Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Өгүүллэг 		 Өгүүллэг: Ш.Цэнд-Аюуш : ГАЙХАМШИГТ СОРОНЗОН
Оруулсан admin on 2005-08-29 16:19:22 (4635 уншсан)

Эх орны минь эрх чөлөө, тусгаар тогтнолд гадны аюул заналхийлсэн түгшүүртэй цаг үе байлаа. Дайсан манай хил рүү үе үе гэнэт уулгалан дайрч өдөөн хатгаж байсан юм.
Цэрэг болгон л дайн дажин, будлиан самуун, үхэл хагацал, ялсан дийлснээ ярьдаг байлаа. Шинэ цэрэг миний хувьд бол урьд өмнө ямар нэг үймээн будлианд оролцож явсангүй. Хүмүүсийн ярихыг сонсож суухад нэг үе тун ч аюултай юм шиг, нэг бодоход авхаалж самбаатайхан үзэлцвэл харин гавъяанд хүрч болмоор ч юм шиг, нэг үгээр хэлбэл, айж нэг үзэж, атаархаж нэг үзэж явсан цаг.
Намайг харуул манаанд гарсан хугацаанд юу ч тааралддаггүй байсан болохоор битүүхэндээ бардамнах маягтай. ”Yгүй ер нь яадаг юм бэ? Цөөвтөр дайсан ирвэл ирэг. Хурдан буу үүрсэн эр хүн байна даа, үзэлцээд авахад яадаг юм бэ? Сэхээ самбаатай уужуухан байлдвал дийлж бололгүй дээ” гэж боддог байж билээ. Нэг өдөр дөрвүүл манаанд гараад байтал дайсны машин дүүрэг цэрэг гэнэт гарч ирээд тарж хэвтэцгээлээ. Манай дарга нэг нөхрөө холбоо бариулахаар анги руу буцаалаа. Би тэгэхэд “Ашгүй намайг явуулаагүй нь яамай. Одоо л үзэж алдахгүй юм бол хэзээ цэргийн сургууль эрдэм хийснийхээ хэргийг гаргах юм бэ. За хөөрхий чиг сум тоолж өгнө дөө. Хорь гараадхан хүн ч юуны олон байх вэ дээ. Баатар болдоггүй юм гэхэд хариад нутаг усныхандаа ярих юмтай болж авъя. Эхлээд даргы нь нухаад авдаг хэрэг ээ гэж бодоод битүүхэн баярласан юм шиг тушаал хүлээн анаж хэвтлээ.
Гэтэл дайсны талаас буу тасхийн, газар доргин, чих дүлийрч нүд харанхуйлаад явчих нь тэр. Арай гэж харахад дайсны бууны ам харлан яг л амин газар руу шивчих гэж байгаа юм шиг үзэгдлээ. Хаагуур сум орчихдог бол гэхээс хуйх хөндүүрлэж, нурууны хүйтэн хөлс чийхарна. Дахин дахин буус тасхийн, толгойны үс хуйхалчих шиг боллоо. Яана даа, хэцүүдэх нь. Босоод зугатах юмсан гэж дарга руугаа харсан чинь тэр ер сандарсан шинжгүй дайсан руу заналтайяа ширтэж байлаа.
Миний айж байгааг гэдэг зүйрлэж хэлэхийн аргагүй. Ингэж байгаад дайсны бууны идэш болох вий гэхээс ясны хөлс дааварлаж, ойр хавь оготны нүх байдаг бол багтаад орчихоор санагдана. Эргэн тойрныг харахад хүний бие халхлах байтугай могойны зулзага нуугдах газаргүй, нүцгэн цагаан тал байх шиг бодогдож, арга ядан дахин ахлагч руугаа хартал хөмхийгөө зуусан хэвээрээ, “Доошоо хэвт!” гэж дохиж байв.
Хүний санаанд ганцхан агшинд хорвоо дэлхий бүхлээрээ багтдаг хойно доо. Би ч олон юм бодож амжлаа. Тулалдах гэдэг чинь юутай ч зүйрлэхийн аргагүй аюул юм даа. Энэ даргын ойртуулах гээд тайван байгаа, миний байж байгаа хоёр таарч дээ. Ээ гэгээн төрийн минь сүлд, яаж нэг мэнд гаръя даа хэмээн бодож хавчигнан, ёстой тушаалын эрхээр газарт наалдаж байлаа.
Буу дахин тас тасхийн хоёр чих шуугин, толгойн янгинаадз хамаг биеийн мэдээ алдрах шиг боллоо.
-Одоо ч тэсэхээ байлаа шүү хэмээн шивэгэж биеэ тэмтэрч үзэв. Дайсны ойртож байгаа гэдэг ч яриа алга. Бараг хүний зүс танигдахаар боллоо.
-Эргээд зугт гэж гялайлгадаггүй юм болов уу гэж бодсоор дарга өөдөө дахин хартал, нүднийхээ булангаар сүртэй нь аргагүй хялавхийгээд дайсны зүг хөмхийгөө зуун ширтсээн. Нөгөө нөхөр маань огт тэвдэж сандарсан шинжгүй, мөлхөж байгаа дайсныг бүртгэх мэт харсаар.
Миний энд л хэцүү газар таарч дээ. Ер нь би үхлийн шороо пурхийх газраа л олж хэвтснээс зайлахгүй. Даргын дэргэд ч очиж болдоггүй байгаа даа. Тэгвэл нөмөр түшигтэй, айхгүй буудалцаж болох байх шүү. Дарга намайг дуудахгүй, мөн хатуу сэтгэлтэй хүн ээ гэж бодож бас амжлаа.
-Галлаад! гэх даргын зандрангуй дуу хангинамагц буун дуу зэрэг зэрэг нирхийж, миний хэвтсэн довцог дээр аяараа хөдөлж, ойр хавийн шороо буцлан, газар тэнгэр нийлэх шиг болоход дотор муухайрч, зэвгэр бор хувцастай дайсан бүдгэрэн холдсоор харанхуй боллоо.

Гэнэт сэрвээнээс нэг юм угү татахад арай гэж нүдээ нээж харвал дарга дэргэд ирчихсэн
-Яаж байна? гэв.
-Яагаа ч үгүй, бие жигтэйхэн, яана аа даргаа
-Шархадсан уу?
-Yгүй дотор аягүйцээд… Та намайг дэргэдээ… гэтэл
-Бүү ай, тэр мөлхөж байгаа дайсныг устга! гээд мөлхөөд явчихлаа.
Дайсан руу буугаа онилох гэсэн чинь овоо хараа нь харагддаггүй. Барьсан мод үзэгдэхгүй мананд орчихсон юм шиг хамаг юм цэнхэртэн цийлэгнэнэ. Нэрэлхээд яаж вэ, үнэн нь тэр юм чинь. Хэвтэж хэвтэж жаахан уужраад харсан чинь хоёр нөхөр маань огт тэвдсэн янзгүй онь холбон буудсаар. Дайнд эр хүн шалгардаг юм гэнэ лээ. Ийм л улс гавьяа байгуулдаг байх. Баатар болно гэдэг чинь над шиг хүн зүүдэнд багтамгүй ажил юм гэж бодон нааш мөлхөж буй дайсан руу хий л гөлөрсөөр байв.
Гэнэт дайсны хэдэн хүн эргээд зугатлаа. Тэгэхээр нь эр хүн байна даа, буудъя байз гээд зориг орж хойноос нь хэд буудаж билээ. Одоо бодоход ниргэсний дараа хашгирах гэгч, нөгөө үгээр хэлбэл, сүүгүй хонь холбоосог гэдэг л тэр болжээ.
Бидний араас туслах хүч ирсэн юмсанж. Бид гурав зүв зүгээр. Дарга нар, найз нөхөд баатарлаг тулалдсан гэж биднийг магтана. Хожим ухаан ороод үзсэн чинь нээрээ л дайсны тэн хагасыг цааш харуулсан байж билээ.
Зоригтой эрэмгий түмэн эрийн дунд над шиг мулгуу эр өдрийн од шиг байдаг биз.
Хань бараа л болж байсан байх даа. Түүнээс биш миний хувь нэмэр гэж юу байх вэ дээ. Тэр хоёрын л гавьяа юм чинь Гэгээн төрийн минь сүлд, сайн нөхдийн баатарлаг үйлс, ач гавьяа л амий минь аварлаа гэж халаглан үглэх шахаж, болж өнгөрсөн байлдааны бодохоос өвдөг чичрэн магнайны хөлс чийхран байлаа.
Ахлагч маань толгой сэгсрэн жуумалзаж аядуун зөөлөн дуугаар,
-Мятав аа, дайтах ямар байна даа? гэлээ.
-Ярих юм биш дарга минь, арай л газрын хөрстэй хамт эргүүлчихсэнгүй гэж хэлэхэд хоолой чичирч, нүдний нулимс бүрхэлзэж байв.
Оройхон дарга нар бүх цэргийг жагсаан, болж өнгөрсөн тулалдааны тухай, манай эрэлхэг гурван нөхөр амжилттай байлдаж дайсны арав гаруй цэргийг устгасан тухай сонсгож, бидэнд баяр хүргэн хөхүүлэн шагналаа.
Би юу ч хороож амжаагүй хүн шүү гэж хэлэх гэснээ насных байсан юм бол уу даа, нөхдөөсөө ичээд ам эвлэж өгөөгүй юм.
Миний хувьд найман цагийн чөлөө хүнддэх том шагнал. Манай хоёрыг баатар болгосонгүй шүү. Ийм улсад өгөхгүй байгааг бодоход баатар болно гэдэг ч барагтай аавын хүү давдаг даваа биш юмаа. Би юу гэж бодож явлаа. Даанч ичгэвтэр юм бодож байжээ. Дур эзнээ голдоггүй гэгчээр мөн ч том санаатай явж шүү хэмээн өөрийгөө зэмлэж байлаа.
Цэргүүд нам гүм унтжээ. Өдөр дайсантай тулалдсан хоёр нөхөр ч бусдын адил нэгэн жигд тайван хурхирна. Би элдвийг бодон хөрвөөсөөр. Дарийн эхүүн үнэр, гашуун утаа хамар аманд шингэчихсэн, чих дүлийрэн шуугисан хэвээр.
-Yзээгүйгээ үзлээ. Төрийн минь сүлд гэж шивнэснээ “яана аа” хэмээн өөрийн эрхгүй чанга хэлчихээд түүнээс айн цочиж бөндгөсхийснээ ёх, ёх яаж тайвширдаг юм билээ. Хүн яахаараа ийм их зориг зүрхтэй амгалан тайван байж болдог юм бол. Энэ хоёрын хурхирч байгааг.
Дайтаж эхлэхээр ч орох нүх сүв олдохгүй, яаж ч болдоггүй эд юм. Эрдэнэт хүний амь хутганы ирэн дээр л байх юм билээ. Золтой хяргуулчихсангүй шүү. Дараагаар яаж харуулд гарна аа!
Дайсны буудсан сумыг нэг газарт л тусгадаг, хүнд болон биедээ хавьтуулдаггүй ид шидтэн ч болоосой хэмээн бодлогоширч хэвтсэнээ гэнэт нэг бодол тархинд харваж орлоо.
Тэгдэг хэрэг! хэмээн өөрийн эрхгүй уулга алдан өндийгөөд суучихав. Буцаж хэвтээд түүнийг барьж явсан цагт дайсны сум биенд тусна аа гонж. Бүх сум түүн дээр шавчихна. Сум чинь төмөр! Төмөр болохоор соронзон ховх сорчихоод байх нь гарцаагүй гэх мэт элдвээр эргэцүүлэн бодож, бодож,
-Ёстой ухаан! Найман цагийн чөлөөг үүнд л зориулна. Түүнийг маргааш олохдоо л олно гэж шивнэв.
Дайн тулалдааны тухай зүрх үхүүлсэн бодол хоног хоногоор замхран арилж байв. Хэд хэдэн удаа харуул манаад гарч, бас ч хоёр гурван удаа жижиг тулалдаанд оролцож, дайснаас ганц нэгийг цааш харуулдаг боллоо. Орж байх газар олдохгүй тэвдэн сандарч хөглөж байснаа бодоход хал дол үзсэн хуучин цэрэг болжээ. Эр хүн хэцүү бэрх цагт хатууждаг гэж үнэн шүү.
-Байлдагч Мятав тушаал хүлээн авахад бэлэн үү? гэж хороон дарга сүртэй асуухад,
-Ямар ч тушаал биелүүлэхэд байлдагч Мятав би бэлхэн! гэж хариуллаа.
Бид сая тагнуулын мэдээ хүлээн авлаа. Хэсэг дайсан хилийн ойролцоо ирж буудалласан байна. Хүн хүч зэвсэг техникийн тоог мэдэн, амьд хэл олзолж ир! гэж тушаахад,
-Мэдлээ, нөхөр хурандаа, гүйцэтгэе гэж ёсоллоо. Тушаал авахад бага үд болж байсан юм даг. Би заасан газрыг чиглэн явж барсгар хадтай толгойд нуугдан харанхуй болгохоор шийдлээ. Дайсны байрлалыг дурандвал хоёр машин цэрэг бололтой жар орчим хүн хоноглохоор шийдсэн янзтай оромж босгож байлаа. Оройн бүрий болтол эндээ хүлээхээс өөр аргагүй. Тагнаж мэдэх, амьд хэл олзлох тухайгаа нэгд нэгэнгүй нарийвчлан бодлоо. Тийм ч амар үүрэг биш. Яаж биелүүлдэг хэрэг вэ гэж удтал эргэлзэв. Олигтой юм санаад орж өгдөггүй шүү.
Цаг дээрээ тулахаар учир нь олдоно биз гээд ширхэг ч үүлгүй цэлмэг хөх тэнгэрийг харж хэсэг хэвтлээ.
Өссөн нутаг, аав, ээж, ах дүү, нутаг усныхан, хурдан явдалтай морьд, цэрэгд мордсон, хилд ирсэн, анхны тулалдаан цөм ээлж дараалан санаанд урсан орж ирнэ.
Гэнэт өөрийн эрхгүй инээд хүрч,
-Нээрэн тэр нэг төмөр! Их ажил болсныг яана аа. Бараг өдөржин эрсэн шүү. Тэгсэн хэрнээ хэрэглэдэггүй хэрэглээгүй нь ч болж, амьтны доог болж нэр нүүрээ хөөдөх байснаас зайлахгүй. Мөн ч тэнэглэж байжээ. Их айсных л байхдаа. Биендээ сум хавьтуулахгүй, соронзонд татуулна гээд түүнийг тэвэрчихсэн харайж байсан бол ч өдийд муу Мятав олон даяар хөгөө дэлгэчихсэн байхдаг шүү. Цэрэг болгон л захиандаа бичнэ дээ. Аа-яа-яа гэж толгой сэгсрэн биеэ тавиртал хөхөрлөө.
Яахаараа тийм юм ухаанд орсон шүү болсон юм бол доо. Хүчтэй соронзон ч нээрээ бууны сум нь юу юм бэ, хэрийн төмрийг үлдээхгүй ховх сорчих байх шүү гэж бодтол гэнэт шинэ арга сонин бодол тархинд минь зурсхийн орж ирлээ.
-Ёстой догь. Яг болно. Хуу татуулна хэмээн би өөрөө мэдэлгүй дуу алдав.
Яаран явж, зориудын эрэл болж байж олсон “учиртай” төмрөө булсан тэмдэгт газраа очин тогоон тагны чинээ дугуй төмрийг малтан гаргаж ирээд түүнийг юунаас ч илүү нандигнан байлдаг эрийн ширүүн гараар энхрийлэх адил илж, “За хө чи бид хоёр ч тэднийг ганц болгож өгнө дөө. Яг болно!” хэмээн ганцаараа ярьж суулаа.
Дугараг том төмрөндөө бат бэх оосор хийлээ. Yүрч үзсэн чинь биенд эвтэйхэн байгаа гэдэг яриангүй.
-Оройн цагаан гэгээ тасарч, үдшийн бүрий болох үед би товлосон газраа аль хэдийн хүрч, дайсны байдлыг ажиглаж, чимээ чагнан хэвтэж байлаа. Шөнө дундын алдад тэд цөм унтав бололтой, таг чимээгүй боллоо. Хааяа чимээ өгч байсан манаач ч мөн таг чиг болов.
Дуу чимээ гаргахаас болгоомжлон мөлхсөөр зуны айлын чинээ ирлээ. Амьсгаагаа дарж чагнахад нам гүм хэвээрээ. Хааяа хүний яраглах нь дуулдах бөгөөд цөм бөх унтсан шинжтэй. Нэг хүн босоогоороо үе үе дунхгас хийнэ. Тэр манаач нь бололтой.
Харанхуйд нүдээ дасгасаар ойртвол оромжны хойхно сарайж сэрийсэн юм харагдлаа. Бие биеий нь түшүүлээд тавьчихсан буу байхыг үзээд, хэрэг болбол ганц ухасхийгээд л нэг дор тавьсан зэвсгээ төвөггүй авах нь байна шүү. Айхтар мондинууд гэм. Энэ чинь надад л сайн хэрэг. Амттай хоол бэлтгээд тавьчихсан л гэсэн үг. Эдгээрийн минийх гэж тооцъё. Салгаад авчихсан хойно тоо нь аяндаа мэдэгдэнэ.
За даргын тушаал чинь хүн, зэвсгийн тоо, амьд хэл…
Өдөр тоолоход яг л жаран гурван хүн байсан. Энэ болно. Бууны тоог мэдэх төдийгүй цөмийг нь… Хамгийн хэцүү юм амьд хэл! Яах вэ байз. Энэ үүрэглэсэн манаачийг л эрхэндээ оруулах хэрэгтэй, чухам яаж өөрийн болгох вэ. Мөлхөж очоод дуу гаргалгүй бариад авна гэж бодъё: Yгүй ээ. Тэгэхээр нөгөө чухал юмаа үүрэхийн оронд аманд нь алчуур чихэж, хөл гары нь хүлсэн хүн үүрэх болно. Ингэж болох гүй ээ, миний ачаа ердөө хөнгөдөхгүй . Яая даа байз. Эр хүний дотор эмээл хазаартай морь багтдаг гэдэггүй билүү. Ганцхан л арга хэрэгтэй сэн гэж өөрөөсөө ухаан шаардаж хэсэг ажиглалаа.
Гэнэт манаач буугаа барьсан юм уу, мөрлөсөн үү, үүрсэн үү гэдгийг мэдэх хэрэгтэй боллоо. Ялигүй ойртоод харвал үүрэглээ манаач буугаа бүр лав үүрчихсэн, түүгээрээ түшиг хийгээд ганхаж ч байгаа юм шиг.
За, хэргээ бүтээж болно. Одоо шийдсэнээ хийх цаг боллоо гэж бодсоор босож зогслоо.
Мятав минь одоохон эхлээч гэх шиг эх нутгийн зүгээс урьхан салхи сэвэлзэнэ.
Догдлон байгаа сэтгэлээ дарж, бодсоноо хийхээр шийдэж оосрын нь шалгаад соронзонгоо үүрлээ. Татдаг талы нь сарайж сэрийсэн бөөн бараан юм руу харууллаа.
Мод төмөр харшилах төдийхөн чимээ гарснаа өнөөх олон буу хоромхон зуур ирж соронзонд минь наалдчихлаа. Сарайж сэрийсэн бараан юмны оронд овойж торойх хумсын чинээ л юм үлдсэнгүй. Ховх сорчихжээ.
Юу ч болтугай цөмий нь гарыг мухарлалаа.
Одоо манаачийг нь соруулах цаг болж гэж шийдээд цаашаа хараад дунхаганаж байгаа манаач руу соронзонгоо харуулав.
Бич ангийнхаа зүг шогшиж гарлаа. Ачаа үүрэг ч зэгсэн хүнд болжээ. Эргэн харван манаач эрийн буу соронзонд аль хэдийн наалдчихсан эзэн нь бууныхаа оосрыг мултлах санаатай сарвалзаж байлаа. Бас цаашаа зүтгэж үзэж ч байгаа бололтой.
Манаач арга нь барагдсан бололтой муухай ориллоо. Тэр дуунаар дайсны цэргүүд шулганалдан хашгиралдаж эхлэв.
Би ч түүнд бууныхаа оосроос мултрах завдал өгөлгүй явдлаа арай хурдатгаж байлаа.
Дайсны муухай орлилдож хашгирах чимээ бүр холдсоор. Гахай явган, нохой нүцгэн барьсан модгүй тэд яав л гэж дээ хэмээн инээд хүрч байж билээ.
Хүн гэдэг амьтан айхтар шүү ! Нөгөө манаач чинь орилж нэг үзнэ. Зүтгэж нэг үзнэ. Сарваганаад л байгаа бололтой. Ярдаг эр байж билээ. Ар тийшээ татагдаж яваа хүн чинь унахгүйг хичээж зөвхөн тэнцэж байхын хүслэн болж явдаг юм билээ. Эргэх гэхээр уначих гээд яаж ч чадахгүй явааг би бүр түрүүнд мэдсэн юм.
Тэр буугаа давчуу оосортойг мэдэхгүй даанч лав үүрсэн байсандаа л миний олз болсон юм. Өсөхөөсөө морь уургалсан би өдөр туршин үзэж байхдаа яаж ч улавчилж суугаад тогтоогоогүй юм. Ийм айхтар хүчтэй татагдахыг анх удаагаа үзэж байгаа хүн ч яаж тогтоох вэ дээ. Тэгэхдээ тун хөл сайтай эр байсан санагддаг юм. Муухан эр бол муухай орилоод хүржигнэтэл чирэгдэж ачааг минь хүндрүүлэх байсан. Тэр тэгээгүй юм шүү
Би соронзонгийн гайхамшигтайд урамшин зоригжсоор баяр хөөртэй, их олз омогтой ангидаа эсэн мэнд ирж, тушаалыг ёсчлон биелүүлснээ даргадаа илтгэсэн юм. Цэрэг, цэрэг чигээрээ төрдөггүй гэдэг үнэн юм шүү.
* * *
Би Өлзий гуайн зааснара сураглаж явсаар хоньчин Мөнхтэй уулзлаа. Тэр өдөр Мөнх гуайн хонины ээлж таарчээ.
Намхан цэнхэр уулсаар эргэн тойрон хүрээлэгдсэн өргөн хөндийд хойд биед байх ухааг бүрхэн соргог сэмүүн бэлчээрт хонин сүрэг тавтай идээшлэнэ. Тэнүүн талын дундах холбоо нуурын захаар адуу мал багшран бараантаж үзэгдэх бөгөөд тэндээс нэлээд зайдуу байх цагаан гэрүүдийн яндангаас шингэн цэнхэр утаа баагиж, гүүн зэл орчимд унага даага тонгочин давхилдана.
Голын эрэг даган хэд гурваар тархан буусан айл саахалтын хооронд морьтой багачууд хөндлөн гулд давхилдаж хаа нэгтэйгээс үхэр мөөрөн дуу янцгаах нь хүүхэд багачуудын цовоо шингэн дуутай хослон сонсогдоно.
Энэ бүхнийг сониучлан цэвэр цэнгэг агаар, түмэн зүйлийн ургамлын үнэр танарыг таашаан явах юутай бахтай. Ай тэнүүн жаргалант түмэн амгалан монгол эх нутаг минь. Цагийн сайхан дэлгэр зуны эхэн сар, газрын сайхан хөдөө нутгийн уужим хөндий.
-Та Мятав гэдэг хүнийг таньдаг уу? гэж Мөнх гуайгаас асуулаа.
-Адтай Мятав гэж нэг танил бий. Аавын цээж Мятав ч гэж бас бий. Аль нь юм бол доо?
-Мэдэхгүй, их эртэй, зоригтой, лут сэдээч, ухаалаг хүн юм гэнэ дээ.
-Өө тэгвэл адтай Мятав гарцаагүй мөн. Түүнтэй дүйх арга ухаан, авхаалж самбаатай аавын хүү ч ховор шүү. Өөдлөхөд санах сэдэх гэж үг байдаг даа. Түүнийг бүрэн эзэмшсэн хүн бол Мятав л байгаа юм.
-Та тэр хүний явдлаас ярьж өгөхгүй юу?
-Би мэддэгээ ярьж ч болно оо, чи юу боловч Эрдэнэтэй уулзаарай. Тэр Мятавтай нийлж олон жил ан гөрөө хөөсөн хүн дээ. Санаанд хэд гурван юм бий байх. Хүү минь, Өвөр Жаргалантыг мэдэх билүү? Тэднийх тэр хавьд л байгаагаас зайлахгүй гээд хэсэг бодлогоширсноо
-За даа би ч тун мунгинуу хүн дээ. Бодоод байхад түүний ярьснаас хоёр гуравхан юм ухаанд минь үлджээ.

 

Ш.Цэнд-Аюуш - Адтай Мятав /тууж/



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 347 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-101.JPG
Хэмжээс: 600x450 93k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4018

Б. Энхбат 1981	, зотон тос
Надаас зугатах цаг хугацаа
Хэмжээс: 600x545 170k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4000

Хүрэлтогоот
khureltogoot-17.jpg
Хэмжээс: 600x450 172k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4209


Агуулга
Лхагва, 2023.10.18
· Т.Дарханхөвсгөл : Бидний намар
· А.Сүглэгмаа : Навчисын шуурганаар
· Ц.АВИРМЭД : ТЭР НАМАР
· Д.Бямбажав : НАМАР
Ням, 2015.10.25
· Зундуйн Дорж
Бямба, 2023.10.14
· Зундуйн ДОРЖ : Өглөө болгон эрт босч
· Батсайхан Баттөгс : Миний нутгийн намар
Мягмар, 2023.09.12
· Ц.Бавуудорж : МЭДРЭМЖИЙН ТУХАЙ ШҮЛЭГ
· Ц.Бавуудорж : ИТГЭЛ
· Ц.Бавуудорж : ТОМЪЁО
· Ц.Бавуудорж : НАМРЫН ӨВСӨН ДУНД
· Ю.БАЯН-ОЧИР : МАШИН
· Ю.БАЯН-ОЧИР : ЦЭН ТОГОРУУ
· Ю.БАЯН-ОЧИР : ЖАРГАЛ НЬ ТЭР
· Ю.БАЯН-ОЧИР : ӨНӨӨДӨР
· Ю.БАЯН-ОЧИР : Миний ертөнц
· Ю.БАЯН-ОЧИР : ӨМГӨӨЛХҮЙ
· Ю.Баян-очир : Мод
Мягмар, 2023.08.22
· Б.Болормаа : Намайг явсны маргааш
Даваа, 2023.05.15
· П.Бадарч : Нулимст борхон болжмор
Ням, 2023.02.19
· Цагаан сар – Хүүхдийн үг, шүлэг Хүүхдүүд:
Даваа, 2023.02.20
· Цагаан сарын мэндчилгээний үгс
· Цагаан сарын мэндчилгээний үгс
Мягмар, 2023.01.24
· Д.Энхболд: "Хар хүн" Өгүүллэг
Лхагва, 2023.01.04
· Сааюугийн Баттулга : ТЭНГЭР ҮР
· Эрдэнэ-Очирын Ганболд : АЛГЫН ЧИНЭЭХЭН ГАЗАР
· Долгорын ЦЭНДЖАВ : “ЦАГААН НОХОЙ”
· Ням-Очирын Баасанжав : АЛТАН ЗУУЗАЙ
· Лхагвагийн Дайриймаа : ГАР ХӨРӨӨ
· Наваанжамбын Мөнхсайхан ДАРДАС
· Битогтохын Цогнэмэх Ай, Сүнжидмаа минь ээ, хө!
· Баянмөнхийн Цоожчулуунцэцэг : ХИШИГ
· А.Ивээл : БУЙД СУМЫН НААДАМ
· Х.Эрдэнэцэцэг : ГЭРЭЛТЭГЧ ХУЛС МОД
Даваа, 2022.11.28
· Д.Галсансүх : ХЯТАД СУРГУУЛЬ
Баасан, 2022.11.25
· Д.Галсансүх : СЭТГЭЛЗҮЙН ТУУРИУД Ц. Буянзаяа-д
· М.Амархүү: УРГИЙН МОД
Пүрэв, 2022.11.24
· До. Болдхуяг : ХААНЫ САНААШРАЛ (Монологи)
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2022.11.22
· ЗАЛУУ НАСНЫ АЛДАА

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn