Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лха Отхан  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Өгүүллэг 		 Өгүүллэг: П.Дэлгэржаргал : Эртний зураг
Оруулсан admin on 2009-06-09 09:29:40 (5092 уншсан)


Би зусландаа одоо байнга байдаг болсон л доо. Хотын утаа униар , дуу чимээнээс хол сайхан байдаг юм. Бага хүү маань ирж байна уу даа. Хн манай ач ирж байна, одоо ч шулганаж гарна шүү дээ, оюутан болсон том охин гэвч надад эрхлээд жаахан чигээрээ л байх юм даа.

Эмээ, эмээ гэсээр ач охин минь гүйсээр ирээд амьсгаагаа даран байж, эмээ ээ манай ангийхан дадлагын ажлаараа монголынхоо түүхтэй холбоотой маш олон зураг цуглуулсан юм. Гэтэл тэр зурагнууд дотор таны зураг байхаар аваад ирлээ та энийг хар даа хэмээн надад хэдэн зураг сарвайв. Би нүдний шилээ өврөөсөө гарган зүүгээд, үзүүр ирмэг нь нугаларсан хуучны зургыг харлаа. Нэгэн зуны байшингийн гадаа хорь гаруй залуусын хамтдаа авахуулсан зураг байлаа. Ач охин маань эмээ та энэ байгаа биз. Та залуудаа их хөөрхөн хүүхэн байсан байна, энэ их сонин түүхтэй юм шиг санагдаад би аваад ирсэн юм гэлээ.

Тийм ээ, энэ үнэхээр их сайхан зураг байна, эмээ нь энэ зургыг тухайн үедээ олж авах гэж их хайж билээ, эрэх хэрэггүй зүгээр л чамайг авчирахыг хүлээх байсан юм байж дээ хэмээхэд эмээ та намайг дараа нь шагнаарай хэмээн духаа өгөн эрхлэн үнсүүлээд инээмсэглэл тодруулан гүйн одлоо. Тэгнээ тэгэлгүй яах вэ хэмээн би амандаа хэлээд нандин зургаа харан бодлогоширов.

…Тээр жил яг энэ жилийн зун шиг дэлгэр зун цаг байсан юмсан. Хотын төвөөс бид нийтийн унаагаар явах ёстой байлаа. Би хэдэн хоногоор явах байсан тул арын ажлаа зохицуулж гүйсээр байгаад яг машин хөдлөхийн өмнө амжиж суулаа. Маш урт цуваа татуулан бид хотоос хөдөллөө. Би сүүлдэж ирсэн болохоор олдсон суудал дээр суухдаа нэгэн залуугийн яг өөдөөс нь хараад суусан байж. Хэдийгээр хар өнгийн нүдний шилтэй байсан ч би түүнийг зөнгөөрөө намайг ширтээд байгааг мэдрэн буун буутлаа ичингүйрэн , сэмхэн догдолсоор л байж билээ.

Бид хүрэх ёстой газраа очлоо, бүх хүмүүсийг баг болгон хуваан бас нэр өгөн энэ хэдэн хоногуудад зохион байгуулагчдын удирдлаган дор бүхий л арга хэмжээнд оролцох ёстойг анхааруулав. Яг л пионерийн зуслангийн багачууд шиг бүрээн дуунаар цугларч байх ёстой аж.

Хийх ажил хүзүү татсан их байсан хэдий ч юунд ийшээ ирэх гэж зүтгэвээ хэмээн өөртэй хэлэн үүргэвчээ үүрэн байр руугаа явлаа. Цуг яваа хүмүүсээ харахад бүхий л насны хүмүүс байлаа, тэд бүгд өөрийнхөө хүүхэд шиг залуусаар удирдуулан байхад би ч бас бусдын жишгийг дагахаар шийдлээ.

Ингээд санаанд оромгүй олон тэмцээн, уралдаан мэтгэлцээн, бүжиг наадам, өрсөлдөөн эхэллээ. Сонирхсон сонирхсон салбаруудынхаа багт орон ухаан бодлоо уралдуулан байлаа, хоолондоо бүрээн дуунаар очин, их ажилтай хэдий ч их амралтын өдрүүд байв.

Яагаад вэ гэвэл бид бүгд л өөр өөрийн ажил, өөр өөрийн гэр орон энэ бүхнээсээ хол зүгээр л өөрийнхөөрөө байж, өөрийнхөөрөө сэтгэн, өнө хойчийнхоо тухай чин сэтгэлээсээ бүгд халуун дулаан яриа өрнүүлж байлаа. Бид цаг ямагт ямар нэгэн юманд яарсан, ямар нэгэн зүйлтэй холбоо хэлхээтэй байж, өөрийгөө уяж боодог аж. Үнэндээ энэ арга хэмжээнд явсандаа би баяртай байлаа. Миний эх оронд эх орныхоо сайн сайхны төлөө ийм зүйл хийх хэрэгтэй, энэ нь буруу гээд л бид багахан чуулган хийж, тухайн үеийнхээ удирдлагуудад өөрсдийн саналаа явуулсан юм.

Энэ арга хэмжээний талаарх мэдээллийг өгсөн бүсгүйтээ би яриа хөөрөө өрнүүлэн өрөөнийхөө бүсгүйчүүдтэй хамт оройн арга хэмжээн дээр байлаа.Бүжиг эхлэхэд бүгд л хос хосоо олон бүжин нисэн дүүлэлдэнэ.

Залуус эргэн тойронд хөнгөн хөгжмийн аянд бүжнэ, би тэрхэн хавьдаа орчноосоо тасран нүдээ анин өөрөө өөртэйгээ бүжиглэж байлаа. Ингэж бүжиглээгүй яасан ч их удаав дээ. Албан тушаал хүнийг нүдэнд харагдахгүй, гарт баригдамгүй дөнгөөр дөнгөлсөн байдаг аж. Хэнд ямар харагдаж байгаа бол гэсэн бодолгүй хөгжмийн аялгуунд уусан бүжиж байлаа. Гэтэл хэн нэгэн намайг цоо ширтэн халуу оргитол хүсэж буйг мэдрээд нүдээ нээлээ. Өмнө минь миний өөдөөс хараад сууж байсан хар нүдний шилтэй залуу байлаа. Тэрээр нүдний шилээ аван бас л над шиг нэг талаар өөрийнхөө багаа тайлсан гэлтэй. Бид хоёр өөд өөдөөсөө удаан ширтэлцлээ, би зөвхөн түүнд л зориулж бүжиглээд байна уу, эсвэл өөрийн орон зайг эвдэн бүжин буйгаа үл мэдэн бид холоос харц харцаараа баяр хөөртэй бүжсээр л байлаа.

Шөнийн тэнгэрт түм буман одод чуулсан тэр орой бүгд галын наадам дээр цуглацгаалаа. Дээш бүр дээш өндрийн өндөрт дүүлэхсэн гэсэн очис, тас няс хийн дуугаран шатаж буй мөчир, зуны шөнийн сэнгэнэм агаар, ой талыг цуурайттал хангинах хөгжим, залуусын тас тас инээх инээд, хорхог идээрэй гэх чимээ, машины гэрэлтүүлэг, моторын дуу , бөөн чимээ шуугиан. Гэтэл хэн нэгэн намайг араас минь тэвэрлээ. Эргээд хартал өнөөх залуу байлаа. Гадаа жиндүү, хөнгөн нимгэн хувцастай би нэлээн даарсан байлаа. Чи даарсан байна шүү дээ. Дулаацахын тулд бүжиглэх хэрэгтэй шүү дээ гэлээ. Намайг дулаацуулах гэж цамцаа тайлан өгөхөд би түүний томоос том цамцыг нөмөрлөө, тэгээд л аварга том галын наадмын гэрэл, илчийг тойрон, бие биендээ илч дулаан өгөх гэж хичээн бүжин байлаа.

Би түүний чанга тэврэлт, цоргисон харц, хайр булаам дүр төрхөөс хараагаа салгаж чаддаггүй ээ. Мянга мянган залуус байсан хэдий ч энэ орчлонд өнөөдөр л ганцхан түүнийг минь надад илгээгээ юу гэлтэй тийм их хайр энхрийлэл дүүрэн гар гараасаа атгалцан хоёр биендээ уусан, хэнээс ч хараат бус, эрх чөлөөн хайрын орондоо хамтдаа бүжин байлаа, үүр цайж болжмор шулганатал бид бүгд бүжиглэн наадсансан.

Маргааш өглөө нь бид хоёр нэг багт орон ухаанаа уралдуулан байтал бидний зургыг авахаар хүн ирсэн юм. Тэр минь хамгийн арын эгнээнд зогсоод намайг урдаа тэврэн чихэн дээр минь би дараа төрөлдөө заавал чамтай л суух болно амлаж байна хэмээн шивнэж билээ. Би энэ үгэнд баясан хөөрч үг хэлэх гэж байтал наашаа хараараа зураг дарлаа гэж билээ. Ингээд би чамд хариугаа өгч чадаагүй юмдаг.

Чи минь дээ, энэ олон он жилүүдэд би чамайг байнга дурсдаг байлаа, сайн сайхан яваасай, Тэнгэр-Бурхан түүнийг минь ивээж байх болтугай гэж тэнгэртээ шивнэдэг. Энэ зургыг сайн харсан хүнд миний ичингүйрсэн харц, түүний минь нууцхан тэврэлтийн цаана ямар их хайр нуугдан буйг хэн мэдэх билээ дээ.

Дээд тэнгэрт эрхлэн наадах хоёр балчирхан хүүхэд энхрий сайхан үерхэлээ өнөө бидний дэлхийд үргэлжлүүлэхээр амлалт өгчээ. Цаг хугацааны зөрүү, сайхан хайрыг нь зөрүүлсэнийг мэдсэн ч энэ амьдралдаа өгсөн амлалт, үүрэг хариуцлагаасаа болоод наддаа ирж чадаагүй миний амраг минь дээ. Би чамайгаа бүх насаараа хайрлах юм гэж хэн мэдлээ дээ.
Би чамдаа насан туршдаа хайртай байсан, байсаар ч байх болно, эмгэн болсон миний өвөр дээр одоо чи бидний залуу насны хайр гэрэлтэж байна.

Чи минь сайн яваа юм байнаа, наддаа хайртай байж шүү дээ, баярлалаа амьдрал минь, нууцхан хайр минь миний амьдралд хайртай байгаагийн шалтгаан ажээ.

Эмгэн болсон би түүнийхээ зургыг үнслээ. Чамдаа би очихсон гэж мөн ч их хүсдэг байж билээ. Цэцгийн үр салхинд хийсэн, мөрөөдлийн цэцэрлэгтээ цэцэглэнээ үүн лугаа миний хайрыг салхи минь чи түүнд минь хүргэ дээ.



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 7/2 | Өгүүллэг )




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 316 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Зураач : Б.Хонгорзул
khongor059.jpg
Хэмжээс: 600x470 103k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5097

Ц.Баттулга Зотон, тос 50x50
Үнэртэн цэцэгс
Хэмжээс: 600x584 168k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3974

Должин : Зам зуур
zam-031.JPG
Хэмжээс: 600x450 136k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4738


Агуулга
Бямба, 2024.03.30
· Лха Отхан : ЗАМЫН ТУХАЙ ШҮЛЭГ
Даваа, 2024.03.04
· Б.Явуухулан: Сонин сурвалжлагчид ярьсан нь
Пүрэв, 2024.01.25
· Г.Мөнхтулга : ХАЙР
· Г.Мөнхтулга : ТҮҮНД
Пүрэв, 2023.12.21
· Г.Мөнхтулга : ХОТЫН ШӨНӨ
· Г.Мөнхтулга : ЧАМД
Мягмар, 2023.12.12
· Долгорын Цэнджав : ТАМГА
Мягмар, 2023.12.05
· Г.Мөнхтулга : Зүүд
· Г.Мөнхтулга : ХЭДЭН ҮГ
· Г.Мөнхтулга : ДҮРСГҮЙ БОДОЛ
· Г.Мөнхтулга : БҮСГҮЙ ЧИ НАМАЙГ ХҮЛЭЭДЭГ ҮҮ
· Г.Мөнхтулга : БИ ХИЙСЭЖ БУЙ НАВЧ
Даваа, 2023.11.27
· С.Начин : Уучлалын шүлэг
Пүрэв, 2023.10.19
· А.Эрдэнэ-Очир : АЯЛАГХАН ЗАЛУУ НАС МИНЬ
· Ц.Доржсэмбэ: ЧИНИЙ САЙХАН ГАРЫН ХҮЙТЭН
· Ц.Доржсэмбэ: ЦАС БОРОО
Лхагва, 2023.10.18
· Т.Дарханхөвсгөл : Үхэр огдой
· Б.Явуухулан НҮҮДЭЛЧНИЙ НАМАР
· А.Эрдэнэ-Очир : Тунгалаг гунигийн улирал
· Ц.Доржсэмбэ : НАМАЙГ ХАРСАН НҮД
· С.Ууганбаяр : НАМАРТ БИ ДУРГҮЙ
· Т.Дарханхөвсгөл : Бидний намар
· А.Сүглэгмаа : Навчисын шуурганаар
· Ц.АВИРМЭД : ТЭР НАМАР
· Д.Бямбажав : НАМАР
Ням, 2015.10.25
· Зундуйн Дорж
Бямба, 2023.10.14
· Зундуйн ДОРЖ : Өглөө болгон эрт босч
· Батсайхан Баттөгс : Миний нутгийн намар
Мягмар, 2023.09.12
· Ц.Бавуудорж : МЭДРЭМЖИЙН ТУХАЙ ШҮЛЭГ
· Ц.Бавуудорж : ИТГЭЛ
· Ц.Бавуудорж : ТОМЪЁО
· Ц.Бавуудорж : НАМРЫН ӨВСӨН ДУНД
· Ю.БАЯН-ОЧИР : МАШИН
· Ю.БАЯН-ОЧИР : ЦЭН ТОГОРУУ
· Ю.БАЯН-ОЧИР : ЖАРГАЛ НЬ ТЭР
· Ю.БАЯН-ОЧИР : ӨНӨӨДӨР
· Ю.БАЯН-ОЧИР : Миний ертөнц
· Ю.БАЯН-ОЧИР : ӨМГӨӨЛХҮЙ
· Ю.Баян-очир : Мод
Мягмар, 2023.08.22
· Б.Болормаа : Намайг явсны маргааш

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn