Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Урианхай 	Д	 Өгүүллэг: Д. Урианхай : Тугалын зүүд
Оруулсан admin on 2008-09-03 10:05:03 (6860 уншсан)

2008 оны *Утгын чимэг* наадмын тэргүүн байрын шагналт өгүүллэг

Намар оройн зэвэргэн салхины гуниглангуй, ямар нэгээс хагацангуй, ямар нэгэнд хоргодонгуй сэвэлзүүр үлээлтээр хээр талын хялганы толгой аяс аясханаа тонголзоно.
Үхэр сүрэг салхи сөрөн, сөл нь шингэрсэн өвсний оройг хэлээрээ яаруу яаруухнаар ороон зулгааж, нам гүмхэнээ шаргалтах дэнжийн бэлээр билчин өгсөх агаад хамрын нь сартгар руу шурган алдан үсчиж үйлийг нь үзэн залхаах царцаа, дэвхрэгүүдэд дургүйлхэх мэт эврээ байн байн сэжин сүүлээ шарвана.
Айлууд намаржаалжээ. Гаднаа нарны зай хураагууртай, үүдэндээ цоо шинэхэн хятад мотоцикль зоогоостой нэг том цагаан гэрийн баруунтай жалганд хэдэн тугал өвс гоочлох нь гоочлон, мөөрөх нь мөөрөн, мөргөлдөх нь мөргөлдөн явсаар бараа далдарлаа.
Харин хашаанд, өнөө өглөө ганцааранг нь зориуд уяж үлдээсэн товир биетэй хүрэн тугал хашааныхаа шургаагт бөөрөө наан, хэдийгээр илч нь харьсан ч нойр хүргэн ээх бага үдийн нарны илчинд цохиулсан мэт дөрвөн хөлөө таатайхнаар сул тарайлган унтаж хэвтэв.
Тугал сормуусаа чичив татав анивчин, чихээ үе үе дэлдэг дэлдэг хөдөлгөн, хааяа нэг нүд, зовхийг нь ирвэгнүүлэн гоочлох ялаа, батганд тавгүйрхэх мэт сүүлээ муригануулж, жийсэн хөлөө атигас татгас хийлгэх нь нойрон дундаа нэгэн хачин зүүд зүүдэлж хэвтээ ажээ.
Зүүд нь огт зүүдэлж байгаагүй сонин зүүд байв.
Нэгэн идэр насны бөгөөд лагшин дүр гойд үзэсгэлэнт, нүдний нь харц их гал мэт илчлэг, их усан мэт дөлгөөн хүн тугал руу ирээд, ихэд эцэж алжаасан, хүслэнгийн туйлд хясагдан шаналсан царайтай,
-Чи намайг унуулаад явахгүй юу гэж гуйн өгүүлэв.
Тугал: -Би морь биш шүү дээ! гэв.
-Надад заавал морины хэрэггүй! Дайралдсандаа л хөл дүүжлэхэд болно!
-Чи эцчихээ юу?
-Хөл минь урагш зөөгдөхөө болилоо!
-Би одоо даанч балчир, бядгүй байна л даа. Чамайг даахгүй! Ядаж бяруусан бол!..
-Чи өөрөө бодохдоо л, "Даахгүй!" гэж бодоод байна л даа. "Даана!" гэж бодвол намайг даахад амархан л даа...
-Чи үхэр малаа яасан юм? Над шиг тугал чамд байхгүй юм уу?
-Надад үхэр, тугал аль нь ч байхгүй! Би хов хоосон хүн! Надад юу ч байхгүй!..
-Чи хаачих гэж яваа юм?
-Би их хол явах юм!
-Хаашаа?
-Урагшаа... Дээшээ...!
-Тэнд юу байгаа юм?
-Юм бүгд! Өвс... ус... амьтад... бусад бүх юм!
-Тугал?
-Байгаа! Тугал... хүн... ялаа... шувуу... нэг нь нөгөөгүйгээр байдаггүй бүх амьтан байгаа!
-Муусайн ялаанууд ч дэмий амьтад даа.
-Тэд чиний ээж шүү дээ!
-Миний ээж бэлчээртээ яваа!
-Би ч чиний ээж!
-Мээм чинь хаа байгаа юм?
-Хөхөхөд чинь мэдэгдэнэ!
-Эвэр чинь?
-Мөргөлдөхөөр чинь харагдана!
-Би унтмаар байна! Зөндөө унтмаар!..
-Бос л доо! Намайг унуулаад тэртээ тэр хөх ууланд хүргээд өг!
-Тийшээ чи очиж яах юм?
-Тэнд нэгэн их саглагар мод буй гэнэ! Тэр модны дор би ужид сууж хүслээ гүйцэлдүүлэхийг хүснэ. Хатууг тэвчиж, хамаг амьтныг гаслан зовлонгийн язгуураас хагацаах хутуг олохыг хүснэ. Наяд гольди тоот цагийг эзлэх хугацаанд тийм тоот амьтан нугуудын тус бүтээн үйлдэнгээ надад унаа болж ачилсны чинь буяныг төгс дэлгэрүүлэн зохиоё!..
Тугал тэр хүний үгээр одмоор санагдаж, даруй нуруугаа тосон мордуулаад, замд тэмцэв.
Нэгэн үзэхнээ, урьд хожид огт эс үзсэн сонин газар иржээ.
-Энэ гол юун гол юм? гэж асуулаа.
-Энэ гол Уй Зана мөрөн!
-Тэр мод?
-Бодь мод!..
-Би их ядарчээ. Чамайг унуулж хол газар туулснаар их ундаасчээ! Ижий минь мөөрөх дуулдлаа. Бэлчээрээсээ эгэж, зэлэндээ ирж байх шиг байна! Буцъя даа!.. Халуун сүүгээ залгилж, цангаагаа тайлмаар байна!..
-Цангаа чинь мөдхөн аяндаа тайлагданаа! Чиний зүдэрсэн, ундаассаны үр гадаад далайн ус хэдий тоотой дуслаас бүтсэн, төдий тоогоор үржиж, төдий тоот галавт цангааг чинь тайлна! За, буц даа!..
-Чиний нэр хэн юм?
-Сэдэдраднаа!
-Хаанахын хүн юм чи, Сэдэдраднаа?
-Энэтхэг нутгийн Шагжа омгийн!..
Тугалын чихэнд, "Энэтхэг нутгийн Шагжа омгийн..." гэсэн үгс хальт сонстоод, өнөө хүний гайхамшигт үзэсгэлэн лагшин дүр огторгуйн гэрэлд нийлэн уусах мэт гэнэт үл үзэгдэн замхарлаа.
Нар огторгуйд голлож, тугалын нурууг намрын шар нар гэлтгүй халуу оргиулж, нялхын хонгор өдрүүдэд ижийнхээ бөөрөнд наалдан хэвтээгээс ялгаагүй таатай жаргалтай байвч ам ихэд ангаж, ижийнхээ мээмийг гуд гуд хөхөж сүүгээ залгилмаар ундаасна. Чингээд, сүүгээ хөхөхөөр мөөртөл, ижий нь дэлэнгээ дааж ядан шогшсоор бэлчээрээсээ хотолж, шүүс ханасан жимсний хонгорцог шиг чинэж сарайсан хөхөө амыг нь дүүргэн үмхүүлэв.
Авад ханамгүй, амнаасаа салгамгүй амтат сүү сар-сар садран ивлэж эхлэхэд, амьсгаа завсаргүй ховх ховх сорон үлгэж зогстол, гэнэт хаа нэгтээгээс Эзэн нь сүүдэр мэт сүүтэг-сүүтэг бөртөлзөн ойртсоор дэргэд нь хүрч ирээд, хүзүүвчнээс нь хүчтэй угз татлаа. Тугал ижийнхээ хөх рүү чадлаараа зүтгэн, амаар нь дүүрэн садрах сүүнээсээ уруул, хэлээ өчүүхэн ч салгахыг үл хүсэхийн эрхээр нүд тас аниатай урагшаа, ээжийнхээ дэлэн рүү улам хүчлэн тэмүүлж, амнаас нь юу юугүй сугаран алдан гулсах хөхөө улам шунангуй шов-шов сорон, сүүнийхээ хөөсийг хошуу амаа цайртал сахруулан дэлэнгээ нудачтал, эзний гар өмнөхөөсөө бүүр хүчтэй угзран татлаа.
Тугал бөндгөс хийн цочиж, нойрмогоор чихээ дэлдэг-дэлдэг хөдөлгөөд, тас хамхиастай хэвтсэн зовхио арайхийн нээлээ... Зүүд үргэлээ...
Тугалын Эзэн тугалын хүзүүвчнээс бяралхаг, үсэрхэг, бахим гараараа хүчтэй гуд татан, үдийн наранд ээгдэж илчсэн хондлой руу нь пид хийтэл чанга алгадав. Тугал бослоо.
Эзэн нь тугалыг хөтөлж явсаар хашаанаас гаргаад, хаа нэг хүйтýн шуургатай шөнөөр оруулж хашдаг тугалын пүнзний үүдэнд авчирч уяв.
Пүнзний үүдэнд Эзнээс нь хахь өөр нэн хачин хүн зогсож харагдлаа.
Тугал дотроо, ‹‹Хачин хүн! Урьд нь нүдэндээ огт үзэж байгаагүй шинэ хүн! Хачин юм! Зүүд үргэлжилж байгаа юм болов уу?!›› гэсэн шүү юм "бодов".
Тугал сайн харав.
Зүүд үргэлжлээгүй, нойрноосоо бүрэн сэрсэн байгаа ажээ.
Пүнзний үүдэнд хоёр хүн байгаагийн нэг нь өөрийн нь Эзэн яг дүрээрээ, харин нөгөө нь шал өөр хүн!
Үнэхээр огт үзээгүй өөр хүн байв.
Тугал ихэд гайхлаа.
‹‹Ямар хачин хүн бас байдаг байнаа!.?
Хачин гайхмаар шар үс!
Хачин гайхмаар хамар!
Бас, гайхмаар нүд!.. Зуны ногоо шиг ногоон ч юм шиг, эсвэл, голын чулуу шиг хөх ч юм шиг!..
Тэгээд ийм хачин хувцас!! Малгай... өмд... гутал!..››
Тугалд хамгаас хачин санагдсан юм нь, - "Хачин хүн" нүднээсээ ямар нэг жигтэй сонин юм, нар хальтчин гялбасан нэг гялаан юм "хуулан" авах шиг болтол, цаанаас нь, зовхио ч үл хөдөлгөн ажигч, бас, тугалын арьс үснээс ямар нэгийг эрэлхийлэх мэт бүх л биеийг нь нэгжин ширтэгч өнөөх зуны ногоо ч шиг, голын чулуу ч шиг нүдний нь харц байв.
Тэр харцтай тугалын харц хальт тулгаруут хөл нь өөрийн мэдэлгүй чичрэн, сөхрөхөө алдав.
Тугал бүүр их гайхлаа...
‹‹Хачин юм!
Ер таарч байгаагүй хачин хүн!..
Нэг л биш... харь... шинэ хүн!..››
Тугалын пүнз рүү дахиад нэг хүн нэмж ирлээ.
"Хачин хүн" тугалын эзэнд нэг юм хэлэв.
Сая ирсэн хүн, - Хэд хэрэгтэй вэ? гэж асууж байна! гэв.
Тугалын Эзэн нэг тоо хэлэв. Ардаа хоёр гурван тэгтэй тоо!
"Хачин хүн" тугалын нуруу хондлойг энд тэнд нь аяар аяархан тэмтчин дарж үзээд гараа түргэн татаж гадуур халааснаасаа дөрвөлжлөн эвхсэн цасан цагаан жижигхэн алчуур гаргаж гараа арчив.
Тэгээд дотуур халаасаа сэм ухан, нилээд элж халцарсан зузаан хэтэвчээ "чирэх" мэт сугалан гаргаж ирээд, хэсэг бодлогоширсноо тугалын эзэнд хэдэн үг хэлэв.
Тугалын Эзэн толгой сэгсэрлээ.
"Хачин хүн" хэтэвчээ дэлгэлээ.
Хуруунууд нь ямар нэг юм чимхэн, имрэн, хараа муу хүн юм тэмтчин тоолох мэт жигтэй хурдан, хурдан хөдөллөө...
Тугалын Эзэнд юу ч юм нэг юм сарвайлаа.
Тугалын Эзэн жигтэй баяртайгаар элэг мэхийн,
-Баярлалаа! гээд хэд хэд тонголзов.
"Хачин хүн" хэдэн юм хэллээ.
"Хачин хүн"-ийг дагаж яваа хүн, - Энэ хүн ингэж хэлж байна: Авгай маань тугалын мах их хүсч байна. Монгол тугалын мах их амттай сайхан! Авгай их дуртай!.. Их баярлалаа!.. гэж байна! гэв.
Тугалын Эзэн дахиад л элэг мэхэлзэн, толгойгоо хэдэнтээ тонгос-тонгос хийлгэв.
Тугал пүнзнийхээ үүдэнд хэвтэхээр урд хоёр хөлөө газар өвдөглөтөл, Эзэн нь хүзүүвчнээс нь дахиад угзран, гуя руу нь өшиглөн босгов.
Тугал босоод, яагаад ч юм, ээждээ мөөрмөөр, цангаж буй ам руугаа сүүгээ залгимаар санагдаад нэг аяархан мөөртөл, Эзэн нь пүнз рүү хөтлөн орууллаа.
Пүнзний бүрэнхий рүү дотогшлоод төдий удалгүй, тугалын дух руу, яг цох руу нь ямар нэг хүнд, нүсэр, хүйтэн юм лүсхийн буухуй, тугалын чийрэг чанга дөрвөн хөл дорхноо мэдээ алдран, өөрийн эрхгүй гуйвагнан ганхаснаа биеэ дааж эс чадан газар тэрийлээ.
Тугал юу ч үзэхээ болив.
Мэдээ тасарч буй махбодын нь хаа нэгтээ, магадгүй, хэнхдэг хэрлэгийн нь дээхнүүр, эсвэл, эгэм хоолойны нь доохнуур, тэр хавьд арьс нь ярагдан сэрүү оргих шиг болоод, тэр рүү нь ямар нэг хурц, цог мэт час халуун юм хачин хурднаар, чив чимээгүй шурхийн нэвтрээд, арьсыг нь ширдхийлгэн зүсэх шиг дуулдсанаа цаашаа... дотогшоо... хаа нэгтээх нууцлаг гүн рүү... түрүүн зүүдэндээ өнөө Сэдэдраднаа нэрт сайхан хүнийг хүргэж өгсөн алс руу ухас ухасхийн довтлох шиг, тэгээд цаашаа улам яаруу... улам шаргуу... хором ч зогсолгүй шунган зүтгэх нь там-тум мэдрэгдэх шиг санагдаад, төдхөн, юу ч мэдрэхээ... юу ч мэдэхээ... юу ч санагдахаа боличихлоо.
Харин юу ч харагдахгүй хав харанхуйд түрүүний зүүд үргэлжиллээ.
Шагжа омгийн Сэдэдраднаа нэрт хүрч ирээд,
-За, цугтаа урагшаа... дээшээ явъя! Намайг унуулаач! гэв.
Тугал дуулгавартайяа хэвтэж өгөөд унууллаа.
Сэдэдраднаа түрүүчийнх шигээ хүнд бус, жигтэй хөнгөхөн, нуруун дээр нь хүн яваа бус шувууны өд... цэцгийн дэлбээ... салхи... хоосон агаар... нарны туяанаас өөр юм тээгдээгүй мэт санагдахаар хөнгөхөн болчихсон, ид зуны тэргэл улаан нар ээх мэт дээрээс ч, доороос ч халуу төөнүүлэх ажээ.
Тугалыг Унагчхүн, - Бид ирлээ! гэв
Тугал нүдээ бүлтийн үзвэл, зүйргүй тансаг, анхилган үнэрт урин хонгор салхи сэвшиж, хошуу ам нь хэзээ ч хүрч үзээгүй илбэрүү зөөлөн өвс ногоо халиуран найгаж, чих нь нэгээхэн ч сонсож дуулаагүй яруу уран дуут шувууд донгодож, уух, амсах нь бүү хэл, хараад л ангаа цангаа ижийнхээ уураг сүүг цадталаа залгилсан мэт тайлагдах рашаан тунгалаг ус мөрд зам тосон мэлтэлзсэн орь амгалангийн охь дээд газар орон байхуйд, Унагч хүн дахин, -Бид ирлээ!.. гээд нуруунаас нь сэвхийн буугаад, үг залган өгүүлэхээр өмнө нь ирж зогсвол, наяд гольди тоот наран өөд харсан мэт нүд нь гялбаад эгцлэн харж эс чадлаа...
Тугалын Эзэн Тугалынхаа арьсыг сурмаг дадмагаар шав-шув өвчиж, тарга хүч суух яагаа ч үгүй улцгар ягаан махыг нь дор дор нь мөчлөөд ясыг нь шулж гарлаа.
Ажлаа дуусаад, "Хачин хүн"-ий бэлдэж авчирсан уутанд савлаж, гоё, өндөр барилгын зураг тийзтэй үүргэвчинд нь түнхийтэл чихэж гарт нь бариулж өглөө.
"Хачин хүн" малгайгаа духнаасаа үл ялиг сөхөн, "Мах"-ны Эзэнд өчүүхэн мэхийснээ,
- Та их тус боллоо!.. Баярлалаа!.. Мартахгүй!.. гэж дэргэдэх "дагуул"-аараа хэлмэрчлүүлсэнд, "Мах"-ны Эзэн,
-Ирээрэй! Эрээлэлгүй, хүрээд ирээрэй!.. гэж хариу найрсан хэлээд, гарыг нь халуунаар, түрүүн гартаа атгасан "өнөө юм"-ыг атгасан шигээ чанга гэгч атгалаа.


( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 5/1 | Урианхай Д )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 73 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Windows XP, 7 үйлдлийн системийн стандарт монгол гарын драйвэр софтверийг ашиглан бичээрэй. Таны оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Зураач : Б.Хонгорзул
khongor040.jpg
Хэмжээс: 600x870 171k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3326

У. Батцоож 1981	150х110, зотон тос
Замбуулингийн зогсоол
Хэмжээс: 600x482 108k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2745

Х.Төгсөө Зотон, тос 70x110
Мөнхжин
Хэмжээс: 600x372 98k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3028


Агуулга
Лхагва, 2018.04.18
· Лха Отхан : Хоосон дэвтэрт минь өдөлсөн шар шувууны ...
· Лха Отхан : Урсгалд хөвөх навчисыг он жилүүдтэй үдэж ...
· Түмэнбаярын Бум-Эрдэнэ : Хоолны ширээ
Мягмар, 2018.04.17
· Яагаад гэж би өөрөөсөө Яасан олон асууна вэ
Лхагва, 2018.04.18
· Лха Отхан : Монгол нутаг
Мягмар, 2018.04.10
· Хундага нулимс
Баасан, 2018.03.30
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: Загас үнэртсэн үдэш
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Нэргүй ном"-оос
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: Би-Бөгтөр хөх өвс
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Гантөмөрийн Сумъяа: Миний сэтгэлийн эх орон
Пүрэв, 2018.03.29
· Х. Чимэдрэгзэн
· Х.Нямхишиг: "Бөгтөр хөх өвс" номоос
· Батсайханы Баттөгс: Хорхой тавилан
· Балсангийн Лхагвасүрэн: Үхтэл үр харам хорвоо
· Гантөмөрийн Сумъяа: Зуугуул азарганы дууль
· Гантөмөрийн Сумъяа: Цэцэгс
Баасан, 2018.03.16
· Балсангийн Лхагвасүрэн: Яргуй нүдлэх цагаар

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2018 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn