Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лха Отхан  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтулга Г  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Солонго Шуурай  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Шог өгүүллэг 		 Өгүүллэг: КОНДУКТОР МИНЬ УУЧЛААРАЙ
Оруулсан admin on 2010-06-10 20:37:50 (11772 уншсан)

Монголоос ирээд удаагүй нэг дүү хүүтэй цуг өрөө хөлслөн хоёр жилийн өмнө Лондонд би амьдарч байлаа. Надаас тав дүү атлаа надаас намбалаг, солонгос киноны эерэг талын баатар шиг донж нь тохирсон халиурсан задгай халимагтaй, ярьж суухыг нь хальт харвал Их Хурлын гишүүн юм уу гэмээр алаг нүдэн сайхан залуу. Нүдэнд дулаахан, даруухан монгол залуу байр асууж анх уулзахад туслахсан гэсэн хүсэл надад төрч, өрөөндөө хямдхан суулгахаар тохиролцсон. Тухайн үед ажилгүй байсан дүү хүү сэтгэлээр амархан унана; харин би ажил олдоно санаа зоволтгүй гэж түүнийг аргадсаар, чадах ядахаараа тусалж, хоол ундыг нь ч хүртэл даасан юмдаг.

Англид ирсэн хүн ажилгүй удах биш дээ. Тэр тусмаа манай дүү хүү шиг царайлаг, англи хэл, дээд боловсролтой залууд бол ажил олдохгүй байна гэдэг гонжийнжоо. Сар ч бололгүй дүү хүү ажилтай болж, амьдрал цэцэглэх нь тэрээ. Би ч ганцаараа байрны түрээс төлж, шатахгүй болсонд түүнээс дутуугүй баярлав. Жаахан зутруу явахдаа “Ахын тусыг хариулнаa” гээд л надаар пийв авахуулж ууж байсан дүү хүү маань мөнгөтэй золгосонд пийвныхаа хариуг авна гэж шуналтсан уу, би үнэхээр л үнэн сэтгэлээсээ баярласан юмдаг. Гэтэл их санасан газар хоосон хононо гэдэг л болсон доо.

Үнэндээ энэ цаг хугацаа гэдэг сонин ажээ. Юуг ч шинээр үлдээхгүй элэгдүүлээд, хуучруулаад хаях юм. Монголчууд үүнийг гууль нь цухуйна гэж мөн онож хэлсэн байгаа юм шүү. Дүү хүү бид хоёрын “гууль цухуйв”...

Дүү хүү намайг тоглоом, шоглоомоор ёстой үглээ чавганц шиг гар гэж нэрлэх болов. Би ч жаахан үглээ байж магадгүй хүн л дээ. Хааяа намайг найз нөхдүүд маань үглэлээ гэж зэмлэдэг. Энэ зандаа би өөрөө дургүй ч өөрчилж чаддаггүй. (Төрөлхийнх юмшиг байгаа юм.) Дүүгийн хэлснийг эргэцүүлэн бодож: хогоо хая, өглөө ороо хураагаад яв, аяга тавгаа угаа, өмхий бандаашгаа далд хий, байрныхаа мөнгийг өгөөрэй гээд л олон үглэсэн болохоо би анзаарав. Ингээд би дүгнэлт хийж ам ангалзуулахаа багасгах, ахын ёсоор намбалаг байхыг өөртөө тушаалаа.

Гэвч харамсалтай нь би их тэвчээргүй, муухай ааштай хүн л дээ. Уужуу дотортой, гүндүүгүй монгол эр болох гэсэн чинь бүр эсрэгээр хараал урсгасан гудамжны хулигаанд хувирчихлаа. Эхэндээ ч дүү хүүгийн хажууд хараалаа тэвчээд гэртээ ганцаараа ор дэр хурааж, жорлон сав, аяга таваг угааж байхдаа л хараадаг байв. Болье гэсэн ч больж чадахгүй байгаа юм чинь. Ямар сайн байх вэ дээ, Англид ирээд томоожин, зодоон цохион хийдэггүй, гуч гарсан соёлтой залуу боллоо гэж дотроо бахархаж явсан маань будаа. Юун соёлжих, юун ухаажих харин ч хоёр, гурван хэлээр хараал урсгасан хачин муухай амьтан болчихдог юм байна – энэ бие чинь.

Сүүлдээ бүр гэртээ орохоос дургүй хүрдэг болсон. Ундуй сундуй нохойн хороо шиг мухар өрөөнд суухаар чинь сэтгэл тавгүйтээд тухтай ч хоол унд хийж идэж чаддаггүй юм байна лээ. Тэгээд гадуур хооллон, пааб хэсэж, царай алдан турлаа. Монгол руу явуулах хэдэн цаасаа нэмье гээд хүнтэй өрөө шэйрлэсэн биш, ганцаараа амьдрахаас ч илүү мөнгө үрдэг юм байна.

Уг нь би нэг гэр орон цэвэрлэх хуваарь гаргаад түүнийгээ мөрдүүлэх гээд бүтээгүй юмаа. Яаж ийж байгаад л дүү хүүгийн ээлжээр өрөө цэвэрлэгдээгүй хоцорно. Үгүй ядахнаа өрөөгөө цэвэрлэдэггүй юмаа гэхэд идсэн уусан, өмссөн зүүснээ хамхиад явахгүй шүү. Би орой болгон ажлаас ирээд хараалаа урсган янзлах аядана.

Нэг хэсэг үнэхээр хэцүү л байлаа. Авгай хүүхнүүд шиг үглэхгүйн тулд жижиг сажиг зүйлсийг дурсахгүй, гүндүүгүй монгол эрийн дүрд хүссэн хүсээгүй тоглосон. Гэвч ямар гүндүүгүй гээд байрын мөнгөнөөс зугтах биш. Яах аргагүй л миний цалингаас хасагдаад байгаа учир анхнаасаа л өрөөний хөлсийг хамтдаа төлнө гээд цуг амьдарсан дүү хүүгээс авах нь гарцаагүй болохоор байрныхаа хөлсийг товолсон цаг хугацаанд авах гэж би өөрийн эрхгүй үглэж, тав дахь өдөр бүр дүү хүүг өр ширээ дарах болов уу гэж дотроо хоосон горьддог болчихов. Үнэндээ гурван сар цуг амьдрахад дүү хүү надад ганц ч удаа гүйцэт мөнгө өгөөгүй. Маргааш өгнө, нөгөөдөр өгнө, одоо алга гэсээр яаж ийж байгаад л дутуу мөнгө өгнө. Ингэсээр миний толгой эргэн хэдийг авах, хэзээ авахаа ч будилах янзтай.

Ийнхүү байсаар нэг л өдөр би тэвчээр алдан нүүрэн дээр нь “п–гаа асгаж”, зайл гэж шууд хэлчихлээ. Дүү хүү ч мөчөөгөө өгөлгүй:
–Чи намайг хөөх хэн юм бэ? Би чамд п–да биш! Тэгж ярих юм бол би их даруухан байгаад байгаа шүү! Битгий давраад байгаарай! гэж айлган, Өгнө ш дээ, өгнө ш дээ. Ямар огт өгөхгүй байгаа биш өгч л байгаа биз дээ...гэж байгаад л намайг зад загнав.

Тэрнээс хойш олон ч ам мурийцгаасан даа, бид. Намайг дүү хүү хоёрхон хариугаар л ам таглана. Нэг нь “Өгнө ш дээ, өгнө ш дээ...”, нөгөөх нь “Монгол хүн байж...”.

“Өгнө ш дээ, өгнө, ямар сүртэй юм. Өгөхгүй гэсэн хэн байгаа юм бэ?” гэхээр нь, Нээрээ л өгч л байгаа л даа. Өгөх л байх л даа гэж надад бодогддоно. Мөн “Монгол хүн байж, хэдхэн халтар цааснаас болж ямар сүржигнэдэг юм” гэж агсарахаар нь би олигтой зүйл хэлж чаддаггүй бөгөөд харьд удаж зожигроод би монгол биш болчихсон юм болов уу гэсэн сэжиг ч төрсөн гээч. Үнэндээ монгол хүн биш гэж хэлүүлэхээс л эмээгээд би түүний толгойг илээд байсан юм л даа.

Тав дахь өдөр надад “хар Баасан гариг” болов оо. Мөнгөө авч чадах болов уу? Яах бол? гэх мэт бодол эргэлдэж, барьж аваад хөөчихдөг юм билүү гэсэн хүсэл ч зэрэгцэнэ. Мөнгө төгрөгний асуудал толгойны өвчин болж заримдаа Баасан гаригт дүү хүү ирж хонохгүй эсвэл шөнө дөлөөр халамцуу ирнэ. Ажил хийгээд архи уугаад яваад байгаа юм чинь мөнгөтэй гэдэг нь ойлгомжтой л байхгүй юу. Би ч их бухимддаг байлаа.

Нэг шөнө халамцуу ирэхээр нь, орноосоо огцом өндийн:
–Чи хөөш! Байрныхаа мөнгийг яасан вэ? гээд зандартал:
–Чи ёстой хачин юмаа. Хүн дөнгөж орж ирж байхад сайн уу ч байхгүй. Шууд л мөнгө яриад...гээд миний амыг тагладаг юм байна... Нээрээ л үнэн л дээ. Хүн шөнө дөлөөр гэртээ орж ирэнгүүт нь нэг муу туранхай, царай муутай бор баагий мэнд ч байхгүй мөнгө шаналгах ямар аятайхан байх билээ дээ. Тэгээд би буруугаа гэмшин шөнөжингөө амаа жимийн, өөрийгөө зэмлэхийн хажуугаар дүү хүүг ч буруутган, хөнжилдөө хөрвөн тарчлан хонолоо. Учир начрыг нь тайлбарлаад Англид арай ингэж амьдарч болохгүй гэж хэлэхээр үглэсэн болчих гээд уурлахаар барилцаж авчих гээд тун хэцүү... Дүү хүүг би хэзээ ч ойлгохгүй харь ертөнцийн хүн шиг надад санагдаж байлаа. Хөлсөө өгөх өдөр хэл сураггүй таг алга болно. Намайг мөнгөө гэхээс нааш намба заагаад мөнгө гэдэг үгийг амнаасаа унагахгүй, хэлсэн ч цээрлэсэн аятай хэлнэ... Их сонин шүү. Нуулгүй хэлэхэд тэр намайг ч мөн хачин хүн гэж нэрлэдэг л дээ.
Хэдийгээр би тэр шөнөдөө унтаж чадалгүй хөрвөөсөн ч маргааш нь харин хамгийн аз жаргалтай байсан юм шүү! Ажилдаа явахаар хар үүрээр таван цагт босон 328 номерын автобусанд орохдоо үг дуугүй жинснийхээ арын халааснаас Оустэр картаа сугалан жолоочийн бүхээгний дэргэд байрлах уншигч аппарат дээр чэд гэж дуугаргаад дээд давхарт нь гаран сандал дээр суухдаа, Эд үнэхээр хурдан хөгжиж байна шүү. Саяхан л цаасан билеттэй байсан, гэтэл одоо бүгд электрон карттай болчихлоо. Харин манайхан хэрүүл амаа хийгээд л кондуктораасаа салаагүй байгаа шүү дээ гэж бодтол: Өгнө ш дээ, өгнө ш дээ. Ямар сүртэй юм. Өгөх гэсэн чинь дургүй хүргэчихлээ, харин. Болье тэгвэл, чамаар доромжлуулаад мөнгө төлөөд сууж явах ёстой юм уу? гэж шазруун хэрэлдэх дүү хүүгээ биш харин арваад жилийн өмнө Монголд автобусанд сууж яваа гэгээн дүрээ хардаг юм байна. Гэнэт л надад БИ МОНГОЛ ХҮН БАЙНА Ш ДЭЭ! гэдэг бодол, итгэл төрч, нүд чийгтэн, бахархсандаа бараг уйлах шахав.

Энэ явдлаас хойш хоёр хоногийн дараа дүү хүүгээс хамаг мөнгөө салган өрөөнөөсөө гаргалаа. “Өгнө ш дээ, өгнө ш дээ” гээд ирээдүй цагаар хэрэлдэхэд нь “Өгөөгүй л байна ш дээ. Өгөөгүй л байна ш дээ” гэж одоо цагаар ярьж; “Монгол хүн байж” гэж хэлэхэд нь, “Монгол хүн хэрэлдэж байж байрныхаа мөнгийг төлдөг юм уу” гэж хариулан далан таваар нь буулгаж авсан даа.

Үүнээс хойш түүнтэй уулзаагүй явж байгаад саяхан монгол паабанд тааралдав. Надад нэг пайнт авч өгөөд өөрийгөө үнэн сэтгэлээсээ зэмлэн уучлал гуйсан шүү. Надаас л ухаантай, алдаагаа ойлгоод ямар хүн явснаа мартаагүй л байгаа юм даа.



Жич. Албатай мэт автобусанд сууж, мөнгөө төлөхгүй, ажлыг чинь хийлгэхгүй, хэрэлдэж явсан намайгаа Кондуктор ах эгч нар минь өршөөгөөрэй.
Жинхэнэ монгол хүн. Лондон.
2007.01.12

"Эндүүрэл ба бусад үгүүллэгүүд" богино үгүүллэгийн номноос
www.mongolchuud.blogspot.com


( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 10/2 | Шог өгүүллэг )




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 49 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-042.JPG
Хэмжээс: 600x450 98k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4846

Анхны цас 2005 он
uvl-006.JPG
Хэмжээс: 600x450 82k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4466

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-201.JPG
Хэмжээс: 600x450 52k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4727


Агуулга
Monday, 2024.07.01
· Э.Үржинханд : ҮЗЭГНИЙХЭЭ ҮЗҮҮРЭЭР
· Э.Үржинханд : ДЭЛГЭР ЗУНААР
· Соёрхын Пүрэвсүрэн : НААДАМ ДӨХЛӨӨ ДӨӨ... ХАНЬ ГЭЖ...
· Э.Үржинханд : ТАНИЛ ГУДАМЖААР
· Соёрхын Пүрэвсүрэн : НҮҮДЭЛ
· Г.Мөнхтулга : ДУРЛАЛ
· Г.Мөнхтулга : “293”
· Г.Мөнхтулга : . ӨӨДГҮЙ АМЬТАН
· Г.Мөнхтулга : ХАЙР УДАХГҮЙ ИРНЭ
Saturday, 2024.03.30
· Лха Отхан : ӨӨР ДУУНД УЯРАХГҮЙ
· Лха Отхан : ЦАСНЫ УТГА УЧИР
· Лха Отхан : ХАРААЦАЙ НАС
· Лха Отхан :ӨНГӨРСӨН БҮХЭНД УТГА УЧИР
· Лха Отхан : ДУРСАН САНАХ БАЛЧИР НАС ...
· Лха Отхан : ҮХЛИЙГ ҮЗЭХ Л ҮЛДСЭН...!
· Лха Отхан : ЭЛСНИЙ ЧИМЭЭ
· Лха Отхан : АМЖИЖ ХАЙРЛАХААР ХОРВОО ДУТДАГ
· Лха Отхан : ГИТАРЫН УТСАН ДАХЬ САРНЫ СОНАТ ...
· Лха Отхан : ДӨЧИН ДӨРВӨН НАМРЫН ДУУ
· Лха Отхан : БУРХАНГҮЙ ЕРТӨНЦИЙН УУЛС
· Лха Отхан :ШУВУУД ИРЖ БАЙНА
· Лха Отхан : СҮҮЛЧИЙН ТУХАЙ ХҮНИЙ ЗҮҮД ...
· Лха Отхан : ДУУСАЖ БАЙГАА БИДНИЙ АМЬДРАЛ
· Лха Отхан : Урсгалд хөвөх навчисыг он жилүүдтэй үдэж ...
· Лха Отхан : ӨВСНИЙ АМЬДРАЛ
· Лха Отхан : ЭХ НУТГИЙН ТУХАЙ ДӨРВӨЛ БОДОЛ
· Лха Отхан : Шөнийн ганцаардал минь
· Лха Отхан : БҮҮДГЭР ТЭР ХОТ МИНЬ
· Лха Отхан : ХУУЧИН ХАЙР ...
· Лха Отхан : ЗАМЫН ТУХАЙ ШҮЛЭГ
Monday, 2024.03.04
· Б.Явуухулан: Сонин сурвалжлагчид ярьсан нь
Thursday, 2024.01.25
· Г.Мөнхтулга : ХАЙР
· Г.Мөнхтулга : ТҮҮНД
Thursday, 2023.12.21
· Г.Мөнхтулга : ХОТЫН ШӨНӨ
· Г.Мөнхтулга : ЧАМД
Tuesday, 2023.12.12
· Долгорын Цэнджав : ТАМГА
Tuesday, 2023.12.05
· Г.Мөнхтулга : Зүүд
· Г.Мөнхтулга : ХЭДЭН ҮГ
· Г.Мөнхтулга : ДҮРСГҮЙ БОДОЛ
· Г.Мөнхтулга : БҮСГҮЙ ЧИ НАМАЙГ ХҮЛЭЭДЭГ ҮҮ

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2025 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn