Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Гадаадын уран зохиол 		 Өгүүллэг: Охин дүүгийн хайрын захиа
Оруулсан admin on 2009-02-04 20:35:15 (6396 уншсан)

Миний ихрийн өрөөсөн охин дүүг маань Ниша гэдэг. Ниша бид хоёр адилхан хүрэн шаргал бужгар үстэй, инээмсэглэх үед хацар маань хонхойдог, төрхгүй байдлыг илтгэх үл мэдэг шантгар хамартай, тунгалаг хөх нүдтэй гээд яриад байвал дүр төрхийн хувьд усны дусал мэт хэр баргийн хүн андуурам л даа. Аав ээж маань бид хоёрыг дээд тэнгэрийн хайрласан хамгийн эрхэм нандин эрдэнэ хэмээн үзэж олонхи ихэр хүүхэдтэй эцэг эхчүүдийн адил ав адил хувцсаар ижилсүүлэн гоёдог юм. Гэхдээ ингэх нь миний хувьд хамгийн баларсан хэрэг болдог байв. Энэ хорвоо дээр өөртэй чинь ив ижилхэн хувцас хунар, үсний засалттай хүн гарч ирчихээд үргэлж өөрөөс чинь салахгүй хамт явдаг бол бусад хүмүүс хэн нь хэн болохыг ялгаж танихгүй бөөн яршигтай хэрэг болно гэдгийг та төвөггүй ойлгож байгаа биз дээ. За энэ ч яах вэ гэж бодоход хамгийн гол нь миний охин дүү Ниша надтай царай зүс дүр төрхөөр ижлээс бусдаар бол тэс өөрт хэргийн учир байгаа юм. Тэр гөжүүд ааштай, дэггүй, шалгалт болгон дээр ангидаа араасаа удаалдаг төдийгүй өдий бага юм байж бүр эрэгтэй найзтай болоод амжсан гээд та бодоод үз дээ. Харин би бол хичээл сурлага амьдралын хэвшлийн хувьд өөлөөд байх юмгүй сайн охин байгаа юм.
Нэг удаа баахан хүүхдүүд намайг явж байтал замд тааралдчихаад гараараа зааж чичлэн “Хөөе, та нар түүнийг харав уу? Нөгөө ангийн багшийнхаа өөдөөс хэдэрлэн цохиод авдаг Ниша гэдэг зартай охин чинь тэр шүү дээ.” гэдэг байгаа. Би өөрийгөө Ниша биш, Сантос болохыг хамаг байдгаараа учирлан хэлсэн боловч тэд итгэхийг ч хүсээгүй юм. Нэгэн орой нусгай юм байж архи үнэртүүлсэн нэг банди манай орцны үүдэн дээр намайг явуулахгүй ээрчихээд “Ниша чи яагаад надаас больчихоод тэр муу өөдгүй Торитой үерхэж байгаа юм бэ? ” гээд байхаар нь би өөрийгөө Ниша биш болохыг уйлан хайлан учирласан боловч тэр бас л итгэхгүй байснаар үл барам адаг сүүлд нь намайг хорсолтой нь аргагүй алгадаад авч байгаа юм даа. Товчоор хэлбэл надтай тохиолдож байгаа золгүй хэрэг бүхэн бусад хүн намайг Нишатай эндүүрснээс болдог байв. Энэ бүхний улмаас би нас нэмэх тусмаа охин дүүгээ улам бүр үзэн ядах болж аль болох хурдан түүний бараан сүүдрээс холдох юмсан гэж боддог байлаа. Яагаад гэвэл Сантос би Нишагаас тэс өөр хүн болохоор тэр л дээ.
Би хүний нүдэнд төлөв даруухан харагдуулахаар биед эвлэг бошинз үдээстэй шаахай өмсөж байя гэж ээжээсээ гуйдаг байв. “Цаад Ниша чинь угаас хурц тод өнгийн хувцсанд дуртай, тэгээд ч тэр үхэж байсан ч ширэн шаахай өмсөхгүй.” гэж ээж маань амыг маань тагладаг байлаа. Энэ болгонд ээж маань цаагуураа Нишагийн талд ороод байгаа мэт санагдаж уур хилэн маань өөрийн эрхгүй дотроо багтаж ядна. Нэгэн удаа “Би яахаараа заавал Нишатай адилхан хувцаслах хэрэгтэй гэж вэ? Би түүнтэй адилхан хувцасладагтаа ичиж үхэх шахах юм.” гэж бачимдан хашгирахад ээж маань цочсон байртай намайг харсанаа нэлээд бодол болсны эцэст миний шаардлагыг биелүүлэхээр болсон билээ. 14 нас хүрдэг жилийн зун би анх удаа өөрийн хүссэнээр хувцаслаж Нишагийн муу нөлөөнөөс ангижирсан юм. Би Нишагаас ондоо харагдах юм шүү гэсэндээ тэгэхээс тэг гэсэн шиг хондлой шүргэсэн урт үсээ дал мөрөө хүртэл богиносгон тайрууллаа. Хоног хугацаа өнгөрөх тусам хүмүүс аяндаа биднийг ялган таних болж үсээ задгай тавьж хурц тод өнгийн хувцас өмссөн нь сурлага гэж авах юмгүй танхай охин Ниша, харин түүнийг бодвол богино тайрмал үстэй, ногоон өнгийн урт банзалтай охин бол “Таван онцын эзэн” Сантос гэдгийг андахаа байцгаав.
Ниша миний шинэ хувцаслалтыг харчихаад өөрийн эрхгүй түсхийтэл инээд алдаж “Шал мангар хувцаслах юм.” гэж билээ. Харин би дотроо “Чамтай л андуурагдаж байхгүй бол би гуйлгачингийн төрхөнд хувирсан ч яадаг юм.” гэж бодож байв.
16 нас хүрдэг жил би ангийнхаа нэг хүүд сайн болчихоод удтал бодсоны эцэст түүнд хайрын захидал бичихээр шийдлээ. Тэр бол амьдралдаа анх удаа өөр хүнд сэтгэл алдарч байгаа минь бөгөөд уртаас урт хайрын захиан дундаа таван настай үеийнхээ зургийг хавчуулж нэр усаа ч бичилгүй шуудангаар явуулчихав. Юмыг яаж мэдэх вэ, тэр зөвшөөрөөгүй хариу өгөх юм бол би бичсэн юм шүү гэдгээ нуух гэж ийм ядмагхан арга хэрэглэсэн хэрэг л дээ.
Тэр сэтгэлээ илчилсэний минь хариуг өгөлгүй таг чиг болчих вий гэдгээс хамгийн ихээр айж байв. Гэтэл дараачийн өдөр түүнээс ч долоон доор юм болсон нь юу гэвэл үд дундын их завсарлагын үеэр мань хүн том том алхлан самбарын өмнө гарч ирээд ангийнхны дунд миний хайрын захиаг өндөр дуугаар уншиж гардаг байгаа. Түүнийг захидал задлах үеэр захидалд хавчуулсан таван настай үеийн зураг маань газар унасныг эхний ширээний хүүхэд шүүрэн авав. Би таван настай үеийн зургаар маань тэд намайг бичсэн гэдгийг мэдэхгүй гэж аргаа барсан хариугүй бодлоор өөрийгөө хуурахчаа аядаж байтал нөгөө муу чинь цэгцтэй цэвэрхэн бичсэн хайрын захидлыг өндрөөс өндөрт өргөн нийтэд харуулсан нь намайг хаашаа ч гарах гарцгүй болгож орхив. Миний нэр төрөө эрхэмлэх сэтгэл агшин зуурын төдийд шороотой холилдох шиг болж болдогсон бол газрын гаваар шурган ормоор санагдаж байлаа. Энэ үеэр ангийн хамгийн арын ширээнд сууж байсан Ниша ухасхийн босож ирээд самбарын өмнө очиж нөгөө өөдгүй амьтны гараас захидал зураг хоёрыг шүүрэн авч тасхийтэл алгадаж орхих нь тэр. Дараа нь охин дүү маань бусдыг голоосоо үзэн ядах үедээ гаргадаг араншин нь болох эрхий хуруугаа гозойлгосоноо газар руу зааж мөнөөх өөдгүй амьтанд хандан “Би чам шиг адгийн шаарыг далдуур хайрлаж явсаныхаа төлөө үнэн голоосоо ичиж байна!” гээд хэлээд тавьчихав.
Нишагийн энэ богино хугацаанд хийсэн үйл хөдлөл бүхэн манай ангийнхныг ёстой нэг алмайруулж орхилоо. Бичиг гэж авах юмгүй мань хүнийг ийм цэвэр сайхан хайрын захидал бичнэ гэж хэн санах билээ дээ. Харин Ниша тэр бүхний хариуд огтхон ч цочирдсонгүй багшийн сандал дээр лагхийтэл суух зуур “Та бүхнээс нуух юу байх билээ, би арван фүнт стерлингээр өөрийн онц сурлагатан эгчийг хахуульдаж байгаад энэ захидлыг ийм гоё бичүүлсэн юм л даа. Эгч маань угаасаа би гэж бүтэлгүй амьтны ёсгүй шаардлагыг няцааж байсан удаа үгүй гэдгийг та бүхэн мэднэ.” хэмээн ангийнхандаа хээвнэг зарлав. Түүнийг ийм үнэмшилтэй ярихыг хараад манай ангийнханд эргэлзсэн хүн ганц ч гарсангүй. Ниша маань өөрийн ихрийн өрөөсөн эгчийнхээ түүнд учруулсан ичгүүрийг ийнхүү цээжээрээ хамгаалан өнгөрөөж байхад түүний эгч Сантост тийм зориг зүрх үгүй байлаа.
Харин би түмэнтэйеэ ичингүйрч доош тонгойх зуур надтай ив ижилхэн төрсөн мөнөөх зоримог охинд хандан сэтгэл зүрхнийхээ угаас “Энэ өдрөөс хойш би чамтай ав адилхан хувцаслаж, үсээ ижилхэн засуулж байя. Бидэн хоёрыг ижил төрхтэй болгож ихэр одонд төрүүлсэн дээд тэнгэр чамдаа баярлалаа. Ийм дүүтэйгээ хамт хүний амьдралын жаргал зовлон хосолсон он жилүүдийг туулахад юунаас айх билээ.” хэмээн дотроо шивнэн суусан билээ.


( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 12/3 | Гадаадын уран зохиол )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 59 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Windows XP, 7 үйлдлийн системийн стандарт монгол гарын драйвэр софтверийг ашиглан бичээрэй. Таны оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог


flo-012.JPG
Хэмжээс: 600x450 163k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2501

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-261.JPG
Хэмжээс: 600x450 73k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2436

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-089.JPG
Хэмжээс: 600x450 129k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2763


Агуулга
Лхагва, 2018.04.18
· Лха Отхан : Хоосон дэвтэрт минь өдөлсөн шар шувууны ...
· Лха Отхан : Урсгалд хөвөх навчисыг он жилүүдтэй үдэж ...
· Түмэнбаярын Бум-Эрдэнэ : Хоолны ширээ
Мягмар, 2018.04.17
· Яагаад гэж би өөрөөсөө Яасан олон асууна вэ
Лхагва, 2018.04.18
· Лха Отхан : Монгол нутаг
Мягмар, 2018.04.10
· Хундага нулимс
Баасан, 2018.03.30
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: Загас үнэртсэн үдэш
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Нэргүй ном"-оос
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: Би-Бөгтөр хөх өвс
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Гантөмөрийн Сумъяа: Миний сэтгэлийн эх орон
Пүрэв, 2018.03.29
· Х. Чимэдрэгзэн
· Х.Нямхишиг: "Бөгтөр хөх өвс" номоос
· Батсайханы Баттөгс: Хорхой тавилан
· Балсангийн Лхагвасүрэн: Үхтэл үр харам хорвоо
· Гантөмөрийн Сумъяа: Зуугуул азарганы дууль
· Гантөмөрийн Сумъяа: Цэцэгс
Баасан, 2018.03.16
· Балсангийн Лхагвасүрэн: Яргуй нүдлэх цагаар

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2018 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn