧИНЭЭХЭН ГАЗАР
· Долгорын ЦЭНДЖАВ : “ЦАГААН НОХОЙ”
· Ням-Очирын Баасанжав : АЛТАН ЗУУЗАЙ
· Лхагвагийн Дайриймаа : ГАР ХӨРӨӨ
· Наваанжамбын Мөнхсайхан ДАРДАС
· Битогтохын Цогнэмэх Ай, Сүнжидмаа минь ээ, хө!
· Баянмөнхийн Цоожчулуунцэцэг : ХИШИГ
· А.Ивээл : БУЙД СУМЫН НААДАМ
· Х.Эрдэнэцэцэг : ГЭРЭЛТЭГЧ ХУЛС МОД
Даваа, 2022.11.28
· Д.Галсансүх : ХЯТАД СУРГУУЛЬ
Баасан, 2022.11.25
· Д.Галсансүх : СЭТГЭЛЗҮЙН ТУУРИУД Ц. Буянзаяа-д
· М.Амархүү: УРГИЙН МОД
Пүрэв, 2022.11.24
· До. Болдхуяг : ХААНЫ САНААШРАЛ (Монологи)
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2022.11.22
· ЗАЛУУ НАСНЫ АЛДАА

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn